x

ХХААХҮ-ийн сайд Сүхбаатар аймагт ажиллаж, өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцав

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэнгийн орон нутаг дахь томилолт Сүхбаатар аймагт үргэлжилж байна.

Тэрбээр өнөөдөр Аймгийн онцгой комиссын өргөтгөсөн хуралдаанд оролцож, өвөлжилтийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудалтай танилцав.

Сүхбаатар аймгийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга М.Идэрбат Зудын эрсдэл, байгалийн гамшгийн улмаас нийт малын 60 гаруй хувийг алдсан нь аймгийн эдийн засагт маш том эрсдэл учруулсан. Эдийн засгийн бааз сууриа сэргээх, иргэдийн амьдралыг сайжруулахад төрийн бодлого дэмжлэг хэрэгтэй байна гэв. Тухайлбал, Хоршоо хөгжүүлэх сангийн журмыг шинэчлэх, татварын дарамтыг бууруулах, өвс экспортлохыг хориглосон шийдвэрийн улмаас өвс эргэлтэд орохгүй хаягдах эрсдэл үүсгэж байгааг уламжиллаа.

Хуралдаанд Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Мал эмнэлгийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл өгөв. Өнгөрсөн хугацаанд олон улсын төсөл хөтөлбөр, орон нутгийн түншлэлээр Баяндэлгэрийн улаан үүлдрийн ухнын халуун үрээр 17 малчин өрхийн 605 ямаанд хээлтүүлэг хийж, гүн хөлдөөсөн үрээр 130 үнээнд зохиомол хээлтүүлэг хийх ажил зохион байгуулж, цаашид Түмэнцогт сумын үржлийн үхрийн цөм сүргийн үйл ажиллагааг дэмжих, өндөр ашиг шимт малын үр, хөврөл үр шилжүүлэн суулгах төв байгуулахаар зорин ажиллаж байгаа аж. Мөн "Нутгийн сүү" сүүний үйлдвэр байгуулан 2025 оны арваннэгдүгээр сараас үйл ажиллагаа явуулж эхэлжээ.

Онцгой комиссын гишүүд, хуралд оролцогчдын зүгээс цэвэр үүлдрийн мал тэр дундаа сүүний чиглэлийн үхэр олгох, хөнгөлөлттэй зээлийн хүүг бууруулах, алслагдсан баг, сумдад хүрч туулах чадвартай автомашины дэмжлэг үзүүлэх, сум орон нутагт мал эмнэлгийн лаборатори байгуулах, улсын төсвийн хөрөнгөөр Баруун-Урт хотод баригдсан Мал эмнэлгийн халдваргүйжүүлэлтийн пунктыг ашиглалтад оруулахад эрх зүйн дэмжлэх зэрэг санал дэвшүүлэв.

ХХААХҮ-ийн сайд М.Бадамсүрэн малын үүлдэр угсааг сайжруулах чиглэлээр олон санал санаачилга гарган ажиллаж буй Сүхбаатарчуудад талархал илэрхийлээд салбарын шинэчлэлээ "Улсын аварга малчин" шагналаас эхлүүлж, малын ашиг шимт байдлыг гол үзүүлэлт болгосноо тэмдэглэв.

Тэрбээр "Шагналын тооноос илүү нийт малчдын нийгмийн баталгааг хангах, амьдралыг чанарыг дээшлүүлэх, малын тооноос илүү ашигт шимт байдлыг дэмжсэн бодлого хэрэгжүүлж ажиллана. Малын үүлдэр угсааг сайжуурлахад эцэг мал чухал. Цаашид Малын удмын сангийн үндэсний төвийн үйл ажиллагааг Хөдөө аж ахуйн корпорацитай уялдуулан бүс, орон нутгийн онцлогт тохирсон үржлийн цөм сүрэг бий болгох ажлыг зохион байгуулна" хэмээв.

Зудын урьдчилсан төлөвийн мэдээгээр Сүхбаатар аймгийн нийт нутгийн 2,7 хувь маш бага, 56,3 хувь нь бага, 30 хувь нь дунд, 11 хувь нь их эрсдэлтэй гарсан байна.

Тодруулбал, Уулбаян-Түвшинширээт сумын зааг нутаг, Онгон, Баянндэлгэр суманд өвөлжилт хүндэрч болзошгүй байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 16 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 33 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 41 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top