x

Google-ийн зах зээлийн үнэлгээ долоон жилийн дараа Apple-ийг давлаа

Google-ийн толгой компани болох Alphabet-ийн зах зээлийн үнэлгээ 3.88 их наяд ам.долларт хүрснээр сүүлийн долоон жилийн хугацаанд анх удаа "Apple"-аас давлаа. Үнэлгээ ийнхүү өссөн нь Google компани хиймэл оюуны технологид ихээхэн хөрөнгө оруулж байгаа, мөн Apple-ын хувьцааны үнэ буурсантай холбоотой.

Нэгдүгээр сарын 7-ны өдрийн арилжааны дүнгээр Google компанийн зах зээлийн үнэлгээ ойролцоогоор 3.88 их наяд ам.доллар, харин Apple-ийнх 3.84 их наяд ам.доллар болсон байна.

Нэг өдрийн дотор Google-ийн хувьцааны үнэ 2-оос дээш хувиар өссөн бол Apple-ийн хувьцаа сүүлийн таван хоногт 4-өөс дээш хувиар буурсан байна. Шинжээчид энэ өөрчлөлтийг Google хиймэл оюун ухааны салбарт эрчимтэй хөрөнгө оруулж байгаа, харин Apple хоцорч буйтай холбон тайлбарлажээ.

2025 онд Google АНУ-ын хөрөнгийн зах зээл дээрх хамгийн амжилттай компаниудын нэг болсон байна. Тухайлбал, тус компани хиймэл оюунд зориулсан Ironwood нэртэй шинэ чипээ танилцуулж, мөн хиймэл оюуны шинэ "Gemini 3" загвараа гаргажээ. Өнгөрсөн онд Google-ийн хувьцаа 65 хувиар өссөн нь 2009 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болсон байна.

Үүлэн технологийн бизнес гэдэг нь компаниуд өөрийн гэсэн үнэтэй тоног төхөөрөмж худалдан авахын оронд интернэтээр дамжуулан сервер, программ хангамж, өгөгдөл хадгалах нөөцийг ашиглахыг хэлнэ. Энэ нь компаниудад уян хатан ажиллах, зөвхөн ашигласан нөөцдөө төлбөр төлөх, хэрэгцээндээ тохируулан тэлэх боломж олгодог. 2025 оны эхний есөн сарын хугацаанд Google компани үүлэн салбарт 1 тэрбум гаруй ам.долларын үнийн дүнтэй томоохон гэрээнүүд байгуулсан нь өмнөх хоёр жилийнхийг нийлүүлснээс ч өндөр үзүүлэлт юм.

Харин Apple компани 2022 оны сүүлчээр ChatGPT гарснаас хойш эхэлсэн хиймэл оюун ухааны өрсөлдөөнд бараг оролцоогүй хэвээр байна. Тус компани хиймэл оюунд суурилсан Siri-ийн шинэ хувилбарыг 2025 онд танилцуулахаар төлөвлөж байсан ч 2026 онд болгон хойшлуулжээ.

Эх сурвалж: UNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 14 цаг 2 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 14 цаг 6 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 14 цаг 10 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 14 цаг 17 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 14 цаг 20 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 14 цаг 24 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 14 цаг 28 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 14 цаг 32 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 19 цаг 48 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 20 цаг 2 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 20 цаг 6 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 20 цаг 10 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 20 цаг 23 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 20 цаг 28 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 20 цаг 31 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 20 цаг 35 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 20 цаг 38 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 20 цаг 43 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 20 цаг 51 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top