x

Оны “онцлох” нам

Он оны эцэст монголчууд салбар салбарын “онцлох”-уудаа нэрлэж, ”шилдэг”-үүдээ шалгаруулдаг уламжлалтай. Хэрвээ энэ шалгаруулалт улс төрийн намуудын дунд явагддаг байсан бол энэ жилийн “Оны онцлох нам”-аар яах аргагүй МАН шалгарах болзлыг хангав.

Эрх баригч МАН нам өнгөрч буй 2025 онд хоёр удаа Засгийн газраа огцруулж /сүүлийнх нь Цэцийн дүгнэлтээр торж үлдсэн/, УИХ-ын даргаа, УИХ-ын дэд даргатай нь буулгав. Ялангуяа Ерөнхий сайд, УИХ-ын дарга хоёр нэг өдөр огцорсон явдал бол парламентын 35 жилийн түүхэнд урьд өмнө болж байгаагүй цоо шинэ "үзэгдэл" билээ. Тиймээс эдгээр үйл явдлыг нэгтгээд харвал эрх баригч МАН “Оны онцлох нам”-ын шалгуурыг 100 хувь “нэр төртэйгээр” хангасан байна. Энэ огцролтууд ирэх онд ч гэсэн үргэлжлэх магадлал өндөр байгаа нь нөхцөл байдлыг улам хурцатгаж байна.

Эхний “огцролт” өнгөрөгч зуны зургаадугаар сард болсон. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн том хүү О.Тэмүүлэнгийн найз охиндоо авч өгсөн өндөр үнийн дүнтэй сүйн бэлэг, “Seven nuga” амралтын газарт хийсэн тансаг үдэшлэг, албаны нисдэг тэрэг хөлөглөсөн аялал зэргээс болж нийслэлийн төв талбайд залуучууд эсэргүүцлийн жагсаал, цуглаан зохион байгуулсан. “Орлогоо нотол”, “Огцрох амархан” жагсаал 20 гаруй хоног үргэлжилсний дараа УИХ-ын гишүүдийн олонхийн саналаар Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрыг огцруулсан билээ. Энэ хооронд МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ намын Бага хурлаа хуралдуулж, “Хамтарсан Засгийн газрын эсрэг ажилласан” гэдэг үндэслэлээр АН-ыг Засгийн газраас хасах шийдвэр гаргуулсан. Шалтаг нь УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу, Ж.Баярмаа нар Л.Оюун-Эрдэнийг огцруулах иргэдийн шаардлагад нэгдэж, гарын үсэг зурсан явдал байв.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Бага хурлынхаа гишүүдэд “Засгийн газраа дангаараа байгуулах” амлалт авч АН-ыг засгаас хөөсөн боловч шинээр байгуулагдсан Засгийн газарт АН-ын оронд ИЗНН-ыг оруулж ирсэн нь “итгэл эвдсэн” эхний үйлдэл болов.

Ерөнхий сайдаас огцорсныхоо дараа намын даргын албан тушаалаа өгөхөө мэдэгдсэн Л.Оюун-Эрдэнэ бүтэн гурван сар тамгаа авч явсны эцэст есдүгээр сард Бага хурлаа зарласан. Намын даргад нэр дэвшсэн Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нарын аль нь ч намын дүрэмд заасан 2/3-ын саналыг авч чадаагүй тул 51 хувийн босго давсан Д.Амарбаясгаланг үлдээж, Г.Занданшатарыг нэр дэвшигчээс хасч байгаад дахин санал хураалт явуулсан. 86 хувийн саналаар Д.Амарбаясгаланд МАН-ын даргаар сонгогдсонд тооцсон энэ сонгууль нь “дүрмийн бус” болсон учир шинээр сонгогдсон намын даргыг Дээд шүүхэд бүртгүүлэх боломжгүй болов.

Эл үйл явдлаас хойш хоёр сарын дараа МАН-ын 31-р Их хурал хуралдаж, Н.Учралыг намын даргаар сонгосон. Их хурал хуралдахын өмнө Д.Амарбаясгалан, Г.Занданшатар нар дараалан намын даргын сонгуулиас нэрээ татаж буйгаа зарласан. Үүний өмнө МАН-ын генсек Я.Содбаатар “намын эв нэгдлийг хангах” ажлын хэсэг байгуулан Ч.Хүрэлбаатараар ахлуулсан боловч үндсэн шийдвэр Төрийн ордны гурван давхрын зүүн жигүүрт гарсан гэж үздэг.

Шинээр томилогдсон намын дарга Н.Учрал Засгийн газрыг тогтвортой ажиллуулахын тулд Ерөнхий сайдын албан тушаалаас татгалзаж, УИХ-ын даргын суудалд суусан боловч энэ мөчөөс жинхэнээсээ “тогтворгүй байдал” эхлэв. Нэг талаас намын тамгагүй Ерөнхий сайд, нөгөө талаас засаггүй намын дарга. Энэ байдлаар хэр удаан оршин тогтнохыг таахад бэрх.

Энэ сарын 17-нд Ерөнхий сайд Г.Занданшатар төрийн өмчит компаниуд дээр ажиллаж байсан бүтээмжийн болон хяналтын менежерүүдийг цомхотгож, оронд нь 16 дэд сайдыг томилсон. 128 менежерийг цомхотгосноор 30 гаруй тэрбум төгрөгийн зардлын хэмнэлт хийсэн гэж байгаа ч дэд сайд нарыг томилсон явдал нь сөрөг хүчний эсэргүүцэлтэй тулгараад байгаа. Үүнээс болж АН-ын дарга, УИХ дахь АН-ын дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулна гэдгээ мэдэгдэж, өөрийн бланк дээр гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Хуульд зааснаар УИХ-ын нийт гишүүдийн 1/4 буюу 32 гишүүн гарын үзэсг зурсан тохиолдолд огцруулах асуудлыг хэлэлцэх боломжтой.

Ерөнхий сайд Г.Занданшатар хэдийгээр “Засгийн газрын тухай хуульд “харьяа яам, агентлагийн үйл ажиллагааг сайдын өмнө хариуцах үүрэг бүхий дэд сайд байна” гэж заасан. Хэрвээ АН санаачлаад хуульд өөрчлөлт оруулчихвал дэд сайд нарыг цомхотгох боломжтой” гэдэг хариултыг АН-ын даргад өгсөн боловч энэ нь гарын үсэг цуглуулахыг зогсоохгүй бололтой. Учир нь, Үндсэн хуулийн 43.1-д “УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах саналыг албан ёсоор тавибал УИХ гурав хоногийн дараа хэлэлцэж эхлэн арав хоногийн дотор шийдвэрлэнэ” гэж заасан. Ингэхдээ огцруулах үндэслэлийн талаар дурдаагүй. Өөрөөр хэлбэл, огцруулах эсэх нь УИХ-ын бүрэн эрхийн асуудал болж байгаа юм. Огцруулах саналыг 64 гишүүний кнод бүрдсэн тохиолдолд Засгийн газар огцорно.

Мэдээж УИХ-д 42 суудалтай АН дангаараа Засгийн газрыг огцруулах боломжгүй. Засгийн газарт багтсан ХҮН, ИЗНН-ууд огцруулахыг дэмжихгүй. Тэгэхээр гол “нөөлөг” нь УИХ дахь МАН-ын бүлэг болж таарч байна. АН-ын 42 дээр МАН-ын бүлгээс 22 гишүүн нэмэгдэхэд Засгийн газар огцорно гэсэн үг.

Гэхдээ АН-ын бүлгийн гишүүд 100 хувь дэмжинэ гэсэн баталгаа байхгүй. Өмнөх удаа Г.Занданшатарыг огцруулах асуудлыг хэлэлцэхэд эсрэг санал өгсөн АН-ын гишүүд бий. Дээр нь сая төсвийн хэлэлцүүлгийн үеэр тойрогтоо хөрөнгө оруулалт тавиулж чадсан, төсвийн хуулийг дэмжиж босгож ирсэн АН-ын гишүүд бий. Энэ утгаараа тойргоос сонгогдсон гишүүдээс цөөнгүй хүн Г.Занданшатарын талд кнопдох магадлалтай. Тэгэхээр гол хүч МАН-ын бүлэгт байна гэсэн үг.

Түүхэн туршлагаас үлдсэн нэг том сургамж бий. Сөрөг хүчин Засгийн газрыг огцруулдаггүй юмаа, олонхи өөрөө огцруулдаг аа гэж. Өмнөх удаа Г.Занданшатарын Засгийн газрыг огцруулах кноп дарсан МАН-ын гишүүд лав гараа татах нь юу л бол. Одоо ч гэсэн “АН сөрөг хүчнийхээ үүргийг гүйцэтгэж чадах эсэхийг нь харъя” хэмээн ам асууж суугаа МАН-ын гишүүдээс “Оруулаад ирвэл кнопдоод явуулна даа“ гэсэн нэг тийм шүд зуулт амтагдсаар. Ч.Хүрэлбаатарын ахалсан “эвлэрлийн” ажлын хэсэг ажлаа хийж чадсангүй ээ л гэсэн үг.

Нөгөө талаас 2027 онд бүрэн эрх нь дуусахаар “суудал нь өнцөгдчихсөн” өөр нэг хүн бий. Үндсэн хуульд “Монгол Улсын Ерөнхийлөгчийг нэг удаа зургаан жилийн хугацаатай томилно” гэдэг өөрчлөлт оруулснаар энэ хүний дахин сонгогдох эрх хаагдсан. Бууж ирэх ганц буудал нь МАН-ын даргын суудал. Л.Оюун-Эрдэнийг огцруулах үеэр У.Хүрэлсүхийн чуулганы хуралдаанд хэлсэн үгийг зарим нь “Айлын эцэг шиг үг хэллээ, мундаг байлаа” хэмээн хошуу дэвссэн. Яг үнэндээ бол парламентын бүрэн эрхэд халдсан үйлдэл болсон.

Өнгөрөгч сард болсон МАН-ын даргын сонгууль, намын тамгагүй Ерөнхий сайд, засаггүй намын дарга ч гэсэн тэр хүний хийсэн тохируулга гэж харагддаг. Өөрөөр хэлбэл, 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН ялагдаж байж энэ хүн өөрийн суудалд сууна. Тэр болтол МАН дотор үргэлжилж буй энэ хагарал, хугарлыг боломжит хугацаагаар уртасгах ёстой.

СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Megan Schroeder (162.251.62.82)
    If you are having withdrawals issues or your crypto investment account has been locked, compromised, or hacked I highly recommend reaching out to Mrs. Lisette Zamora recovery firm. Last month, I found myself in a distressing situation after falling victim to a crypto scam that left me feeling hopeless. This decision turned out to be life-changing, as they successfully recovered my funds within just a few days. I am incredibly grateful for their swift and effective assistance. You can contact her via Email: zamoralisette4@"gmail ,com WhatsApp: +1---(826)---218----0536
    2026 оны 01 сарын 14 | Хариулах
  • Edward CEO (105.163.1.18)
    THE BEST WAY TO RECOVER YOUR LOST FUNDS OR CRYPTO CONTACT; GEO COORDINATES RECOVERY HACKER? Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack You can recover bitcoin and other cryptocurrency with the help of GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you retrieve your cryptocurrency if you fell victim to a fraudulent scam and lost bitcoin or other cryptocurrency. I never thought I would fall victim to a crypto scam until I was convinced of a crypto investment scam that saw me lose all my entire assets worth $957,000 to a crypto investment manager who convinced me I could earn more from my investment. I thought it was all gone for good but I kept looking for ways to get back my stolen crypto assets and finally came across GEO COORDINATES RECOVERY HACKER, a crypto recovery company that has been very successful in the recovery of crypto for many other victims of crypto scams and people who lost access to their crypto. Their comprehensive understanding of blockchain technology and cryptocurrency systems was evident in their thorough and meticulous approach to resolving my issue. I’m truly grateful for their help as I was able to recover my stolen crypto assets and get my life back together. I highly recommend their services to anyone out there. I hope this information reaches someone truly in need of it.
    2026 оны 01 сарын 01 | Хариулах
  • Nick Mike (51.89.194.81)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 1 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 7 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 9 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 11 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 12 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 13 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 15 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 3 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 4 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 5 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 5 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 5 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 6 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 7 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 1 мин Аюулгүй байдал эхний дүрэм 9 цаг 49 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 10 цаг 40 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 10 цаг 43 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 10 цаг 44 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 44 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top