x

Николас Мадуро гэж хэн бэ?

ЕРӨНХИЙЛӨГЧ МАДУРО ГЭЖ ХЭН БЭ?

1962 оны арваннэгдүгээр сарын 23-нд төрсөн тэрбээр өдгөө 64 настай. Мадурогийн улс төрийн карьер ахлах сургуулийн оюутны холбооны тэргүүн байсан үеэс эхэлжээ. Гэвч түүнийг сургуулиа төгссөн гэх баримт байдаггүй. Удалгүй Куба улс руу сургуульд сурахаар явсан Мадуро нутагтаа ирээд автобусны жолоочоор ажиллаж байх үедээ үйлдвэрчний эвлэлийн тэргүүн болсон байна.

Мадурогийн аав Уго Чавесийн үнэнч шүтэн бишрэгч байжээ. 1990 оны дундуур Уго Чавесийн зохион байгуулсан цэргийн эргэлтийн үеэр Мадуро оролцож байв. Уго Чавес 1998 онд нийгмийн доод давхаргынхны асуудлыг шийднэ гэж, харин дундаж давхаргынханд “авлигыг шийднэ” гэж мөн зарим хүний хүсдэг “хатуу гартай удирдагч” болно гэх зэрэг амлалтаар сонгуульд ялалт байгуулсан. Ингээд 1999 оны хоёрдугаар сард тангараг өргөснөөр Венесуэлийн ерөнхийлөгч болсон юм.

Уго Чавес төрийн эрхийг авсны дараа Мадурогийн албан тушаал яг л лифтэнд суусан мэт хурдтай дээшилсэн юм. Зургаан жилийн дараа Гадаад хэргийн сайд, түүнээс зургаан жилийн дараа дэд ерөнхийлөгч болов. Гайхалтай биш гэж үү.

Уго Чавес 2013 онд хорт хавдрын улмаас таалал төгсөхөд түүнийг залгамжлагч нь хэнд ч ойлгомжтойгоор Николас Мадуро байв.

Уго Чавесийн буруу бодлогын улмаас уруудаж доройтсон Венесуэлийг Мадуро маш хурдан хугацаанд хямралд хүргэсэн тул түүнийг эсэргүүцэн жагсагчид босов. Гэтэл 43 хүн амь үрэгдэж, олон зуун хүн шархадсанаар энэ бослого дарагдсан юм. Дараа нь 2017 онд мөн л бослого хөдөлгөөн өрнөсөн боловч зуу гаруй хүн амиа алдаж, хэдэн мянган хүн шархдаж, олон зуун хүнийг шоронд хорьсноор өндөрлөв. Энэ үйлдлийнх нь төлөө Олон улсын шүүх Мадуро болон түүний Засгийн газрын гишүүдийг “Хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн” гэх хэрэг нээсэн юм.

2018 онд Мадурог алах оролдлогыг түүнийг Каракаст үг хэлж байхад нь хийсэн ч бүтэлгүйтэв. Ингээд 2018 оны сонгуульд бусад намуудын өрсөлдөх боломжийг хааж, зарим нэг хүчтэй өрсөлдөгчдөө шоронд хийсний дараа сонгууль хийснээр Мадуро ерөнхийлөгч болсон. Тухайн үед АНУ шүүмжлэлтэй хандаж, Трампын засгийн газар түүнд эдийн засгийн хориг арга хэмжээ авч байлаа. АНУ тэргүүтэй 50 гаруй улс Николас Мадуро бол Венесуэлийн хууль ёсны Ерөнхийлөгч биш хэмээн зарлаж байв.

Мадуро хариуд нь эдийн засгийн реформ хийнэ, өрсөлдөгч улс төрийн хүчнүүддээ сонгуульд оролцох боломж олгоно хэмээж байсан ч, 2023 онд өөрийн гол өрсөлдөгч болох Мачудог нэр дэвшихийг хориглов.

2024 оны сонгуулиар Мадуро дахин ялалт байгуулсан гэж Сонгуулийн хороо нь зарлав. Ингэхдээ хэдэн хувиар ялсан талаар ямар ч тоо хэлсэнгүй. Санал хураалтын үеэр тог тасалсан, саналаа өгсөн хүмүүсийн саналын хуудсыг авч зугтсан гэх мэт олон хууль бус зүйл гарсан ч таг дарав. Венесуэлчүүд зүгээр суусангүй, дахин эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж, дахиад л 100 гаруй хүн амиа алдсан юм.

Мадурогийн засаглал үргэлжилсээр байлаа.

МАДУРОГИЙН ХАР ТАМХИНЫ ТҮҮХ

2025 оны наймдугаар сарын 7-ны өдөр АНУ-ын Засгийн газар Венесуэлийн ерөнхийлөгч Мадурог хар тамхины хэрэгт буруутгаж, эрэн сурвалжлан, 50 сая долларын шагнал амлалаа.

Хар тамхины картел The Suns-ыг Мадуро удирддаг гэж АНУ-ын Засгийн газар үздэг. Мөн Мадуро нь Венесуэлд бий болгосон өөрийн хүч, нөлөөгөө ашиглан олон улсын террорист байгууллага болох Колумбын хувьсгалт хүчнийхэнтэй хамтран авлига, хүчирхийлэл-хар тамхи зэрэг гэмт хэрэгт оролцсон, зохион байгуулсан, Гондурасын хар тамхины бүлэглэлүүдтэй хамтран ажиллаж, олон тонн хар тамхи боловсруулах, зарж борлуулах, хуйвалдах гэмт хэрэгт холбоотой хэмээн буруутгадаг.

2020 оны гуравдугаар сард Нью-Йоркын өмнөд дүүргийн шүүх Мадурог хар тамхи-терроризм, хар тамхи импортлох хуйвалдаан, зэвсгийн наймаа зэрэг гэмт хэрэгт буруутгаж байв. Ингээд АНУ-ын Мадурог баривчлахын тулд өгөх шагналын хэмжээ нь 15 сая доллараас 20, улмаар 50 сая доллар болтлоо өсчээ.

Өмнө өгүүлсэн The Suns хар тамхины картел бол Венесуэлийн зэвсэгт хүчин, өндөр албан тушаалтнууд оролцдог хар тамхи борлуулах бүтэн сүлжээ юм. 1993 оноос анх “сонсогдож” эхэлсэн энэ сүлжээ АНУ руу хар тамхи нийлүүлдэг. Хар тамхины худалдааны зэрэгцээ энэ байгууллага хууль бус уул уурхай, мөнгө угаах, газрын тос болон алт зэрэг түүхий бүтээгдэхүүнийг хууль бусаар хил давуулах зэрэг үйл ажиллагаа явуулдаг.

ВЕНЕСУЭЛИЙН ЭДИЙН ЗАСАГ

2014 оноос хойш Венесуэлийн 7,7 сая хүн эх орноосоо дүрвэжээ. Энэ улс авлигын индексээр 2024 онд 180 улсаас 178-д жагссан.

Газрын тосны нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог. Гэвч Уго Чавес, Мадуро нарын 20 гаруй жилийн ухаангүй бодлогын улмаас энэ улс эдийн засгийн хувьд бараг сүйрсэн. Хүн амынх нь 70-90 хувь ядууралд өртсөн, ядуурлаас үүдэлтэй гэмт хэргийн гаралт хэт их, авлига гаарсан, Өмнөд америкийн хамгийн ядуу улс орон юм.

АНУ-ЫН ЗҮГЭЭС ВЕНЕСУЭЛ БУЮУ ТУСГААР УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙГ БАРИВЧЛАХ НЬ ЗӨВ ҮҮ?

НҮБ-ын дүрмээр тусгаар улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, аливаа улсын дотоод хэрэгт үл оролцох зэргээр тайлбарлавал АНУ-ын үйлдлийг зөвтгөх ямар ч үндэс үгүй. Энэ үйлдэл нь олон улсын эрх зүйн хувьд хууль бус.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн зөвшөөрөлтэйгээр хүч хэрэглэсэн байвал өөрөөр тайлбарлаж болох боловч НҮБ-ын албан ёсны цахим хуудаст АНУ-ыг буруушаасан мэдээллийг байршуулжээ. Тухайлбал, НҮБ-ын ЕНБД Антонино Гутереш олон улсын эрхзүйн хэм хэмжээг огт хүндэтгэн үзээгүйд ихэд зовинож буйгаа илэрхийлсэн байна. НҮБ-ын Аюулгүйн зөвлөл даваа гаригт Нью-Йорк хот дах НҮБ-ын төв байранд яаралтай хуралдахаар товложээ. Сонирхуулахад, Мадуро болон түүний эхнэр АНУ, Нью-Йоркт 3-ны өдөр хүргэгдсэн билээ. АНУ зэрэг НҮБ-ын гишүүн улсууд бусад улс орны тусгаар байдалд хүндэтгэлтэй хандаж, хүчирхийлэл, заналхийллээс татгалзана гэдгийг НҮБ сануулж байна.

Ингээд харвал АНУ энэ үйл ажиллагааг явуулахын тулд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс огт зөвшөөрөл аваагүй нь, Аюулгүйн зөвлөл ч зөвшөөрөхгүй нь тодорхой байжээ.

Олон улсын реалист онолоор бол хүчтэй нь хүчгүйгээ эзэрхэж, газрын тос зэрэг ашигт малтмалын төлөө ийнхүү алхам хийх нь гайхах зүйл биш. Либерал болон бусад онолоор энэ нь хүний эрхийн зөрчил бөгөөд зөвтгөх арга зам тун бага. Конструктивизмийн онолоор хэрэв Мадуро хууль бусаар засгийн эрх авсан, дарангуйлагч шинжтэй, хүн төрөлхтний эсрэг гэмт үйлдэл хийсэн бол зохих арга хэмжээ авч болох ч нэг орноос нөгөө орон руу нэвтэрч ийм үйлдэл хийх талаар төдий л тусгасан зүйлгүй.

Улс орнуудын хувьд гэвэл ОХУ болон БНХАУ-ын зүгээс Мадуро, түүний эхнэрийг даруй суллахыг шаардаж байна. Малайз, Филиппин, зэрэг орнууд нэгдэнэ. Харин Өмнөд Солонгос “Венесуэлд удахгүй тайван байдалд шилжиж, Венесуэлийн ард түмэн ардчиллыг сэргээн босгох үйлд хүндэтгэлтэй хандана гэж найдаж байна” гэжээ. Австрали улс талуудыг дипломат ёсонд хүндэтгэлтэй хандаж, харилцан яриа хэлэлцээ үүсгэхийг уриалжээ.

Харин Израйлийн Ерөнхий сайд Нетаньяху Трампад баяр хүргээд, эрх чөлөө шударга ёсны төлөө зоригтой алхам хийлээ гэжээ.

Венесуэлчүүд “бид дарангуйлагчаас саллаа, ардчилал ирлээ” хэмээн Мадуро Ерөнхийлөгчөө баривчлагдсаны дараа баярын жагсаал хийж байна.

Дональд Трамп манай цагаар урд шөнө 01.00 цагийн орчимд хэвлэлийн хурал хийж, “Венесуэлд аюулгүй, ухаалаг шилжилт бий болгохын тулд бид хэсэгтээ тус улсыг удирдах болно” хэмээв. Мөн газрын тосны салбарт нь ажиллах болсноо ч нуусангүй.

ЦААШИД ХЭРХЭХ БОЛ?

Америкчууд Венесуэлийн Засгийн эрхийг зэрэгцээ байдлаар хэсэг хугацаанд удирдах нь гарцаагүй боллоо. Гэвч олон улсын эрх зүй, дипломат харилцаанд аюул учирлаа гэж судлаачид үзэж байна. Одоо АНУ- Венесуэлийн яриа хэлэлцээ, бусад улс орнууд болон бүсийн хувьд ямар байдлаар хариу арга хэмжээ авахаас их зүйл шалтгаална.

Зарим судлаачид хүчний дахин хуваарилалт явагдаж эхэллээ ч гэж үзэж байна.

Эх сурвалж: АНУ-ын Төрийн департаментын албан ёсны хуудас, НҮБ-ын албан ёсны цахим хуудас, The Guardian, Al Jazeera

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгалтын олон улсын V хурлыг амжилттай зохион байгуулав Уржигдар 18 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 6 хэм дулаан Уржигдар 18 цаг 32 мин Ж.Золжаргал: Нийслэлийн төслүүдийн төсөв улсын хөрөнгөөр хийх ажлуудаас давчихсан байгаа учраас сонсгол хийнэ Уржигдар 18 цаг 23 мин Хуурайшилт их байгаа тул ой хээрийн түймрээс сэрэмжлүүлж байна Уржигдар 16 цаг 28 мин Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 2026-06-05 Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 2026-06-05 Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 2026-06-05 Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 2026-06-05 Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 2026-06-05 “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 2026-06-05 Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 2026-06-05 Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 2026-06-05 Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 2026-06-05 Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 2026-06-05 Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 2026-06-05 Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 2026-06-05 Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 2026-06-05 Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 2026-06-05 Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 2026-06-05 Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 2026-06-05
iИх уншсан
Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай... Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ...
Top