x

Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног

Өнгөрөгч оны сүүлийн өдөр хуралдсан Засгийн газрын хуралдаанаас “Эдийн засгийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөө” баталсан. Өөрөөр хэлбэл, танхимын тэргүүн Засгийн газрынхаа ажиллах хугацааг хамгийн багадаа 300 хоногоор төсөөлжээ гэсэн үг. Тоолуур гүйгээд эхэлсэн...

Төлөвлөгөөний хүрээнд иргэдийн орлогыг бодитой нэмэгдүүлэх, хүний хөгжлийг дэмжих, бизнесийн боломж, эрх чөлөөг нэмэгдүүлэх, хэмнэлттэй, хариуцлагатай, хяналттай төрийн реформыг хэрэгжүүлэх, сөрөн тэсвэрлэх чадавх, эдийн засгийн хувьсгалыг хэрэгжүүлэх 88 зорилт, 141 арга хэмжээ тусгасан байна.

Өнгөрөгч даваа гаригт Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга болон Засаг дарга нартай цахимаар хуралдаж, 300 хоногийн төлөвлөгөөг танилцуулан, хэрэгжүүлэх ажилд санаачилгатай оролцохыг үүрэг болгосон.  Лхагва гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаас Тавантолгойн бүлэг ордод багтах Бортээгийг ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах, хөрөнгө оруулагчдыг сонгон шалгаруулах ажлын хэсгийг байгуулсан.

Мөн өдөр Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл энэ онд хувьчлалд оруулах 33 компанийг нэрлэв. Нэмэлт хувьцаа гаргаж, биржээр нээлттэй арилжаалах 18 компанийн жагсаалтад “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт” үйлдвэр, “МИАТ”, “Монголын цахилгаан холбоо” компаниуд орсон байна.

Өнгөрөгч оны төгсгөлд Засгийн газар Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барьсан. Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах замаар нийт 2.8 их наяд төгрөгийг хөнгөлөлт, чөлөөлөлтийг хийхээр болсон. Ингэснээр татварын орлого 2,8 их наядаар буурах ч энэ мөнгө иргэд, аж ахуйн нэгжүүдийн халаасанд зузаатгал болж үлдэнэ гэсэн үг. Хаврын чуулганаар хэлэлцэнэ.

Түүнчлэн УИХ-ын дарга Н.Учралын Эдийн засгийн хөгжлийн сайдаар ажиллаж байхдаа өргөн барьсан Зөвшөөрлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-ын хэлэлцүүлэгт ороод явж байгаа. Эдийн засгийн эрх эрх чөлөөнд хүндрэл үүсгэж байгаа 228 хууль, эдийн засгийн эрх, эрх чөлөөг шууд зөрчиж байгаа 110 хууль байгааг илрүүлж, холбогдох хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулахаар болсныг хууль санаачлагч танилцуулсан.

Гэх мэтчилэн Г.Занданшатарын Засгийн газар эдийн засгаа эрчимжүүлэх, эдийн засагт үзүүлж буй төрийн оролцоог бууруулах, хувийн хэвшлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, татварын дарамтыг бууруулах чиглэлээр тавьсан зорилгынхоо араас явж эхэллээ. Гэвч гадна талд нөхцөл байдал хүндхэн байна. Ахмадын тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн нь чамлагдаж, шатахууны хомсдол, үнийн өсөлтөөс болж иргэд бухимдалтай хэвээр. Ирэх долдугаар сард тэмдэглэх Их Монгол Улсын 820 жилийн ой хүртэл тэсч чадвал улсаараа жаахан "нар үзчих гээд" байдаг...  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 39 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 45 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 46 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 52 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 0 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 3 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 42 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 27 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 41 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 56 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 1 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 5 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 9 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 29 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top