x

Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй

Ардчилсан шинэ Үндсэн хуулийг хэлэлцэн, 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталсан.

Уг үйл хэрэгт улс орны өнцөг булан бүрээс ард түмний саналаар төлөөлөл болж сонгогдсон 430 депутат оролцсон. Ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлах үйл хэрэгт оролцож, санал, байр сууриа илэрхийлж явсан хүмүүсийн нэг бол Ардчилсан Үндсэн хуулийн 381 дүгээр тойргийн депатут Н.Цэрэнхүү юм. “Ардчилсан Үндсэн хууль тогтоогчид” номд нийтлэгдсэн түүний дурсамжаас хуваалцаж байна.

Н.Цэрэнхүү:

Аливаа улсыг Үндсэн хуулиар нь таньж мэддэг гэж ярьдаг. 1992 онд баталсан ардчилсан Үндсэн хууль нь улс төрийн тогтвортой байдлыг хангасан ардчиллыг баталгаажуулж, хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан, хөгжлийн ирээдүйг тодорхойлсон, өөрийн орны өвөрмөц онцлог уламжлалтай холбосон дэлхийн төвшинд зөвшөөрөгдсөн түүхэн баримт бичиг, оюуны том бүтээл болсон юм.

Үндсэн хуулийн хэлэлцүүлэг эхлэх өдрөөс батлах хүртэлх хугацаанд байнга нээлттэй байсан хамгийн маргаантай зөвшилцөж тохирдоггүй асуудал бол улсын нэр, хуулийн нэр, төрийн сүлд гурав байсан юм. Хэрвээ улсын нэрийг БНМАУ, төрийн бэлгэдэл сүлдийг хуучнаар үлдээвэл 70 жил ноёрхсон нийгмийн урдах тогтолцоог АИХ хүлээн зөвшөөрсөн хэрэг болно гэж үздэг депутатууд цөөнгүй байлаа. Тэр үед харьцангуй залуувтар насны депутатууд болон өөрсдийгөө ардчилагчид гэж нэрийдэгсэд хувьсгалт, ард гэх мэт нэр, улаан өнгө, таван хошуу зэргээс үнэнхүү дургүйцэж байсан. Тийм ч учраас “БНМАУ”-ын “ард”-ыг авч хаях, төрийн тугийг "улаан”-гүй хөх цэнхэр болгох, улсын нийслэлийг Улаанбаатар биш өөр нэрээр нэрлэх гэх мэтээр маргалдаж байв.

Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ганц ч өгүүлбэр байгаагүй юм. Нэг үгний төлөө маргалдаж, хэлэлцэж тал бүрээс нь тунгааж байлаа. Жишээ нь, “Монгол Улсын төрийн дээд байгууллагууд байнга орших хотыг улсын нийслэл гэнэ" гэсэн нэг өгүүлбэрийг бараг өдөржин ярилцаж, хэлэлцэж, зөвшилцөж байгаад “орших" гэдэг үг бол ирээдүй цагийг зааж байна. Нөгөө талаар оршуулга гэдэг утгатай дүйцэх маягтай гэж маргалдсаны эцэст депутат Л.Түдэвийн санал болгосноор “орших” биш “оршдог” гэдэг үгээр сольж баталж байлаа.

Үндсэн хуулийн бүлэг, заалтуудаас олон зүйлийг ярьж болох боловч төрийн бэлгэдэл болсон сүлдний талаар яаж, хэлэлцэж, маргалдаж байсныг товч сонирхуулъя. Анхны хэлэлцүүлэгт төрийн сүлд, зураач Ш.Тэнгисболдын загвараар цагаан, улаан хосолсон тасман хөвөөтэй хөх цэнхэр тойрог дотор элгэндээ дөрвөлжин хөх дэвсгэр дээр нар, сар, гал гурвыг мандуулж, эв эеийг илтгэх багц таван сумыг атгасан шонхор шувууг дүрсэлсэн байв. Гэтэл морьтой сүлдэндээ дассан депутатууд морь биш шувуун сүлдтэй болохоос зэрвэсхийж, түүнийг огт хүлээж авсангүй. 

Улсын нэр, сүлдний талаар эцэс төгсгөлгүй маргалдсаар сүүлдээ эрдэмтэн мэргэд, судлаачдаар хичээл заалгах, зөвлөгөө авах саналыг нь сонсох зэргээр ойлголт, мэдлэгээ ч дээшлүүлцгээв. Эрдэмтэн доктор, түүхч Ч.Далай, Г.Сүхбаатар, соёмбо судлаач Т.Отгонбаатар нараар хичээл заалгаж, Ж.Бадраа, П.Бадарч нарын зохиосон киног үзүүлсэн ч шонхор шувууг хүлээж авсангүй. Бүр аргаа бараад сүлд, тугны загвар бүтээх уралдаан зарлаж, 40 гаруй бүтээл ирснийг депутатуудад үзэсгэлэн гаргаж үзүүлэн, санал авахад тэр дотор сэтгэлд нийцэн тэнцэх бүтээл нэг ч гарсангүй. Аргаа бараад төрийн бэлгэдлийн асуудлаар депутатуудын дунд судалгаа явуулж, төрийн сүлдэнд ямар элементүүд оруулах талаар тодруулахад 80 хувь нь соёмбо, 76 хувь нь морь, 70 хувь нь нар, сар, 52 хувь нь галыг сүлдэндээ оруулах санал өгч, харин шонхор шувууны төлөө 1.5 хувь нь санал өгсөн байлаа.

Ардын Их Хурлын танхимд төрийн бэлгэдлийн талаар ид маргалдаж байхад гаднаас янз бүрийн санал, шахалт байнга ирж байв. "Үг" сонины 30 дугаарт нэг сонгогчоос депутатуудад хандаж анхааруулга гаргасан байв. Тэнд “Та нарыг нэг муу махчин шувуутай сүлд батал гэж тулгаад байгаа дуулдана. Махчин амьтан сүлдэнд байж болохгүй шүү. Харин тэр сүлдэндээ хүн оруулав за. Хүн золиг чинь шонхор шувуунаас хамаагүй их мах иддэг амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж огвол симменталь үүлдрийн үнээ оруулахыг бодоорой. Бүр болдоггүй бол хуучин амьтан. Төрийн сүлдэнд чинь сүүтэй амьтан байлгүй яах вэ. Болж өгвөл байсан морийг гүү болгочихоорой. Эсвэл заавал хүн шаардлагатай бол мах иддэггүйгээр нь лам оруулж болно. Ингээд сэрийсэн хөхтэй сүү нь дусалсан гүү унасан, лам хүн улаан биш хар өнгөтэй нарыг зорин давхиж ... байгаагаар сүлдээ баталья” гэсэн санал дэвшүүлж байсан.

Бас өөр нэг сонин дээр гөлөг сүлдтэй байвал яасан юм бэ гээд гөлөг бол “Ертөнцийн гурван хөөрхөн”-ий нэгэнд ордог. Ер нь ч жинхэнэ монгол нохой айл гэрийн сүр сүлд, бахархал байдаг гээд монгол нохойноос гадна гадаадын үүлдрийн нохойнуудын талаар дэлгэрэнгүй тайлбарласан байсан юм даг. Мөн тарвагыг оруулсан ч болно. Тэгвэл “Сүлдэнд мөнхөрсөн тарвага эрдэнэ хө" гээд хойшоо явж буй залуучууд дуулаад, гитардаж явбал зугаатай байх болно гэх мэтээр өдсөн, басамжилсан, егөөдсөн маш олон материал сонин хэвлэлд гарч байв.

Гэтэл зураач Ц.Ойдовын морь, соёмбо бүхий элементтэй одоогийн баталсан сүлдний загвар гэнэт гарч ирж, олонхын дэмжлэг авах хандлагатай болоход хэд хэдэн депутат ул үндэстэйгээр эсэргүүцэв. Миний бие тэр сүлдний загварт дургүйцэж хагарсан шил шиг, сарнисан, бутарсан цээж бөгс нь тасарсан моринд сэтгэл гонсгор байсан юм. Гэвч "Лам олдохгүй бол буцахдаа зална" гэдэг шиг сүлдний өөр хувилбар байхгүй учраас Ц.Ойдовын энэ загвар Үндсэн хууль эцэслэн батлагдахын урд өдөр олонхын саналаар батлагдсан юм.

Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхэд байдлын бэлгэ тэмдэг болсон төрийн сүлд далбаа, дуулал нь ард түмний түүхэн уламжлал, хүсэл тэмүүлэл, эв нэгдэл, шударга ёс, цог хийморийг илэрхийлдэг нандин зүйл болохыг эрхэм депутатууд гүнзгий ухамсарлаж, нухацтай хандаж байсан нь эргэн санахад сургамжтай. Үндсэн хуулиа баталж байсан тэр үед манай орны ард түмний улс төрийн идэвх сонирхол маш өрнүүн, оргил үе байсан санагддаг. 

Үүрэг зорилтоо гүнзгий ухамсарласан ардчилсан сонгуулийн анхны депутатууд шахалт, хавчилт, шаардлага, сүрдүүлэг, ухуулга, ятгалга, бухимдал, айдас бачимдах, баярлах, гацах, зөвшилцөх уур амьсгал дунд олон ургалч үзэл, оюуны хүч чадлаа уралдуулан байж 76 өдөр хуралдаж, “Монгол Улсын Үндсэн хууль" гэдэг ХХ зууны манлай хуулийг баталж чадсан юм. Энэ сайхан Монгол "өргөө"-ний өрхийг таталцаж, унийг өлгөлцөж байсандаа насан туршдаа бахархаж явах болно.

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 11 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 48 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 14 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 25 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 31 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 37 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 42 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 46 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 17 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 21 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 22 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 27 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 30 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 33 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 44 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 38 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top