x

Хоккейчин Александр Овечкины хүү мөсөн талбайд гарчээ

"Вашингтон Кэпиталз", "Даллас Старз" багуудын тоглолтын завсарлагаар Оросын хоккейчин Александр Овечкины хүү мөсөн талбайд гарсан тухай Үндэсний хоккейн лигийн /NHL/ цахим хуудсанд бичсэн байна.

Вашингтонд өчигдөр болсон уг тоглолтын 58 дахь минутанд Овечкин гоол оруулсан хэдий ч “Даллас” баг 4:1 (1:0, 1:0, 2:1) харьцаагаар талбайн эздийг бутниргэжээ.

NHL-ийн Х нийгмийн сүлжээн дэх хуудсанд 7 настай хүүгээ мөсөн талбайд ажиглан харж буй Овечкины гэрэл зургийг нийтлээд дор нь “завсарлагаанаар хүү нь хоккей тоглох мөчийг Овечкин алдахгүй харахыг хичээжээ” гэж бичсэн байна. “Кэпиталз-ын цэнгэлдэхэд бага Овечкины хийсэн анхны тоглолтыг бүхий л чадлаараа дэмжлээ” гэж Овечкины эхнэр Анастасия Инстграмм хуудсандаа бичжээ.

Өдгөө 40 настай А.Овечкин лигийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд оруулсан гоолын тоогоор дээд амжилт тогтоосон бөгөөд “Даллас”-тай хийсэн тоглолтын үеэр 915 дахь гоолоо оруулжээ. Өмнөх рекордыг Канадын домогт хоккейчин Уэйн Гретцки /1487 тоглолтод 894 шайб/ тогтоосон юм.

А.Овечкин 7 настай Сергей, 5 настай Илья гэсэн хоёр хүүтэй бөгөөд хоёулаа АНУ-д төрж, Америкийн иргэншилтэй болжээ.

Эх сурвалж: РИА Новости

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10 “Дээлтэй монгол" наадмыг 20 дахь жилдээ зохион байгууллаа 2026-07-09 Венесуэлийн хувцас загварын урлангууд даашинзны оронд шарилын уут оёж байна 2026-07-09 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ 2026-07-09 Голомт банкны кредит картаараа төлбөр төлөөд “Наадмын” буцаан олголттой урамшуулалд хамрагдаарай 2026-07-09 Н.Учрал Ерөнхий сайдын 100 хоног замын хураамжийг 1000 хувь нэмж, шатахууны хэл амнаас бултсан байдалтайгаар л өнгөрч байна 2026-07-09 Н.Номтойбаяр: Допингоор эрхээ хасуулсан бөхчүүдийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй 2026-07-09 АНУ-ын арми Иранд дахин цохилт өгч эхэллээ 2026-07-09 Ураач хүүхдийн эрхийг хангахад Хүний эрхийн Үндэсний Комисс хяналт тавьж ажиллана 2026-07-09 Улаанбаатарт шөнөдөө 15 хэм дулаан 2026-07-09 ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 2 нэмэгджээ 2026-07-09 "Нарны эрч" өрхийн эрүүл мэндийн төвийг сэргээгдэх эрчим хүчээр хангалаа 2026-07-09
iИх уншсан
Top