Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт тусламжийн энэ сарын олголтын хуваарийг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээллээ. Тодруулбал,
Нэгдүгээр сарын 15, 27-ны өдрүүдэд,
- Нийгмийн халамжийн тэтгэвэр,
- Асаргааны тэтгэмж,
- Ахмад настан хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох дэмжлэг, хөнгөлөлт,
- Алдар цолтон ахмад настанд олгох хөнгөлөлт, тусламж зэргийг нэгдүгээр сарын 15, 27-ны өдөр олгоно.
Нэгдүгээр сарын 17-ны өдөр,
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмж
- Олон нийтийн оролцоон түшиглэсэн халамжийн үйлчилгээ
Нэгдүгээр сарын 20-ны өдөр,
- Хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ,
- Хүүхдийн мөнгөн тэтгэмж,
- Эх, эцэг олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмж
Хоёрдугаар сард,
- Эхийн алдар одонгийн мөнгөн тусламж,
- Насны хишиг зэргийг тус тус олгох юм.




