x

Бидний боломж гэрлээ анивчуулан зогссоор ...

Засгийн газрын 2025 оны 12 дугаар сарын 31-ний хуралдаанаар нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлж, 2026 оны 01 дүгээр сарын 01-нээс эхлэн олгохоор шийдвэрлэсэн. Оны хамгийн сүүлийн хуралдаанаараа ийм асуудлыг авч хэлэлцлээ. Нэг том төслийг гацаанаас гаргах алх цохьсон бол залуучууд маань арай өөр итгэл үнэмшил тээж шинэ оныг угтах байсан биз ээ.

Юутай ч 524.7 мянган тэтгэвэр авагчдаа 496.1 тэрбум төгрөгийн тэтгэврийг нэмэгдлийн хамт бүрэн олгов. Өнгөрсөн 2025 онд ажилгүйдлийн даатгалын санд 162.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, 161.9 тэрбум төгрөгийн зарлага гаргах тооцоотой байсан. Үүнийгээ яг л мөргүүлээд таарах шиг боллоо. Оны эхний есөн сарын байдлаар гэхэд ажилгүйдлийн даатгалын сангаас 28.2 мянган даатгуулагчид 154.0 тэрбум төгрөгийн ажилгүйдлийн тэтгэмжийг бүрэнолгосон. Тэгэхээр мөргүүлээд таарсан нь ойлгомжтой. Дөнгөн данган дэнжигнэж, түр зуур аргацаасан арга хэмжээнүүдээр гол зогоож байна л гэсэн үг. 

Одоо тэгэхээр бидний байдал амар биш байгаа гэдгээ нууж хаалгүй ярьцгаах цаг иржээ. Хөнжлийнхөө хэрийг мэдэж байхын чухлыг бид л мэддэггүй шүү дээ. Нүүрсний үнийн бууралттай холбоотойгоор дэлхийн эдийн засаг хаа сайгүй хориг арга хэмжээнүүд рүү үндсэндээ шилжсэн. Улс орнууд өөрийн эдийн засгаа эрсдэл багатай авч үлдэх программууд ажиллуулаад эхэлсэн. Ядаж байхад олон улсын байгууллагууд манай ирэх оны эдийн засагт тодорхой эрсдлүүд байгааг анхааруулж байгаа. Гол зүйл, Хятад руу гаргах түүхий эдийн эрэлт буурах төлөв ажиглагдаж байгаа явдал. Үүнээс үүдэж дэлхийн банкнаас ч Монголын эдийн засгийн өсөлт 2026 оноос саарах төлөвтэйг танилцууллаа.

Тэгэхээр бид дотоодын бохир хэрүүл хэмлэлцээнээ алгасаж, зоримогхон ажиллах цаг ирээд байна. Шууд утгаараа энэ жил гацаж мохсон уул уурхайн зарим төслүүдээ хөдөлгөхөөс өөр аргагүй болов. Газрын ховор элементүүд, уран, алтны төслүүдээ явуулахаас өөр зам алга. Одоо монголын ганц эмгэнэл болоод байгаа эх оронч болж тоглодог, улсынхаа хөгжлийг уяж гацааж тэнэгэрдэг байдлыг зогсооё. Тэднийхээ мунхралаас айж, аясаар нь манарч цаг нөхцөөж суух эрх бидэнд алга. Тэдний эх оронч ч гэж юу билээ. Монголчуудын итгэж дагадаг ч гэж хаана билээ. Ирээдүйгээ хэдэн галзуугаар баллуулж, таллуулж суухаас залхсан залуус маань гадаадын ажиллах хүчин болон харьд одсоор хэчнээн оныг ч үдэх билээ. Одоо энэ мунхаглалд цэг тавих цаг болжээ. 

Шулуухан хэлэхэд тэднийг эсүйлдлээрээ орос хятадын захиалгыг биелүүлэн жүжиж байгаа багтай троллуудын арми гэдгийг бараг улсаараа ойлгодог болжээ. Дэлхий даяараа ямар ч болзошгүйтэй нүүр тулж магадгүй барин тавин энэ цаг үед зөвхөн өөртөө, өөрийн хүчин чадалдаа найдахаас өөр гадагшаа хэнд ч итгээд хэрэггүй гэдгийг ухаарцгаан өдөр шөнөгүй мөнгө олохын төлөө, улсаа авч үлдэхийн төлөө зүтгэцгээж байна. Хатуу цагийн элгэн дээр ямар ч хань хамсаатан, хөрш мөрш, ах дүүгийн ган бат найрамдалтан гэж байхгүй. Энэ бол орчлонгийн шорвог үнэн. 

Тэгэхээр тэнэгэрэлд хүлэгдэж суухаар уул уурхайн төслүүдээ явуулцгаая. Хууль тогтоомжуудаа яаралтай засаж сайжруулах, засаг захиргаа орон нутгийн хуулиа эргэж харах гэх мэт шаардлагатай ажлууд руугаа оръё. Одоо монголын хөгжилд саад болж, боомилж хааж байгаа бүх хуулиндаа update хийх цаг болсон байна. Уналтанд байсан Герман, Япон хоёр яаж өөрчлөгдөж, хүчирхэгжиж байна. Нэг их удахгүй эдгээр улсууд мөдхөн цөмийн гүрэн болон босч ирэх нь цаг хугацааны асуудал. Одоо бид орос хятадын “албан бус хориг”- оосоо өөрсдөө улс төрийн зориг гарган гарах хэрэгтэй. Шатахууны хамаарлаасаа болоод амьсгаагаа байн байн түгжээд л бид өвлийг туулж байна. Үүнээс илүү доошоо орно гэж юу байх юм. Бид тэсээд л гарна. Энэ маягаараа байх юм бол хөгжлөөрөө аархаж ядан буй том гүрнүүдийн эсрэг элэнцгээрээ булчингаа чангалах. Уураг тархиараа уралдаж, уралцаж байгаа энэ дэлхийгээс юу ч хожихгүй хог дээр унана гэдгээ ойлгох цаг болсон. 

Бид шинжлэх ухааныг сонсдоггүй. Аливаа асуудал дээр тухайн мэргэжлийнхнийхээ өөдөөс шууд чихээ дардаг. Жишээ нь, газрын ховор элементийн талаар саак Сараа мэт л ярьж байдаг. Дөвчин солиотуудын дуу геологичдынхоос хүчтэй болтол нийгэм маань мунхралд живлээ. 

Газрын ховор элемент нь бидний бодож байгаа шиг ховор ч эд биш. Гагцхүү мэдээлэл, үнэ цэн, үр ашгийнх нь тухай ойлголт “ховор” байна. Гэтэл өнөөгийн өдөр болгон шинэ шинэ тэсрэлтүүдээр гайхшруулах болсон техник технологийн эрин үед газрын ховор элементийн (ГХЭ) хэрэгцээ өдрөөр өсөж байна. Энэ эрэлт бол дэлхий даяар хүчээ авч буй сэргээгдэх эрчим хүч, ногоон технологид нэн чухал эрэлт. Үүнийг дагаад ашиглагдаагүй, судлагдаагүй байгаа ордуудаа эдийн засгийн эргэлтэд оруулах тал дээр дэлхий даяар хүч хаяцгааж байна. Энэ тавцан дээр манайх одоогоор зарлагдсан нөөцөөрөө дэлхийн ховор элементийн зах зээл дээр бүгдийн анхаарлыг татан зогсож буй.

Манай нийслэлд одоогоос 13 жилийн өмнө “Газрын ховор элемент, стратегийн металлын олборлолтоос зах зээл рүү” сэдэвт уулзалт, семинар болж байв. Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран зохион байгуулсан уг хуралд Монгол, Канад, Герман улсын төлөөлөгчид оролцож, илтгэл тавьсан юм. Энэ үеэр АНУ-ын Геологийн албаны хийсэн судалгаанд тусгаснаар газрын ховор элементийн нөөцийн хэмжээгээрээ Монгол Улс БНХАУ-ын дараа орно гэх чих дэлдийлгэсэн мэдээг анх сонсож байлаа. Энэ том дэлхийн түвшний мэргэжлийн байгууллагын судалгаанд тэмдэглэгдсэн монголын нөөцийн хэмжээ 3.1 сая тонн буюу дэлхийн нийт нөөцийн 16,77 хувь шүү. Үүнийг Дэлхийн банк мөнгөн хөрөнгөөр илэрхийлэх юм бол 10 гаруй тэрбум ам. доллартай тэнцэнэ гэж тооцоолж байв.

80 төрлийн ашигт малтмалыг элгэндээ тэвэрсэн уудам тэнэгэр монгол нутгийн маань хөрсөнд ховор элемент нь ч ховор биш. Нийслэлээс холгүй энүүхэнд миний төрсөн нутаг Дашинчилэн сумын Агуйтад ч илэрсэн байх жишээтэй. 

Хамгийн сүүлд “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах" сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгууллаа. Энэ сонсголд төрийн байгууллагаас 24, төрийн бус байгууллагаас ес, төсөл хэрэгжүүлэгч найм, Ховд аймаг болон Ховд аймгийн Мянгад сумаас 46, иргэн хуулийн этгээд 34, шинжээч 11 буюу нийт 132 хүн оролцож, улс даяар цацав. Үр дүн байхгүй. Хэрэгжиж эхлээд явж байгаа ганц нэг төслөө л шавраар булав. УИХ-ын гишүүд нь ч танин мэдэхүйн түвшний асуултуудтай сууцгаасан. Бараг Ч.Лодойсамбуу л ганцаараа “Ховд аймгийн Засаг дарга хаана байгаа юм бэ? Ер нь яах гэж засаг захиргааны нэгж байдаг юм бэ? Захиргааны байгууллагууд яагаад ажлаа хийдэггүй юм бэ? Төрийн байгууллагууд ажлаа дутуу хийгээд, хувийн хэвшил болон иргэд нь хоёр талдаа гарчихсан. Улсын Их Хурлын гишүүд эвлэрүүлэн зуучлах ажил хийж байна. Иргэд ийм цаг үед улс төрийн хонжоо хайсан гишүүдээс илүү эрдэмтдээ сонсох ёстой. Эрдэмтэддээ итгэхгүй бол амжилт гаргах, хөгжих, урагшлах тухай яриа байхгүй шүү” хэмээн хэлж хэдэн өдөр цахим буллид цовдлуулсан. 

Жишээ нь, Халзан бүрэгтэй орд бол ураны орд биш, газрын ховор элементийн орд бөгөөд ашиглалтад бэлтгэгдэж байгаа л Монгол Улсын анхны төсөл. Зах зээлийн эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж буй өнөө үед Халзан бүрэгтэйн ордыг ашиглан, түүхий эдийг дунд шат хүртэл боловсруулж, нийлмэл исэл үйлдвэрлэх нь хэчнээн ач холбогдолтой болохыг энэ сонсголоор бүгд ойлгосон. Энэ төслийг дотооддоо нэмүү өртөг шингээх, улс орныхоо эдийн засгийн өсөлтөд бодит хувь нэмэр оруулах нэн чухал төсөл байна бүгд мэдэрсэн. Гэвч бүгд ярихаас айсан. Хортой, болохгүй, аюултай гэх үгс л ордноос цуурайтсан. Гэтэл байгалын цацраг гэдэг нь ердийн ашигт малтмалын ордуудад ч байдаг бөгөөд Халзан бүрэгтэй ордод агуулагдах уран 0.009% байгаа гэх эрдэмтдийнх нь үг гадагшаа сонсогдохгүй. Мал сүргийн эрүүл мэндийн талаар гэхэд Мянгад суманд төрсөн гажигтай төлд хийсэн “Мал эмнэлэг ариун цэврийн төв лаборатор”-ын шинжилгээ дүгнэлтээр цацрагийн хордлого илрээгүй, цацрагаас болсон гэдэг нь тогтоогдоогүй гэх мэргэжилтнүүдийн үг мөн адил хана мөргөн унаж байх жишээтэй. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаа ААН-үүдийн хувьд газрын ховор элемент нь өөрөө маш хүнд баяжигдаж, боловсруулагдах технологитой. Олон шатлалтай боловсруулалт шаардагддаг, өртөг асар өндөр. Тийм болохоор ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигчид маань ашиглалтад шилжиж амжилгүй эх орончдод балбуулаад гацдаг. 

Гэтэл бидний өдөр тутмын хэрэглээгээр тасралтгүй тэлж байгаа гар утас, зурагтын дэлгэц бүгд газрын ховор элементийн түүхий эдийн хэрэгцээг шаардаж байдаг. Энэ технологи хөгжих тусам эрэлт хэрэгцээ өсөж нэмэгдээд байна гэсэн үг шүү дээ. Дэлхий дээр байгаа нөөц нь өөрөө эрэлт хэрэгцээгээ хангаж гүйцэхгүй түвшинд хүрсэн. Монголын хувьд хайгуулын ажлаа илүү эрчимжүүлэх хэрэгтэйг эрдэмтэд хэлдэг. Гэвч ийшээ оруулах мөнгө бидэнд байхгүй. Илэрсэн хэдэн орд дээрээ л эхлүүлж ч чадахгүй хэрэлдэж суугаа. Уг нь Монгол Улс энэ эрдсийн баялгаараа дэлхийд эхний 15-д ордог. Эдгээр ордоо ашиглаж, цаашид боловсруулалтад шилжүүлэх шаардлага бидний өмнө гэрлээ анивчуулан зогссоор. Газрын ховор элементийг ашиглаж, эдийн засгийн эргэлтэд оруулж, тамирдсан эдийн засгаа сэргээх боломж асар их байгааг эдийн засагчид хэлсээр л...

Б.Ганчимэг, Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сүхбаатар дүүрэг үерийн гамшгийн үед ашиглах гурван мотопомп худалдан авчээ 3 цаг 4 мин Улаанбаатарын жүдо бөхийн "Их дуулга" тэмцээн болно 3 цаг 10 мин Ерөнхийлөгчийн санаачилгаар Хөвсгөл нуур орчимд их цэвэрлэгээ зохион байгуулна 3 цаг 12 мин Монгол Улсад гэрлэлтийн тоо буурч, гэр бүл цуцлалт өсөх хандлагатай байна 3 цаг 14 мин Нийслэлд "Хотхоны бага сургууль", "Төрөлжсөн ахлах сургууль" байгуулж эхэллээ 3 цаг 15 мин Зарим нутгаар хөрсөн дээр цочир хүйтэрч, хүчтэй салхилахыг анхаарууллаа 3 цаг 16 мин МҮХАҮТ-тай холбоотой сургалтын санхүүжилтийг завшсан хэргийг шалгаж байна 3 цаг 18 мин ОУХБ-ын хөдөлмөрийн хяналтын конвенцуудад нэгдэн орох хуулийн төслийг өргөн мэдүүлэв 7 цаг 6 мин Монголын уран бүтээлчид "Алтан Феми" олон улсын кино наадмаас таван цом хүртлээ 7 цаг 7 мин Экологийн цагдаагийн алба Интерполтой хамтран ажиллах цахим уулзалт хийлээ 7 цаг 8 мин Орон нутгийн ИТХ-ын 2026 оны нөхөн сонгуулийн автоматжуулах хэрэгслийг туршлаа 7 цаг 8 мин Монголбанкны Ерөнхийлөгч БНСУ-ын “Какао банк”-ны удирдлагуудтай уулзлаа 7 цаг 8 мин Хотын дарга бүтээн байгуулалт, өвөлжилтийн бэлтгэлийг хангах чиглэлээр үүрэг өглөө 7 цаг 9 мин Монголын хөгжмийн зохиогчийн эрхийг хамгаалах "Wipo" хөтөлбөр хэрэгжинэ 7 цаг 10 мин Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, нийгмийн даатгалын багц хуулиудыг батлахад төвлөрч байна 9 цаг 4 мин Аюулгүй байдал эхний дүрэм 9 цаг 52 мин Английн шигшээ баг Хорватыг 4:2-оор хожиж, Харри Кэйн дээд амжилттай эн зэрэгцлээ 10 цаг 43 мин Хятадын хиймэл оюун ухаан хөгжүүлэгч "DeepSeek" 7.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт татжээ 10 цаг 46 мин Дархан-Уул аймагт шүлхий өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгдэж, бог малыг дархлаажуулна 10 цаг 47 мин Нийгмийн даатгалын ерөнхий хуульд оруулах өөрчлөлтийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 10 цаг 47 мин
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Аюулгүй байдал эхний дүрэм Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... "SpaceX" компани IPO гаргаж, дэлхийн хамгийн өндөр үнэлгээтэ... Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва... Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж,...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Японы Төв банк бодлогын хүүгээ 1.0 хувь болгон өсгөлөө
Top