x

Нийслэлийн 600 гаруй ажилтан зам, талбайд ажиллаж байна

Нийслэл хотод цас орсонтой холбоотой халтиргаа, гулгааны эрсдэлийг бууруулах арга хэмжээ авч, 600 гаруй ажилтан албан хаагч ажиллаж байна.

НЗДТГ-ын мэдээлснээр, Сүхбаатар дүүргийн зам талбайн цэвэрлэгээг дөрвөн байгууллагын, 145 ажилтан албан хаагч хийж байна. Гудамж талбайн цэвэрлэгээнд тусгай бодис цацагч техник дөрөв, авто зам болон замын нуух шүүрдэгч техник дөрөв, ковш хоёр, бобкат зэрэг төхөөрөмжийг ашиглаж байна. Дүүргийн хэмжээнд 624 тонн давс, 654.7 тонн бодисын нөөцтэй байгаа аж.

Мөн Хан-Уул дүүргийн нийтийн эзэмшлийн зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний 14 байгууллагын 280 ажилтан нуухны машин, давс, бодисын машин зэрэг 41 машин техник, 75 бичил төхөөрөмжтэй ажиллаж байна. Авто замын халтиргаа гулгаанаас сэргийлэн 20 тонн давс, 70.5 тонн бодис цацаад байна. Морингийн даваа, Айцын даваа, гүүрнүүдэд давс, бодис цацах ажил үргэлжилж байна. Дүүргийн хэмжээнд 1259 тонн давс, 717.5 тонн бодисын үлдэгдэлтэй байгаа юм.

Сонгинохайрхан дүүрэгт халтиргаа, гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 61 тонн давс, 49 тонн бодис, 20 тонн дайрга цацаад байна. Аргүнтийн даваа, Баруун турууны давааны зорчих хөдөлгөөн хэвийн, Найрамдал, Баруун, Зүүнсалааны зуслангийн бүсээр цас шуурсан байдалтай, төвийн болон Баянхошуу, Толгойтын гэр хорооллын замд давс бодис цацсан, зорчих хэсгийн хөдөлгөөн хэвийн байна.

Баянгол дүүргийн нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846. 420 м.кв зам талбайг найман байгууллагын 178 ажилтан 18 машин техник, 50 бичил төхөөрөмжтэй цэвэрлэж байна. Авто зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 9.5 тонн давс, 32.5 тонн бодис цацаад байна. Дүүргийн хэмжээнд 313.5 тонн бодис, 532.5 тонн давсны үлдэгдэлтэй байгаа аж.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 3 цаг 57 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 4 цаг 11 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 4 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 4 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 4 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 4 цаг 37 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 4 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 4 цаг 44 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 4 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 4 цаг 52 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 5 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10 БНСУ-д жолоодох эрхийн дүрмийн шалгалтыг эх хэлээрээ өгөх боломж бүрдлээ 2026-07-10 Нийтийн ашиг сонирхолд учирсан 7,6 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлүүлжээ 2026-07-10 Д.Алтанцэцэг: Монгол ноолуурыг Европын зах зээлд таван өнгөөр нийлүүлнэ 2026-07-10 Төв Азийн уудам талын шинэ брэнд-Акжан 2026-07-10 Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайн шарилуудыг ирэх сараас шилжүүлнэ 2026-07-10 Хотол түмнээрээ хийморь өөдөө, сэтгэл тэнүүн, дэлгэр сайхан наадаарай! 2026-07-10 Нийслэл 2026 онд сургууль, цэцэрлэгийн 11 барилга байгууламжийг ашиглалтад хүлээн авчээ 2026-07-10 Монгол-Солонгосын бизнес форумд 250 гаруй аж ахуйн нэгж оролцлоо 2026-07-10
Top