x

Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хөгжвөл Ирантай түншлэл гүнзгийрэх боломж одоогоор харагдахгүй байна

Олон улсад өрнөж буй цаг үеийн асуудлаар ХИС-ийн профессор, шинжлэх ухааны доктор Д.Уламбаяртай ярилцжээ.

-АНУ Венесуэл рүү цэргийн ажиллагаа явуулсан үйл явдлыг та хэрхэн ажиглаж байна вэ?

-Дональд Трампын шинэ Засаг захиргаа АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын шинэ стратегийн баримт бичгээ өнгөрсөн арванхоёрдугаар сарын 5-нд нийтэлсэн. Энэ шинэ стратеги өмнөх баримт бичгүүдээс үндсээрээ өөрчлөгдсөн гэдгийг юуны өмнө тэмдэглэе. Энэхүү шинэ стратегийн суурь үзэл баримтлал нь Монрогийн номлол, түүний Д.Трампын нэмэлт тайлбар түүнд онцгойлон тэмдэглэсэн юм.

Жеймс Монро нь АНУ-ын тав дахь ерөнхийлөгчөөр 1817-1825 онд ажиллаж байсан эрхэм юм. Тэрбээр Америк тивд зөвхөн АНУл бүх асуудлыг хянан шийдвэрлэнэ. Үүнд Европын гүрнүүд хошуу гараа дүрэх эрхгүй гэж үзэж байсан явдал юм. Энэ бодлого 1899 онд ерөнхийлөгч Уильям Мак-Кинли Төрийн нарийн бичгийн дарга Жон Хэйн зарласан Хятадад чиглэсэн “Нээлттэй Хаалганы бодлого”-оор de facto хүчингүй болж, ерөнхийлөгч Вудро Вильсон 1917 оны дөрөвдүгээр сарын 6-нд Германд дайн зарлаж, зургадугаар сарын 6-нд Британи, Канадын цэргүүдийн хамт Францын Нормандад газардсанаар дээрх Монрогийн номлол de jure төгсгөл болсон байдаг.

Д.Трампын нэмэлт тайлбараар АНУ-ын эрхэм дээд язгуур эрх ашиг нь бөмбөрцгийн баруун хагас буюу Америк тив гэж үзсэн. Өнөөдөр Орос-Украины дайнаас илүү Латин, Төв Америк, Карибын тэнгисийн нутгаас жилд 20 тэрбум ам.долларын хар тамхи, мансууруулах бодис АНУ-д хууль бусаар нэвтэрч буй нь Америкийн иргэдэд ноцтой аюулын харанга дэлдэж байна гэж үзэж байна. Дараа жилд 1.7 сая иргэд хууль бусаар АНУ-д цагаачилж, 15-20 мянган иргэд хүний наймааны хохирогч болж байна гэж үзсэн. Тиймээс Николас Мадурог хар тамхи, мансууруулах бодисын хууль бус наймааны мафийн гол толгойлогч, мөнгө угаагч, АНУ-д нарко-терроризм үйлдэж буй гол этгээд гэж бүр 2020 онд үзэж түүнийг баривчилсан хүнд 15 сая ам.долларын шан харамж амлаж, өнгөрсөн наймдугаар сарын 7-нд шинээр томилогдсон Ерөнхий прокурор хатагтай Пэм Бонди шан харамжийг 50 сая ам.доллар болгож өсгөсөн.

Хоёрдугаарт. Н.Мадуро нь ард иргэдээр хууль зүйн дагуу хүлээн зөвшөөрөгдсөн ерөнхийлөгч бус дарангуйлагч гэж үзсэн явдал юм. Тиймээс АНУ-ын тэнгисийн цэргийн Delta хүчин “Ab­solute Resolve” нэртэй цэргийн ажиллагаагаар түүнийг эхнэрийнх нь хамт баривчилж Нью-Йоркт хүргэсэн байна. Түүнд Нью-Йоркийн шүүх эрүүгийн хавтаст хэрэг нээж удахгүй шүүх ажиллагаа нь эхлэхээр боллоо.

Баривчлах ажиллагаа ямар ч хүн хүчний хохиролгүйгээр 30 минутын дотор явагдсан гэж Нэгдсэн цэргийн жанжин штабын тэргүүн, армийн генерал Дэн Кейн мэдэгдсэн. Ажиллагаа НҮБ-ын Дүрмийн 51 дүгээр зүйл, НҮБ-ын терроризмын эсрэг конвенцийн дагуу явагдсан гэж тайлбарлаж байна. Одоо АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Венесуэлийн шилжилтийн үеийн засаглалыг de facto удирдахаар болж байх шиг байна.

-Энэ үйл явдал АНУ-ын эсрэг байр суурьтай улсууд болох Иран, ОХУ, БНХАУ-ын хоорондын уялдаа, хамтын ажиллагааг улам ойртуулахад түлхэц болох уу?

-Дээрх үйл явцтай холбогдуулан ОХУ, БНХАУ, Ираны Гадаад хэргийн яамны мэдэгдэл гарсан. Тэдгээрт НҮБ-ын Дүрэм, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчим, хэм хэмжээг уландаа гишгэсэн явдал боллоо гэж үзсэн л дээ.

ОХУ-ын хувьд 2024 оны арванхоёрдугаар сард Сири дэх Башир ал-Асадын дэглэмд дэмжлэг үзүүлж чадаагүй, өнгөрсөн оны зургадугаар сарын 22-нд АНУ Ираны цөмийн гурван байгууламж болох Фордоу, Натанз, Исфаханд шийдэмгий цохилт өгөхөд Орос, Хятад дэмжлэг үзүүлж чадаагүй. Гэтэл Иран нь ШХАБ-ын гишүүн юм. Орос, Хятад, Иран гурав стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагаатай улсууд.

Хятад Венесуэлийн газрын тос, эрчим хүчний салбарт 2015 оноос хойш гэхэд л 570 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн, бараг 60 тэрбум ам.долларын зээл олгосон нь худалдаа-эдийн засгийн эрх ашгийн асуудлыг эрхгүй хөндөж байгаа нь зүй.

-Цаашид дэлхий дахинд геополитикийн томоохон ямар үр дагаврууд гарах бол?

-Венесуэлийн Дээд шүүхээс түр ерөнхийлөгчөөр зарлагдсан дэд ерөнхийлөгч хатагтай Делси Родригез АНУ-тай нягт хамтран ажиллахгүй аваас Мадурогоос ч дор хувь заяа хүлээж болзошгүй тухай Д.Трамп анхааруулсан байна лээ. Венесуэлийн газрын тосны үйлдвэрлэл, экспорт бүхэлдээ АНУ-ын хяналтад орж байна. Түүнээс гадна АНУ Венесуэлийн газрын тосны салбар, дэд бүтэц, ложистикт их хэмжээний хөрөнгө оруулалт энэ салбарыг сэргээхээр болж байна. Тиймээс дэлхийн газрын тосны олборлолт, үнэ ханшид томоохон савлагаа эрсдэл үүсэхгүй болов уу гэж харж байна. Мөн Уга Чавесын үед хураагдсан 40 тэрбумаар хэмжигдэж буй газрын тосны салбар дахь АНУ-ын Exxon Mobile болон Cono­coPhillips корпорациудын хөрөнгө оруулалтын эрхийг сэргээх асуудал хөндөгдөж байна.

-Иран Венесуэлийн түншлэл цаашид гүнзгийрвэл АНУ болон барууны орнуудын хариу алхам яаж илрэх вэ?

-Энэ хоёр улс хоёул ОПЕК-ийн гишүүн. Газрын тосны батлагдсан нөөцөөрөө нэгдүгээрт, Венесуэл 303 тэрбум баррель, хоёрдугаарт, 268 тэрбум баррелиар Сауды Араб, гуравдугаарт, 208 тэрбум баррелиар Иран орж байна. Цаашид Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хөгжих аваас энэ хоёр улсын түншлэл гүнзгийрэх боломж одоогийн байдлаар харагдахгүй байна.

-АНУ өмнө нь Иран руу хийж байсан хязгаарлагдмал цэргийн ажиллагаа, энэ удаагийн Венесуэл рүү хийсэн дайралт хоёр нь стратегийн болон олон улсын эрх зүйн хувьд ижил хэв маягт хамаарах уу. Эсвэл өөр түвшний геополитикийн дохио юм уу?

-Миний бодлоор энэ хоёр үйл явдлыг хооронд нь ямар нэг байдлаар холбох шаардлагагүй болов уу. Иран нь олон улсын террорист байгууллага Хамас, Хезболлаг гол санхүүжүүлэгч, дэмжигч улс гэж Өрнөдөд үздэг. Нөгөө талаар бүс нутагт аюулгүй байдлыг гол тогтворгүйжүүлж буй улс нь Иран бөгөөд гол асуудал нь цөмийн хөтөлбөр, баллистик пуужингийн хөтөлбөрүүд юм.

Одоо Иранд эдийн засгийн уналтаас шалтгаалан олон нийт засгийн газар, дэглэмийн эсрэг өргөн хүрээтэй жагсаал цуглаан зохион байгуулж байна. Хэрэв энгийн иргэдийн эсрэг хүч хэрэглэвэл АНУ хөндлөнгөөс оролцох боломжтой Д.Трамп гэж мэдэгдсэн. Тэгэхээр үйл явц яаж өрнөхийг ажиглах шаардлагатай болж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Судлаач Ганхуяг (59.153.114.73)
    УЛАМБАЯР ГУАЙ ОРОН ГАРАН МАРТАЖ САНАДАГ БОЛЧИХСОНДОО ХӨӨРХИЙ
    2026 оны 01 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top