x

Амиа алдсан цагдаагийн алба хаагчийн хүүд ХСИС-д суралцах эрхийн бичиг гардууллаа

Албан үүргээ нэр төртэйгөөр гүйцэтгэж яваад амиа алдсан Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн албан хаагч Д.Батсайхан агсны хүү Б.Цолмонбаяр Хууль сахиулахын их сургуульд элсэх эрхийн бичгийг гардууллаа.

ХСИС-ийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр өнөөдөр тус их сургуульд суралцах эрхийн бичгийг гардуулсан бөгөөд энэ үеэр Их сургуулийн захирал, профессор, цагдаагийн хурандаа Ө.Энхтөр Б.Цолмонбаярт хандан “Ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, албаныхаа төлөө алтан амиа зориулсан аавынхаа ажил үйлс, хүсэл, мөрөөдлийг нь үргэлжлүүлэн цаашид сайн суралцаарай” гэжээ.

Б.Цолмонбаяр СХД-ийн 62 дугаар сургуульд суралцдаг бөгөөд сургуулиа төгсөөд ХСИС-ийн 2022-2023 оны хичээлийн жилд “Цагдаа-хууль сахиулах ажил” бакалаврын хөтөлбөрөөр суралцах юм.

ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн "Цагдаа-Хууль сахиулах ажил" бакалаврын хөтөлбөрийн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг төр хариуцдаг бөгөөд суралцсан хугацаа нь төрийн жинхэнэ албанд ажилласан хугацаанд тооцогддог байна.

Тус сургуульд жилд дунджаар элсэхийг хүссэн цахим хүсэлт 6000-7000 орчим ирдэг бөгөөд үүнээс захиалагч агентлагийн саналыг үндэслэн дунджаар 500 гаруй элсэгчийг сонгон шалгаруулж авдаг юм байна.

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 2-р хэлтсийн эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Д.Батсайхан нь 2018 оны аравдугаар сарын 15-ны өдөр албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан юм.

Эх сурвалж: ХСИС

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрт илрүүлэгт 203,117 хүүхэд хамрагджээ 3 мин Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 10 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 19 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 38 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 32 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 51 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 58 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 9 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 22 цаг 19 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 33 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 5 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 15 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top