x

Хятадын эдийн засаг суларсаар байна

Дэлхийн хоёр дахь томоохон эдийн засаг, түүхий эдийн гол эрэлтийг бүрдүүлэгч Хятад улсын аж үйлдвэрлэлийн үзүүлэлт өнгөрсөн сард бууралттай гарав. Энэ нь хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн анхны буурсан тохиолдол болохыг тус улсын Үндэсний статистикийн газар онцолжээ. Тодруулбал өнгөрсөн арванхоёрдугаар сард тус улсын аж үйлдвэрлэлийн эрчмийг илтгэдэг гол үзүүлэлт болох Purchasing Manager Index (PMI) 49.4-тай гарсан нь 2016 оны долдугаар сараас хойших хугацаанд анхны буурсан тохиолдол болж байгаа юм. Уг үзүүлэлт 50-иас доош гарвал бууралтыг, дээш гарвал өсөлтийг илтгэдэг.

Өнгөрсөн арваннэгдүгээр сард PMI үзүүлэлт 50-тай гарч өсөлт ч үгүй, бууралт ч үгүй байсан бөгөөд шинжээчид уг үзүүлэлтийг арванхоёрдугаар сард 49.9-тэй гарна гэж таамаг дэвшүүлж байсан юм. Өөрөөр хэлбэл бодит байдал шинжээчдийн таамгаас доогуур гарлаа.

Бууралт тохиож буй шалтгаан нь АНУ-Хятадын хооронд үүсээд буй худалдааны дайн болохыг шинжээчид тайлбарлаж байна. Хоёр улс уг асуудалд хэлэлцээр хийхээр тогтсон ч амжилтад хүрэх эсэх нь эргэлзээтэй байгаа юм. Хятадын хувьд хэлэлцээр нааштай байгаа гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэж буй ч шинжээчид үүнд итгэл муутай байна.

Худалдааны дайны асуудал нь АНУ, Хятадын эдийн засгийн аль алинд сөрөг нөлөө үзүүлэх бөгөөд улмаар дэлхийн эдийн засагт багагүй асуудал авчрахыг шинжээчид сануулж байна.

Хятадын хөрөнгө оруулалтын хараат бус судалгааны байгууллага CEBM группын Макро эдийн засгийн судалгааны хэсгийн дарга Зэншэн Зон “Худалдааны дайны асуудлаас үүдэн гадаад эрэлт суларч байгаа бол дотоод эрэлт бүр ч муудаж байна. Хятадын эдийн засаг цаашид улам  саарч болзошгүй харагдаж байна” хэмээн “Ройтерс” агентлагт мэдэгджээ.

Хятадын эрх баригчид 2018 оны эдийн засгийн өсөлтийг 6.5%-тай байлгахаар зорилт дэвшүүлсэн нь 2017 оны 6.9%-ийн өсөлтөөс доогуур хэмжээ юм. Дэлхийн банк 2019 онд Хятадын өсөлт удааширч 6.2%-д хүрнэ гэж тооцоолоод байна. 

http://www.mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 8 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 16 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top