x

Монголд дайн болоод байна уу?

Цагдаагийн ерөнхий газраас өчигдөр баярын өдрүүдэд гарсан гэмт хэрэг зөрчлийн талаар танилцууллаа. Баярын өдрүүдийг тэмдэглэн өнгөрүүлэхтэй холбоотойгоор нийтийн хэв журам, аюулгүй байдлыг хангах зорилгоор ЦЕГ-ын даргын тушаалаар цагдаагийн нийт бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна. Улсын хэмжээнд давхардсан тоогоор эргүүлийн 206, замын хөдөлгөөний зохицуулалтын 878 чиглэлд 4028 офицер 5097 цагдаа, 685 сонсогч  үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг зөрчлийн 8158 дуудлага мэдээллийг хүлээн авчээ. Гэр бүлийн хүчирхийллийн 1110 дуудлага ирснээс 960 хэргийг хуулийн дагуу шийдвэрлэсэн гэв.

Цагдаагийн алба хаагчид 11 гэмт хэргийг илрүүлж, согтуугаар танхайрсан 1282 иргэнийг эрүүлжүүлж, зөрчил гаргасан найман иргэнийг  баримтжуулж, зөрчил гаргасан 7136 хүнийг 239 сая төгрөгөөр торгож, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 262 жолоочийг илрүүлэн шалгасан байна. Гэр бүлийн хүчирхийллийн улмаас хохирсон долоон эмэгтэй, 18 хүүхдийг түр хамгаалах байранд байрлуулсан байна. Ердөө хоёрхон хоногийн дотор 1110 гэр бүл хүчирхийлэлд өртөж, 30 шахуу эх, хүүхэд хамгаалах байранд хоргоджээ. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Зам тээврийн хөгжлийн яаманд 2018 оны наймдугаар сарын 9-ны өдөр гарсан хүн амины ноцтой хэргийн хохирогч, тус яамны Хяналт шинжилгээ, үнэлгээ дотоод аудитын газрын дарга, талийгаач Т.Гомбосүрэнгийн аав оны эхний өдөр цаг бусаар хорвоог орхисон байна. Талийгаачийн аав Р.Төмөрхуягийг ходоодны хорт хавдрын улмаас нас барсан гэх боловч, сэтгэл санаанаас дарамтаас үүдэлтэйгээр хавдрын өвчлөл хүндэрч нас барсан байх магадлалтай гэдэг мэдээллийг эх сурвалжууд хэлж байна.

Учир нь тэр эр хүүгээ амь үрэгдсэний дараа уг хэргийг шалгаж байгаа хуулийн байгууллага хэргийг зөв шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаа тухайгаа удаа дараа хэвлэлийн бага хурал зарлаж, нийтэд мэдээлж байсан билээ. Олон нийт болон талийгаачийн гэр бүл Т.Гомбосүрэн агсныг эрхэлж байсан ажил албан тушаалтай нь холбогдуулан улс төрийн зорилгоор амь насыг нь хөнөөсөн гэж үзэж байсан ч хэргийн шалгалтын явцад ахуйн чанартай маргаанаас үүдсэн санамсаргүй гэмт хэрэг болж, хэргийн холбогдогчийг ял завшуулахаар оролдож байгаа тухай Р.Төмөрхуяг гуай хамгийн сүүлд мэдээлэл хийхдээ хэлсэн байдаг.

Нэг үгээр хэлбэл ЗТХЯ дээр гарсан уг хэрэг нэг гэр бүлийн хоёр хүний амийг авч одлоо. Шалтгаан нь мөн л архидан согтуурснаас үүдэлтэй. Оны өмнөхөн Архангай аймагт МАН-ын гишүүнчлэлтэй хоёр эр сумын ИТХ-ын гишүүний гэрт дайрч ороод зургаан настай хүүхдийнх нь нүдэн дээр эцгийг нь алж талсан тухай АН-ын нарийн бичгийн дарга нар мэдээлсэн. Гэтэл маргааш нь цагдаагийн байгууллага мэдээлэл хийж, “Архангайд гарсан хэрэг улс төрийн шалтгаангүй” хэмээн мэдэгдсэн байдаг. Тэгвэл ямар шалтгаантай юм. Ингэхэд Монголд дайн болоод байна уу?

Өнгөрсөн онтой харьцуулахад гэмт хэргийн нөхцөл байдал хүндэрч, нийгэм зэрлэгших талдаа гарсныг Хууль зүйн сайд нь хэлэхгүй байсан ч баярын хоёрхон өдөрт гарсан хүчирхийллийн дуудлага, хүн амины ноцтой хэргүүд бэлээхэн хэлээд өгч байна. Тэгвэл нийгэм ингэтлээ зэрлэгшээд байгаагийн шалтгаан нь юу юм?

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.179.26.225)
    taliigach chuugiinchen chereg unen zovoor chiidegdeesee bileedee.
    2019 оны 01 сарын 06 | Хариулах
iШинэ мэдээ
Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 6 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 15 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 34 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 28 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 47 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 54 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 5 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 22 цаг 15 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 29 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 1 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 11 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top