x

Нийслэл хотынхоо иргэдэд шинэ оны мэнд хүргэе

Монгол Улсынхаа төв цэг, цохилох зүрх нь, гал голомт нь болсон нийслэл Улаанбаатар хотын хүндэт Иргэд ээ.

Хуанлийн хуудас эргэж, шинэ оноо угтах торгон мөч ойртож байгаа энэ үед улиран одож буй оныхоо ажлыг дүгнэж, ирж байгаа жилийнхээ зорилтыг тодорхойлдог нь дэлхийн хүн зоны уламжлал билээ. Нийслэлчүүд та бүхний дэмжлэгтэйгээр улиран өнгөрч байгаа 2018 ондоо бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлуудыг шат дараалан өрнүүлж, иргэдийнхээ амьдрах орчныг сайжруулах, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх, тулгамдсан асуудлаа шийдвэрлэхэд онцгойлон анхаарч ажиллалаа.

Ялангуяа дэд бүтэц, хот тохижилт, боловсрол, эрүүл мэндийн салбарт бодит ахиц гаргасан жил байсан гэдгийг тодотгон хэлье. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт “Шүд, эрүү нүүрний эмнэлэг”-ийг шинээр ашиглалтад оруулаад зогсохгүй  Налайх, Багахангай дүүрэгт шинэ эмнэлгийн барилгаа хүлээн авч, иргэддээ үйлчилж эхэлсэн төдийгүй  нийслэлийн төсвийн хөрөнгөөр улс, нийслэлийн 6 эмнэлгийн гадна талбайг тохижуулж, авто зогсоолыг нэмэгдүүлэн, иж бүрэн тохижууллаа. Хоёр жилийн хугацаанд 18 эмнэлгийн гадна тохижилтыг нийслэлийн төсвийн хөрөнгөөр хийж чадсанаараа иргэддээ тохилог орчинд, тухтай үйлчлүүлэх боломжийг олгосон нь та бидний хамтын хүчин чармайлт юм.

Мөн 60 жилийн насжилттай Яармагийн гүүрийн шинэчлэл, өргөтгөлийн ажил бүрэн дуусч, олон түвшний огтолцол бүхий анхны гүүрэн байгууламжаа нийслэлчүүд  авто замын салбарт хүлээн авлаа. Замын цагдаагийн уулзвар болон Сонголон, Баянзүрхийн гүүрийн бүтээн байгуулалтын ажил ид өрнөж байгаагийн зэрэгцээ  гадна тойруугийн авто замын сүлжээ эрчимтэй хийгдэж байгааг онцлоё.

“Иргэдийн оролцоотой-Амьдрах орчныг сайжруулах жил”-ийн хүрээнд улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр баригдах сургууль, цэцэрлэгийн 100 гаруй обьектын газар чөлөөлөлтийг 98 хувь хийж, бүтээн байгуулалтыг өрнүүлж чадлаа. Түүнчлэн “Зам чөлөөл”, “Явган зам” аяны хүрээнд иргэд, аж ахуй нэгжтэй хамтран ажилласнаар хууль бусаар хашсан 243 га газрыг нийтийн эзэмшилд эргүүлэн өглөө.

Гэр хорооллыг хөгжүүлэх шинэ бодлого төлөвлөлтийн хүрээнд агаар орчны бохирдлыг бууруулах зорилгоор Улаанбаатар хот анх удаа 200 өрх айлыг хамарсан “Сервис центр” байгуулах төслийг Чингэлтэй дүүргийн 7 хороонд хэрэгжүүлж, энэ оны эцэст ашиглалтанд оруулж байна. Ийм дэд бүтцийн төвийг 50 байршилд байгуулах шийдвэрийг Засгийн газар гаргасан юм.

2019 оны босгон дээр Нийслэл хот өргүй болж, төсвийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, ирэх онд хийж, хэрэгжүүлэх ажлынхаа зорилтыг ч НИТХ-аар батлууллаа.

Нийслэл хотын ажил өөдрөг, өнгөлөг, бүтэмжтэй байхад иргэн, өрх бүр, аж ахуй нэгж байгууллагуудын дэмжлэг, оролцоо чухал байдаг. Тиймээс ч та бүхэндээ  талархахын ялдамд ирэх ондоо хамтдаа хотоо хөгжүүлэхийн төлөө гар нийлэн ажиллахыг хотын удирдлагын  зүгээс уриалж байна.

Ирэх онд бид хөгжлийн эрчээ алдалгүй ажиллана.

Та бүхэн минь шинэ ондоо амжилт ололтоор дүүрэн, аз хиймориор өөдрөг байх болтугай.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оюутолгойн ногдол ашгаа хувьцаагаар баталгаажуулах тухай мэдээлэл хийнэ 7 мин Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл 16 мин Ц.Амартөгс: Хүнлэг, хариуцлагатай нийгмийг бүтээхэд хувь хүний ёс зүйн хандлага маш чухал 35 мин Улаанбаатарт шөнөдөө 10 хэм хүйтэн 12 цаг 29 мин Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч 20 цаг 48 мин С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэнэ 20 цаг 55 мин 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо 21 цаг 6 мин Парисын жагсаал тайван болж өнгөрлөө 22 цаг 16 мин Петр Ян аварга цолоо хамгааллаа 22 цаг 30 мин Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ 23 цаг 2 мин Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж, цэцэг өргөлөө 23 цаг 12 мин Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олговор олгох тухай хуулийн өөрчлөлтийг баталлаа Уржигдар 11 цаг 35 мин Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 2026-10-23 MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 2026-10-23 Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 2026-10-23 Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 2026-10-23 Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 2026-10-23 Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 2026-10-23 З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 2026-10-23 АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21
iИх уншсан
Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд "Хараал хүрсэн хот" З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэ... Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ
Top