x

Х.Баасанжаргал: Ардчилсан нам сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах уу гэдгийг л харъя

УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Засгийн газраас өнгөрсөн долоо хоногт дэд сайд нарыг томилсон нь улс төр, нийгэмд нэлээд шүүмжлэл дагуулж байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Дэд сайд нарын томилгооны тухайд тэртэй тэргүй Засгийн газрын өөрийнх нь бүрэн эрхийн асуудал. Бид тодорхой эрх мэдлийг Засгийн газарт Үндсэн хуулиараа өгсөн. Тийм болохоор эндээс мянга томилно, томилохгүй гэж ярих нь зохимжгүй. Тэгээд ч угаасаа хуулиараа боломжгүй болчихсон. Нөгөө талаасаа сөрөг хүчин маань үүн дээр тодорхой асуудлыг гаргаж тавьж байх шиг байна. Тиймээс миний хувьд сөрөг хүчнийхээ ажлыг хийж чадах юм уу, үгүй юу гэдгийг л харъя гэж бодож байгаа.

-Ерөнхий сайд, Засгийн газрыг огцруулах бичигт 32 гишүүний гарын үсэг цуглуулж чадах эсэхийг нь харъя гэж үү?

-Тийм.

-Ардчилсан намын дарга О.Цогтгэрэл өөрийн бланк дээр Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулаад эхэлсэн гэж мэдэгдсэн. Тан дээр энэ бичиг нь орж ирсэн үү?

-Над дээр орж ирээгүй. Энэ бол Ардчилсан нам буюу сөрөг хүчний хэр чадлын л асуудал шүү дээ. Тиймээс л хүчтэй сөрөг хүчин байж чадах эсэхийг нь харъя гээд байгаа юм.

-Хуулиараа дэд сайдтай байж болно гэж заасан ч энэ Засгийн газар томилогдохдоо төрийн албыг цомхон болгоно гээд баахан зорилт дэвшүүлчихсэн. Үүнтэйгээ зөрчилдөөд, яг эсрэг зүйлийг хийгээд байна гэх шүүмжлэл байна. Энэ тал дээр юу хэлэх вэ?

-Энэ асуултад тань хариулахаас би түдгэлзмээр байна. Түдгэлзэнэ гэдэг чинь өөрөө бас нэг төрлийн байр суурь шүү дээ.

-Таны хувьд саяхан гишүүдийн ашиг сонирхлыг хуульчлах асуудлыг ярьж, мэдээлэл хийж байсан. Энэ хуулийн гол зорилго нь юу байх вэ?

-Бид авлига, албан тушаалын гэмт хэргийн тухай маш их ярьдаг. Гэхдээ дандаа асуудал гарсных нь дараа хэргийн мөрөөр ажилладаг. Тиймээс энэ асуудлаас урьдчилан сэргийлэх тал дээр юу хийж байна вэ гэдгээ бид эргэж харах ёстой. Тэр дундаа парламентаас, Засгийн газраас энэ бүхэн эхлэх ёстой гэж би харж байгаа. Ерөөсөө авлига, албан тушаалын гэмт хэрэг үүсээд байгаа суурь нөхцөлүүд бол гишүүд, өндөр албан тушаалтай хүмүүсийн ашиг сонирхлын зөрчил. Нээлттэй байдаггүй. Бид жил бүр хөрөнгө орлогын мэдүүлгээ ашиг сонирхлын мэдүүлэгтэй цуг гаргаж өгдөг.

Гэхдээ зөвхөн хөрөнгө орлогын мэдүүлгийн хураангуй хэсэг нь л байдаг. Тийм болохоор бид энэ хүн тэдэн байшин, ийм машинтай гэнэ л гэж ярьдаг болохоос биш цаад мөн чанар руу нь огт орохгүй байгаа юм. Авлигатай тэмцэх газар ч энэ асуудлыг нээлттэй, ил тод, тодорхой болгохгүй өдий хүрсэн. Тэгэхээр энэ бүхэн нээлттэй болох ёстой. Хуулийн төсөл дээр үүнийг нээлттэй болгох, дээрээс нь зөвхөн АТГ-ын сайт дээр биш, парламентын сайт дээр ч ил байх хэрэгтэй. Х.Баасанжаргал гэдэг хүн ямар асуудал дээр ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй гэдэг нь нээлттэй байх ёстой юм. Нөгөө талдаа надад ашиг сонирхлын зөрчил үүсч магадгүй байна гээд түүнийгээ илэрхийлсэн нь ч нээлттэй байж байх ёстой. Энэ бүхэн хэзээ ч нээлттэй байгаагүй. Үүний маш том үр дагавар нь маш их хардалт, сэрдэлт явдаг. Энэ хүн тэр компанитай холбоотой, сонгуулийн үеэр гурван үсэгтэй компаниас хандив авсан л гээд байдаг.

Тэгсэн мөртлөө ашиг сонирхлын зөрчил гэдэг нь юу вэ гэсэн нарийн зүйл рүү орж ерөөсөө чадахгүй байгаа юм. Харин энэ бүхнийг нээлттэй болгоод ирэхээр бид иргэдийнхээ хяналтад орж эхэлнэ. Мөн манай улс жил бүр л авлигын индексээрээ ухраад байна. Үүнд хамгийн их нөлөөлж, муу оноо авдаг зүйл гэвэл хэсэг бүлэг нөхдүүдэд зориулсан бодлого, хууль батлаад байгаа юм биш биз дээ гэсэн хардлага. Үүн дээрээ манай улс хамгийн муу оноо авдаг. Энэ бүхнээ бид хянаж чаддаггүй учраас ингээд байгаа юм. Тиймээс Улсын Их хурлын тухай болон Дэгийн тухай хуульд орж байгаа энэ өөрчлөлт дээр жагсаалтаар орсон гишүүд санал нэгдэж өргөн барьж байгаа юм. Одоогоор бол яг төслийн хэмжээнд байна. Харин ирэх долоо хоногт УИХ-ын даргад өргөн барихаар төлөвлөж байгаа.

-Ашиг сонирхлын зөрчил үүсэх нь гээд санал өгөхөөс татгалздаг болчихвол улс төрийн элдэв шийдвэр, төсөв батлах гээд чухал зүйлс батлагдахгүй, кноп хүрэхгүй байх эрсдэл үүсэхгүй юу. Эсвэл татгалзаагүйнхээ төлөө нийгэмд элдвээр хэлүүлээд эхлэх юм биш үү?

-Тийм болохоор л үүнийг нээлттэй болгох ёстой юм. Х.Баасанжаргал гэдэг хүн хэдэн компанитай, ямар, ямар газраас ашиг орлого авдаг вэ. Өнөөдөр баталж байгаа хууль нь тэр компанид нь давуу байдал бий болгох уу. Бид үүнийг ерөөсөө ярихгүй байгаа юм. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд л шатахуун импортолдог компаниудад хадгалах сав авахад нь зориулсан хөнгөлөлттэй зээл олгох хуулийг бид саяхан баталсан. Үүнийг хэлэлцэж байхад хэн татгалзсан юм. Уг нь татгалзах ёстой хүмүүс 126 гишүүн дотор байгаа юу гэвэл байгаа шүү дээ. Гэтэл яагаад ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлэхгүй байгаа юм.

-Одоо хуулиараа ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлэх ёстой юм уу?

-Уг нь одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулинд ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлнэ гэсэн заалт нь байгаа юм. Гэхдээ хэрхэн хэзээ, хэн яаж хяналт тавих вэ гэдэг процесс огт байхгүй. Харахаар хуульд нь заалт байгаад байдаг. Тэгсэн хэрнээ хэн ч хэрэглэдэггүй, хэрэгжүүлдэггүй. Тиймээс л бид үүнийг ил тод болгохгүй бол авлигын тухай яриад ямар ч амжилтад хүрэхгүй.

-Ашиг сонирхлын зөрчилтэй гэдгээ илэрхийлээгүй бол ямар хариуцлага оногдуулахаар тусгаж байгаа вэ?

-Бид одоогийн байдлаар УИХ-ын гишүүний Ёс зүйн дүрмээр зохицуулж байгаа. Үндсэндээ УИХ-ын гишүүнд гурван төрлийн хариуцлага ногдуулдаг. Эрүүгийн хариуцлага, Үндсэн хуулийн хариуцлага, Ёс зүйн хариуцлага байдаг. Тэгээд энэ гурвыг нь дэнслээд сонгогч дараагийн сонголтоо хийхдээ анхаарч үзэх ёстой. Одоогийн байгаа Ёс зүйн дүрэм дээр сайн дураараа татгалзах гэдэг үг бий. Харин одоо бол заавал татгалзах ёстой болгож өөрчилж байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Edward CEO (105.163.1.18)
    THE BEST WAY TO RECOVER YOUR LOST FUNDS OR CRYPTO CONTACT; GEO COORDINATES RECOVERY HACKER? Email: geovcoordinateshacker@gmail.com Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack You can recover bitcoin and other cryptocurrency with the help of GEO COORDINATES RECOVERY HACKER. They can help you retrieve your cryptocurrency if you fell victim to a fraudulent scam and lost bitcoin or other cryptocurrency. I never thought I would fall victim to a crypto scam until I was convinced of a crypto investment scam that saw me lose all my entire assets worth $957,000 to a crypto investment manager who convinced me I could earn more from my investment. I thought it was all gone for good but I kept looking for ways to get back my stolen crypto assets and finally came across GEO COORDINATES RECOVERY HACKER, a crypto recovery company that has been very successful in the recovery of crypto for many other victims of crypto scams and people who lost access to their crypto. Their comprehensive understanding of blockchain technology and cryptocurrency systems was evident in their thorough and meticulous approach to resolving my issue. I’m truly grateful for their help as I was able to recover my stolen crypto assets and get my life back together. I highly recommend their services to anyone out there. I hope this information reaches someone truly in need of it.
    2026 оны 01 сарын 01 | Хариулах
  • Nick Mike (51.195.242.239)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 5 цаг 10 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 5 цаг 24 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 23 цаг 29 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 23 цаг 31 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 23 цаг 35 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 23 цаг 35 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 23 цаг 38 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 23 цаг 38 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 23 цаг 41 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 23 цаг 47 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ...
Top