x

Ч.Ганбаяр: Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш

Сэлэнгэ аймгийн Ноён уулын ойр орчимд 25 настай залуу энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө амиа хорлосон байдалтай олдсон байна. Гэвч залуугийн аав, ээж хүүгээ амиа хорлосон гэдэгт итгэхгүй байгаа аж. Энэ талаар хүүгийн аав Ч.Ганбаяртай ярилцлаа.

-Юуны өмнө танай гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлье.

-Манайх Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараагийн айл. Би хүү, охин, эхнэрийн хамт амьдардаг байлаа. Миний хүү 2001 оны могой жилтэй, төлөв төвшин, сайхан том залуу байсан юм. Яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Би үүнийг маш сайн мэдэж байна. Тэр бүү хэл, манай сумынхан ч мэднэ. Хүүг минь нас барсны дараахан Дархан-Уул аймгаас хүмүүс ирж задлан шинжилгээ хийсэн. Үүнээс хойш бараг 20 хонож байгаа ч одоог хүртэл хариу ирээгүй. Хүүгийн маань ажил явдал дуусчихсан. Одоо эхнэр бид хоёр задлан шинжилгээний хариуг л хүлээж сууна. Миний хүү яагаад ч амиа хорлох хүүхэд биш. Юугаар ч дутагдаагүй, айлын ганц хүү.

Хүү маань нутгийнхаа айлын охинтой танилцаад үерхэж байсан юм. Энэ зун гэртээ найз охиноо дагуулаад ирсэн. Удалгүй найз охин нь арванхоёрдугаар сарын 3-нд Солонгос руу сургуульд явах гэж байгаа гэлээ. Ер нь миний хүүгээс тав, зургаа дүү буюу өнгөрсөн хавар ЕБС-иа төгссөн охин юм билээ.

-Тухайн үед юу болсон талаар яривал. Хэн танд энэ харамсалтай мэдээг дуулгасан бэ?

-Энэ оны арваннэгдүгээр сарын 30-ны шөнө гэнэт л ийм эмгэнэлтэй хэрэг болсон. Тухайн үед манай эхнэр охинтойгоо хот руу тэмцээнд явчихсан байсан. Тэгээд шөнийн гурван цагт нэг эмэгтэй хаалга нүдээд, орилсон. Намайг хаалгаа онгойлгоход манай хүүгийн найз охины ээж нь “Танай хүү амиа хорлох гээд байна. Манай охин сая над руу уйлаад утасдлаа. Тэр газар нь сүлжээ муутай газар” гэж надад хэлсэн. Би ч гайгүй байх аа гэсэн. Миний хүү мөнгөний өрөнд орж, хэн нэгэнд гомдсон биш. Яасан гэж амиа хорлох билээ. Тухайн үед итгэхэд үнэхээр бэрх байсан. Юутай ч хувцсаа өмсье гээд бослоо. Харин нөгөө эмэгтэй манай гэрийн гадуур орилж, уйлаад л, охиноо дуудаад байсан. Тэгээд манайхаас гараад явчихлаа. Би ч хувцсаа өмсөөд, гар чийдэн бариад хаашаа явахаа сайн мэдэхгүй зогсож байтал хоёр цагдаа хүрч ирсэн. Нэг нь манай Зүүнхараагийн цагдаа байсан. Ганаа ах аа, таны хүү арай ч тийм зүйл хийхгүй биз дээ. Нэг эмэгтэй сая орж ирээд танай хүүг амиа хорлох гэж байна гээд орилоод байсан гэж надад хэлсэн.

Тэгээд бид хэд нийлээд хайхаар боллоо. Манайх сумынхаа төвөөсөө найман км гаруй зайтай байдаг юм. Ингээд цаг харсан чинь үүрийн дөрвөн цаг болж байна. Удалгүй цагдаагийн машин хот явдаг замыг чиглээд явж буй харагдсан. Бид хэд ч араас нь дагасан. Манай өвөлжөөний ойр орчимд гулгадаг мод гэж байдаг юм. Тэгээд гулгадаг уул руу очоод гэрэл тусгахад миний хүү байдаггүй. Цагдаагаас нөгөө эмэгтэйг яг хаана гэж хэлсэн бэ хэмээн лавлахад зуслан явдаг зам буюу сүлжээ муу барьдаг газар гэсэн. Сандраад зуслангийн газар руу давхиж явсан чинь Ноён уулын наахна талд гэрэл гарч байна. Тэр зүг рүү буюу даваан дээр очсон чинь аль хэдийнэ цагдаа нар ирчихсэн бид хэдийг дагуулаад доошоо уруудъя гэсэн. Даваан дээр очиход нэг цагдаа нь “Ганаа ах аа, таны хүү нас барчихсан байна. Та хараад яах вэ. Наана байж бай” гэсэн. Би тухайн үед зориг гаргаад хүүгээ харж чадаагүй. Ёстой тэнэг хүн дээ. Миний хүү өвдөглөөд суучихсан. Бүр хөшчихсөн байсан гэсэн. Уг нь хүн нас бараад хоёр цаг дотроо хөшдөггүй биз дээ. Гараа хумхиад, араас нь хүн тэвэрсэн бололтой хувцас нь дээшилчихэн байсан. Моорогт оруулсны дараа арайхийж хөлийг нь жийлгэсэн гэж надад хэлсэн.

-Ээж нь хэзээ мэдсэн бэ?

– Тэр шөнө хүүгийн маань найз охины ээж манай эхнэр рүү залгаад “Танай хүү амиа хорлочихсон байна” гээд шууд хэлчихсэн байгаа юм. Эхнэр маань ухаан алдаж унаад, утсаа шууд л шидсэн гэсэн. Адилхан эх хүн байж бидний оронд өөрийгөө тавиад бодож үзэж болно доо. Түүнээс хойш эхнэр маань хямраад одоог хүртэл олигтой дээрдэж өгөхгүй л байна.

-Хэрэг гардаг өдөр танай хүү хаана байсан бэ?

-Найз охиноо Солонгос руу явуулах гэж байгаа гээд хадмынх руугаа яваад байсан. Намайг үхрээ сааж байхад хүү маань ирсэн. Аав, би адуугаа бүртгээд, ахын хоёр морийг сольж өгөөд ирье гээд явсан. Өдөр гурван цагийн үед хонио уулнаас дарсаар ирсэн. Би ч хүүдээ “Цаг төр хэцүүдлээ. Аав нь их хонио аваад уул руу гаръя. Миний хүү хэдэн адуу, үхрээ харж байх уу” гэсэн. Хүү маань найз охиноо явуулчихаад тэгнэ ээ гэсэн. Түүнээс биш миний хүү ямар ч амиа хорлох хэмжээний хүүхэд биш. Нас барахаасаа долоо хоногийн өмнө Улаанбаатар хот руу найз охиныхоо юмыг бэлдэнэ гээд явж байсан. Машиных нь номер явахгүй өдөр байж таарсан юм билээ. Тэгээд арван жилийн ангийнхаа эмэгтэй найзын машиныг аваад ажлаа бүтээсэн гэсэн. Орой нь найз охинтойгоо найзынхаа машиныг өгөхдөө гурвуулаа хоолонд орсон гэнэ. Гэтэл найз охин нь миний хүүгийн толгой руу цохиж байсан гэж найз нь ажил явдлын үеэр бидэнд хэлсэн. Бид хүүгийнхээ үхлийн жинхэнэ үнэнийг л олмоор байна.

-Хэрэг гардаг өдөр танай хүү өөр ямар нэгэн газар руу явсан уу?

-Хэрэг гардаг шөнө миний хүү найз охин, хоёр найзтайгаа Баруунхараа явсан. Энэ үеэрээ найз охинтойгоо хэрэлдэж, муудалцаад байсан гэсэн. Ажил явдлын үеэр тухайн үед хамт явсан хоёр найз нь хэлж байсан юм. Найз охин нь “Би чамайг ах, аав хоёрт хэлэхэд чи муу алуулдаг биз дээ” гэж байсан. Өмнө нь найз охиныхоо ахтай зодолдож ч байсан юм билээ. Түүнчлэн миний хүүгийн нүүрийг маажчихсан байсан. Нүүрэн дээр нь хумсны сорви харагдсан гэж ээж нь хэлсэн. Эхнэр маань хүүгээ нүдээрээ харна гээд тухайн шөнөдөө хотоос наашаа гарсан. Би ч тухайн үед тулгамдаад, айж сандраад хүүгээ сайн харж чадаагүй. Мөн миний хүүгийн ард гялгар уут углачихсан, ар дагз нь цустай болчихсон байсан гэж надад хүмүүс хэлсэн. Би хүүгийнхээ өмсөж явсан хувцсыг нь ч сайн анзаараагүй. Харин хувцсыг нь тайлсан хүмүүс дотуураа нойтон, гадуураа хуурай хоёр давхар өмдтэй байсан гэж хэлсэн. Тэгэхээр миний хүү яагаад ч амиа хорлосон байж таарахгүй. Би хэн нэгнийг буруутгах гэсэн юм биш. Зүгээр л үнэнийг олмоор байна.

-Ажил явдлын үеэр найз охин нь ирсэн үү?

-Ажил явдлын үеэр баахан хүн бужигнаж байхад “Ийм түрүүвч, зургаа авах гэсэн юм” гээд хүрээд ирдэг байсан. Бидний уй гашуу, хямрал арай гайгүй болж байхад л хүрээд ирнэ. Мөн охины аав, ах хоёр нь манайд ирсэн. Би ч уулзаагүй. Удалгүй энэ хүмүүс ч явсан. Гэтэл орой нь нөгөө охины аав халамцуу ирээд манай эхнэрийг гараад ир, уулзъя гэсэн. Үүгээр ч барахгүй манай охин буруугүй шүү гэж хэлсэн байгаа юм. Тэгээд охины ээж нь манайд орж ирээд “Охин хямраад байна. Миний охин ямар ч буруугүй шүү” гэдэг. Эсвэл гарч уулзъя гэнэ. Бүгд л ялгаагүй хямарч байна гэж ч хэлж үзсэн. Ажил явдлын үеэр эхнэр бид хоёр охиноо ахындаа байлгаж байсан юм. Гэтэл миний охиныг тухайн айлаас нь аваад машинд хүртэл уулзсан гэсэн.

Манай охин долдугаар анги учраас бас ч юмны учрыг ойлгоно. Би ч учирлаж хэлсэн. Мөн хэрэг гардаг өдөр манай хүүгийн найз охины аав байхгүй. Хот явчихсан гэж байсан ч хэрэг гардаг шөнө байсан юм билээ. Тухайн шөнө хүүгийн маань найз охины гэрт нэлээд зодоон цохион гарч, цагдаагийн газарт дуудлага өгсөн байсан. Түүнчлэн охины ээж хүүгийн маань нас барсан газарт сүлжээ барьдаггүй гэж хэлсэн. Гэтэл тухайн газарт сүлжээ зүв зүгээр л барьж байсан. Тэгээд охиноо уул руу гараад даваан дээрээс хальт л ярьсан гэсэн шүү дээ. Би тухайн замаар явж үзэхэд ямар ч хүний алхсан мөр байгаагүй. Юу нь ч тодорхойгүй ийм л хэрэг болоод өнгөрлөө. 

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Nick Mike (51.89.194.81)
    HIRE THE HACK ANGELS RECOVERY EXPERT TO RECLAIM BACK LOST BITCOIN FROM SCAMMERS I incurred a significant financial setback, losing $1.2 million in Bitcoin and USDT. It was as if I was dreaming. I was left in shock, my hope of recovering the money dwindling. Despite my efforts with authorities. I started searching the internet for a legitimate and genuine recovery expert to recoup my stolen funds in USDT. One month after the incident, while researching online, I discovered an article about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Its expertise in crypto recovery. I reached out to them and was astonished by the efficiency and professionalism of their team. Employing sophisticated software tools, they was able to totally retrieve my funds using his recovery tools and tech prowess. It was a smooth and swift service. I recommend THE HACK ANGELS RECOVERY EXPERT to anyone who has been a victim of Bitcoin scams. With their team of experienced professionals and cutting-edge technology, they can help you recover your lost funds quickly and efficiently. Contact them today for a free consultation. WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2026 оны 12 сарын 31 | Хариулах
iШинэ мэдээ
Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! 5 цаг 9 мин 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг Хар мөрөнөөс явган тууж Алтанбулагаар Монголд авчирч байлаа 5 цаг 23 мин Эрдэнэт хотын 50 жилийн ойн баяр наадмыг долоодугаар сарын 24-26-нд тэмдэглэнэ 23 цаг 28 мин АНУ-ын "алтан карт"-ыг одоогоор ганцхан гадаадын иргэнд олгожээ 23 цаг 30 мин "Никкей" индекс түүхэндээ анх удаа 60,000 нэгжийн босгыг давлаа 23 цаг 34 мин Монгол-Казахстаны харилцаанд стратегийн шинэ үе эхэллээ 23 цаг 34 мин Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ 23 цаг 37 мин АНУ-ын Оклахома мужид хүчтэй хар салхи дэгдэж, их хэмжээний хохирол учрууллаа 23 цаг 37 мин УИХ-ын чуулганаар хэд хэдэн хуулийн төслийг хэлэлцэж, заримыг нь эцэслэн баталлаа 23 цаг 40 мин Улсын хэмжээнд төллөвөл зохих нийт малын 50 хувь нь төллөжээ 23 цаг 46 мин Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламентыг ингэж "өшиглөх" эрх байхгүй Өчигдөр 16 цаг 02 мин Явган хүний замаар скүүтер, мопед зорчуулахгүй байх хяналт эхэллээ Өчигдөр 14 цаг 39 мин Гадаадын 2340 иргэн Монгол Улсын хууль зөрчсөнийг шалгажээ Өчигдөр 14 цаг 38 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ Өчигдөр 14 цаг 09 мин Ургамлын гаралтай бүтээгдэхүүний экспортын 86 хувийг БНХАУ руу гаргажээ Өчигдөр 14 цаг 07 мин Дэлхий даяар 18.3 сая хүүхдийг нөхөн дархлаажуулалтад хамруулжээ Өчигдөр 14 цаг 06 мин АТГ төрийн байгууллагуудын журамд дүн шинжилгээ хийж, 17 гомдлыг хянан шалгажээ Өчигдөр 14 цаг 05 мин Монгол бичгийн улсын XX олимпиад эхэллээ Өчигдөр 13 цаг 38 мин Душанбегийн “Их дуулга”-д Монголын 21 жүдоч зодоглоно Өчигдөр 13 цаг 29 мин Б.Жавхлан Төрийн байгуулалтын байнгын хороон дарга болсны цаад учир Өчигдөр 12 цаг 31 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйс... Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... А.Ганбаатар: Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг дэ... Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди Я.Цэцэнзаяа: Үзэл бодлоо илэрхийлэх, шударгаар шүүлгэх эрхэд... 102 настай Г.Чогсомжав гуай: 1945 онд олзлогдсон япончуудыг ... Үнэмшинэ үү, байна уу, өөрөө мэд! Чингис хааны төрсөн өдөр энэ жил хэзээ вэ, дараа жил хэдэнд ... E-Mongolia системийн API үйлчилгээг хувийн хэвшилд нээж эхэл... Баянзүрх дүүргийн 48 дугаар сургуулийн фасадыг шинэчиллээ Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөө... Замын-Үүдийн гаалийн байцаагч нарыг авлигын хэргээр шалгаж, ... Ч.Лодойсамбуу: Гишүүдэд ямар ч дарамт ирсэн Монголын парламе... “Туулын хурдын зам” төсөлтэй холбогдуулан гурван талт уулзал... С.Зориг агсны мэндэлсэн өдөр тохиож байна Хүүхдийг цахим дээрэлхлээс хамгаалах "Найз байя" аян эхэллээ...
Top