x

Баярын өдрүүдэд архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгөөрэй

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа.

-Шинэ жилийн баяр дөхсөнтэй холбоотойгоор иргэдийн дунд ямар, ямар эрсдэл үүсч байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүрийн арванхоёдугаар сард нэгдсэн арга хэмжээ зохион байгуулдаг. 2025 оны хувьд “Архигүй шинэ жил” гэсэн нэгдсэн арга хэмжээ явагдаж байгаа. Түүнчлэн 2025 оны байдлаар цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн зургаан гэмт хэрэг тутмын нэг нь архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үед үйлдэгдсэн гэмт хэрэг байдаг. Нөгөө талд иргэд архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гэмт хэрэг зөрчил ихээр үйлдэж байна. Иргэд маань албан байгууллага, гэр бүл, найз нөхдийнхөө хүрээнд шинэ жилийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхдээ архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэдэг. Үүнээс үүдэн хамгийн наад зах нь тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож, осол аваарь гаргадаг байх жишээтэй. Түүнчлэн байгууллагын аварга, шилдэг ажилчин болсон иргэд маань хэтэрхий хөөрч архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэснээсээ үүдэн осгох, хуруу гараа тайруулах, цаашлаад амь насаа ч алдах тохиолдлууд байдаг.

-Албан байгууллагууд хамтран шинэ жилээ тэмдэглэдэг. Энэ үеэрээ архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэн нэгнээ хараа хяналтгүй орхисноос үүдэн янз бүрийн эрсдэл үүсдэг шүү дээ?

-Цагдаагийн байгууллагаас жил бүр иргэддээ энэ хүрээнд зөвлөмж хүргэдэг. Шинэ жил, ямар нэгэн арга хэмжээ, баяр ёслолын үеэр архи, согтууруулах төрлийн ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хэн нэгэн байвал заавал ар гэр, асран хамгаалагчид нь хүргэж өгч байгаарай. Ингэснээрээ та өөрийн байгууллагын гишүүнээ ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд өртөж, хохирох үйлдлээс нь урьдчилан сэргийлж байгаа юм. Нөгөө талд өнөөдөр та тухайн ажилтнаа шагнаж урамшуулсан ч маргааш нь ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдох зам руу нь түлхэж буй нэг хэлбэр гэдгийг мартаж болохгүй. Тиймээс шинэ жил тэмдэглэж буй гэр бүл, албан байгууллагууддаа хандаж хэлэхэд, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн нэгнээ заавал ар гэрт нь хүлээлгэж өгч байгаарай.

-Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ямар нэгэн хуулийн зохицуулалт бий юу?

-Архи, согтууруулах ундааны эрэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд “Архи, согтууруулах ундааны төрлийн зүйлийг бусдад шахаж, согтоосон тохиолдолд учирсан гэм хорыг тухайн иргэнд хүлээлгэх болно” гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, монголчууд бид аливаа баяр ёслолын үеэр бие биеэ архи согтууруулах ундаа уухыг уриалдаг, шахдаг шаарддаг талтай. Үүнээс болоод бусдын эрх чөлөөнд халдах, эсвэл эд хөрөнгөөрөө хохирсон тохиолдолд тухайн согтоосон, архиар шахсан иргэнээс хохирлоо нэхэмжилж болно гэсэн үг.

Түүнчлэн архи согтууруулах ундааны төрлийн зүйл худалдан борлуулдаг байгууллага аж ахуйн нэгж, иргэддээ анхааруулж хэлэхэд, энэхүү нэг сарын хугацаанд архи, согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн иргэнд нэмж энэхүү зүйлээр үйлчлэхгүй байх эрх, үүрэг танд бий. Хэтрүүлэн хэрэглэсэн иргэнд манайх үйлчлэхгүй хэмээн шаардлага тавьж байгаарай. Яагаад үүнийг анхааруулж хэлээд байна вэ гэхээр баяр ёслолын саруудад иргэд нэг арга хэмжээнээс нөгөө рүү шилжихдээ архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлүүлээд явдаг.

Тиймээс тухайн иргэнийг ямар нэгэн гэмт хэрэг зөрчилд холбогдохоос урьдчилан сэргийлэх үүднээс юм. Хоёрдугаарт, тухайн хүнд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл нэмж зарснаараа та болон таны байгууллагын эрх чөлөө, эд зүйлд халдаж болзошгүй шүү.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top