x

Терроризмын улмаас 67 оронд хүний амь үрэгджээ

- 2018 оны Олон улсын терроризмын үзүүлэлт - 

Австралид төвтэй Эдийн засаг, энхтайваны институц /IEP/ сүүлийн 17 жилийн турш терроризмын аюулын талаар судалгааг хийж, Олон улсын терроризмын индексийг /GTI/ 6 дахь жилдээ гаргаж байна. Дэлхийн хүн амын 99.6 хувийг бүрдүүлж буй 163 орныг хамруулсан Олон улсын терроризмын индексийг нийтэлжээ.

2017 онд Ирак, Сирийн нутаг дэвсгэрт терроризм хамгийн ихээр үйлдэгдсэн ч дэлхийн хэмжээнд терроризмоос болж амь үрэгдэгсдийн тоо 27 хувиар буурч, 18,814 болсон нь гурван жил дараалсан эерэг үзүүлэлт болов. Дурдсан хугацаанд Иракд үхлийн тохиолдол 5500-аар, Сирид 1000-аар буурав. Ийнхүү буурах болсон нь тус бүс нутагт “Исламын улс” бүлэглэлийн террорист халдлага, дайралт буурсантай холбоотой. Терроризмын аюулын хэмжээ 46 оронд өмнөх үеэс дордсон ч 96 оронд буурсан нь 2004 оноос хойш жил ирэх тусам нөхцөл байдал сайжирч байгаа орнуудын тоо хамгийн өндөр хэмжээнд хүрсэн жил болж байна. Терроризмын дэлхийн эдийн засагт үзүүлэх нөлөө 2017 онд 2016 оны үзүүлэлтээс 42 хувиар буурч 52 тэрбум ам.долларт хүрэв. 

IEP-н судалгааны баг улс төрийн хүчирхийлэл өргөн тархсан улс орнуудын зөрчил мөргөлдөөн, төрийн харгислал терроризмын үндсэн шалтгаан болж байгааг онцолжээ. Террорист үйлдэл газар авсан 10 орны тоонд Афганистан, Ирак, Нигер, Сомали, Сири, Пакистан, Египет, Конго, Төв Африкийн БНУ, Энэтхэг орж байна. Эдгээр оронд хүч хэрэглэсэн зөрчил мөргөлдөөн дурдсан хугацаанд хамгийн багадаа 1 гарч, наад зах нь 1000 байлдагч амь үрэгдсэн дайн бүхий нөхцөл байдал үүссэн байна. Мөн орнуудад 2017 онд гарсан үхлийн тохиолдлын 84 хувь нь терроризмын шалтгаантай бөгөөд улс төрийн харгислалын түвшин өндөртэй зарим оронд энэ үзүүлэлт 99 хувьд хүрчээ. Улс төрийн харгислалд  шүүхээс гадуур хүний амь хороох, эрүүдэн тамлах, шүүн таслах хурал хийлгүйгээр шоронд хорих зэргийг хамруулсан байна.

Олон улсын терроризмын индексийн дагуу /GTI/ дэлхийн хэмжээнд терроризмын нөлөө буурсан ч терроризм өргөн тархаж, нөхцөл байдал улам дордож буй зарим бүс нутагтай холбоотой үзүүлэлтүүдийг харуулбал: 

  • Дэлхийн 19 оронд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдол 100 байгаа бол Афганистан, Ирак, Нигер, Сомали, Сири гэсэн орнуудад 1000;

  • 2017 онд терроризмын шалтгаантай үхлийн тоо Сомалид 587, Египетэд 311;

  • 2016-2017 онд Сомалид үхлийн тохиолдол 93 хувийн өсөлттэй;

  • Хамгийн багадаа 1 террорист халдлага болсон 98 орны 67-д үхлийн тохиолдол 1 буюу түүнээс дээш;

  • 2017 онд үхлийн тохиолдол Мяньмарт 166,  Филиппинд 50;

  • 2017 онд Афганистанд хамгийн олон үхлийн тохиолдол бүртгэгдсэнээр Иракийн өмнө орсон.

2017 онд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдлын дор хаяж нэг нь 169 террорист бүлэглэлийн аль нэгтэй нь холбоотой байгаа бол шинээр үүссэн 42 бүлэглэл сүүлийн 3 жилийн хугацаанд хүний амь хороогоогүй байна. 2017 онд хамгийн идэвхитэй үйл ажиллагаа явуулж, халдлага үйлдсэн бүлэглэлээр Сири дэх “Hay’at tahrir al-Sham” орж байгаа бөгөөд 177 хүнийг хороосон аж.  

Афганистаны “Талибан” бүлэглэлийн террорист халдлага энгийн иргэд рүү чиглэх нь буурч, 2017 онд 2419 цагдаагийн болон цэргийн албан хаагчийг хороосны зэрэгцээ халдлагын тоо 2016 онд 369 байсан бол 2017 онд 386 болжээ.

Дэлхийн хэмжээнд терроризмын аюул буурч байгаа ч Хойд Америк, Баруун Европд хэт барууны үзэлтнүүдийн хүчирхийлэл нэмэгдэж байна. Дэлхийн 67 оронд терроризмоос болж амь үрэгдсэн тохиолдол хамгийн багадаа 1 бүртгэгдсэн бол, Хойд Америк, баруун Европд хэт барууны үзэлтнүүдийн террорист үйлдэл нэмэгдэж, 31 удаагийн халдлагаар 17 хүн амь үрэгдсэн байна. 2013-2017 оныг нэгтгэн үзвэл Хойд Америк, баруун Европд 127 удаагийн халдлагаар 66 хүн амь үрэгджээ. Халдлагын дийлэнхийг хэт барууны үзэлтнүүд, цагаан арьст үндсэрхэг үзэлтнүүд, исламын шашинтнуудыг эсэргүүцэгчид үйлдсэн байна. Европ тивд 2016 онд 168 хүн амь үрэгдэж байсан бол 2017 онд 75 хувиар буурч 81 болсон бөгөөд Франц, Герман, Бельгид зонхилж байна. Энэ хандлага 2018 онд хэвээр үргэлжилж, 10 дугаар сарын байдлаар үхлийн 8 тохиолдол бүртгэгджээ. Үзүүлэлт ийнхүү сайжирсан нь “Исламын улс” бүлэглэлийн цэрэг армийн ээлж дараалсан ялагдал, Европын орнууд сөрөг терроризмын үйл ажиллагааны санхүүжилтээ нэмэгдүүлсэн, тагнуулын техник төхөөрөмжийг терроризмтой тэмцэхэд өргөнөөр ашиглах болсонтой холбоотой. Дурдсан арга хэмжээнүүд бүлэглэлийн өргөн хэмжээний террорист халдлага зохион байгуулах, төлөвлөх чадварыг бодитойгоор бууруулахад нөлөөлж байна. Гэхдээ, Европ тивд терроризмын шалтгаантай үхлийн тохиолдол буурсан ч террорист халдлагын тоо нэмэгджээ.

АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын засаг захиргаанаас 9 дүгээр сард гаргасан терроризмын жилийн тайланд, 2017 онд дэлхийн хэмжээнд террорист халдлагын тоо 2016 оноос 23 хувиар, үхлийн тохиолдол 27 хувиар тус тус буурсан гэжээ. Мөн “Исламын улс” бүлэглэл дангаараа нийт террорист халдлагын 23 хувийг үйлдэж, үхлийн тохиолдлын 53 хувьтай холбогдож байна. Гэхдээ террорист халдлага буурсан ч хэлбэрийн хувьд нарийн төвөгтэй болж, АНУ болон түүний холбоотнууд руу чиглэсэн терроризмын аюул занал нэмэгдэж байна. “Исламын улс” бүлэглэл газар нутгаа алдсан нь бүлэглэл илүү тархаж, нууц үйл ажиллагаа явуулахад хүргэв. Тэд интернет ашиглан алсын зайнаас өдөөн хатгах байдал руу шилжиж, уламжлалт цэргийн үйл ажиллагаагаар илрүүлэхэд хүндрэлтэй болж байгааг уг тайланд онцолсон байна.

Эх сурвалж: Монгол Улсын Тагнуулын Ерөнхий Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн 12 мин Иргэний өмчлөлд бүртгэлтэй нэг авто зогсоолыг татвараас чөлөөлөх хуулийн төслийг өргөн мэдүүлэв 16 мин Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-д ажилладаг монгол залуустай уулзав 27 мин Б.Уянга: Усыг хайрлах гэдэг нь зөвхөн ашиглахыг хориглох, хязгаарлах тухай асуудал биш 34 мин Б.Чойжилсүрэн, Б.Бат-Эрдэнэ хоёрыг жишвэл хатаагдсан ган, хатсан сүрлийг харьцуулсантай адил 3 цаг 5 мин Бидний эх орноо гэсэн элэг эд нарынхаас өөр... 4 цаг 57 мин Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийн чансааг Н.Алтанхуяг тэргүүлж байна 5 цаг 15 мин Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна 7 цаг 8 мин Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна 21 цаг 1 мин Г.Хосбаяр: Төсвийн жилийг аравдугаар сарын 1-нээс эхэлдэг болговол бүтээн байгуулалтын үр өгөөж нэмэгдэнэ 22 цаг 42 мин “Монголчуудын ертөнц: Ил Хаант улс ба Персийн урлаг” олон улсын тусгай үзэсгэлэнг нээлээ 23 цаг 12 мин Жүдо бөхийн залуучуудын ДАШТ-д Монголын баг тамирчид наймдугаар байрт орлоо 23 цаг 31 мин "Өвлийн идэш" өргөтгөсөн худалдааг лхагва гаригт нээнэ Өчигдөр 13 цаг 34 мин Украинд НАТО-гийн гэрээний 5 дугаар заалттай ижил баталгаа олгохыг В.Путин зөвшөөрчээ Өчигдөр 13 цаг 27 мин Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Өчигдөр 13 цаг 22 мин Түрүү бөхчүүдийн барилдаанд хурц арслан М.Эрхэмбаяр түрүүллээ Өчигдөр 11 цаг 43 мин АН-ын Н.Алтанхуягийн нэр дэвших эрхийг хуулиар хязгаарлах тухай МАН-ын Удирдах зөвлөл дээр ярьжээ... Өчигдөр 11 цаг 34 мин Дотоодын тэтгэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэхэд “Тэтгэлэг” аппликейшныг ашиглана Өчигдөр 11 цаг 25 мин Европ-Индонезийн хооронд Чөлөөт худалдааны гэрээ байгуулагдлаа Өчигдөр 11 цаг 19 мин СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хэрмийг хүний хүнсээр хооллох нь тэднийг үхэлд хүргэж байна Өчигдөр 11 цаг 01 мин
iИх уншсан
Юун Ялта, юун дэлхийг хуваах! Шөнийн автобус 22:00-02:00 цагийн хооронд үйлчилж байна Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв Нөмрөгийн түймрийн хохирлын үнэлгээг хуулийн байгууллагад ши... Дээд шүүхийн “дээвэр” нурчихсан уу? Д.Трамп Хятадад Ким Жөн Унтай уулзаж магадгүй гэв Хятадын арбитр: Манай төрийн өмчит банкуудаас татсан зээлүүд... У.Хүрэлсүх эргэн ирэлт хийх үү? Ерөнхий сайд аа, АТГ, УЕПГ Таны “Ажлын алба” биш! “Хурандаа нарыг генерал болгосон” хурандаа У.Хүрэлсүхийг хэн... Ч.Өнөржаргал: Цагдаагийн байгууллага хүний нэр хүндэд халдаж... ТББХ Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг өөрийнх нь хүсэлтээр үүрэгт ажлаас... С.Бямбацогт: Парламентад суудалтай намуудын дарга нараас ойл... С.Бямбацогтыг хэн гэж дуудах вэ, бас намаасаа татгалзчихаар ... Ш.Алтангадас: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг УИХ-ын дарга хэрэг... Хүрэлсүх Ерөнхийлөгчийн “хүрэл” мэт эр зориг Б.Заяабал: Мөнгөний бодлого эдийн засагт, ялангуяа инфляцийг... Баавгайн цацлага, амьдаар барих төхөөрөмжийг хамгаалалтын за... Ж.Баярмаа: Гэмт хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалт...
Top