OpenAI компани GPT-5.2 архитектур дээр суурилсан ChatGPT Images загварыг гаргаснаа зарлалаа. Шинэ загвар нь хиймэл оюуны дэвшилтэт технологийг ашиглан зураг үүсгэх зориулалттай юм.
Энэхүү загвар нь текстэн хүсэлтээр зураг үүсгэх, нарийн засварлах бөгөөд деталиудыг хадгалах дээр онцгойлон анхаардаг. Компанийн мэдээлснээр, зураг үүсгэх хурд нь өмнөх хувилбаруудаас дөрөв дахин нэмэгдсэн бол хүсэлтээр үүсгэсэн зургууд илүү бодитой, хэрэглэгчийн таалалд нийцэхээр ажээ.
Үүний зэрэгцээ OpenAI ихэнх хэрэглэгчид зориулсан зурагтай ажиллах шинэчлэгдсэн интерфейсийг танилцуулсан байна. Корпорацын хэрэглэгчдэд зориулсан нэвтрэх эрхийг хожим нээхээр төлөвлөжээ.
ChatGPT Images загвар нь 12 дугаар сарын 16-наас ChatGPT хэрэглэгчдэд нээлттэй болжээ.
OpenAI компани 2022 онд DALL-E нэртэй зураг үүсгэх хиймэл оюуныг нэвтрүүлсэн бөгөөд уг систем нь хэрэглэгчийн текстэн тайлбараас (prompt) зураг үүсгэдэг байна.
Эх сурвалж: TASS



