x

МУИС-ийн Сэтгүүл зүйн тэнхим 65 жилд 1600 гаруй сэтгүүлч бэлтгэжээ

Монгол Улсад үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний болон МУИС-д Сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 65 жилийн ойн хүрээнд “Сэтгүүл зүйн сургалт судалгааны 65 жил” сэдэвт эрдэм шинжилгээний хурал МУИС-ийн Эрдмийн танхимд  өнөөдөр боллоо.

1960 оны намар МУИС-д сэтгүүл зүйн ангийг нээхэд анхны 34 элсэгч элсэж, дөрвөн жилийн дараа 30 нь сургуулиа амжилттай дүүргэн дипломоо гардаж авсан байна. Тэр цагаас Монгол Улс үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсэн түүхтэй.

Соёлын гавьяат зүтгэлтэн, Шинжлэх ухааны доктор, МУИС-ийн Эмерит профессор М.Зулькафиль энэ үеэр ярихдаа, “Энэхүү түүхийг зөвхөн МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим байгуулагдсаны 65 жилийн ойтой холбож ойлгох нь учир дутагдалтай. Өөрөөр хэлбэл, улсын хэмжээнд үндэсний сэтгүүлч боловсон хүчин бэлтгэж эхэлсний 65 ой тохиож байна гэж ойлгох хэрэгтэй.

Тус их сургууль өнгөрсөн хугацаанд 1625 бакалаврын зэрэгтэй төгсөгчийг бэлтгэж, 200 гаруй хүн магистрын, 40 орчим хүн докторын зэрэг хамгаалжээ. Өнөөдөр монголын хэвлэл мэдээллийн салбарт 4 мянга гаруй хүн ажилладаг гэвэл үүний тэн хагасыг МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим бэлтгэжээ. Ингэхээр төв, орон нутгийн бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийг МУИС-ийн төгсөгчгүйгээр төсөөлөх боломжгүй юм. Иймдээ ч МУИС-ийн сэтгүүл зүйн тэнхим өнөөдөр сургалт судалгааны томоохон төв болж, Монголын чөлөөт сэтгүүл зүйг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж явна” хэмээв.

Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Б.Цогзаяабаатар МУИС-ийн сэтгүүлчийн ангийн 1983 оны төгсөгчдийн нэг юм. Тэрбээр тухайн үед сэтгүүлчдийг хэрхэн бэлтгэж байсан тухай дурсамжаасаа хуваалцлаа. Сэтгүүлч Б.Цогзаяабаатар, “Бидний төгсөлт бол хоёр дахь удаагийн элсэлтийн хоёр дахь төгсөлт гэж явдаг. МУИС анх 1960 онд сэтгүүлчийн ангийг нээгээд, улмаар 1964 оны үед хааж, Намын дээд сургууль руу шилжүүлсэн юм билээ. Намын дээд сургууль сэтгүүлчдийг сургаж байгаад, эл ангийг 1978 онд МУИС руу буцаан шилжүүлж л дээ. Учир нь, намын боловсон хүчин болж төгсөөд байсан учраас мэргэжлийн сэтгүүлчдийг бэлтгэх нь зөв юм байна гэж үзсэн гэдэг.

Манай ангийг тухайн үеийн орон нутгийн сонингуудыг мэргэжлийн боловсон хүчнээр хангах зорилгоор аймаг бүрээс 10 дугаар анги төгссөн хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авч, бүрдүүлж байлаа. Ингэхээр манай анги бол орон нутгийн сэтгүүлчдийг бэлтгэсэн анхны анги болж төгссөнөөрөө онцлог юм. Тус тэнхим 1960 онд байгуулагдахаасаа эхлээд Москвагийн их сургуулийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй чиглэл ойролцоо сургалттай байсан. Багш нарын хувьд, мэргэжлийн багш нар багшилж байлаа. Мэдээж намын үзэл суртлын чиглүүлэлт байсан ч мэргэжлийн хичээлүүд нь тэр арга зүйгээрээ ордог байсан” гэлээ.

МУИС-ийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн дэд профессор, доктор Т.Өнөрсайханаас сургалтын шинэ чиг хандлага, арга зүйг хэрхэн нэвтрүүлж байгааг тодруулсан юм. Тэрбээр, “Манай тэнхим 65 жилийн хугацаанд сургалтын хөтөлбөрөө цаг үетэйгээ нийцүүлэн, өөрчилж ирсэн. 1990-ээд оны үе бол хамгийн том өөрчлөлтийн цаг үе юм. Хамгийн сүүлд, Ковид-19 цар тахлаас хойш сургалтын хөтөлбөртөө шинэчлэлт хийгээд явж байна. Юуны түрүүнд бид орчин үеийн хөдөлмөрийн зах зээл хэнийг хүсэж байна вэ гэдэгт хамгийн их анхаарал хандуулах ёстой юм.

Тэгэхээр орчин үеийн сэтгүүлч гэдэг ямар хүн байх вэ гэсэн асуудал хөндөгдөнө. Тэгэхээр олон талын мэдээллийг гадаад хэлээр авах чадвартай. Нөгөө талаар техник технологийн мэдлэгтэй байх ёстой. Гэхдээ сэтгүүлчийн үндсэн мөн чанарыг илэрхийлдэг бичих ур чадварыг бид нар ерөөсөө орхигдуулдаггүй. Онолын мэдлэгээс гадна хөдөлмөрийн талбар дээр гараад шууд ажиллах чадвартай сэтгүүлчдийг бэлтгэхэд сургалтаа чиглүүлдэг. Тус тэнхим сая олон нийтийн харилцаа гэсэн шинэ хөтөлбөрөөр сургалтаа нэмсэн. Ингэснээр сэтгүүлч зөвхөн сэтгүүл зүйн салбарт ажиллахаасаа гадна олон нийттэй харилцах албанд ажиллах чадвартай болж төгсдөг болно гэсэн үг” гэлээ.

МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн Сэтгүүл зүй, олон нийтийн харилцааны тэнхим, МУИС-ийн Сэтгүүл зүйн салбарыг төгсөгчдийн холбоо хамтран зохион байгуулсан уг хурлын үеэр оролцогчид "Сэтгүүл зүйн салбарыын 65 жилийн түүх, одоо ба ирээдүй”, "Олон нийтийн харилцаа, сэтгүүл зүйн сорултуудыг философийн призмээр тольдохуй”, “Хиймэл оюуны хэрэглээ сэтгүүл зүйд: Сорилт, ёс зүйн асуудлууд” сэдвээр илтгэл тавьж хэлэлцүүллээ. Мөн “Ирээдүйг гэрэлтүүлсэн 65 жил” баримтат киноны нээлт болов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 53 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 58 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 7 цаг 2 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 9 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 11 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 16 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 20 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 23 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 40 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 54 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 58 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 13 цаг 1 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 15 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 20 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 22 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 27 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 29 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 35 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 42 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top