x

Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ

Австралийн агаарын тээврийн "Qantas" компани Airbus A350-1000ULR загварын нисэх онгоцуудаар хэт холын нислэгүүдийг үйлдэж эхлэхээр бэлтгэж байна. 

Тус компани түүхэн дэх хамгийн урт буюу 22 цаг үргэлжлэх арилжааны шууд нислэгүүдийг эхлүүлэх гэж байгаа бөгөөд шинэ чиглэлүүд нь Сидней хотыг Лондон, Нью-Йорк хотуудтай холбоно. Эдгээр нислэгийг тусгайлан өөрчилсөн A350-1000ULR (Ultra Long Range) онгоцуудаар үйлдэх ба уг онгоц нь нэмэлт түлшний савтай тул агаарт илүү удаан байх боломжтой. 

Одоогоор хамгийн урт тогтмол нислэгийг "Singapore Airlines" компани үйлддэг. Ньюарк, Сингапур хотуудын хооронд үйлддэг уг нислэг нь 18.5 орчим цаг үргэлжилдэг байна.

Шинэ онгоцны хамгийн гол онцлог нь бүх зорчигчдод нээлттэй, суудлын хэсгүүдийн хооронд байрлах "алжаал тайлах бүс"  юм.  Энд зорчигчид биеийнхээ чилээг гаргах, видео заавраар дасгал хийх, ундаа, хөнгөн зууш авах боломжтой. Энэхүү шийдэл нь урт нислэгийн үед цагийн зөрүүний нөлөөг багасгах, зорчигчдын тав тухыг нэмэгдүүлэх зорилготой ажээ.

Энгийн A350-1000 онгоц нь 300 гаруй зорчигчийн суудалтай байдаг бол "Qantas"-ийн онгоцуудаар 238 хүн зорчих ажээ. Суудлын тоог цөөлснөөр гарсан зай талбайг зорчигчдын ая тухыг хангахад ашигласан бөгөөд хоёр метр орчим урттай тусдаа ор бүхий нэгдүгээр зэрэглэлийн зургаан люкс өрөө, дэлгэгддэг суудал бүхий бизнес ангиллын 52 суудал, премиум эконом ангиллын 40 суудал мөн эконом ангиллын 140 суудалтай. Мөн бүх зорчигч өндөр хурдны Wi-Fi ашиглах, Bluetooth-ээр чихэвчийг онгоцны үзвэрийн системд холбох боломжтой. 

“Project Sunrise” хэмээн нэрлэсэн энэхүү төслийг анх 2017 онд танилцуулж байсан боловч COVID-19 цар тахлын улмаас хойшилжээ. Нислэгүүдийг 2027 оны эхний хагаст эхлүүлэхээр төлөвлөж байна. Тус компани уг нислэгт ашиглахаар “Airbus A350-1000” загварын 12 нисэх онгоц худалдаж авчээ. 

Kazinform 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top