x

Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв

/BBC/. АНУ, Израилын цэргийн ажиллагаа эхэлснээс хойш үндсэндээ бүрэн хаагдаад байсан Ормузын хоолойг нээхээр шийдвэрлэснээ Ираны эрх баригчид мэдэгджээ. АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп үүнд талархал илэрхийлсэн хэдий ч Вашингтон, Техраны хооронд энхийн гэрээ байгуулах хүртэл тэнгисийн бүслэлт хүчин төгөлдөр хэвээр байх болно гэж мэдэгджээ.

Ираны талын мэдэгдсэнээр, Ормузын хоолой бүх хөлөг онгоцонд нээлттэй, харин байлдааны хөлөг онгоцонд хаалттай байх ажээ.  "Ливанд гал зогсоох хэлэлцээрийн дагуу Ормузын хоолойгоор арилжааны бүх хөлөг онгоцыг гал зогсоох хугацаа дуусах хүртэл нэвтрүүлнэ" гэж Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи X нийгмийн сүлжээнд мэдэгджээ. Түүний хэлснээр, хөлөг онгоцууд "тохиролцсон маршрут"-ын дагуу явах боломжтой.

Иран, АНУ-ын хооронд байгуулсан хоёр долоо хоногийн хугацаатай гал зогсоох хэлэлцээр дөрөвдүгээр сарын 22-нд дуусна. Үүний дараа дахин хэлэлцээ хийх төлөвтэй байна.

Ираны цэргийн өндөр албан тушаалтны мэдэгдсэнээр, худалдааны хөлөг онгоцууд Исламын хувьсгалт гвардийн корпусын Тэнгисийн цэргийн хүчний зөвшөөрөлтэйгөөр дамжин өнгөрнө. Байлдааны хөлөг онгоцуудыг нэвтрэхийг "хориглосон" хэвээр байна.

АНУ-ын хөлөг онгоцуудыг оролцуулаад арилжааны бүх хөлөг онгоц дамжин өнгөрч болох ба маршрутаа Тэнгисийн цэргийн хүчинтэй зөвшилцөх ёстой гэж Ираны өндөр албан тушаалтан мэдэгдээд Ираны царцаагдсан хөрөнгийг чөлөөлөх асуудал Ормузын хоолойн асуудлаарх тохиролцооны нэг хэсэг байсан гэдгийг дурджээ.

Д.Трамп Ираны эрх баригчдад тэр даруй талархал илэрхийлж, "Иран улс Ормузын хоолойг бүрэн нээснээ дөнгөж сая зарлалаа. Баярлалаа!" гэж тэрбээр "Truth Social" нийгмийн сүлжээндээ бичжээ.

Үүний зэрэгцээ Ормузын хоолойгоор дамжин өнгөрөх нь тэнд байрлуулсан мина зэргээс шалтгаалан эрсдэлтэй хэвээр байгааг мэргэжилтнүүд анхааруулж байна.

Дайн эхэлсний дараа Ираны тал дэлхийн газрын тосны экспортын 20 хувь нь дамждаг тээврийн гол зам болох Ормузын хоолойг үндсэндээ хаасан. Гал зогсоох хэлэлцээр хэрэгжиж эхэлснээс хойш Техран хоолойг нээхээс татгалзаж, түр эвлэрэлд Ливаныг хамруулахыг шаардаж байсан бол Израилаас "Хезболла" бүлэглэлд цохилт өгсөөр байсан юм.

АНУ хариуд нь Ираны боомтуудаас гарч буй хөлөг онгоцуудыг бүслэн хаахаа мэдэгдсэн. Америкийн цэргийнхэн нэг ч хөлөг онгоц нэвтрээгүй гэж мэдэгдэж байгаа хэдий ч зарим танкерууд нууцаар нэвтэрсэн тухай мониторингийн байгууллагууд мэдээлжээ.

BBC

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 6 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 6 цаг 53 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 6 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 7 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 7 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 7 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 7 цаг 15 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 7 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 12 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 12 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 12 цаг 53 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 12 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 13 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 13 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 13 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 13 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 13 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 13 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 13 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top