x

Олон улсын кино форумд 14 орны төлөөлөл оролцов

Бүгд Найрамдах Узбекистан Улсын Сайдын Зөвлөлийн холбогдох тогтоолын дагуу хэрэгжиж буй “Living History” түүхэн киноны хөтөлбөрийн хүрээнд Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ташкент хотноо 2025 оны 12 дугаар сарын 15-17-нд “Living History” олон улсын кино форум, “Golden Humo” үндэсний кино шагнал гардуулах ёслол зохион байгууллаа.

“Living History” хөтөлбөр нь 2024 онд Узбекистан Улсын Ерөнхийлөгч Ш.Мирзиёевийн санаачилгаар 2024-2030 онд хэрэгжих түүхэн киноны үндэсний стратегийн хөтөлбөр бөгөөд үндэсний бахархлыг нэмэгдүүлэх, түүхэн мэдлэгийг залуу үед таниулж, өвлүүлэн үлдээх, “Гурав дахь сэргэн мандалтын” үзэл санааг дэмжих зорилготой юм.

Уг стратегийн хүрээнд зохион байгуулсан “Living History” олон улсын кино форум нь түүхэн сэдэвт уран сайхны, баримтат болон анимейшн киноны үйлдвэрлэлийн чиг хандлага, олон улсын туршлага солилцох, кино урлагийн салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэж байна.

Форумд ОХУ, Япон, Франц, Турк, Монгол зэрэг 14 орны 40 гаруй албаны төлөөлөл оролцож хэлэлцүүлгийн хүрээнд Түүхэн сэдэвт уран сайхны кино үйлдвэрлэл, хамтарсан бүтээлийн жишээ, Түүх болон киноны харилцан хамаарал, Киноны санхүүжилт, түгээлтийн бодлого, Түүхийг анимейшн бүтээлээр дамжуулан хүргэх боломжийн талаар хэлэлцэв.

Форумын үеэр Бүгд Найрамдах Узбекистан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлах үеэр бүтээсэн “Qardoshlar” богино хэмжээний баримтат киног танилцууллаа. Уг бүтээл нь Бүгд Найрамдах Узбекистан Улсын ард иргэдэд Монгол орны түүх, соёлын үнэт зүйлсийг таниулах зорилготой юм.

Түүнчлэн Кино урлагийн зөвлөлийн төлөөлөл Монгол Улс 2021 онд “Кино урлагийг дэмжих тухай хууль”-ийг баталж, уг хуулийн хүрээнд дотоодын болон гадаадын кино бүтээгчдийг дэмжих бодлогыг хэрэгжүүлж буйг танилцуулсан юм. Үүнд гадаадын кино бүтээгчдэд зориулсан буцаан олголтын хөтөлбөр, хамтарсан кино төслүүдийг дэмжих санхүүжилтийн боломжууд багтаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий Өчигдөр 13 цаг 47 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Өчигдөр 13 цаг 11 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Өчигдөр 13 цаг 02 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ Өчигдөр 12 цаг 40 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Өчигдөр 12 цаг 30 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Өчигдөр 11 цаг 23 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй Өчигдөр 10 цаг 08 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ 2026-10-21 Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... 2026-10-21 "Хараал хүрсэн хот" 2026-10-21 Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ 2026-10-21 Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ 2026-10-21 МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ 2026-10-21 Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй 2026-10-21 "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ 2026-10-21 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ 2026-10-21 Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... "Хараал хүрсэн хот" Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид н... АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top