x

“Худал хуурмаг”-тай хамтдаа хорвоог туулах нь

-Хорвоо дэлхий худал хуурмагаар дүүрсэн тухай: тэдний дунд чи л ганцаараа л үнэнээрээ үлдсэн тухай: нүгэлт ертөнцийн аврал болсон хэдхэн хүн (үнэндээ бол номын зохиогч та хоёр) хэрхэн хүчгүйдэж байгаа тухай, зохиогчийн зөвлөлгөөг сайн дагах аваас өөрийгөө болоод хорвоог аврах тухай заавар бялхсан номууд тавиур дүүрэн бий. 

     Тэднийг уншаад та сэтгэлээ зовоосон зүйлсээс ангижрах бус, харин ч урьд өмнө анзаараагүй явсан шинэ шинэ худал хуурмагийг нээж, зовлонгийн архиваа улам баяжуулахаас хэтрэхгүй. 

   Өнөөгийн ертөнцөд,

-Тэнэгүүдийн дунд ухаантай байх юутай хэцүү хэмээн уулга алдагсад л олширчээ. Учирсан бэрхшээлүүд өөрийн цэлмэг ухаан, бусдын мунхагтай мөргөлдснөөс үүдэлтэй аж. Нарийн ярих юм бол бидний үнэнч шударгуу, билэг төгөлдөр чанарыг эргэн тойрныхон маань л гутаагаад байх аж. Ийнхүү бид эргэн тойрныхоо худал хуурмагийг арилгах, орчлонгийн бүтцээс үүдэлтэй алдаа мадгуудыг засахад амьдралаа зориулсаар өөртөө гаргах цаг завгүй дуусдаг бөлгөө. 

    Одоо хангалттай. Бид харах өнцгөө өөрчлөх цаг болсон. Дэмий “субботник”-оо хойш тавих минь!

   Магадгүй та “Араатны дунд ганцаараа”, “Дайснуудын дунд ганцаараа” зэрэг томьёолсон нэртэй адал явдал, тагнуул туршуултай ном уншихаараа нэг болсон байх. Эсвэл “Нууц амрагуудын дунд ганцаараа”, “Бөөн долларын дунд ганцаараа” гэхчлэнгийн илүү зугаатай сэдэв уншсан болоод түүнийг үзсэн, эсвэл байчихаад бүр зохиосон байг яах вэ? 

   Алин ч байсан “Худалчуудын дунд ганцаараа” шиг философлиг агаад энгийн, хүнийрхүү болоод өөриймсүү нь үгүй. Эл номын зохиогч өмнө нь “Тэнэгүүдийн дунд ганцаараа” хэмээх ном бичээд арван сая гаруй хүнтэй санаа бодлоо хуваалцаж чадсан байна.

   Манай гаригийн долоон тэрбум хүн бараг бүгдээрээ л “Би болбоос тэнэгүүдийн дунд ганцаардаж, худалчуудын дунд өнчирсөн нэгэн” гэж итгэж суугаа. Тэгвэл жинхэнэ тэнэг, бас худалч нь хэн бэ?

-Хэрвээ эс болсныг ярихыг худал гэдэг юм бол үнэнээсээ ярьсан юм эс болохыг юу гэх вэ? 

-Хэрвээ, миний хүрээлэл тэнэгүүдээс бүрдэж байгаа нь үнэн бол, хүрээллийн аль нэг гишүүний нүдэнд би өөрөө хэн болж харагдах вэ? 

 Үнэнийг нотлох амаргүй шиг худлыг нотлох хэцүү аж.

Та энэ номыг хууртахаас сэргийлэх тухай, эсвэл худалчийг яаж таних тухай гэж бодож байна уу? Хариулт нь 

-Тийм, бас үгүй. 

Ингэхэд худал хуурмаг гэж юу вэ? Ойлголт талаасаа тогтворгүй зүйл. Хэрвээ та оюутан байхдаа энгийн Логикийн лекц сонсож байсан бол Софизмын дараахь жишээг мэднэ. Тэнд “Худалч хүн гэж байхгүй юмыг ярьдаг хүнийг хэлнэ. Байхгүй юмыг ярьж болохгүй. Иймээс худалч хүн гэж байхгүй” гэдэг.

   Логик үзсэн, үзээгүйгээс үл хамаараад худалч хүн гэж бий. Аристотелийн “Туурвил зүй”-дээ бичсэнчлэн тэд “Үнэнийг биш, үнэн байж болох юмыг үнэн магадтайн үүднээс” ярьдаг. Зохиолчдыг хэлж байна.

Ав адилхан хоёр жишээ ч бидний энэ ойлголтыг төөрөгдүүлдэг.

-Энэ ёстой чанартай, заяа нь эвдэхгүй хэмээн хуурамч бараагаа сурталчлах наймаачин,

-Та алзахгүй хэмээн найдваргүй болсон өвчтнөө тайтгаруулах эмч хоёрын алин нь худалч вэ?

Зорилго ариун бол ямар ч худалнь “худал биш” болж таарах уу? 

Ариун гэдэг нь өөрөө харьцангуй, хувирамтгай тул яаж ч өөрчлөн найруулж болно. Тухайлбал, хуурамч бараа зарж байгаа этгээд өвчтэй ээжийгээ эмчлүүлэх мөнгө цуглуулж байсан бол яах ? Гэтэл мөнөөх эмчийг найдваргүй болсон үйлчлүүлэгчдээ итгэл төрүүлэх замаар үнэтэй эм тариагаа амжиж борлуулах санаатай байсан гэж үзвэл юу болох бол?

Ингээд харвал худалч гэж хэн бэ? Худал хуурмагийн тухай ойлголт нь өөрөө худал хуурмаг байвал яах вэ? Тэгвэл, ийм нэртэй ном байх нь өөрөө утгагүй болоод ирнэ. 

   Дорнын гүн ухаантнууд юмс үзэгдэл хоосон чанартай бөгөөд хуурмаг гэж сургадаг. Гүн ухааны энэ сургаалыг эсэргүүцэгчид,

-Сав дүүрэн ус байхад хоосон гээд байгаа юм даа. Алив гараа дүрээд үз дээ. Буддизм ийм л хуурамч хэмээн маш амархан үгүйсгэж “тоглодог” гэдгийг бид мэднэ. Завшаанаар Томас Эриксон ч өөрөө Дорнийн гүн ухаан, Буддизмын талаар багагүй юм сөхөж харсан нэгэн аж. 

-Томас Эриксон гэдэг чинь хэн бэ гэж үү? 

-Хэнсэх юу байх вэ? Бидний ганцуурдуулан хүрээлсэн нөгөө олон худалчийн нэг.  Эсвэл бидний дунд байгаа ганц үнэн. Бас энэ номын зохиогч.

  Ямар ч хүн өмнө өө тавиад, хамгийн итгэл төгс нээж үзэх номын нэг бол яахын аргагүй “Т.Эриксон: Худалчуудын дунд ганцаараа” юм. Магадгүй, та арай өөр уншигч учраас эхний өгүүлбэрийг болгоомжлонгүй уншиж эхэлсэн байж ч болох.

  Үнэн хэрэгтээ төсөөлөл өөрөө тогтвортой биш. Хоосон чанар гэж юмс үзэгдлийн агшин зуурын хувьсал ба төсөөллийн ягшмал байдал хоёр зөрдөг тухай сургаал гэж мэргэд багш нар учирладаг. Тэд усыг шингэн урсамтгай зүйл мэтээр төсөөлж байтал тэр нь уур болон дэгдэх, мөс болон хатуурахад учир утгаа алддаг үзэгдлээр жишээлэн сургах нь бий.Учир иймээс, Буддистууд ертөнцийг барим тавим хоосон хуурамч гэсэн ягшмал утгаар биш орчлонгийн хүрд хувьсахуйн мөн чанартай гэж ухаардаг. 

    Нөгөө талаасаа худал хуурмагийн томоохон хамтрагч, түүнийг бүтээгч, маш олон “үнэн” зүйлийг худал хуурмаг болгогч нэгэн хүчин зүйл байгаа нь та өөрөө юм. Энд “Та өөрөө юмс үзэгдлийг худал хуурмаг гэх төсөөлөлд авсан учраас” хэмээн гүн ухаанаар мэдэмхийрэх ч гэсэн юм биш. Ердөө л та хамгийн үнэнч анддаа эргэлзэх, эсвэл гарцаагүй боломжтой зүйлд эргэлзэхэд л худал хуурмагийг хамтран бүтээгч төдийгүй, өөрөө үйлдвэрлэгч болоод явчихна. 

   Бидний эргэн тойронд зорилготой худал хуурмагаас эхлээд тодорхой хугацааны дараа худал болж хувирах “үнэн”-гүүд эргэлдээд төв дунд нь худал хуурмагийн томоохон фабрик болох та өөрөө зогсож байвал юу гэж нэрлэх вэ? Чингэвэл, “Худалчуудын ганцаараа” гэх үү, “Худалчуудтайгаа ганцаараа”, байчихаад “Худалч нь ганцаараа” ч гэмээр юм уу?

    Номд юу гардгийг тайлбарлах шиг илүүц зүйл үгүй. Та эл номоос худал хуурмагийн сонгодог жишээ хийгээд худалчийн танигдахуй юу болохыг харна. Дараа нь өөрийгөө хүрээлсэн худал хуурмагийг олж харна. Сайн сайхан олон зүйлсийн нэг хөл нь худал хуурмаг дээр тулчихсэн атлаа ямархуу хэнэггүй зогсож байхыг ч үзнэ. Улмаар өөрөө түүний нэг хэсэг байж магадгүй тухай сэжиг төрж эхэлнэ. Улмаар, зохиогчийн хамт “Худал хуурмагийг танин мэдэх” гүн ухааны боловч энгийн хялбар эрэлд гарна. Зохиогчийн олоогүйг олох, бодоогүйг бодох нь уншигчийн зорилго байдгийг сануулангаа, амжилт хүсье!

Б.Цэнддоо, baabar.mn

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
10 настай охиныг хөнөөсөн хэрэгт М.Даделхан, түүний эхнэр, хүү Д.Чингис нарыг 12 жилээс бүх насаар нь хорих ялтай зүйл ангиар яллагдагчаар татан шалгаж байна 12 цаг 8 мин Н.Туяа: Компанийн удирдлагад шахалт үзүүлэх замаар улс төрийн болон санхүүгийн өгөөж хүртэх явдал байж болохгүй 12 цаг 45 мин Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын залуу офицеруудтай уулзлаа 13 цаг 10 мин Фентанил тарианы хангамжийг тасалдуулахгүй байх зохицуулалт хийж байна 13 цаг 21 мин Месси шигшээ багтаа сүүлчийн удаа тоглоно 13 цаг 28 мин Хүлэмжийн хийг бууруулах талаар шат дараалсан арга хэмжээ авч байгааг онцлов 13 цаг 33 мин Роботууд робот үйлдвэрлэж эхэллээ 13 цаг 38 мин Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулахаар болов 13 цаг 42 мин Жүдо бөхийн ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг зарлалаа 17 цаг 14 мин Н.Учрал: Өнгөрсөн хугацаанд болсон бүх асуудлын үнэн зөвийг тогтоолгох шаардлагатай 17 цаг 18 мин Манхэттений төвд тэнгэр баганадсан шорон барих төсөл маргаан дагуулав 17 цаг 19 мин Инженер техникийн боловсон хүчнийг хөдөлмөрийн зах зээлийн эрэлттэй уялдуулна 17 цаг 24 мин Ван Гогийн 88 зургийг 40 орчим жилийн дараа анх удаа нэг дор дэлгэжээ 17 цаг 27 мин С.Амарсайханыг Хууль зүй, дотоод хэргийн сайдаас чөлөөллөө 17 цаг 30 мин Ө.Шижир: Сөрөг намын гишүүд шүүмжлэх ёстой гэж асуудалд ерөөсөө хандаагүй 18 цаг 41 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана 19 цаг 35 мин Хуульч Н.Төрмөнх: Монгол Улс давхар иргэншлийг зөвшөөрдөггүй Уржигдар 20 цаг 00 мин Н.Учрал: Төрийн бүх шатанд ажил, үр дүн, хариуцлага шаардаж ажиллана Уржигдар 18 цаг 48 мин С.Чулуун: Археологийн малтлагаас анх удаа Чингис хааны билиг сургаал олдсон Уржигдар 18 цаг 24 мин Хэлмэгдүүлэлтийн хоёр дахь давлагаа Уржигдар 11 цаг 14 мин
iИх уншсан
Японы хөлөг онгоц Индонезод гарсан гал түймэртэй тэмцэхээр и... Вьетнам Улстай эдийн засаг, хөрөнгө оруулалт, тээвэр, логист... Гадаадын их, дээд сургуулийн төлбөрөө Голомт банкны кредит к... Трампын засаг захиргаа H-1B визтэй ажилтнуудад олгодог 60 хо... BTS-ийг дэргэдээс нь үзэх үү? Х.Нямбаатарын орлогч асан Л.Хосбаярын гэр, ажлын байранд шал... 9/11-ний халдлагаас хойш 25 жил өнгөрөв Ц.Нямтулга: Үндэстний ялгааг улстөржүүлж, айдас үзэн ядалт б... Монголын анхны давхар замын төсөлд авлига хөндөлссөн нь Алга болсон Индонезийн хөлөг онгоцыг олж, зорчигчдыг аварчээ... Европын Төв банк бодлогын хүүгээ дахин өсгөжээ Ц.Туваан: Төсвийн тодотгол өргөн барьж, хэлэлцэх цаг хугацаа... Сүхбаатар дүүрэгт шинэ спорт цогцолбор ашиглалтад орууллаа Орон сууцны үнэ өсжээ Хэлгүй бол төргүй Хил дамнасан аялал жуулчлалын маршрутыг хөгжүүлэхээр хэлэлцэ... 2028 оны Лос-Анжелесийн олимпын наадмын бэлтгэл хангах асууд... Гадаадад оршин сууж буй иргэдийн тоо 60 гаруй хувиар нэмэгдж... Вакцинжуулалтын хуурамч лавлагаа ашигласан дасгалжуулагчийн ... 9/11-ний халдлагын хохирогчдын дурсгалыг хүндэтгэн зоос гарг...
Top