x

Лос-Анжелесын Олимпын тасалбаруудыг боломжийн үнээр борлуулна

“Лос-Анжелес 2028” зуны Олимпын наадмын тасалбарууд боломжийн үнэтэй байх болно гэдгийг зохион байгуулагчид амлажээ. 

2026 оны нэгдүгээр сарын 14-нөөс эхлэн хөгжөөн дэмжигчид тасалбар авахаар бүртгүүлж болно гэж зохион байгуулах хорооноос даваа гарагт мэдэгдсэн бөгөөд “Reuters” агентлагийн мэдээлснээр, хамгийн цөөндөө нэг сая ширхэг тасалбарыг 28 ам.доллароор борлуулах ажээ.

“Бүх тэмцээний тасалбарын үнэ 28 ам.доллароос эхлэх бөгөөд энэ нь булан дахь хэдхэн тасалбарын үнэ биш, харин олон тасалбарын үнэ юм” гэж тус хорооны тоглолтын орлого хариуцсан ахлах дэд ерөнхийлөгч Эллисон Кац-Мэйфилд “Reuters” агентлагт мэдээлжээ.

“Бид хамгийн цөөндөө гэхэд, нэг сая тасалбарыг 28 ам.доллароор худалдаалахыг зорьж байгаа бөгөөд нийт тасалбарын гуравны нэг нь 100 ам.доллароос доош үнэтэй байх болно” гэж тэрбээр хэллээ. Хөгжөөн дэмжигчид нэгдүгээр сарын 14-нд бүртгүүлснийхээ дараа тасалбарын сугалаанд оролцож, 2026 оны сүүлчээр тасалбар худалдаж авах эрхтэй болно.

Ирэх онд болох хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ тасалбарын үнэ огцом өссөн гэх шүүмжлэл өрнөөд буй үед дээрх мэдэгдлийг хийсэн байна. ФИФА өнгөрсөн долоо хоногт тус тэмцээний тасалбарын борлуулалтын гурав дахь үе шатыг эхлүүлсэн бөгөөд хөгжөөн дэмжигчид финалын тоглолтын хамгийн хямд суудал нь 4000 гаруй ам.долларын үнэтэй байна гэдгийг олж мэджээ.

Ийм шүүмжлэл гараад үед гурав дахь үе шатыг эхлүүлсэн эхний 24 цагийн дотор таван сая тасалбарын хүсэлт ирснийг ФИФА  дурдаад, олсон орлогыг “хөл бөмбөгийн хөгжлийг дэмжих” зорилгоор дахин хөрөнгө оруулалт хийнэ гэж мэдэгдсэн байна. Гэсэн хэдий ч ФИФА ч мөн адил хөгжөөн дэмжигчдийн хувьд боломжийн үнэтэй ДАШТ зохион байгуулна хэмээн амлаж байсан тул Олимп сонирхогчид баярлаж хөөрөхөөсөө өмнө тасалбарын үнийн жагсаалтыг харахаар азнаж магадгүй юм. “CNN Sports” тасалбарын үнийн жагсаалт хэзээ гарах талаар зохион байгуулах хороотой холбогдож тодруулахыг хүссэн боловч одоогоор хариу өгөөгүй байна.

Өмнө нь Лос-Анжелес хот 1932, 1984 онуудад Олимпын наадмыг хоёр удаа зохион байгуулж байсан юм. Дараагийн зуны Олимп 2028 оны долоодугаар сарын 14-нд нээгдэж, долоодугаар сарын 30-нд өндөрлөнө. Харин Паралимпын наадам 2028 оны наймдугаар сарын 15-27-нд болно. 

Эх сурвалж: CNN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 11 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 16 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 20 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 27 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 29 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 34 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 16 цаг 38 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 16 цаг 41 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 21 цаг 58 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 12 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 15 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 19 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 32 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 22 цаг 38 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 22 цаг 40 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 22 цаг 45 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 22 цаг 47 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 22 цаг 53 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 0 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top