x

Тусгай замын автобусны төслийг АХБ-ны санхүүжилтээр хэрэгжүүлнэ

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Тусгай замын автобус (BRT) төслийн санхүүжилт болох Азийн хөгжлийн банкны зээлийн хэлэлцээрийг хэлэлцлээ.

Уг асуудлыг “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ-ын захирал Э.Түвшинжаргал хуралдаанд танилцуулсан бөгөөд энэхүү систем нь тусгайлсан эгнээтэй, замын хөдөлгөөний гэрлэн дохионы давуу эрхтэй, урьдчилсан төлбөрийн системтэй, зорчигч солилцоо хурдан явагддаг зэрэг олон улсын стандартад нийцсэн шийдэл гэдгээрээ давуу талтайг онцлов. Мөн Улаанбаатар хотын авто замын ачаалал жилээс жилд нэмэгдэж, иргэдийн зорчих хугацаа уртсаж, эдийн засаг, нийгэм, байгаль орчинд сөрөг нөлөө үзүүлж буй энэ нөхцөлд өндөр багтаамжтай, хурдан нийтийн тээврийн шийдэл зайлшгүй шаардлагатай болсныг дурдсан юм.

Засгийн газрын хуралдаанаар уг төслийг дэмжих нь нийслэлийн урт хугацааны хөгжлийн бодлого, нийтийн тээврийн шинэчлэлтэй уялдаж байгааг онцолж, Азийн хөгжлийн банкны санхүүжилтийн хүрээнд төслийг шат дараатай хэрэгжүүлэх, холбогдох гэрээ хэлцлийг байгуулах, дараагийн бэлтгэл ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. 

Дашрамд дурдахад, төслийг хэрэгжүүлэхэд Азийн хөгжлийн банкнаас 60 сая ам.долларын зээлийн санхүүжилт олгохоор 2025 оны 12 сард баталсан бөгөөд энэ хүрээнд “Ази, Номхон далайн Уур амьсгалын санхүүжилтийн шинэчлэлт хөтөлбөр” буюу IF-CAP хөтөлбөрөөс мөн 500,000 ам.долларын буцалтгүй тусламж олгоно. Энэхүү зээлийн хэлэлцээрийг Сангийн яам, НЗДТГ, АХБ, НТУГ-аар үе шаттай хэлэлцэж, Азийн хөгжлийн банкнаас баталсан билээ. 

Төслийн хүрээнд замын голд байрлах автобусны тусгай эгнээ, урьдчилсан төлбөрт систем, бүх хүнд хүртээмжтэй буудлууд, уулзваруудад автобусанд давуу эрх олгох гэрлэн дохио, дугуйн зам болон явган зорчигчдод зориулсан тохижилт зэргийг олон улсын сайн туршлага, чанарын стандартад нийцүүлэн барих юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Увс нуурын "Отоглох цэг"-ийг хариуцан ажиллуулах тендер зарлалаа 12 цаг 3 мин Жүдогийн Азийн аваргаас Ж.Анударь, М.Нандин-Эрдэнэ нар алтан медаль хүртлээ 12 цаг 4 мин АНУ-ын визийн бондын хөтөлбөрийн талаарх Элчин сайдын яамны тайлбар 12 цаг 5 мин Өмнөговь аймагт сурагчдад экологийн боловсрол олгох "Модны доктор" төсөл эхэллээ 12 цаг 7 мин Мал хулгайлах гэмт хэрэгт 333 хүн ял шийтгүүлжээ 12 цаг 9 мин Байгаль хамгаалагч П.Мөнхтөр: Иргэдийн байгальтай харьцах хандлага сайжирч байна 12 цаг 10 мин Дөрөвдүгээр сарын 17-18-нд ихэнх нутгаар хүчтэй салхилж, шуурга шуурна 14 цаг 51 мин Улаанбаатар хотын шинэ төв цэвэрлэх байгууламжийг ашиглалтад хүлээн авлаа 14 цаг 51 мин Нийслэлд баригдаж буй төмөр зам доогуурх нүхэн гарцуудын бүтээн байгуулалт үргэлжилж байна 14 цаг 52 мин Хүү, торгуулийн орлогын аудитаар 32.3 тэрбум төгрөгийн зөрчил илэрчээ 14 цаг 58 мин Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийлээ 15 цаг 0 мин Nissan компани автомашинуудаа хиймэл оюун ухаанд суурилсан өөрөө жолоодох системээр тоноглоно 16 цаг 43 мин АНУ-ын Сенат Ираны эсрэг цэргийн хүч хэрэглэхийг хязгаарлах тогтоолыг дэмжсэнгүй 16 цаг 44 мин Баянгол дүүрэгт 9.2 кг мөнгөн ус хууль бусаар хадгалж байсныг илрүүллээ 16 цаг 49 мин Гэр хорооллыг бүрэн камержуулж, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлнэ 16 цаг 50 мин Тариаланчдад хаврын тариалалтын шатахууныг хөнгөлөлттэй үнээр олгожээ 16 цаг 52 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Түүхийн багш нарын улсын анхдугаар зөвлөгөөнд хэлсэн үг 16 цаг 55 мин Дэлхий даяар хиймэл оюун ашигласан кибер халдлага нэмэгдэж байна 16 цаг 56 мин Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн өсөлт 18 цаг 24 мин Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь барьдаг харгис татвар 18 цаг 43 мин
iИх уншсан
УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... Баянгол дүүргийн Чингүнжавын гудамжийг тохижууллаа АНУ Ираны эргийн дагуу далайн бүслэлт хийж эхэллээ Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Ж.Цэвээнжав: Шатахууны үнийг чөлөөлж, тусгай зөвшөөрлийг цуц... Эмч, ажилтнуудын цалинг нэмж, чанаргүй эмийг хөнгөлөлтийн жа... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ... Сагсан бөмбөгийн “Хүслийн цом” тэмцээнд 52 дугаар сургуулийн... Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур...
Top