x

Л.Эрдэнэчимэг: Татварын дарамтаас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байна

УИХ-ын гишүүн асан, Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Ардчилсан хувьсгалын анхны жагсаал эхэлсэн түүхэн өдөр тантай уулзаж байна. Танд баярын мэнд хүргэе. Энэ өдрүүдээр төр засгаас “Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан” шагнал хүртсэн сэтгэгдлээсээ хуваалцана уу?

-Арванхоёрдугаар сарын 6-ны өдөр Ардчилсан намын 35 жилийн ой болсон. Энэхүү өдөр АН-ын зүгээс намайг шагналд тодорхойлж, улмаар Ерөнхийлөгч гардуулан өгсөн. Харин өнөөдөр/12.10/ Монголын Ардчилсан Холбоо байгуулагдсан өдөр. Тэртээ 1989 оны энэ өдөр анхны жагсаал, цуглаан болж байсан. Миний ардчиллын төлөөх түүх маань Болгар улсад оюутан байхдаа 1990 оны өвөл өлсгөлөнгийн үеэр ирээд, Монголын Ардчилсан холбооны салбар зөвлөл байгуулах даалгаврыг Э.Бат-Үүл даргаас авч байлаа. Ердөө 22 настай төгсөх курсийн оюутан, тухайн үед ухуулах хуудас, сонин байдаг байсан юм. Түүнийгээ авч очоод Болгар улсад суралцаж буй монгол оюутнуудын дунд анхны ардчиллын хөдөлгөөнийг өрнүүлээд, өөрөө тэр хорооныхоо дарга болоод бид Элчин сайдын яамандаа өргөх бичиг өгч, Монголын Ардчилсан Холбоо байгуулагдлаа гээд явж байсан. Өөрөөр хэлбэл, Монголын Ардчилсан холбооны партизануудын нэг гэдэг утгаараа 35 жилийн ойгоор шагналд тодорхойлогдоод явж байгаа болов уу гэж бодож байна. Мэдээж хэрэг миний бие Эрүүлийг хамгаалах салбарт 35 жил ажиллаж байна.

-Таны хувьд сүүлийн үед улс төр, намдаа ч гэдэг юм уу сонгуульт ажлууд юу хийж байна. Ойрд ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Улс төрийн ажил ерөөсөө огт хийхгүй байгаа. 2016 оноос улс төрөөс гараад улс төрд шагайгаагүй. Түүнээс хойш улс төрийн үйл ажиллагаанд хамрагдаагүй хувийн ажлуудаа хийгээд явж байгаа. Монгол Улсад дөрвөн улирлын хүлэмж байгуулах ажил руу 2016 оноос ороод 10 жил яг л тэр ажлаа хийгээд явж байна.

Монгол Улс чинь 100 хувь хятад ногооноос хамааралтай. Хүнсний аюулгүй байдал гэдэг зүйлээс болоод, хүнсний үйлдвэрлэл рүү өөрийнхөө мэргэжлийн дагуу 10 жилийн хугацаанд дөрвөн га өвлийн хүлэмж бариад дотоодын нийт зах зээлийн 30-аад хувийг хангаад явж байна.

-Ер нь цаашид Ардчилсан намдаа, буцаж улс төрд орох бодол байна уу?

-Байхгүй ээ, одоо чинь тэгээд чи хөгшин, яв гэдэг. Хууччуулыгаа “Зайлаач” гэдэг болчихсон. Ер нь улс төрд олон жил болж байж л амжилтад хүрдэг. Би 2008 онд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж ялагдаж байсан. Тэгээд 2012 онд ялалт байгуулж байлаа. Ер нь улс төрд олон жил явж байж УИХ-ын гишүүн болсон. Тэгээд дөрвөн жил УИХ-ын гишүүн хийгээд миний хувьд болсон гээд л улс төрөөс гарсан.

-Таны хувьд өөрийн тань нэрээр овоглож, авторлож явдаг чухал хуулийг санаачлан батлуулж байсан. Тамхины хяналтын тухай хуулийн өнөөдөр хүрсэн үр дүнг дүгнэж хэлбэл юу гэх вэ?

-Миний батлуулж байсан хууль маань өөрөө дан тамхидалт гэдэг зүйлийн тухай байсан. Өөрөөр хэлбэл, чи тамхичин байлаа гэхэд би хажууд чинь суугаад хордоод байна гэсэн үг. Тэгэхээр дан тамхидалт буюу тамхи татдаггүй хүмүүс тамхинд хордоод байгаа асуудлыг л хамгийн нэгдүгээрт шийдэх тухай хууль байсан юм. Тэр зорилгоо сайн биелүүлж чадсан гэж боддог. Дотоод орчинд тамхи татахаа больчихсон учраас хоол идэхдээ ч юм уу, гэртээ ч юм уу дан тамхидалтад өртөөд байсан хүмүүсийн хувьд чухал үр дүнтэй болсон гэж харагдаад байгаа. Тамхины хэрэглээгээ харахаар өссөөр байгаа юм билээ. Татварын хэмжээг л харахад мэдэгдэж байна. Энэ оны улсын төсөвт төвлөрсөн тамхины онцгой татвар жилдээ 1.5 их наяд төгрөг болсон байна лээ. Өнгөрсөн жил нэг их наяд төгрөгийн татвар төлөгдөж байсан бол энэ жил эхний 10 сарын байдлаар 1.5 их наяд төгрөг байна. Хууль санаачилж байх үед 200-300 тэрбум төгрөгийн татвар улсын төсөвт ордог байсан. Тэгэхээр тамхины хэрэглээ өсөөд л байна гэсэн үг. Тамхины хяналтын тухай хууль чинь эрүүл мэндийн тухай хууль, хүний эрүүл мэндтэй холбоотой. Тамхинаас үүдэлтэй өвчнийг багасгахтай холбоотой. Тэгэхээр хуулийг тасралтгүй сайжруулж байх ёстой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас үүн дээр маш их анхаарал тавьж тодорхой даалгавруудыг дандаа өгч байдаг.

-Та түрүүн О.Номинчимэг гишүүн хуулийн төслөө надад авчирч танилцуулсан гэж хэлж байсан. Тамхины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл дээр ямар байр суурьтай байна вэ?

-Намайг хууль батлуулж байх үед электрон тамхи гэж байгаагүй. Цоо шинэ бүтээгдэхүүн болчихоод байна. Угаасаа электрон тамхийг яагаад бүтээсэн бэ гэхээр дэлхий нийтээрээ утаат тамхийг эсэргүүцэж маш олон оронд хатуу хуультай болсон. Гадаад явж байгаа хүмүүс мэдэж л байгаа байх. Хаа сайгүй гадаа татахаа байчихсан. Тамхины бизнес өөрөө том учраас зөрүүлээд түүний эсрэг гаргаж ирж буй шинэ бүтээгдэхүүн нь электрон тамхи. Ер нь хар тамхи, жирийн тамхи, архи ч байна уу дэлхий нийтийн том лоббитой байдаг бизнес. Маш их мөнгө ард нь байдаг учраас аль ч улс орны хуулийн заалтууд дээр өөрсдийн лоббиг оруулчихдаг.

Тийм болохоор яг энэ хуулийг батлуулах гэж байгаа тухайн хүний эсрэг хар пиарыг гадаадаас санхүүжүүлдэг байх шүү. Надад ч ийм тохиолдол гарч байсан. Тэр үед маш их хар пиар нүддэг байсан. Яагаад хүний эрх, эрх чөлөөнд халдах гээд байгаа юм гэдэг асуудал ярьдаг. Гэртээ, орцондоо татаж байна, яагаад хүний эрх, чөлөөнд халдах гээд байгаа юм гэдэг хар пиар цацагдаж байсан. Одоо ч энэ хуулийн тодорхой заалтуудыг байлгахгүйн тулд О.Номинчимэг гишүүний эсрэг хар пиар аймар явж байна. Яагаад гэвэл электрон тамхи өөрөө татваргүй. Утаат тамхины татвар 1.5 их наяд төгрөг. Монгол Улсын төсөвт маш их мөнгө оруулж байна. Гэтэл тамхичдын 30-40 хувь нь электрон тамхи татдаг болчихсон. Тухайн хүнд үзүүлж байгаа эрүүл мэндийн хор уршиг нь адилхан. Электрон тамхи жилдээ 250 тэрбумын татвараас чөлөөлөгдөж байгаа юм билээ. Электрон бараа гэж орж ирдэг. Адилхан л татвараа төл.

-Та яриандаа цаана нь мөнгө эргэлддэг учраас лобби явдаг гэж байна. Одоо зарим гишүүн ажлын хэсэг байгуулна. Ажлын хэсэгт хууль санаачилсан гишүүд нь орж болдоггүй. Жинхэнэ лобби ажлын хэсэг дээр явагдана гээд байх юм?

-Ажлын хэсгийн ажилд санаачилсан гишүүд ордог, ордоггүйг сайн санахгүй байна. Гэхдээ санаачилсан гишүүн байнга хажууд нь байна шүү дээ. Байнгын хорооны хурал дээр тайлбараа тавиад явна. Жишээлбэл, миний санаачилсан хуульд сургуулиас 500 метр гэсэн үг байгаагүй. Түүнийг ажлын хэсэг дээр нэг гишүүн оруулчихсан. Тиймээс ажлын хэсэг дээр лобби явдаг гэсэн үг. Гэхдээ 500 метр бол муу лобби биш. Санаачлагч нар яг хууль дээрээ “Хоточ нохой шиг” харж байх ёстой. Яг л хуулиа харж байхгүй бол эвгүй болох магадлал байдаг. Намайг хууль батлуулахад тэрнээс өмнө олон жил гацчихсан байсан. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нь дотор байсан. Тамхи үйлдвэрлэгч УИХ-ын гишүүн байлаа шүү дээ.

-Та сүүлийн арваад жил хувийн хэвшилдээ анхаарч байгаа гэсэн. Тэгвэл хувийн хэвшилд татварын дарамт хэр байна вэ. Танай намаас татварын өршөөл үзүүлэх тухай яриад байна шүү дээ?

-Татварын өршөөл гэхээс илүү татвараа багасгах нь чухал гэж үзэж байна. Яг ААН дээр ирж байгаа олон төрлийн татварыг хооронд нь нэмээд байвал бараг 40 хувьд дөхчихөөд байгаа юм. Ялангуяа ажилчдын цалин дээрх татвар. Ажилчдын цалингийн нийт дүнгээр бараг 60-аад хувь болчихоод байна. Бид Солонгост ажиллаж байгаа шиг цалин өгвөл өгнө. Тэгж өгмөөр ч байна. Таван сая төгрөгийн цалингийн хоёр нь шууд татварт явчихна. Гадагшаа иргэдээ явуулахгүй гэж бодож байгаа бол гар дээр ирэх цалингийн хэмжээ гадаадад авч байгаа цалингийн хэмжээтэй дүйцэхүйц байх хэрэгтэй. Сарын 10 сая төгрөг өгнө гэж худлаа яриад яахав. Ядаж л 3-5 сая төгрөг болгоод ажиллуулмаар байдаг. Гэтэл татвар үнэхээр өндөр. Манайх татвараа төлдөг. Гэвч тэр татвар хаашаа явж байна вэ гэдэг нь тодорхойгүй. Дандаа л хулгайд явдаг, гутармаар байдаг. Тиймээс тодорхой татваруудыг буулгах хэрэгтэй. Ялангуяа Ардчилсан намын үед 10/10 гээд татварын шинэчлэл явж байсан. Бүх татварыг 10 болгоё гэдэг их зөв шинэчлэл байсан. Тиймэрхүү татварын огцом шинэчлэлүүд хийх хэрэгтэй. Татвараас болоод бизнесүүд цэцэглэж чадахгүй байгаад байна. Эхэлж байгаа бизнесүүд шууд дампуурна. Татварын дарамт бол үнэхээр хүнд байгаа.

-Сангийн сайд нь болохоор танай намаас хэлсэн татварын өршөөлтэй холбоотойгоор төсвийн орлого тасарчихлаа гээд байна шүү дээ?

-Хувийн хэвшил дээрээ улс орон тулгуурлах гээд байгаа юм уу, үгүй юу гэдэг зүйл тодорхойгүй. Улс өөрийнхөө нүүрсийг зараад өөрсдөө амьдрах гээд байгаа юм уу. Ер нь энэ хувийн хэвшил хэрэгтэй юм уу гэдэг дээр л тулаад байна. Хамгийн нэгдүгээрт татварын дарамт. Мөн дээрээс нь байнга л шалгалт, аливаа ажлыг бүтээхийн тулд авлига өгнө ч гэдэг юм уу тийм л нөхцөл байдал руу шахдаг.

-Яг ямар татварыг яаж буулгавал болох вэ?

-Нийгмийн даатгалын шимтгэл арай л өндөр байгаа. Компаниас гарах хэмжээ нь ч өндөр, хувь хүнээс гарч байгаа нь ч өндөр. Ажлын байр бий болгоно гэж улс үзэж байгаа бол жишээ нь танайх 50 хүнд ажлын байр шинээр бий болго. Тэр хүмүүсийн нийгмийн даатгалын татварыг улс тодорхой хэмжээнд даана гээд хэлчихвэл тэр 50 хүнд дор нь ажлын байр бий болгочихно. Тэгэхгүй болохоор хоёрын хооронд 1.5-2 сая төгрөгийн цалин өгөх хэн хэндээ хэцүү л байна шүү дээ. Энэ л бидний өмнө хүнд асуудал болоод байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Faith Moce (198.244.253.161)
    RECOVERY YOUR STOLEN CRYPTO / BTC / USDT / ETH WITH THE HELP OF GEO COORDINATES RECOVERY HACKER I’m truly grateful for the service of Geo Coordinates Hacker. I never would have imagined that I could recover my stolen bitcoins and gain back access to my wallet after losing everything to a fake investment platform. It’s truly amazing the kind of service Geo Coordinates Hacker. I was able to recover all that was stolen from me within 72 hours, Geo Coordinates Hacker is very professional indeed. If you ever doubt the recovery of cryptocurrency once it is lost, I suggest you rethink and research more before losing hope. There are so many victims of cryptocurrency scams who concluded that it is impossible to recover their funds. Geo Coordinates Hacker is here to provide that service for you. I highly recommend their services to everyone who wishes to recover there lost funds contact the following email address; Email: ( geovcoordinateshacker@gmail.com ) Website; https://geovcoordinateshac.wixsite.com/geo-coordinates-hack
    2025 оны 12 сарын 13 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
БНЭУ руу коксжих нүүрс туршилтаар тээвэрлэх асуудлыг хэлэлцлээ 4 мин Дорнод аймагт гарсан хээрийн түймрийг цурамд оруулжээ 1 цаг 50 мин Нийслэлд барих трамвайн төслийн хоёрдугаар шугамын тендерийг зарлалаа 1 цаг 53 мин Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээр БНСУ-ын “Hanwha” групптэй хамтран ажиллана 1 цаг 57 мин Эрдэмтэд Дауны хам шинжийг эмчлэх боломжтой ген засварлах технологи боловсруулав 1 цаг 59 мин Үйлдвэрлэлийн осолд өртсөн иргэдэд үйлчлэх 19 сувилалтай гэрээ байгууллаа 2 цаг 8 мин Сьюзан Койл Австралийн хуурай замын цэргийн анхны эмэгтэй командлагч боллоо 4 цаг 24 мин Ормузын хоолойг хаах АНУ-ын мэдэгдлийн дараа газрын тосны үнэ 100 ам.доллар давлаа 4 цаг 26 мин Ерөнхий сайд Н.Учрал эрүүл мэндийн салбарын ажилчдын цалингийн нэмэгдлийг шинэчлэн тооцох үүрэг өглөө 4 цаг 27 мин Ерөнхий сайд Н.Учрал СOP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны хуралд оролцлоо 4 цаг 28 мин Мэдээлэл, технологийн үндэсний паркийн нөхцөл байдлыг УИХ-ын дэд хороогоор хэлэлцлээ 4 цаг 29 мин Ногоон нуур орчимд 5.5 га газарт цэцэрлэгт хүрээлэн байгуулна 4 цаг 29 мин УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод 4 цаг 36 мин УИХ: Өнөөдөр хуралдах ажлын хэсгүүд 4 цаг 37 мин Мягмар гарагт цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь 4 цаг 39 мин Говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхилж, шороон шуурга шуурахыг анхаарууллаа 4 цаг 41 мин U17 өсвөр үеийн сагсан бөмбөгийн УАШТ Дархан хотод эхэллээ 18 цаг 59 мин Прокурор 376 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэв 19 цаг 0 мин "Ногоон автобусны" хэргийг Улсын дээд шүүхээр хэлэлцэнэ 19 цаг 0 мин Эрдэс баялгийн салбар Монгол улсын эдийн засгийн гол тулгуур хэвээр байна 21 цаг 46 мин
iИх уншсан
"Цэвэр хөрсний шим": Хоршоологчдын нийлүүлсэн хөрөнгө ганц х... Уг нь МАН ард түмэндээ очиж яваа л гэсэн... Х.Баасанжаргал: Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэг ч удаа парламента... Гаднах төрх бус, дотоод сэтгэлээ сайжруулъя Д.Цогтбаатар: Засгийн газар дутагдлаа шоу, пи-ар, магтаалаар... Ховд аймгийн барилгачдын зөвлөгөөн боллоо Нийслэлийн 9 дүүргийн хүүхдийн тоглоомын талбайн аюулгүй бай... Улсын хэмжээнд 4.2 сая эх мал төллөж, төл бойжилт 99 хувьтай... Э.Номуундарь боксын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнг... УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... ХХОАТ-ын буцаан олголтыг өнөөдрөөс иргэдийн дансанд шилжүүлж... Чойбалсангийн сэжигтэй үхэл Р.Сэддорж: Эдийн засгийн нөхцөл байдал “Хавар цагийн шуурга ... Монголын тамирчид "Black Cup 2026" тэмцээнд БНХАУ-ын багтай ... Голомт банк гадаад мөнгөн гуйвуулгын шинэ, дэвшилтэт шийдлүү... Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Ахлах ангийн сурагчдад инженер мэргэжлийг танилцуулах өдөрлө... “Хасын Хүлэгүүд” баг Азийн аваргуудын лигт эхний ялалтаа бай... Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Төв аймгийн иргэдэд төрийн дээд одон,... Орос улс Ойрхи Дорнод болон Төв Азид нөлөөгөө алдав
Top