Өмнөд Солонгосын Samsung компани Galaxy Z TriFold гурав эвхэгддэг анхны ухаалаг гар утсаа мягмар гарагт албан ёсоор танилцуулжээ.
Шинэ ухаалаг гар утас нь 309 гр жинтэй, бүрэн дэлгэгдсэн үеийн дэлгэцийн голч нь 10 инч бол зайн багтаамж нь 5600 мАц ажээ. Энэ нь Samsung-ийн эвхэгддэг гар утаснуудад ашигласан хамгийн том багтаамжтай батарей юм. Таблет горимд буюу бүрэн дэлгэсэн үед гурван дэлгэц дээр өөр өөр аппуудыг ажиллуулах боломжтой. Өнгөний сонголтын хувьд зөвхөн хар өнгөтэйгээр худалдаанд гарна.
Дэлгэцийг эвхэх үед гол дэлгэцийг хамгаалах үүднээс дотогш эвхэгддэг шийдлээр зохион бүтээжээ. Нугарах механизмыг шийдэхдээ хялбар онгойлгож, хаах байдлаар зохион бүтээсэн бөгөөд хэрэв буруу эвхвэл дэлгэц дээр анхааруулга автоматаар гарч ирнэ. Galaxy Z TriFold-ыг Солонгост 12 дугаар сарын 12-ноос худалдаанд гарах төлөвтэй байгаа бөгөөд дараа нь Хятад, Тайвань, Сингапур, Арабын Нэгдсэн Эмирт Улс, АНУ зэрэг орнуудын зах зээлд худалдана.
Galaxy Z TriFold-ыг танилцуулсны дараа ухаалаг гар утасны эд анги нийлүүлэгч LG Innotek, AAC Technologies зэрэг компаниудын хувьцааны үнэ нэмэгдсэн бол Samsung-ийн хувьцаа мягмар гарагт 2.9 хувиар өссөн байна.
Apple компани анхны эвхэгддэг iPhone-оо танилцуулахаас хэдэн сарын өмнө Samsung шинэ ухаалаг гар утсаа ийнхүү танилцуулж байна.
Эх сурвалж: Forbes



