x

Н.Ганибал: Шинэчилсэн дүрмийн 1339 заалтаас 12 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулж Дээд шүүхэд хүргүүлсэн

Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай ярилцлаа.

-Өнгөрөгч баасан гарагт хуралдсан Ардчилсан намын ҮБХ-ны ээлжит 67 дугаар хуралдаанаар ямар асуудлуудыг эцэслэн шийдсэн бэ?

-Үндэсний бодлогын хорооны ээлжит 67 дугаар хуралдаанаар хоёр гол асуудлыг хэлэлцсэн. Нэгдүгээрт нь, намын Үндсэн дүрмийн нэмэлт өөрчлөлтийг Улсын дээд шүүхээс ирүүлсэн тогтоолын дагуу хийсэн. Хоёрдугаарт, намын гишүүний татварын хэмжээг тогтоолоо. Ардчилсан намын Их хурал наймдугаар сарын 31-ний өдөр болж, 20 бүлэг, 160 зүйл, 1339 бүхий Үндсэн дүрмээ шинэчлэн баталж Улсын дээд шүүхэд хүргүүлсэн. Ингээд аравдугаар сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаанаар дүрмийг хэлэлцэж 12 заалтын холбогдох зөрчлийг арилган буцаан хүргүүлэх тогтоолыг ирүүлсэн. Үүнээс хоёр заалт нь хуульд зайлшгүй нийцүүлэх шаардлагатай, бусад заалтын тухайд хугацаа заах, болон техникийн зөрчилтэй холбоотой байсан.

-Зайлшгүй нийцүүлэх шаардлагатай хоёр заалт нь ямар заалт болох тухай хэлэхгүй юу?

-Нэгдүгээрт, манай намын дүрмээр ҮБХ-ны гишүүний нөхөн гарсан тохиолдолд нөхөн сонгогдсон ҮБХ-ны гишүүнийг дүрмийн дагуу сонгож үүнийхээ бүрэн эрхийг ҮБХ өөрөө баталгаажуулна гэсэн заалт байсан. Энэ нь намын эрх барих дээд байгууллага буюу Их хурлын бүрэн эрхийг төлөөллийн төв байгууллага болох ҮБХ өөртөө авсан нь хууль зөрчиж байна гэж үзсэн. Хоёрдугаарт, төрийн санхүүжилттэй холбоотой зохицуулалт дээр 50 хувь нь зорилтот санхүүжилт бий. Тиймээс үлдсэн 50 хувийн санхүүжилтийн хувь хэмжээг хуулийн дагуу тодорхой болго гэсэн. Үүний дагуу бид төрийн санхүүжилтийн 20 хувийг дунд шатны намын байгууллагуудад зарцуулах, үлдсэн 30 хувийг намын бүтцийн байгууллагаар дамжуулан зарцуулахаар нарийвчлан тусгасан.

-Санхүүжилтийн ил тод байдлыг хэрхэн хангахаар намын дүрэмд туссан бэ?

-Манай намын дүрэмд Санхүү, хөрөнгийн хяналтын дэд хороо байгуулахаар тусгагдсан. Энэ хороо нь төрийн санхүүжилт болон намын бүхий л санхүүжилтэд хяналт тавьж, олон нийт болон намын гишүүдэд ил тод мэдээлнэ.

Улс төрийн намын тухай хуулиар ч тэр, манай намын дүрмээр ч тэр санхүүжилтийг ил тод байлгах тухай заалт маш тодорхой туссан. Манай нам ҮБХ-ноос томилогдсон аудитортай болсон. Уг аудитор санхүүгийн өдөр тутмын үйл ажиллагааг хянах, мөн жилийн эцсийн тайланг хянах эрх бүхий хүн юм. ХЭЕГ нь санхүүгийн болон үйл ажиллагааныхаа тайланг ҮБХ-ны хуралд тайлагнах үүргийг хүлээж байгаа. Бидний хувьд ч намын санхүүжилтийг нийт гишүүд дэмжигчдийн өмнө нээлттэй, ил тод байхаар дүрэмдээ тусгасан.

-Эрх баригчдын зүгээс хоёр данстай болъё, гүйлгээ хийж болохгүй байна гээд хуулийн өөрчлөлтийг өргөн барьсан шүү дээ. Үүнийг та хэрхэн харж байна вэ?

-МАН-ын зарим гишүүд намынхаа даалгавраар улс төрийн нам болон түүний санхүүжилттэй холбоотой хэд хэдэн заалтаар өөрчлөлт оруулахаар хууль өргөн барьсан байна лээ. Үүнийг УИХ дахь Ардчилсан намын бүлэг хэлэлцээд хүлээж аваагүй. Учир нь тэрхүү өөрчлөлт зөвхөн тэр хүмүүсийн эрх ашигт нийцсэн байсан. Санхүүжилтийг хоёр дансаар авдаг болчихвол төрийн санхүүжилтэд хяналт тавих боломжгүй болно. Хоёрдугаарх нь, МАН байраа түрээслээд олох орлого нь хуульд заагдсан орлогоос давж байгаа учраас тэрхүү хувь хэмжээг өөрчлөх гэсэн хоёр заалт бүхий нэмэлт өөрчлөлтийн төслийг өргөн барьсан байна лээ. Хэрвээ Улс төрийн намын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулбал дараахь асуудлыг зохицуулах хэрэгтэй. Тухайлбал, Улсын дээд шүүх намын даргыг бүртгэх тухай асуудал байгаа юм. Бүртгэнэ, бүртгэхгүй гэсэн асуудал үүсдэг. Тухайн намын эрх барих дээд байгууллага нь хэнээр удирдуулах шийдвэрээ гаргасан тохиолдолд үүнийг буцаахгүйгээр бүртгэж авдаг байх ёстой. Гэтэл өнөөдөр янз бүрийн жижиг процессын алдаа болгоод аль нэг намын даргыг бүртгэхгүй буцаах нь олон намын системтэй манай улсын хувьд аль нэг намын үйл ажиллагаанд Дээд шүүх хөндлөнгөөс оролцох боломжийг олгож байна. Энэ гажуудлыг зайлшгүй засах ёстой.

-МАН саяны Их хурлаараа дүрэмдээ өөрчлөлт оруулаад Улсын дээд шүүхэд дүрмээ бүртгүүлэлгүй намынхаа бүтцийг томиллоо. Гэтэл танай нам Улсын дээд шүүхэд дүрмээ бүтгүүлсний дараа бүтэцдээ оруулахаар ажиллаж байгаа харагдсан?

-Улс төрийн намын тухай хуулиар эхлээд намууд дүрэмдээ өөрчлөлт оруулж Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хуультай. Дээд шүүхээс намын дүрмийн өөрчлөлтийг хуульд нийцсэн эсэхийг нягтлаад бүртгэж авна. Бүртгэгдсэн дүрмийн дагуу улс төрийн намууд дотоод зохион байгуулалтаа хийх ёстой. Гэтэл МАН дүрмээ Улсын дээд шүүхэд бүртгүүлэхгүйгээр дотоод зохион байгуулалтынхаа асуудлыг хийж байгаа харагдана лээ. Тиймээс Улсын дээд шүүхийн шийдвэрийг олон нийт, судлаачид анхааралтай ажиглаж байгаа байх.

-Үндэсний бодлогын хорооны хурлын үеэр зарим гишүүд гар зөрүүлсэн. Намын өмнөх удирдлагуудын зүгээс энэ мэт үйлдлийг ардчилсан, олон ургалч үзэлтэй намын хувьд байх л зүйл мэтээр тайлбарладаг байсан. Ер нь иймэрхүү асуудал гаргасан гишүүдэд танай намын зүгээс ямар хариуцлага ногдуулдаг вэ. Манай нам ил тод, ардчилсан болохоор гэдэг байдлаар цаашид явсаар байх уу?

-Мэдээж ийм зүйлтэй эвлэрч болохгүй. Намын дүрэмд намын нэр хүнд, эв нэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүйц үйлдэл гаргасан бол сонгуульт албанаас чөлөөлж, намын дотоод сонгуульд нэр дэвших эрхийг хасах хүртэлх заалт бий. Тиймээс манай намын Үндсэн дүрмийн хороогоор уг асуудлыг авч хэлэлцэж, тодорхой арга хэмжээ авах байх. Нөгөө талаас хууль хүчний байгууллагаас энэ асуудлыг шалгаж байгаа. Ер нь энэ үйлдэл эдгээр хүмүүсийн хувьд нэг удаагийн үйлдэл биш. Намаас зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааг харлуулах, олон нийтэд намыг эв нэгдэлгүй харагдуулах гэсэн хэд хэдэн удаагийн давтан үйлдэл. Иймээс хатуу арга хэмжээ авах шаардлагатай.

-Танай намын зүгээс аль нэг намын дарга УИХ-ын даргын албыг хашиж болохгүй гэж мэдэгдсэн, хуулийн төсөл санаачилсан ч эрх баригчид намынхаа даргыг УИХ-ын дарга болголоо. Үүнийг та хэрхэн дүгнэж байна?

-УИХ-ын даргыг томилох эрх парламентын гишүүдэд хадгалагдаж байдаг. Энэ бол Үндсэн хуулиар заасан УИХ-ын гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Өнөөдөр эрх барьж буй намын удирдлагууд Монгол төрийн эрх барих дээд байгууллагын даргыг томилох нь УИХ-д суудалтай бусад улс төрийн намуудад хамааралгүй мэтээр хандаж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчиж байгаа үйлдэл. Аль нэг намыг төлөөлж байгаа хүн парламентын дарга болвол аль нэг нам, бүлгийн эрх ашгийг хатуу хамгаалж бусад намаас сонгогдсон УИХ-ын гишүүдийн эрх ашиг орхигдох эрсдэл үүсэх магадлалтай. Иймд манай бүлгийн Х.Тэмүүжин нарын гишүүд “УИХ-ын дарга аль нэг намын дарга байж болохгүй, намаасаа түдгэлздэг байх” хуулийн төслийг санаачилсан. Ер нь ч сонгодог парламентын засаглал хөгжсөн улс орнуудад тухайн улсын спикер нь намаасаа түдгэлзэх эрх зүйн орчинтой юм билээ.

-Үндсэн хууль зөрчиж байгаа гэлээ. Тэгэхээр танай нам Үндсэн хуулийн Цэцэд энэ асуудлаар хандах уу?

-Ардчилсан намын зүгээс Үндсэн хуулийн Цэцэд хандахаар эрх зүйг судалж байна.

-Өчигдөр танай намын бүлгийн гишүүд татварын асуудлыг хөндөж, жижиг аж ахуйн нэгжүүдэд өршөөл үзүүлэх хэрэгтэй гэсэн байр суурийг илэрхийлсэн. Уг асуудлаар тодруулмаар байна?

-Өнөөдөр иргэд, аж ахуйн нэгж татвараас болж сэхэж сэрвийж чадахгүй байна шүү дээ. Тиймээс манай намын бүлгээс эдийн засаг, татварын өршөөлийн тухай ярих цаг нь болсон гэж үзэж байгаа. Одоогийн байдлаар нийт 320 мянган иргэн, аж ахуйн нэгжийн 6.5 их наяд төгрөгийн татварын өр, хүү, алданги татвар дээр хуримтлагдсан байна. Өнгөрсөн жил 3.5 их наяд төгрөгийн татварын өр байсан бол өнөөдрийн байдлаар 6.5 их наяд төгрөг болж өссөн. Өнгөрсөн жил 50 мянган аж ахуйн нэгж өртэй байсан бол энэ жил 70 мянга болж нэмэгдсэн. Үүнээс болж олон аж ахуйн нэгж хаалгаа барьж байна. 220 мянган иргэн татварын ямар нэгэн асуудалтай байна. Эдгээр баримтаас харахад, Монголд бизнесийн орчин хэр муудаж, татвар төлөлт хэр багасаж байгаа нь дүгнэж болохоор байна. Тиймээс манай намын зүгээс эдийн засаг, татварын өршөөлд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг түлхүү хамруулах нь зүйтэй. Ингэхдээ тодорхой хувиар хуримтлагдсан татварын өрөөс хөнгөлөх хэрэгтэй гэж үзэж, хууль өргөн барихаар ажиллаж байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (102.217.4.113)
    Arthur LouisA while back, I jumped into a global property deal, saying folks like me could cash in on hot foreign housing scenes. Real estate - sure, everyone knows it prints money, a big-time industry worldwide. It looked solid at first - they showed me online walkthroughs of places I partly owned, got me pumped. Still, there was this weird vibe nagging me, hard to explain, just wouldn’t quit bugging me inside. I ignored it though, brushed it off, kept going anyway. One thing I’d say now? Listen to that inner voice - every single time. I kept picturing the steady cash coming in, which blurred how clearly I saw things. At first, they paid me consistent returns, making it feel legit. Over time, though, I poured more money into it. Before long, I tried pulling out bigger amounts - but then the payouts just vanished. The reasons they gave shifted every week, and not long after, they began asking for added charges to fix the withdrawal issues. Still, I’d spent every dollar - put everything I owned into it, thinking it’d be okay. When things went south, I panicked, then remembered a name: {DIGITAL LIGHT SOLUTION}. Found them through some random post while scrolling late at night. Honestly? Didn’t believe they’d help, but they jumped on it fast, scanning stuff I didn't even know existed. Right away, knew these folks weren’t messing around. Used hidden clues online, tracked down where the cash got moved, then fought to pull it all back into my hands. I'm happy the hard work brought results - my full investment was back in just 72 hours thanks to the team handling my issue. I reached {DIGITAL LIGHT SOLUTION} through T e l e g r a m -- d i g i t a l l i g h t s o l u t i o n And E m a i l.d i g i t a l l i g h t s o l u t i o n (@) q u a l i t y s e r v i c e.c o m
    2025 оны 11 сарын 29 | Хариулах
iШинэ мэдээ
Венесуэлийн сөрөг хүчний удирдагч Д.Трамптай уулзаж, Нобелийн шагналаа гардуулжээ 16 мин Австралид 16-гаас доош насны хүүхдийн 5 сая орчим сошиал хаягийг устгажээ 17 мин Ерөнхийлөгч уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа 19 мин Замын түгжрэлийг бууруулах "Олон түвшний уулзвар" төслийг хэрэгжүүлнэ 24 мин Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа 1 цаг 31 мин Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ 2 цаг 10 мин Онцгой байдлын байгууллага "what3words" программыг ашиглаж байна 2 цаг 19 мин АНУ Монгол зэрэг хэд хэдэн орны иргэдэд цагаачлалын виз олгохоо зогсоолоо 2 цаг 21 мин БНХАУ-ын гадаад худалдааны ашиг түүхэн дээд хэмжээнд хүрлээ 2 цаг 24 мин “Дүнжингарав” хаврын уралдааныг сэргээн зохион байгуулна 2 цаг 25 мин Битүүний ажлын өдрийг шилжүүлэх эсэх талаар иргэдээс санал авч байна 2 цаг 26 мин Аймгийн начин цолтой бөхчүүдийн барилдаан Сэлэнгэ аймагт болно 2 цаг 26 мин Томуу, томуу төст өвчний үеийн сургалтад 750 гаруй эмч хамрагджээ 2 цаг 27 мин “Сүүн дархлаа” хөтөлбөр энэ сарын 26-наас эхэлнэ 4 цаг 13 мин Н.Учрал: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэх хууль, эрх зүйн орчныг сайжруулна 4 цаг 15 мин Ерөнхий сайд Г.Занданшатар ОХУ-ын Элчин сайдтай уулзав 4 цаг 16 мин Германы эдийн засаг хоёр жилийн дараа өсөлтөд шилжив 4 цаг 28 мин Өнөөдөр болох онцлох үйл явдлууд 4 цаг 28 мин Сонгинохайрхан дүүрэгт хүүхэд хамгааллын "Асуудал-шийдэл" аян хэрэгжиж байна 4 цаг 29 мин АНУ-ын шахалтаар Иран 800 хүнийг цаазлахаа больсон гэж Д.Трамп мэдэгдэв 4 цаг 30 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Оюутолгойн хэлэлцээн дээр С.Баярцогтыг томилчих Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Г.Занданшатар Та Засгийн газрын тэргүүн юм уу, “зарц” нь юм ... Ерөнхий шууд сайдаас асууя. Хотын даргыг хэзээ чөлөөлөх вэ? Их Д.Нацагдоржоо төгрөг дээр залъя! Ираны ард түмэн тэмцэж байна Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо Оноо цуглуулах гэж яваад осгоод "мажийвал" яанам бэ Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах төв нээгдлээ Орос улсад Халимаг монгол сэхээтнийг баривчиллаа Ховд аймаг амжилт гаргасан тамирчдаа шагнаж урамшууллаа Д.Трамп: Украинд энхийн хэлэлцээр байгуулахад Зеленский саад... Ерөнхий сайд Дорноговь аймгийн хямд өртөгтэй орон сууцны хөт... Дундговь аймагт "Тэмээн дээрээс наран ойрхон" өвлийн их наад...
Top