x

Германы “Оны шилдэг сэтгүүлч” олон сэдвээр олон жил худлаа бичдэг байжээ

Германы долоо хоног тутмын "Der Spiegel" сэтгүүл өөрийн шилдгүүдийн нэг, АНУ, Герман бусад орнуудаас олон  жил шилдгийн шагнал авч байсан сэтгүүлчээ “баримтыг гуйвуулсан эсвэл өөрөө зохиосон худал мэдээлэл нийтлүүлж байсан” гэж мэдээлжээ.

Арванхоёрдугаар сарын 19-нд нийтэлсэн мэдээлэлдээ "Der Spiegel" өөрийн компанид долоон жил ажилласан Клаас Релоциус худал зохиомол өгүүллэгүүдээ Германы бусад том сонинуудад хэвлүүлж байсан гэжээ. "Сурвалжлагч, редактор Клаас Релоциус өөрийн бичлэгээ асар өргөн цар хүрээнд худлаа мэдээлэл тарааж, байхгүй баатруудыг зохиомлоор бий болгон уншигчид, мөн мэргэжил нэгтнүүдээ хуурч иржээ. Дотоодын шалгалт явуулан мөн тэр өөрөө хэргээ хүлээсний дараа энэ хэрэг явдлын учир тайлагдлаа.

Өөрийн бичлэгт тэр хэзээ ч тааралдаж, ярилцаж байгаагүй хүмүүсийг гарган тэдний түүхийг тэдний амаар зохион бичиж байв. Релоциус мөн харилцан ярилцлага, ишлэл зэргийг бас худлаар зохиож байв. Der Spiegel сэтгүүл 2011 оноос хойш хэвлэмэл хувилбар ба онлайн хэвлэлдээ түүний  60 өгүүллэгийг  хэвлэжээ. Өөрийнх нь хэлснээр тэднээс наад зах нь 14 материал худлаа бичигджээ.

Түүний бичлэгүүд Cicero, Neue Zürcher Zeitung am Sonntag, Financial Times Deutschland, Die Tageszeitung, Die Welt, Süddeutsche Zeitung, Weltwoche, Zeit Online, Frankfurter Allgemeine Sonntagszeitung зэрэг Германы алдартай хэвлэлд нийтлэгдсэн" хэмээн сэтгүүл мэдээллээ.

Релоциусын худал өгүүллэгүүдээс террорист Исламын улс бүлэглэлд хулгайлагдсан гэх хүүхдүүдийн тухай, шударга бусаар баривчлагдсан Гуантанама шоронгийн хоригдол зэргийн бүтээлүүд нь шагнагдсан байлаа.

Der Spiegel сэтгүүлийн сэтгүүлч 2014 онд Америкт “CNN-ий оны шилдэг сэтгүүлчийн шагналтан” болж, 2017 онд Сербийн эрэн сурвалжлах төвөөс “Алеппо хотод эцэг, эхээ алдсан Ахмед, Алин ах дүү хоёр” өгүүлэгт нь шагналаа өгөн түүнийг тодруулсан байв. Энэ материалынх нь төлөө “Европын хэвлэлийн холбооны шагнал” 2017 онд олгогджээ.

Клаас Релоциус 2018 оны арванхоёрдугаар сарын 4-нд жил тутмын Reporterpreis шагналын хүрээнд “шилдэг сурвалжлагын шагнал” авчээ.

"Шилдэг сурвалжлага” нь Германы долоо хоногийн сэтгүүлд 2018 оны зургаадугаар сарын 23-нд нийтлэгдсэн “Хүүхдийн тоглоом” гэсэн худал сурвалжлага нь байв.

Зохиогч долоон жилийн өмнө 2011 онд Сирийн Ерөнхийлөгч Башар Ассадыг доромжилсон граффитти зурсан залуу хүүхдийн тухай түүх нийтлүүлжээ. Релоциус тэр түүхээ Сирийн дайны эхлэлийн цэг болсон гэж онцолжээ. Der Spiegel сэтгүүлийн сурвалжлагч 2018 онд “нас бие гүйцсэн хүүхэдтэй” тааралдсан болж таарав. Одоо тэр хүү Дераа мужид Башар Ассадын эсрэг тэмцэж байгаа гэж тэр бичсэн нь эхнээсээ бүгд зохиомол түүх болж таарчээ.

Германы “од” сэтгүүлчтэй холбоотой дуулиан худал материалынхаа төлөө олон шагнал авснаараа хамгийн ихээр шуугиулж байна. “Сэтгүүлчийн эрэн сурвалжлах” нэрийн дор барууны хэвлэлийн явуулж байгаа худал мэдээллийн анхны жишээ нь энэ биш.

Өмнө нь мэдээллийг гуйвуулсан хэргээр CNN телевиз Financial Times сонины өмнө “бөхөлзлөө”. Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн тухай худал мэдээлэл тараасан гэх заргыг алдсаны дараа CNN телевиз хэд хэдэн сэтгүүлчээ түүний тоонд Пулитцерийн шагналтан Эрих Эрик Лихтблауг халсан байлаа.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 13 хэм, маргааш өдөртөө 20-22 хэм дулаан 6 мин Ц.Хосгэрэл: Улсын чанартай 14 мянган километр авто замыг засч, “хар цэг”-үүдийг аюулгүй болгож байна 14 мин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд бараалхлаа Өчигдөр 17 цаг 23 мин БНСУ-д амьдарч буй монгол иргэдэд хууль зүйн зөвлөгөө, мэдээлэл олгоход анхаарч ажиллана Өчигдөр 11 цаг 27 мин Элчин сайд Д.Мөнхтөр итгэмжлэх жуух бичгийн хувийг гардуулав Өчигдөр 10 цаг 55 мин Өмнөд Солонгос, Чехийн тоглолтын шилдэг тоглогчоор Хван Ин Бом тодорчээ Өчигдөр 10 цаг 50 мин Өгөгдлийн тухай хуулийн төсөл боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлжээ Өчигдөр 10 цаг 43 мин Мексикт “Хүрээ цам-108” үзэсгэлэнгээр монголын өв соёлыг танилцууллаа Өчигдөр 09 цаг 19 мин Тост, Тосон бумбын нурууны байгалийн нөөц газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын сүлжээнд бүртгэв Өчигдөр 09 цаг 13 мин Дуу цахилгаантай аадар орох тул үер усны аюулаас сэрэмжлүүлж байна Өчигдөр 09 цаг 04 мин Сайд Ц.Идэрбат Ховд аймагт ажиллаж, шүлхий өвчинтэй тэмцэхэд 50 сая төгрөг шийдвэрлэлээ Уржигдар 19 цаг 18 мин Өнөөдөр 8 зам тээврийн осол бүртгэгдэж, зохиомол түгжрэл үүсгэжээ Уржигдар 19 цаг 16 мин Евроазийн музейн олон улсын анхдугаар чуулган Монгол Улсад болно Уржигдар 19 цаг 15 мин Мал, амьтны бруцеллёзтой тэмцэх 2 сая ам.долларын төсөл хэрэгжүүлнэ Уржигдар 19 цаг 14 мин Төвийн бүсийн цахилгаан сүлжээг сайжруулах 17 сая еврогийн зээлийн гэрээнд гарын үсэг зурлаа Уржигдар 19 цаг 11 мин Ерөнхийлөгч үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчидтэй уулзаж, салбарын шилдгүүдийг шагналаа Уржигдар 15 цаг 49 мин Сүхбаатарын талбайд "Эрүүл орчин - Аюулгүй ирээдүй" өдөрлөг болно Уржигдар 15 цаг 47 мин Цахилгаан дугуй, скүүтерийн хэрэглээг зохицуулах хууль батлагдлаа Уржигдар 15 цаг 47 мин Онцгой байдлын газрын шуурхай хурал болж, үер усны ослоос сэргийлэх үүрэг өглөө Уржигдар 15 цаг 46 мин Цахилгаан, дулааны үнийг таван хувиар нэмлээ Уржигдар 15 цаг 45 мин
iИх уншсан
2075: Гоо үзэсгэлэн гэмт хэрэг болох цагт П.Ганзориг: Орон сууцжуулах асуудал зээл олгож, эрэлтийг нэм... Ц.Цогтод санал тавьж ам нэхсэн гэх дуулиан... Эрх баригчдын сарнимтгай байр суурьт биш өөрсөддөө итгэх цаг... Анхны 126 гишүүнтэй парламентад С.Бямбацогтын үлдээх "legacy... Дундаж давхаргаа хамгаалах эдийн засгийн болон татварын шинэ... З.Мэндсайхан: Төсвийн тодотголоор хөрөнгө оруулалтыг нэмэхгү... “China Hyway” компанийн зардлаар тансаг аялсан албан тушаалт... Дэлхийн эдийн засаг Монголын ЧАМ-аар дутаж байна М.Буянбадрах: АМНАТ-ийн алдаатай бодлогоо Засгийн газар засс... Нигери улс Өмнөд Африкаас иргэдээ татаж эхэллээ Филиппинд 7.8 магнитудын газар хөдлөлт болж, цунамигийн сэрэ... Израилын эрх баригчид Иранд цохилт өгөхөө зогсоох шийдвэр га... АНУ-ын шүүх H-1B визийн 100 мянган ам.долларын хураамжийг хү... Б.Энхбаяр О.Цогтгэрэлийг дарамтлахыг оролджээ... Н.Учрал 100 хонолгүй огцорсон ардчиллаас хойших анхны Ерөнхи... Халуун ус хязгаарлах хуваарийг танилцууллаа Отгонтэнгэр уулын төрийн тахилгад оролцох иргэдэд зориулсан ... Илон Маск дэлхийн анхны их наядтан болох магадлалтай байна Дональд Трамп Ираны дайнтай холбоотой шүүмжлэлийг үгүйсгэв
Top