x

А.Билгүүн: Монголчуудын 30 хувь нь хар тамхины эрсдэлд өртөж байна

Дэлхий нийтээрээ “Цагаан тахал” гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэрэг өдрөөс өдөрт газар авч байна. Тэгвэл сүүлийн жилүүдэд нийгмийн эрүүл мэнд, залуусын донтолт, хар тамхины эсрэг бодлого, олон улсын криминологийн судалгааг сонирхож, судалгаа хийж буй А.Билгүүнтэй ярилцлаа.

-Манай улсад хар тамхины хэрэглээ ямар түвшинд байна вэ. Ноцтой хэмжээнд хүрсэн гэж үзэж болох уу?

-Монгол Улсад хар тамхины хэрэглээ одоо аль хэдийнэ ноцтой түвшинд хүрсэн. 2019 онд хийгдсэн судалгаагаар Монголд 75 мянга орчим хар тамхинд донтогч байна гэж гарсан. Манай дотоодын мэргэжилтнүүд, судлаачдын хэлснээр өнөөдөр энэ тоо 100 мянгад дөхсөн байж болзошгүй. Нэг донтогчийн ард дор хаяж 5-10 эрсдэлтэй хүн байдаг гэж олон улсын эрдэмтэд үздэг. Үүгээр тооцоолбол манай улсад 500 мянгаас нэг сая иргэн шууд бус байдлаар хар тамхины эрсдэлд өртөж байна.

Өөрөөр хэлбэл, монголчуудын 30 хувь нь энэхүү эрсдэлд өртөж байна гэсэн үг. Хүн ам цөөтэй манай орны хувьд энэ тоо бол үндэсний хэмжээний аюул л даа.

-Хар тамхины донтолт тухайн хүний гэр бүл, ойр дотны хүмүүст яаж нөлөөлөх нь хамгийн гол ярих ёстой зүйл байх. Энэ талаар ярихгүй юу?

-Хар тамхи зөвхөн хэрэглэгчдэд биш гэр бүл, эцэг эх, эхнэр нөхөр, ах дүүсийн амьдралыг шууд сүйрүүлдэг зүйл л дээ. Хэд хэдэн янзаар сөргөөр нөлөөлдөг гэж үздэг. Тухайлбал, санхүүгийн хувьд өдөр тутмын мөнгөний хэрэгцээ нэмэгдэж, гэр бүлийн орлого буурдаг. Сэтгэл зүйн хувьд худал хэлэх, түрэмгий зан гарах, манипуляци хийх нь энгийн зүйл болж хувирдаг.

Харин аюулгүй байдлын хувьд гэр бүлийнхэн нь гэмт хэргийн сүүдэрт татагдах эрсдэлтэй болж эхэлдэг. Энэ бол хамгийн ноцтой нь. Хар тамхинд донтсон хүн өөрийн оюун санаагаараа бус, зөвхөн тухайн донтуулагч бодистоо л захирагдаж, авирлаж эхэлдэг. Ийм үед хамгийн их хохирдог нь үр хүүхэд, эцэг эх, гэр бүл. Ер нь хар тамхи хүний амьдралыг маш богино хугацаанд замбараагүй болгож, сурч боловсрох, ажил амьдрал, гэр бүл, эрүүл мэнд, амь нас гээд бүхнийг үгүй хийдэг. Энэ мэт хар тамхины хор хөнөөлийг дурдаад байвал маш их шүү дээ.

-Яагаад хэрэглэгчдийн нас залуужиж байна вэ. Үүнд юу нөлөөлж байна?

-Үүнд хэд хэдэн том хүчин зүйл бий. Нэгдүгээрт, каннабис буюу “өвс”-ийг хоргүй мэтээр ойлгуулж буй мэдээллийн дайн бий болсон байна. Энэ нь шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Хамгийн эцсийн шатны хэрэглэгчдийн 95–98 хувь нь бүгд энэ өвснөөс эхэлсэн байдаг. Хоёрдугаарт, цахим орчинд далд сурталчилгаа маш их байна. Телеграмм, фэйсбүүк дээр нууцаар зарж борлуулж байна. Сүүлийн хэдэн сард гэхэд манай улс үнэхээр хар тамхинд живж, сүйрч байгаа юм байна гэдгийг харлаа.

Фэйсбүүк, инстаграмаар “Хар тамхи авна, зарна” гээд зар явж байдаг болсон байна. Ингээд синтетик хар тамхины олдоц хялбархан болсон. Гуравдугаарт, гэр бүлийн хяналт суларсан. Эцэг эхчүүд маань хүүхдийнхээ онлайн орчныг хянахгүй байна. Хар тамхи бол зөвхөн эрүүл мэндийн асуудал биш. Үндэсний аюулгүй байдлын ноцтой эрсдэл гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй байна. Хүн ам цөөтэй манай орны хувьд 100 мянган донтогч гэдэг ажиллах хүчний томоохон хэсэг алдагдсан гэсэн үг. Ингэснээрээ нийгэмд гэмт хэрэг, хулгай, дээрэм, хүчирхийлэл, эдийн засгийн дарамт нэмэгдэнэ. Үүнийг дагаад эмчилгээ, цагдаа, шүүхийн зардал өснө. Мөн хил гаалийн аюулгүй байдал суларна, мафийн бүлэглэлүүд орж ирэх аюул нэмэгдэнэ гэсэн үг.

-Ер нь дэлхийн бусад улс орнууд хар тамхитай яаж тэмцдэг вэ. Монголд ямар арга хамгийн үр дүнтэй вэ?

-Амжилттай орнуудын туршлага үндсэн гурван бодлоготой байдаг. Нэгдүгээрт, Сингапур, Хонгконг, Япон шиг орнууд маш хатуу хуулиар зохицуулж, хэрэглэгчдэд хүртэл маш өндөр хариуцлага хүлээлгэдэг. Энэ нь хар тамхины хэрэглээний тархалтыг маш сайн бууруулдаг. Хоёрдугаарт, эрсдэлтэй бүлгийг эрт илрүүлэх, нууцаар зардаг байдлыг таслан зогсоох хэрэгтэй. Гэхдээ эрсдэлтэй бүлгийг барууны орнууд шиг зөвхөн эмчилгээний төв байгуулбал үр дүнгээ өгөхгүй. Гуравдугаарт, хөндлөнгийн хяналт хэрэгтэй. Олон орон хар тамхитай холбоотой хэргүүдэд гадаадын мэргэшсэн криминологийн байгууллагын аудит хийлгэдэг. Монголд үүнийг нэвтрүүлэх хэрэгтэй байна.

Эсвэл хар тамхины эсрэг залуучуудын сайн дурын тагнуулын батальон байгуулж, олуулаа нийлэн тулалдмаар юм уу ч гэж бодож байна. Энэ нь Америк, Солонгос, Сингапурт туршлагаар шалгарсан сайн дурынхан мэдээлэл цуглуулж, нууцаар хууль хяналтын байгууллагад өгөх замаар хууль ёсны дагуу иргэний журамт үүргээ биелүүлэн хар тамхитай тэмцдэг иргэний нийгмийн тогтолцоо юм билээ. Энгийн иргэд хар тамхины талаарх мэдээлэгч, гэрч болон мөрдөн шалгах ажиллагаанд дуудагдаж байцаагдахаас айдаг шүү дээ. Харин энэ систем тэрхүү асуудлыг нь шийдвэрлэж өгдөг. Ямар ч байцаалтад орохгүйгээр мэдээллээ нууцаар хууль хяналтын байгууллагад дамжуулж шалгуулах боломж бүрддэг. Энэ нь дэлхий дээрх хар тамхитай тэмцэх хамгийн үр дүнтэй арга гэж хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм билээ.

-Тэгвэл эцэг эхчүүдийн хамгийн түгээмэл алдаа юу вэ?

-Эцэг эхчүүдийн хамгийн том алдаа бол “миний хүүхэд тэгэх хүн биш” гэсэн бодол байдаг. Харин иргэдийн дунд хар тамхи бол мөнгөтэй хүмүүсийн хэрэглэдэг зүйл гэсэн түгээмэл ойлголт бий. Гэтэл өнөөдөр хар тамхи ямар ч айлын хаалгыг тогшоод ороод ирсэн. Хар тамхи аль хэдийнэ Монголд эзэн суусан. Баян ядуу, хөрөнгө чинээтэй байх нь ямар ч хамаагүй. Хамгийн аймшигтай нь хар тамхиныхаа тунг хэтрүүлж хэрэглээд гар, хуруу нь үхжиж харлаад нэг гараа тайруулсан залуус дараа нь дахиж хэрэглэж ирээд нөгөө талынхаа гарыг тайруулж байгааг эмч нар халаглан ярьж байсан.

Тиймээс л хар тамхитай дайн зарлахгүй бол маш ноцтой хэмжээнд хүрсэн гэдгийг дахин хэлмээр байна.

Өдрийн сонин

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top