x

“Херо” Б.Баатар: Төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй

"Херо Энтертайнмент”-ийн Ерөнхий найруулагч Б.Баатартай ярилцжээ.

-ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр тантай холбоотой асуудлыг хэвлэлд гаргаж, Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явууллаа гэж мэдэгдсэн. Зарим нэг хүнийг хорьсон тухай ч яриад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Засгийн газрын талаар шүүмжлэл хэлэх нь ардчилсан нийгэмд хэвийн үзэгдэл, хууль бус зүйл биш шүү дээ. Би энэ улсыг ардчилсан орон хэвээрээ байгаа гэж итгэж байгаа. Одоогоор ийм асуудлаар хоригдсон хүн алга. Харин хэд хэдэн зүйл дээр шалгаж буй зүйлс бий. Бид хууль, шүүхийн байгууллагатай хамтран, шаардлагатай бүх мэдээллийг өгөөд явж байна.

-Ер нь их олон жил таныг улс төр зохицуулдаг, зохиолыг нь гаргадаг гэж ярьж ирсэн. Та улс төрд үнэхээр ийм өндөр оролцоотой юу?

-Аль, аль намтай нь сонгуулийн үед пи-ар, коммуникацийн чиглэлээр мэргэжлийн хүрээнд ажиллаж байсан болохоос төрийн бодлогод оролцож байсан тохиолдол байхгүй. Ерөнхий сайдын ч тэр, Ерөнхийлөгчийн ч тэр бүхэл бүтэн төрт институци жижигхэн студиэр бодлогоо заалгаад явна гэж байхгүй биз дээ.

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ та хоёр ингэхэд ер нь яг ямар холбоотой юм. Одоо та хоёрын харилцаа хэр байгаа вэ?

-Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бол миний төрсөн дүү. Энэ нь ч олон нийтэд нээлттэй мэдээлэл. Манай гэр бүлийн хувьд хүндэтгэж хүлээж авахаар түүхэн үйл явдал байсан. Тэр утгаараа энэ том хариуцлагыг буруу зүйлд хутгаж, хулгай зэлгий хийх, улс орныхоо эсрэг юм хийж сэвтээнэ гэдэг байж болшгүй зүйл. Төрд ажиллах хугацаанд нь ёс ёмбогор, төр төмбөгөр гэсэн утгаар ах, дүүгийн хувьд би хүндэтгэлийн зайгаа барьж, ажил, хувийн амьдрал хоёрыг ялгаж хүндэтгэж ирсэн. Одоо ч хэвийн, хүндэтгэсэн харилцаатай.

-Тантай холбоотой 15 давхрын асуудал байнга яригддаг. Үнэхээр та пи-ар баг гаргаад ингэж ажилладаг хэрэг үү?

-Би дээр хэлсэнчлэн үе үеийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайдтай сонгуулийн үеэр мэргэжлийн пи-ар, сурталчилгааны ажил хийж ажиллаж байсан. Тэр утгаараа одоо ажиллаж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ялалтад ч тэр, одоо засаг барьж байгаа МАН-ын ялалтад ч тэр бид өөрсдийн хувь нэмрээ мэргэжлийн түвшинд оруулсан гэж боддог. Энэ бол кампанит ажлын хугацаанд явагддаг богино хугацааны мэргэжлийн үйлчилгээ. Харин байнгын улс төрийн пи-ар баг гэж ойлгох нь ташаа зүйл.

-“Монгол хаан” жүжигтэй, жүжигчидтэй холбоотой мэдээлэл маш их гардаг. Улсаас санхүүжүүлсэн, гол дүрийн эмэгтэй гэх зэрэг олон зүйл ярьдаг шүү дээ. Үүн дээр та тодорхой хариулт өгөөч?

-Нэгдүгээрт, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяын яриад байгаа шиг “Монгол хаан” төсөл нь улсын төсөв, Эрдэнэс Тавантолгой, бусад аль ч төрийн байгууллагаас ямар ч санхүүжилт аваагүй. Яг 100 хувь хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай төсөл юм. Английн төсөл нийт хоёр сая паундаар бүтэж, 1.8 сая паундын орлого олсон буюу 200 мянган паундын алдагдалтай дууссан. Энэ бүх тоо баримтыг шалгах ёстой газарт нь би урьд өмнө ч шалгуулж байсан. Одоо ч дахин шалгуулж л байна. Арга ядахдаа л та бүхэнд санхүүгийн задаргаагаа хүртэл ярьж байх вэ дээ. Санхүүжилтийн бүтэц нь нэг сая паунд Модерн Номадс, 500 мянган паунд “Херо Энтертайнмент”, 500 мянган паунд нь хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдаас гарсан.

Миний оруулсан хөрөнгө бол банкны зээл болон Хөх Хотын тоглолтын орлогоос бүрдсэн. Ер нь уг жүжиг Англи-Монгол хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан ажил огт биш. Хувийн, бизнесийн зарчмаараа явж буй төсөл. Анх 2023 онд биднийг Англид тоглох жил хугацааны хувьд тэгж давхцал таарсан. “Монгол хаан” төсөлд төр засаг нэг ч тус дэмгүй бөгөөд бодлогын дэмжлэг ч төдийлөн олигтой өгч байгаагүй. Гэсэн хэдий ч дэлхийд 100 мянган үзэгчид хүрсэн. Монгол Улсаа чадлынхаа хэрээр сурталчилж буй энэ жүжгийг дахин, дахин улс төрийн зорилгоор гүтгэн доромжилж, дэлхийд гарч буй бүрэн хэмжээний ганц театрын төслөө хүчээр харлуулж байгаа нь маш харамсалтай байна. Энэ төсөл өөрөө олон улсын хамтарсан төсөл учраас гадны хөрөнгө оруулагчид, олон улсын продюсеруудтай ярилцан уг гүтгэлгийн асуудлыг цаашид шийдэх хэрэгтэй гэж үзсэн учраас бид шүүхэд хандсан байгаа. Цаашдаа ч шаардлагатай тохиолдолд олон улсын шүүхэд хандах бодолтой байна.

Засгийн газрын тэргүүн нь надтай хамаарал бүхий этгээд гэдэг утгаар өнгөрсөн таван жилд манай төслөөс болж Засгийн газар, Соёлын яам хэл аманд орох вий хэмээн үргэлж цэрвэж ирсэн. Гэсэн хэдий ч хуучин Засгийн газрын бүрэн эрх дуусангуут энэ мэтээр улс төрийн зорилгоор гүтгэгдэж, хардагдаж, дахин надаас гадна олон залуус хэлмэгдэх, тэднийг улс төрийн бохир пи-ард шалтгаангүйгээр татан оруулж байгаа нь маш харамсалтай зүйл болж байна. Үүний тод жишээ нь жүжигчин О.Дөлгөөнтэй холбоотой асуудал. Манай төслийн ард 90 гаруй залуу уран бүтээлч ажилладаг. Жүжигчин О.Дөлгөөнтэй Л.Оюун-Эрдэнэ эр, эмийн ямар ч холбоогүй бөгөөд сайн таних ч үгүй улсууд. Бүхэл бүтэн эмэгтэй хүнийг энэ олон жил ингэж гүтгэж харлуулж байгаа нь үнэхээр харамсалтай бөгөөд хүний эрхийн маш том зөрчил болж байна. Дахин хэлэхэд, би Оюу толгой болон улсын төсвөөс энэхүү төсөлд ямар нэгэн санхүүжилт авсан бол 100 хувь хариуцлагаа хүлээхэд бэлэн байгаа.

-Одоо та яг ямар ажил дээр төвлөрч ажиллаж байна вэ?

-Монголын тайзны урлаг дэлхийн зах зээлд өрсөлдөх боломжтой гэдэг судалгааг үндэслэн дараагийн бүтээлээ бэлдэж байна. Дэлхийн чиг хандлага ч амьд, тайзны контент руу эргэж байгаа. Тиймээс бид шинэ тайзны бүтээл дээр төвлөрч ажиллаж байна.

-Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ төрийн нэр барьж Рио Тинто группийг дарамтлан 20 сая ам.доллар авлигад авсан гэсэн яриа байна. Үүнийг та юу гэж бодож байна вэ?

-Миний мэдэхээр Монгол Улс Оюу толгой төсөл дээр 2.3 тэрбум ам.долларын өрөнд орж, гүний уурхай нь ч зогссон байсан асуудлыг Л.Оюун-Эрдэнэ хэлцэл хийж Монгол Улсын энэ их өрийг тэглэж байсан. Тэр их авлагаа цуцлуулсан хүмүүс Л.Оюун-Эрдэнэд мөнгө өгөх үү. Энэ мэтчилэн үнэхээр Эрдэнэс Тавантолгой “Монгол хаан”-д ямар нэгэн замаар мөнгө өгсөн юм бол тэр мөнгө авсан санхүүгийн баримт зэргийг Б.Энхбаяр сайд хамгийн түрүүнд үзүүлэх ёстой байх. Төрийн байгууллагаас санхүүжилт өгсөн гэх баримт байвал түүнийг олон нийтэд нээлттэй танилцуулах ёстой. Бүхэл бүтэн Монгол Улсын Засгийн газар бүтэн кабинетаараа ярьж тохироод, Оюу толгойн 2.3 тэрбум ам.долларын өрийг тэглэх гэх мэт стратегийн томоохон ажлууд дээрээ олон улсын зөвлөх компани авч ажиллуулж, төрийн ажлаа хийлгэчхээд, дараа нь жүжиг санхүүжүүлсэн гэх мэт ямар ч логикгүй гүжир гүтгэлгийг удаа дараа явуулж байгаа нь үнэхээр харамсалтай байна. Дахин хэлэхэд би Рио тинто мөн Оюу толгой, Эрдэнэс Тавантолгой зэрэг ямар ч төрийн байгууллагаас ямар ч мөнгө, дэмжлэг авсан түүх байхгүй.

-Та улс төрд орох уу?

-Би улс төрд орохгүй. Би Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр гуайтай орсон нэвтрүүлэгтээ улс төр, уул хоёрыг холоос харах хэрэгтэй гэж хэлсэн дээ. Би ажил, уран бүтээлдээ төвлөрч ирсэн. Цаашдаа ч энэ чиглэлээрээ л ажиллана.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Готов (202.9.40.215)
    Та дүүтэйгээ хамтарч хийсэн хэд хэдэн нэвтрүүлэгт ардчилалын гол төлөөлөгчийн нэг Ц. Элбэгдоржийг харлуулж гүтгэсэн буруу биш үү. Тэр нэвтрүүлгийг төрийн мөнгөөр хийсэн гэж би ойлгож байгаа шүү. Буруу юу
    2025 оны 11 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 1 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 20 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top