x

Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ

МАН-ын Их хурлын үдээс хойших хуралдаан үргэлжилж байна. МАН-ын даргад УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг нэр дэвшүүлжээ. Н.Учрал УИХ-ын 2016 оны сонгуулиас хойш гурав дараалан УИХд сонгождож, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилогдож байсан. Г.Занданшатарын Засгийн газарт Эдийн засаг, хөгжлийн сайдаар ажиллаж байгаа. 

МАН-ын Их хуралд 2200 гаруй төлөөлөгч оролцож, төлөөлөгчдийн 916 буюу 40.1 хувь нь эмэгтэйчүүд байна. Монгол Улсын засаг захиргааны 2212 нэгжид МАН-ын 2810 анхан, дунд шатны байгууллага үйл ажиллагаа явуулж байгаагаас 338 сум, тосгон, нийслэлийн 204 хорооны намын хороо, 21 аймгийн төвийн сумын намын үүрүүд тус бүрээс  нэг эрэгтэй, нэг эмэгтэй төлөөлөгч сонгогдон иржээ. 

Нийт төлөөлөгчдийн 57.9 хувь нь анх удаа Их хуралд сонгогдон  оролцож байгаа бол 17.4 хувь нь хоёр, 10.1 хувь нь гурав, 6.7 хувь нь  дөрөв, 4.9 хувь нь  тав дахь удаагаа сонгогдсон байна. 

Н.Учрал: Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна

МАН-ын даргад нэр дэвшсэн УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал Их хурлын төлөөлөгчдөд бодлогоо танилцуулсны товчлон хүргэж байна.

Н.УЧРАЛ: 

-Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын хувьд Монгол улс Эдийн засгийн тусгаар тогтнолоо бататгах, монгол хүний эдийн засгийн эрх чөлөөг дархлахын төлөө тулгамдсан сорилтыг туулах арга замаа “Монгол улсыг хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийг хэмжиж болохуйц, хүрч болохуйц, цаг хугацаатай, бодит байх шаардлагад үндэслэн шинжлэх ухаанд тулгуурлан боловсруулж Улсын Их Хуралд танилцуулсны хувьд ирэх он жилүүдэд улсынхаа тусгаар тогтнолоо эдийн засгаар бататган бэхжүүлэх өрнүүн их зорилт байна.

Гадаад нөхцөл байдал сорилт, бэрхшээлтэй байна. Дэлхийн дэг журам өөрчлөгдөж, олон туйлт хүчний тогтолцоо рүү шилжин, эдийн засаг, технологи, аюулгүй байдлын огтлолцол геополитик, гео-стратегийн гол хүчин зүйл болон өргөжиж байна. Дэлхийн эдийн засгийн хүндийн төв Ази тив руу шилжиж, бүс нутгийн ДНБ-д эзлэх хувь 2000 оноос хойш 35%-с 47% болон өсөж, дундаж өсөлт 4.5%-д хүрсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин өндөр үзүүлэлт юм.  Хиймэл оюун ухаан, хагас дамжуулагч, эрчим хүч, түүхий эдийн нийлүүлэлтийн сүлжээ өнөөдөр стратегийн гол талбар болоод байна. 2030 он гэхэд хиймэл оюун ухааны салбарын хэмжээ 1.8 их наяд ам.долларт хүрч, 2035 он гэхэд хагас дамжуулагчийн хэрэглээ хоёр дахин, ховор металлын хэрэглээ гурав дахин, эрчим хүчний хэрэглээ 15% өснө гэсэн таамаг дэлхийн өрсөлдөөний чиг хандлагыг улам тодорхой болгож байна.

Ийм цаг үед манайх шиг жижиг, нээлттэй эдийн засгийн хувьд бид гадаад орчныг өөрчлөх боломжгүй ч, түүнд хэрхэн бэлэн байхыг өөрсдөө шийдэж, эдийн засгийн дархлаагаа сайжруулах шаардлагатай.

Манай улсын эдийн засаг өнөөдөр эмзэг, хараат, төвлөрсөн бүтэцтэй хэвээр байна. Гадаад худалдааны 70 гаруй хувь, экспортын 90 хувь нь зөвхөн нэг улсаас хамаарч, эрчим хүчний хэрэглээний дөрөвний нэг нь, түлш шатахуун 100 хувь импортоор худалдан авч байна. Монгол айл өрхүүд хүний гар харж, гэрэл дулаанаа айлаас авдагтай адил нөхцөлд байна.

Эдийн засгийн төрөлжилтийн индексээр дэлхийн 145 орноос 139-т бичигдэж, үндсэндээ нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш гэсэн цөөн төрлийн түүхий эдэд түшиглэсэн хэврэг бүтэцтэй болсон нь үнэ өсөхөд хэрэглээгээ тэлж “найрлаж”, үнэ унахад “бүсээ чангалж” хямардаг мөчлөгт баригдсан байдалд олон жил дороо эргэжээ. Тусгаар тогтнолын тулгуур багана хэврэг байна.

 ЭДИЙН ЗАСГИЙН БҮТЦЭЭ ЭРҮҮЛ БОЛГОЁ

Эдийн засгийн бүтцийг эрүүлжүүлэхийн суурь нь экспортын төрөлжилт, экспортын төрөлжилтийн үндэс нь эрдэс баялгийн төрөлжилт юм.

Олон улсын эрчим хүчний агентлагийн тооцоогоор чухал ашигт малтмалын эрэлт 2030 он гэхэд гурав, 2040 он гэхэд дөрөв дахин өсөх бөгөөд зэсийн эрэлт 2035 он гэхэд хоёр дахин нэмэгдэх төлөвтэй байна. Энэ эрэлт өсөлтийн давалгаанд Монгол Улс зөвхөн түүхий эд олборлогч байх бус, зэс, нүүрс, алт, уран, газрын ховор элемент зэрэг эрдсийн олборлолт, баяжуулалт, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн экспортолж, түүнтэй уялдсан үйлчилгээ, технологийн бүс нутгийн тоглогч болох бүрэн боломжтой.  Энэ боломжийг бодитой болгохын тулд бид геологи, хариуцлагатай  хайгуулын үйл ажиллагааг эрчимжүүлж, уул уурхайн биржийн үйл ажиллагааг бэхжүүлэх, улам  бүр төгөлдөржүүлэх шаардлагатай. Тусгай зөвшөөрөл олголтыг ил тод, шуурхай болгох нь хайгуулын хөрөнгө оруулалтын урсгалыг нэмэгдүүлэх гол нөхцөл болно.

Тиймээс бид Улсын Их Хурлаар батлагдсан, Монгол Улсын Засгийн Газар  Бүгд Найрамдах Франц Улсын “Орано Майнинг” компанитай байгуулсан ураны хөрөнгө оруулалтын гэрээний жишгээр дараа дараагийн төслүүдэд ашгаас ногдол ашиг хүртдэг загвараас татгалзаж, борлуулалтын орлогоос шууд үр өгөөж хуваарилж Үндэсний баялгийн сан, иргэний хуримтлалын дансыг арвижуулдаг, эрсдэл–үр өгөөжийн шударга, ил тод түншлэлийн шинэ зарчим руу шилжих нь зүйтэй.

Аманд ч үгүй, хамарт ч үгүй гэдэг шиг ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр аймаг, сумандаа бага үлддэг нь уул уурхай, эрдэс баялгийн салбарыг тойрсон олон маргаан, эсэргүүцлийн нэг нь юм. Нутаг орныхоо үүцийг ашиглуулчхаад үр өгөөж нь оногдохгүй байгаа цагт орон нутгийн иргэдийг уул уурхайг эсэргүүцлээ гэх нь өөрөө утгагүй.

Өмнөговь шиг, Дорноговь шиг татаасгүй аймаг олон болохын үндэс нь татвар төлбөрийг нь Улаанбаатарт татаж авчрахаа болихоос эхэлнэ. Аймаг, орон нутаг Улаанбаатар руу гүйдэг биш ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийнхөө дийлэнхийг авч үлдэх нь орон нутагт эдийн засгийн эрх чөлөөг тэлж, нэгдсэн төсвөөс хараат байдлыг бууруулж, нийгэм эдийн засгийн асуудлаа бие даан шийдвэрлэх үндсэн гарц юм. Бид хариуцлагатай хайгуул, хариуцлагатай уул уурхайг дэмжиж, анхдагч экосистемийн тэнцвэрийг хадгалан, харилцан үр өгөөж хүртдэг загварыг тууштай дэмжих ёстой.

Манай орны хөгжлийн стратеги нь уул уурхайн салбараас орж ирэх орлогод суурилан уул уурхайн бус, өөрийн орны онцлог давуу талд суурилсан салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгийг төрөлжүүлж, тогтвортой, хүртээмжтэй өсөлтийг бий болгох явдал юм.

Эрүүл, тогтвортой эдийн засгийн тулгуур нь үр ашигтай, өрсөлдөөнтэй, хүртээмжтэй санхүүгийн сектор юм.

Гадаадын банкны салбар, нэгжүүдийг нээснээр өрсөлдөөн нэмэгдэж, санхүүжилтийн өртөг, зээлийн хүүг бууруулж, санхүүгийн үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, тогтвортой ажлын байрыг нэмэгдүүлнэ. Банкны реформыг эрчимжүүлж, жилийн дундаж хүүг аажмаар бууруулж дэлхийн жишиг рүү ойртуулна. Дэлхийд байхгүй өндөр зээлийн хүүгийн дарамтад монголын бизнес эрхлэгчид, ард иргэд ажиллаж амьдарч байгаа нь үнэн билээ.

Санхүүгийн зах зээлийн хөгжлийг эрчимжүүлэхийн тулд мэргэжлийн хөрөнгө оруулагчдын суурийг тэлж, урт хугацааны хөрөнгө оруулалт татна. Хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагуудын үр ашгийг нэмэгдүүлж, хөрөнгийн биржийг 100% нээлттэй компани болгож, менежментийг олон улсын жишигт нийцүүлнэ.

Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөөц ашиглалт, эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлж, тооноос чанар, бүтээмжид шилжүүлнэ. Дэвшилтэт технологи, инновацыг нэвтрүүлэх замаар хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ. Малын бэлчээрийн нөөцийг нэмэгдүүлэх, мал, амьтны эрүүл мэндийг хамгаалах, малын чанар, ашиг шимийг сайжруулах, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, малчдын орлогыг өсгөх бодлого баримталж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортын боломжийг өргөтгөнө.

Хөдөө аж ахуйн салбарт зах зээлийн өрсөлдөөнийг гажуудуулдаг хязгаарлалт, хоригийг шат дараатайгаар халж, экспортыг аливаа хэлбэрээр хязгаарлахгүй байх бодлого баримтална. Түүнчлэн хөдөө аж ахуйн салбарт төрийн дэмжлэг, төсвийн татаасыг эцсийн үр дүнд чиглүүлж, өгөөж өндөртэй, хэмжигдэхүйц үр дүн гаргадаг, зорилтот үр дүнд хүрээд зогсоодог “exit strategy”-тэй өрсөлдөхүйц салбар болгоно оо.

Уул уурхайн бус экспортыг дэмжихийн тулд ЕвроАзийн чөлөөт худалдааны түр хэлэлцээр байгуулсан шигээ бусад улс орнуудтай байгуулах чөлөөт худалдааны хэлэлцээрийнхээ цар хүрээг өргөтгөж, Монголд үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсын зах зээлд нэвтрэх гарцыг нэмэгдүүлнэ.

Нүүдэлчдийн хосгүй ёс заншил, уламжлал, түүх соёлын давтагдашгүй үнэт өв, унаган төрхөө харьцангуй сайн хадгалж үлдсэн үзэсгэлэнт газар нутаг бол бидний үнэт өв билээ.

Аялал жуулчлалын салбарт бид тооноос илүү чанарт анхаарч, экологийн даац болон эдийн засгийн үр өгөөжийн оновчтой тэнцвэрийг баримтлан “high end” сегментийн жуулчдыг татах бодлого баримтална. Бидний зорилго бол манай улсад ирсэн жуулчид нэг удаа ирээд буцдаг биш, ахин дахин ирэхийг эрмэлздэг, найз нөхдөө урьдаг уриалдаг, өөрөө Монголын соёл, байгаль, зочломтгой занг сурталчлагч, элч төлөөлөгч болохуйц дурсамж, туршлагыг бий болгох явдал юм.

Мэдээллийн технологийн хөгжил дэвшилд Монгол залуус бусдыг дагах биш дагуулж болдгийг нотлон харуулсаар байна. Үүний үр дүнд монгол хүний ур ухаан шингэсэн дэлхийн хэмжээнд үнэлэгдэх, бизнес ганц нэгээр биш, хэдэн арваар тоологдох болсон. Миний бие Цахим хөгжил, харилцаа холбооны сайдаар ажиллаж байхдаа Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг санаачлан батлуулсан. Мэдээллийн технологийн  бүтээгдэхүүн нь  тээвэр логистикийн нэмэлт зардал шаарддаггүй тул далайд гарцгүй, үйлдвэрлэл хязгаарлагдмал, экспортын барааны нэр төрөл бага манай улсын хувьд  эдийн засгаа солонгоруулах томоохон боломж юм. Тус хуулиар мэдээллийн технологийн бүс байгуулж, орон зай цаг хугацаанаас үл хамааруулан компани байгуулах боломжийг олгож, виртуал бүсэд байгуулагдах компаниудыг татвараас чөлөөлнө.

Сэргээгдэх эрчим хүчний арвин их нөөц баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлээр, олон улс, бүс нутаг, хөрш орны түвшинд хамтран ажиллаж, хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татаж, үйлдвэрлэсэн эрчим хүчээ экспортлох чиглэлийг тууштай баримтална.

Сэргээгдэх эрчим хүчний тархмал эх үүсвэрийг хөгжүүлж, суурилагдсан хүчин чадалд эзлэх хэмжээ 7.1 хувь байгааг 2030 он гэхэд 30 хувьд хүргэнэ. Ингэснээр хүлэмжийн хийн ялгарлыг 30% хувиар бууруулна. Швейцар, Сингапур улстай байгуулсан гэрээгээ баталгаажуулж, сэргээгдэх эрчим хүч, хөрс бэлчээр зэрэг хүлэмжийн хийн шингээлтийн боломжоо ашиглаж, карбон кредитийн зах зээлийг хөгжүүлэх замаар эдийн засгийн эргэлтэд оруулна.

Манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох, хууль бус хөрөнгийг гуйвуулах, нуун далдлах, оффшор эргэлтэд оруулах, мөнгө угаах нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор цахим мөрийтэй болон бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглосон хуулийг санаачлан батлуулсан.

Ард түмний босгосон амьдралыг мөрий бооцоонд тавьдаг, чимээгүй тахал болсон цахим мөрийтэй тоглоомыг хориглосноор  жилд гадаад руу урсаж буй 500 сая ам.доллар буюу та бидний 1.3 сая хүүхдэд олгодог мөнгөнөөс ч их хяналтгүй гадаад валютын гүйлгээг таслан зогсоолоо. Цаашид хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах болно гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 20 хэм хүйтэн 1 цаг 29 мин Октябрийн хувьсгал, түүхийн шоглоом (2) 1 цаг 45 мин Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учралыг МАН-ын даргад нэр дэвшүүллээ 2 цаг 14 мин Г.Занданшатар: Төгрөг нуур, Төмөртэйн ордуудыг төрд буцаан авлаа 3 цаг 8 мин Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д өргөн барилаа 23 цаг 44 мин Франц хэсгээ тэргүүлж, ДАШТ-д оролцох эрхээ авчээ Өчигдөр 17 цаг 13 мин Хувийн хэвшлээ дэмжсэн, цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн шинэ төсөв батлав Өчигдөр 17 цаг 06 мин “Цагаан алт” хөтөлбөрийн үр дүнд самнасан ноолуурын экспорт 5 дахин өсөв Өчигдөр 17 цаг 04 мин Монгол Улс анх удаа уулын цанаар өвлийн олимпод оролцоно Өчигдөр 17 цаг 03 мин УИХ-ын гишүүд хуралдааны дэгт өөрчлөлт оруулах төслөө өргөн барилаа Өчигдөр 17 цаг 02 мин Хатгал–Ханх чиглэлийн хатуу хучилттай замын ажил 2026 онд эхэлнэ Өчигдөр 15 цаг 27 мин Хүннү хотын төлөвлөлтөөр 24 олон улсын баг бүтээлээ танилцууллаа Өчигдөр 15 цаг 22 мин Төв аймаг мод тарьсан иргэн, ААН-д мод бүрээр 13,500 төгрөгийн урамшуулал олгоно Өчигдөр 15 цаг 21 мин 2026 оны төсвийн багц хуулиудыг эцэслэн баталж, таван жилийн хөгжлийн чиглэлийг хэлэлцүүлэгт шилжүүлэв Өчигдөр 15 цаг 20 мин Хятад улс Японы Ерөнхий сайдын Тайванийн талаархи мэдэгдлийг буцаахыг уриалжээ Өчигдөр 15 цаг 18 мин Абу Дабийн Их дуулгад Монгол Улс 15 жүдочтой оролцохоо мэдэгдлээ Өчигдөр 13 цаг 45 мин Урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтрийг цахим системд шилжүүллээ Өчигдөр 13 цаг 21 мин Чихрийн шижинтэй ажилтнуудад ээлтэй орчныг бүрдүүлэхийг уриалав Өчигдөр 13 цаг 15 мин Эрүүл мэндийн салбарын хамт(tариф)-ын хэлэлцээрийн нэмэлтийг бүртгэн баталгаажууллаа Өчигдөр 13 цаг 08 мин Улсын дугааргүй хөдөлгөөнд оролцсон зөрчлүүдийг ухаалаг камераар илрүүлэв Өчигдөр 13 цаг 05 мин
iИх уншсан
Өрсөлдөх чадвар ба үндэсний хөрөнгө оруулагчид АН-д эвлэрэл нэгдэл, МАН-д задрал хуваагдал явагдаж байна Хулгайлагдсан боломж Д.Нархажид: Эрүүл мэндийн салбарын ажилчид тэсрэхэд бэлэн ба... С.Наранцогт: Төр хэзээ ч хувийн өмчийг дээрэмдэхгүй МАН хагарсан ч Монгол сайжрах тал руугаа яваасай Г.Занданшатарын Засгийн газар итгэл, тэвчээрийн эцсийн болом... Улсаа аврах гарцыг дахин сонирхуулъя Орон нутгийн дөрвөн чиглэлд автобусны тасалбарын үнэ энэ сар... “Криптовалютын хатан” хэмээгдсэн Чянь Жиминд 11 жил 8 сар хо... 100 буудалт даамын Дэлхийн цом 2025 өнөөдөр эхэллээ CELAC-ЕХ уулзалтын дараа хамтарсан мэдэгдэл гаргажээ 2026–2030 оны хөгжлийн Үндсэн чиглэлийн төслийг намрын чуулг... Авто тээврийн товчоогоор нэвтэрсэн төлбөрийг хугацаанд нь тө... МАН-ын даргын сонгуулийг гурван хувилбараар явуулахаар зөвлө... Монгол Улс анх удаа хүнсний олон улсын стандарт батлууллаа УИХ-ын Ёс зүйн дэд хороо Ж.Чинбүрэнд ёс зүйн хариуцлага ногд... Ж.Нарантуяа: Угаар мэдрэгчийн дохиолол хүүхдүүдийн амь насыг... Төсвийн байнгын хороо ирэх оны төсвийн төслийн гурав дахь хэ... “Евро 2028”-ын финалын тоглолт Уэмбли цэнгэлдэхэд болно
Top