x

Хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлж байна

БОУАӨЯ хууль бус ан агнууртай тэмцэх хяналт шалгалтыг эрчимжүүлэх, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхээр хяналт шалгалт хийж байна.

Сүүлийн 3 жилийн хяналт шалгалтын дүнгээс харахад хууль бус ан агнууртай холбогдох зөрчил дутагдлын тоо багасахгүй байгааг БОУАӨЯ мэдээллээ.

Дээрх хяналт шалгалтад энэ оны 1 дүгээр улиралд 700 орчим иргэн, хуулийн этгээдийг хамруулж, хууль бус ан агнууртай холбоотой 165 зөрчлийг илрүүлж, 25 зүйлийн 669 амьтан хууль бусаар агнасныг тогтоожээ. Тухайлбал, ойн зэрлэг гахай 10, цагаан зээр, шилүүс, мануул, нохой зээх, бугын эвэр, туулай, ахууна, өмхий хүрэн тус бүр нэгийг, чоно 18, хярс 2, үнэг 4, ятуу 5, эрээн хавиргат хахилаг 3, шар шувуу 2, шивэр хадран загас 91, цурхай 15, сугас 16, мөнгөлөг цагаан загас 14 гэхчлэн 175 загасыг хууль бусаар агнаж, эд эрхтэнг худалдан тээвэрлэсэн байна. 

Зөрчил үйлдсэн 165 хүнд 48 сая төгрөгийн торгууль, 204 сая, 184 мянга гаруй төгрөгийн нөхөн төлбөр оногдуулсан байна.

Иймд зөвшөөрөл авч ан агнах, Амьтны тухай хуулиар тогтоосон хориглосон хугацааг мөрдөж, амьтны үржлийн үе буюу хаврын улиралд загас барихгүй, бусдаас ан амьтны гаралттай зүйл худалдан авахдаа гарал үүслийн тодорхойлолтыг шаардах, ан амьтны эсрэг гэмт хэрэг, зөрчлийн талаарх мэдээллийг холбогдох төрийн байгууллагад мэдээлэх, хүүхэд багачуулд байгаль, зэрлэг амьтдыг хайрлан хамгаалах үзлийг төлөвшүүлэх хэрэгтэй юм. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхаарууллаа 11 цаг 11 мин Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч бүлэглэлд ашиггүй 11 цаг 32 мин Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууцаас 11 цаг 39 мин З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх зүйл байхгүй 15 цаг 57 мин Бид бол монголоид хүмүүс 16 цаг 10 мин “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо 16 цаг 29 мин Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна 16 цаг 51 мин Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-наас эхэлнэ 17 цаг 9 мин Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ 17 цаг 21 мин Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглолтоо толилуулав 17 цаг 38 мин Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ 17 цаг 38 мин В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өмнө дайн дуусах ёстой 18 цаг 32 мин Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо 20 цаг 0 мин Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина 20 цаг 56 мин Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна 2026-09-25 Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална 2026-09-25 Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө аж ахуйн салбараа дэмжинэ 2026-09-24 Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээхийг уриаллаа 2026-09-24 Богд ууланд зэрлэг амьтдад зориулсан экологийн гарц хийнэ 2026-09-18 40 дэх удаагийн “Номын баяр” эхэллээ 2026-09-18
iИх уншсан
Ирэх 10 хоногт цаг агаар ямар байх вэ Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад албан ёсны айлчлал хийхээр м... Монгол, Японы уран бүтээлчид “Ирээдүйн төлөө хамтдаа” тоглол... Сүхбаатар өртөөгөөр 3800 тонн шатахуун импортолжээ Бид бол монголоид хүмүүс Түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэл аравдугаар сарын 10-на... Ерөнхий cайд Н.Учрал: Хөнгөлөлттэй зээлийн бодлогоор хөдөө а... Б.Анхзаяа: Ээлжит бус сонгууль явуулах шийдэл МАН-ын аль ч б... Дэлхийд дөрөвдүгээрт эрэмбэлэгдсэн стоматологийн төвийн нууц... Газар тариалангийн бүс нутгаар цас орж болзошгүйг анхааруулл... “Нээлттэй парламент” хакатоны шилдгүүд тодорлоо З.Мэндсайхан: Оюу толгойгоос бид ногдол ашгаа авна, эргэлзэх... В.Зеленский: Хиймэл сэтгэхүй шийдвэр гаргах цэгт хүрэхээс өм... Итали улс цөмийн эрчим хүчинд эргэн шилжиж байна Дэлхийн аялал жуулчлалын өдөр тохиож байна Нэгдсэн хүчээр илүү сайхан, энх амгалан дэлхий ертөнц бүтээх... Энэ намар нийслэлд 1.3 сая мод тарина Арменийн бараанд ногдуулж буй гаалийн татварыг түр цуцална
Top