x

Г.Очбаяр: Богдын хүрээнээс Улаанбаатар хотод 25 дурсгал үлдсэн

Өнөө жил Улаанабаатар хотын 386 жилийн ой тохиож байна. Улаанбаатар хотын нэр хийгээд Улаанбаатар хот дахь хамгийн эртний барилга, тэдгээрийн онцлогийн талаарх хамгийн  сүүл үеийн судалгааг Улаанбаатар хотын музейн эрдэм шинжилгээний ажилтан Г.Очбаяраас тодруулжээ. 

-Богдын хүрээ улсын нийслэл хотынхоо хувьд ямар хэмжээнд судлагдсан байдаг вэ?

-Анхдугаар Богдоос 8 дугаар Богд 1639-1924 он хүртэл 280 гаруй жилийн түүхийг Богдын хүрээ хотын түүх гэж сүүлийн үед үзэх болоод байна. Социализмын үед бий болгосон Улаанбаатар хотоос өмнө нүүдэлчид хоттой байжээ. Энэ хотыг 8 дугаар Богдыг 1924 оны 5 дугаар сард нас барсны дараа шинэ хот байгуулах нэрээр 1937 он гэхэд буулгаж дууссан. Тэр хуучин хотоос өнөөдөр цөөхөн барилга байшин үлдсэн шүү. Богдын хүрээ нэлээд сайн судлагдсан гэж үзэж болно.

Богдын ордны зураач Жүгдэр гэж хүн “Нийслэл хүрээг” 1910-аад оны дунд үеийн байдлаар нь зурж үлдээжээ. Энэ зургийг 1946 онд Маньбадар гэдэг хүн мөн зуржээ. Ингэхдээ тэр 1910 оны дундуур зурсан зургийг 1946 онд сайжруулж монгол зургийн аргаар зурсан байдаг. Энэ зураг манай музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.

Богдын хүрээ тэр үед ямар хот байсныг зурсан зураг архивын баримт, материал, жуулчны тэмдэглэл, гэрэл зурагтайгаа яв цав таардаг монгол зураг юм. Энэ бол бидэнд уламжлагдан ирсэн бодит эх сурвалж мөн юм. Энэ зурагт нийслэл хүрээний хүний нүдэнд харагдаж болох бүх зүйлийг зурсан байгаа юм.

-Богдын хүрээний тухайн үеийн онцлог ямар байсан гэж та судлаачийн хувьд үзэж байна вэ?

-Хотын дарга, архитектор, инженер гэж энэ үед байгаагүй. Тэгэхээр тэр үеийг уламжлалт хотын үе гэж үздэг. Гэхдээ хот тэлээд түүний ард төлөвлөлт маягийн зүйл яваад байсан байна. Энэ нь тухайн хотын үндсэн таних тэмдгээс гарч иржээ гэж ойлгогддог. Тухайн үеийн Богдын хүрээний таних тэмдэг нь Богд өөрөө байсан байна. Богд хаан хаана байна түүнээс хамаараад бусад зүйлийн байрлал нь тодорч гарч ирдэг онцлогтой. 

-Энэ бол ард түний шашин шүтлэгтэй холбоотой гэсэн үг үү?

-Шашинтай холбогдоно. Гэхдээ тухайн бүс нутгийн байгаль цаг ууртай салшгүй холбоотой. Монгол орны хувьд тэр дундаа нийслэл хүрээ буюу одоогийн Улаанбаатар хотод тухайн үед салхи нь гол төлөв баруун хойноосоо, баруунаасаа хойш эргэдэг байжээ.

Салхитай холбоод аваад үзэхээр Богдын байгаа газрын салхин дээр харь гаралтай, өөр шашинтай хүн байж болохгүй. Бүр хүн байж болохгүй гэсэн үзэл тухайн үед давамгайлж байсан байдаг.  Богдын хүрээний зүүн урд талд нь хятадууд, оросууд байрласан байна.

Монголчууд Богдын ордонтой ойрхон байдаг ч хоймор гэдэг ойлголтоор түүнээс дээш гарч байгаагүй, дандаа доод талд нь буюу урд нь байрлаж байжээ. Ийм ийм өвөрмөц бүтэц зохион байгуулалт уламжлалт хотын зураг дүрслэлээс ажиглагддаг юм.

Мөн тухайн үеийн хүмүүс лам нар нэг дор, харчууд тусдаа, нийгмийн бүлгээрээ амьдарч хоорондоо холилдохгүй байжээ. Монголчууд хороонд хуваагдан амьдарч байсан. Гэхдээ хороо гэж нэрлэгдэж байгаа боловч хүрээний бүтцэд орж чадаагүй хороо байсан. Тухайлбал, Дарьгангын хороо цөөхөн гудамжнаас бүрдэж байсан. Гэвч хүрээний бүтцэд ордоггүй байсан байгаа юм.

Хүн амын ийм бүлэглэл нь хүрээнийхээ бүтэц болсон гэж хэлж болно. Тухайлбал, хятадуудын хамтын амьдрал нь Амгалан, Дамнуурчийн гудамж үүсгэжээ. Консулын дэнжийг оросууд бий болгосон. 

-Богдын хүрээнд оросууд хятадуудын хамтын амьдралаас бий болж хүрээний бүтэц болж байсан тэр үеийнхээ онцлогийг хадгалж үлдсэн байшин барилга одоо хаана хаана байна вэ?

-Богдын хүрээ хотоос 7 сүм хийд, 15 барилга 3 хөшөө нийт 25 дурсгал үлдсэн. Бусдыг нь буулгасан гэсэн үг. Үлдсэн 7 сүм хийдийн хамгийн эртнийх нь Дамбадаржаагийн хийд 1761-1765 онд баригдсан. Уг сүмийг 2 дугаар Богдод зориулж барьсан, Улаанбаатар хотод байгаа хамгийн эртний сүм хийдийн дурсгал юм. Дараагийнх нь бол 19 дүгээр зууны эхэнд барьсан гэж үздэг, Дашчойлон хийдийн гэр дуганууд байгаа юм. Зүүн хүрээнд 30 аймаг байж байгаад 3 дуган хадгалагдан үлдсэн, түүний хоёрт нь 1990 онд Дашчойлон хийд хурал номоо сэргээсэн, эдгээр дуганы баруун талд Раднаабазарын нэрэмжит улсын цирк байгаа.

Эх дагинын сүм байна. Гандантэгчэнлин хийдийг 1838 онд 5 дугаар Богд байгуулсан байдаг юм. Дараа нь Богдын ногоон ордон 1893-1905 онд 8 дугаар Богд байгуулжээ. Мөн Дарь эхийн сүм наймаа хотод байсан, энэ хотод 7 сүм байсан түүнээс ганцхан дарь эхийн сүм одоо Амгаланд хадгалагдан үлдсэн байна. Одоо энд Дулмаалан хийд ажиллаж байгаа.

-Эх дагинын сүм яг хэзээ баригдсан юм бэ?

-Эх дагинын сүм энэ хүрээнд хамгийн сүүлд 1905 онд баригдсан 30 дахь аймаг нь байгаа юм.

-Таны яриаг сонсоод байхад, шарын шашинтай холбоотой сүм хийдүүд нэрлэгдээд байна. Тухайн үед Богдын хүрээнд иргэний зориулалттай барилга байгууламж хэр олон байсан юм бол. Түүнээс үлдсэн барилга байгууламж гэж байх уу?

-Тухайн үед оффисын зориулалтаар гэх үү, хувийн орон сууцны зориулалт, худалдаа үйлчилгээний хэлбэрээр ашиглаж байсан 15 барилга хадгалагдаж үлдсэн байдаг.

Тэдгээрийн хамгийн эртнийх нь одоо Цэргийн эмнэлгийн яг баруун талд 1905 онд баригдсан 2 давхар тоосгон барилга байгаа. Уг барилгад Монг-Эм нэртэй уламжлалт эмнэлэг үйл ажиллагаа явуулж байна.

Ер нь хүрээнд баригдсан хамгийн эртний европ загварын барилга бол Консулын дэнжид 1865 онд баригдсан консул сайдын 2 давхар барилга байсан юм. Уг барилгыг Засгийн газрын тогтоолоор соёлын өвд авчихаад байхад, 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хувьчилж авсан компани нь буулгаад хаячихсан, харамсалтай хэрэг болсон.

Чин ван Ханддоржийн 1913 онд баригдсан барилга хадгалагдаад үлдсэн. Ер нь 1910-аад онд баригдсан хэд хэдэн гоёмсог барилгууд бий.

Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей байрлаж байгаа 2 давхар байшин байна. Энэ бол тухайн үедээ Орос Улаан толгой гэдэг хүний пүүс гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр энэ барилга дэлгүүр худалдааны чиглэлээр 1913-1914 баригдсан гэдэг.

-Улаанбаатар нэртэй болоод Улсын нийслэлд хамгийн анх ямар барилга баригдсан байдаг вэ?

-Улсын анхдугаар их хурал 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдрийн 14 дүгээр хурлаар Үндсэн хууль батлахаас 2-3 цагийн өмнө Богдын хүрээний нэрийг өөрчлөхөөр хэлэлцэхэд маш олон нэр гарч ирээд Баатар гэдэг нэр дээр тогтжээ.

Гэтэл коминтерны төлөөлөгч Рыскулов уг нэрийг шинэ цагийн байдалд уялдуулаад улаан гэдэг үгээр тодотгоно. Шинэ цаг гэдгээ Монгол улс социализм байгуулна. Тэр социализмын бэлгэ тэмдэг улаан өнгө байх юм гэсэн тайлбар хийсэн нь Улсын анхдугаар их хурлын тэмдэглэлд үлдсэн байгаа юм. Түүний гаргасан саналыг төлөөлөгчид дэмжээд Богдын хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн түүхтэй.

Улсын анхдугаар их хурал, Богдын хүрээг Улаанбаатар гэж нэрлэсэн 1924 онд одоогийн Улаанбаатар зочид буудлын буурин дээр байсан МАХН-ын Төв хорооны байшинд хуралдсан байдаг. Улаанбаатар хот, Улаанбаатар зочид буудал гэдэг нэрийн давхцал ийм учиртай.

Монгол Улсад 1926 онд орчин цагийн барилгын салбарын суурь болох хоршоо байгуулагджээ. Энэ хоршоо байгуулагдсанаар манай улс шинжлэх ухааны үндэслэлтэй зураг төсөл, төсөвтэй, мэргэжлийн ажилтан шинэ технологиор барилга барих ажлыг шинэ зохион байгуулалт оруулж эхэлсэн. Ингээд 1926-1931 онд Улаанбаатар хотын төв хэсэгт гол төлөв 2 давхар европ загварын барилга барьсан байдаг.

Тухайлбал, одоо Улаанбаатар галерей болоод байгаа хуучин Д.Сүхбаатарын нэрэмжит хэвлэх үйлдвэрийн барилга 1929 онд баригдсан. Тухайн үеийн Засгийн газар байрлаж байсан, Монгол Улсын Боловсролын Их Сургуулийн барилга байгаа юм. Мөн 1929 онд Ленин клубийг барьсан байх жишээтэй. Дээр нь Тагнуулын ерөнхий газрын гээд барилгууд баригдсан.

Гэхдээ тухайн үед хүчтэй байсан монгол хүний толгой дээр хөх тэнгэрээс өөр зүйл байхгүй гэдэг үзэл давамгайлж байсан учир, 2 давхар барилгын нэг давхарт байгаа хүний толгой дээгүүр хүн яваад байна гэдэг утгаар маш их шүүмжлэлд өртөж байсан байдаг.

Манай уламжлалд сүм хийдийн барилгуудад 2 давхар барилга байсан. Гэхдээ тэр 2 давхарт хүн амьдарч байгаагүй. Хоёр давхар сүм хийдийн барилгын гол нь томоохон шүтээн байрлуулдаг онцлогтой байсан юм билээ.

 

 

Montsame.mn

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Тимоти Мэй: Монголын Эзэнт гүрний дайтах урлагт өдгөө ч хэрэглэж болох туршлага, арга тактикууд бий 15 цаг 57 мин Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ 16 цаг 53 мин Эболагийн халдвараар нас барсан хүмүүсийн тоо 1887-д хүрчээ 16 цаг 57 мин Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдлийг эрэлхийлж байна 17 цаг 5 мин Д.Энхбаяр: Арван сая арьс шир, 1000 тонн ноолуур боловсруулах үйлдвэрийг төр царцаагаад 5 жил болж байна 19 цаг 22 мин Сүүлийн хоёр сард мопед, скүүтер, сурроноос үүдэлтэй осол, гэмтлийн 1235 тохиолдол бүртгэгджээ 22 цаг 30 мин СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө” 23 цаг 3 мин Х.Кейн 2029 он хүртэл "Бавариа"-д тоглоно 23 цаг 9 мин Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарлав 23 цаг 14 мин Шатахууны хямрал ба бодит байдал 23 цаг 23 мин ОХУ-аас 25 мянган тонн АИ-92 автобензин, 5 мянган тонн онгоцны түлш нэмэлтээр нийлүүлнэ 23 цаг 37 мин Ц.Сандаг-Очир: Нүүдлийн өв уламжлал нь COP17-д таниулах “үндэсний онцлог” төдий бус, дэлхийд санал болгох Монголын бодит шийдэл 23 цаг 45 мин Байгаль эхийн хилэн 23 цаг 53 мин “Оюутан цэрэг”-үүд тангарагаа өргөлөө Өчигдөр 10 цаг 51 мин Нэрийн дансны орлогод тооцох хүүгийн доод хэмжээг 11.28 хувиар тогтоов Өчигдөр 10 цаг 47 мин “Торгоны замын жингийн цуваа” Монгол дахь аяллаа Дундговь аймгаас эхлүүллээ Өчигдөр 10 цаг 40 мин COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдээх нь авлига, мөнгө угаалт … Өчигдөр 10 цаг 31 мин Нярай хүүхдүүд “уйланхай сумочин” тэмцээнд оролцов Уржигдар 20 цаг 00 мин Оюутан цэргүүд цэргийн тангараг өргөлөө Уржигдар 18 цаг 10 мин Б.Батбаатар: Монголд 2-3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт орж ирнэ гэсэн тооцоотой ажилласан Уржигдар 15 цаг 44 мин
iИх уншсан
SpaceX 541 сая ам.долларын алдагдалтай ажиллажээ Хөвсгөл нуур төрийн тэргүүнийг маань тахисан нь “Шинэ тойрог зам”-ыг байгуулснаар хөдөлгөөний дундаж хурд 23... Сергей Собянин: Эдийн засгийг дайны горимд шилжүүлбэл Орос с... Автобензин, дизель түлшний онцгой албан татварыг тэглэлээ Б.Найдалаа: Энэ өвөл илүү хүнд байж магадгүй, эрчим хүчний б... Р.Даваадорж: Энэ намрын экспортын орлого Монголд боломж олго... Энэ оны эхний хагас жилд авто бензин 505.2 мянган тонн, дизе... Д.Нацагдоржийн ховор гар бичмэл, эд өлгийн зүйлс бүхий тусга... Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан Автомашины улсын дугаар сондгой тоогоор төгссөн бол өнөөдөр ... Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Аялал жуулчлалын компанийн автомашинд хязгаарлалтгүй шатахуу... COP17 хурлын өмнөхөн Монгол Улс Торгоны замын цувааг хүлээн ... “Аяллын газрын зураг”-ийн хэвлэмэл хувилбарыг Голомт банкны ... СОР17 болох талбайг Элчин сайд, дипломат төлөөлөгчийн газрын... Хөнгөлөлттэй зээлээр газрын тосны бүтээгдэхүүний 22 агуулах ... Эмэгтэй шигшээ баг Азийн наадам-д оролцохоор бэлтгэлээ ханга... Даланзадгад хот 2028 онд шинэ ДЦС-тай болно Шейх Хасина Бангладешт эргэн ирэхээ зарлав
Top