x

О.Билгүүн: Инфлюсерийн тухай хуультай болох нь Үндсэн хуультай зөрчилдөнө

Хуульч, өмгөөлөгч О.Билгүүнтэй манай улсад инфлюсерийн тухай хууль хэрэгтэй эсэх талаар ярилцлаа.

-Саяхан Хятад улс инфлюсерийн тухай хуультай болсон. Уг хууль европын орнуудаас гаралтай шүү дээ. Ер нь европын орнуудад яаж хэрэгждэг вэ?

-Франц улс 2023 онд инфлюсерүүд болон байгууллага хамтарсан зар сурталчилгаа гэж юу болохыг хуулиндаа тодорхой зааж өгсөн. Тухайн байгууллагаас цалин хөлс, бэлэг, үйлчилгээ авсан тохиолдолд зар сурталчилгаа буюу ивээн тэтгэсэн гэх тэмдэглэгээг заавал байршуулж өгөх ёстой гэж заасан байдаг. Харин Испани улс олон дагагчтай инфлюсерүүд тамхи, архи, эм, санхүүгийн бүтээгдэхүүн сурталчлахыг нь хязгаарласан. Польш улс инфлюсерийн тухай хууль батлаагүй ч, маркетингийн асуудлаар хяналт шалгалт, торгууль тогтоох боломжтой гэх заалттай. Азийн орнуудаас Хятад улс уржигдар инфлюсерийн тухай хуультай боллоо. Ингэхдээ тухайн инфлюсер сурталчилж буй бүтээгдэхүүн, сэдвийнхээ талаар заавал мэргэшсэн үнэмлэх, диплом, гэрчилгээтэй байх ёстой гэсэн байна. Магадгүй Хятад улс европын орнуудаас илүү хаалттай системттэй учраас ийм хатуу шалгуур тавьсан байх. Ардчилсан улсад бол хэт өрөөсгөл ойлголт. Манай улс гэхэд инфлюсерийн тухай хуульгүй.

-Тэгвэл манай улсад инфлюсерийн тухай хууль хэрэгтэй юу?

-Манай улсын хууль эрх зүйн тогтоомж нь Ром, Германы эрх зүйн бүлэгт хамаардаг. Өөрөөр хэлбэл, Герман шиг өндөр хөгжилтэй орнуудтай адил хуулийн жишигтэй гэсэн үг. Энэ жишгийн улс орнууд ардчилсан тогтолцоотой. Хүний үг хэлэх, үзэл бодлоо чөлтөөтэй илэрхийлэх эрх хамгаас чухал бөгөөд давхар Үндсэн хуулиараа баталгаажуулсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд хүн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтөй илэрхийлэх эрхтэй гэж заасан. Тэгэхээр тухайн хүн ямар ч зүйлийн талаар үг хэлэх эрх нь нээлттэй байгаа. Үүнийг аливаа байдлаар хязгаарлавал ардчилсан тогтолцоотой, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг улс орнуудад маш хортой.

Манай улс Хятад шиг инфлюсерүүдээсээ мэргэжлийн үнэмлэх, диплом шаарддаг хуультай боллоо гэж бодъё. Тэгвэл энэ хууль эргээд олон асуудлын үндэс болно. Жишээ нь, саяхан улс төрийн эгзэгтэй, чухал шийдвэрүүд гарлаа. Монгол Улсад улс төрийн нөхцөл байдал хүндрээд, УИХ дарга, Засгийн газар нь зэрэг огцорсон. Хэрэв Хятад шиг хориглолт, хязгаарлалт байвал иймэрхүү үед заавал улстөрч, улс төрийн мэргэжилтэй судлаач хүн үзэл бодлоо илэрхийлэх шаардлагатай нөхцөл байдал үүснэ. Тэгвэл яагаад энгийн иргэн хүн үзэл бодлоо илэрхийлж болохгүй юм бэ гэх асуудал хөндөгдөнө шүү дээ.

-Яагаад манай улсад ийм хууль хэрэггүй гэдгийг илүү энгийн жишээгээр тайлбарлавал?

-Би цахим орчин дахь өөрийн нэр хүндээ ашиглан найзынхаа гадаадаас оруулж ирсэн эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг борлуулж, цалин хөлс авлаа гэж бодъё. Тэгвэл намайг мэргэжлийн диплом, үнэмлэхгүй гээд торгож, яллах уу. Хэрэв инфлюсерийн тухай хуулийг хуульчлаад өгвөл бид бүгдийн амнаас гарах авиа бүр хуулийн хариуцлага хүлээнэ гэсэн үг. Ардчилсан улсын амин сүнс нь иргэн бүр үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, өөрийн дуу хоолойгоо бусдад хүргэх эрх чөлөөнд оршдог. Гэтэл ийм зохицуулалт ороод ирвэл бусад бүх эрхээ боомилуулж байгаагаас ялгаагүй. Жишээ нь, одоо шатахуун олдохгүй байна. Тэгвэл холбогдох яамыг нь шүүмжилж, гомдол гаргавал чи энэ чиглэлийн мэргэжилтэн биш гээд зөрүүлээд гомдол гаргах эрхийг нь нээгээд өгч байгаа юм. Зарим хүн мэргэжлийн бус хүмүүс эрүүл мэнд, боловсрол гээд эмзэг салбарын батлагдаж, нотлогдоогүй бүтээгдэхүүн сурталчилж, зөвлөгөө өгч байна. Тиймээс манай улсад Хятадынх шиг хууль хэрэгтэй гэж байсан. Тэгвэл доктор, профессорын зэрэгтэй хүмүүс ч гэсэн өөрийн нэр нөлөөгөө ашиглаж, батлагдаж нотлогдоогүй хуурамч бүтээгдэхүүн зарсан олон кейс бий. Тэгэхээр тухайн чиглэлээр мэргэшсэн бүх хүн олон нийтэд үнэн зөв мэдээлэл тараана гэсэн үг биш. Тиймээс инфлюсерүүд худал мэдээлэл тарааж, бүтээгдэхүүн сурталчилдаг гэх нь хэтэрхий өрөөсгөл ойлголт. Ямар ч бүтээгдэхүүний талаар өөрийн үзэл бодлоо илэрхийлэх нь тухай хүний эрх. Үүнийг хааж, боох эрх хэнд ч байхгүй.

-Тэгвэл инфлюсерүүд баригдаагүй барилгыг хүртэл баригдсан мэтээр олон нийтэд сурталчилж, иргэдийг хохироосон олон тохиолдол бий. Бас хүний эрүүл мэндтэй холбоотой бараа бүтээгдэхүүнийг олон дагагчтай инфлюсерүүд дураараа сурталчилдаг. Магадгүй хүний амь эрсэдвэл тэд хариуцлага хүлээхгүй гэсэн үг үү?

-Манайд зар сурталчилгааны тухай хууль гэж бий. Уг хуулиар тухайн бараа бүтээгдэхүүн, ажил үйлчилгээтэй холбоотой үнэн зөв мэдээллийг хэрэглэгчдэд өгөхийг зохицуулсан байдаг. Хэрэв худал мэдээлэл тараавал зөвхөн инфлюсер гэлтгүй мэргэжлийн доктор, профессор гээд ямар ч хүн ял шийтгэл хүлээнэ. Эрүүгийн хуульд худал мэдээлэл тараахыг гэмт хэрэг гэж үздэг. Бодит байдлаас илтэд зөрүүтэй, худал мэдээллийг олон нийтэд түгээх буюу жишээ нь, эрүүл мэндийн бүтээгдэхүүнийхээ чанарыг баталгаажуулаагүй, холбогдох стандарт, шаардлагыг хангаагүй байхад хангасан мэтээр сурталчилгаа хийснээс үүдэн иргэд хохирсон бол заавал хуулийн хариуцлага хүлээнэ. Түүнчлэн тухайн иргэнд учирсан хохирлыг бүрэн барагдуулах ёстой. Манайд инфлюсерийн гэж онцгойлсон хууль байхгүй. Угаасаа ардчилсан улсад нэг зүйл рүү хэт туйлширч, дайрч болохгүй шүү дээ. Гэхдээ энэ нь инфлюсерүүд олон нийтийг хохироосон ч аливаа ял шийтгэлээс мултарна гэсэн үг биш. Энгийн хүн ийм хэрэг үйлдвэл ямар хуулийн зохицуулалтаар хариуцлага хүлээдэг вэ яг л түүнтэй адилхан.

-Хууль бус сурталчилгаа хийснээсээ үүдэн хуулийн хариуцлага хүлээсэн инфлюсер хэр их байдаг вэ?

-Олон байдаг. Баригдаагүй барилгыг баригдсан мэтээр эсвэл чанарын шаардлага хангаагүй бүтээгдэхүүнээ хангасан мэтээр сурталчилгаа хийвэл Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар ял шийтгэлтэй. Үүний хариуцлагыг тухайн байгууллага, эсвэл хувь хүн буюу инфлюсер хүлээнэ. Харин энэ талаар гомдлоо Монополын эсрэг байгууллагад гаргах хэрэгтэй. Энэ газар нь хууль бус сурталчилгаа, худал мэдээлэл тараасантай холбоотой гомдлыг шийдвэрлээд, байцаагч нь зөрчлийн хуулиар арга хэмжээ авдаг. Миний хувьд энэ чиглэлийн асуудлаар гаргасан гомдлыг шийдвэрлээд явж байсан. Тухайн байгууллага эсвэл инфлюсерийг 20 сая төгрөгөөр торгосон олон кейс бий. Иргэд яагаад үүнийг мэдэхгүй байна вэ гэхээр би хууль бус сурталчилгаа хийгээд 20 саяар торгуулсан гэж хэн ч, хэзээ ч ярихгүй шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top