x

Б.Галбадрах: Тавьсан шаардлагыг биелүүлэхгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжилнэ

Монголын Боловсрол, Шинжлэх Ухааны Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны Ерөнхий боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Галбадрахаас улсын хэмжээнд хэдэн багш, ажилчид ажил хаялтад нэгдсэн талаар тодрууллаа.

-Багш нарын ажил хаялтын нөхцөл байдал, байр суурь ямар байна вэ?

-Аравдугаар сарын 16-наас хойш багш нар ажил хаяад нийт долоон ажлын өдөр өнгөрсөн байна. Өнөөдрийн байдлаар нийтдээ сургуулийн өмнөх болон ЕБС, мэргэжлийн боловсролын 500 гаруй байгууллагын 35 мянган багш, ажилчид ажил хаясан. Нийслэлээс 21 мянга, хөдөө орон нутгаас 14 мянган багш цалингаа 3.5 сая төгрөг болгохыг шаардаж байна.

-П.Наранбаяр сайд сургуулиудаар явж багш нартай уулзаж байна. Та бүхэн ямар нэгэн шийдэлд хүрч чадахаар байна уу?

-Бид анх уг тэмцлийг гурван шалтгааны үндсэн дээр эхлүүлсэн. Үүнийхээ хүрээнд БШУҮЭХ-ны ажлын хэсэг, удирдах зөвлөлийнхөн ажиллаж байгаа. Засгийн газартай гурван удаагийн уулзалт хийсэн. Эхний уулзалтад 100 тэрбум төгрөг, хоёр дахь удаагийнх дээр багш нарын цалинг 20 хувиар нэмэгдүүлэх боломжтой гэсэн. Харин гурав дахь уулзалтын үеэр нэгдүгээр сарын 1-нээс 20 хувь, долдугаар сарын 1-нээс 10 хувиар нэмэгдүүлнэ гэх байр суурийг илэрхийлсэн. Бусад салбарын төсвөөс 10 хүртэлх хувийг танавал ийм санхүүжилт олж болно гэх шийдэл ярьсан. Гэхдээ уг шийдэл баталгаажаад, төсвийн хуваарилалт өөрчлөгдсөн зүйл байхгүй. Зүгээр л УИХ дээр оруулаад ингэж болох юм гэсэн асуудал яригдаж байгаа.

-Тэгвэл танайхаас ямар шаардлага тавьж байгаа вэ?

-Манайхаас багш нарын цалин хөлсийг 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс хоёр сая 500 мянга, мөн тус ондоо багтаад гурван сая 500 мянгад хүргэх юм. Бидний зүгээс Засгийн газарт олон гарц, шийдлүүдийг хэлж байгаа. Нэгдүгээрт, төсвөө эргүүлэн татаад хуулийн хугацаанд нь буцаж өргөн мэдүүл. Энэ хугацаандаа төсвийн хуваарилалтаа өөрчлөх хэрэгтэй. Хоёрдугаарт, хуулийн заалт зөрчинө гэх асуудал буюу нийт урсгал зардлын 25 хувьд цалин хөлс байна гэх асуудлаа цэгцэл. Төсвийн тухай хуулиар 30 хүртэлх хувь гэж заасан байгаа. Хамгийн сүүлд хэлэхэд, одоо тавьж байгаа шаардлагыг биелүүлэх шаардлагатай. Үгүй бол ажил хаялт үргэлжилсээр байна. Гэтэл П.Наранбаяр сайд бидэнд ямар ч боломж байхгүй. Үйлдвэрчний эвлэл бидэнтэй уулзаж, тохиролцохгүй байна гэх асуудлыг тавьсан. Тодорхой шийдэлтэй хариу өгөхгүйгээр 20 хувийн нэмэгдэл гэдэг чинь өнөөдрийн худалдан авах чадварыг гүйцэхгүй тоо шүү.

Уг нь багш нарын цалинг жил бүр 30, 30 хувиар нэмэгдүүлээд явсан бол гурван сая орчим төгрөг болох байсан. 2025 оныг 2018 онтой харьцуулахад 136 хувиар худалдаг авах чадвар унасан байна. Харин 2021 оноос хойш 76 хувиар худалдан авах чадвар уналтад орсон. Тиймээс багш нарын цалин хөлсийг заавал 2.5-3.5 мянган төгрөг болгох шаардлагатай. Бид олон судалгаа харж байна. Жишээлбэл, багшийн цалин дунджаар 460 орчим ам.доллар. Гэтэл нэг хүн Монголд амьдрах сарын амьжиргааны өртөг нь 571 ам.доллар буюу хоёр сая 100 мянга орчим төгрөг байдаг гэнэ. Тиймээс энэ тоог давж байж багш нар наад захын хэрэгцээгээ хангах асуудал үүснэ. Дээрээс нь маш их хүний нөөцийн дутагдал байгаа учраас үүнийг дагаад ажлын ачаалал үүсч байна. Тиймээс бид цалингаа гурван сая 500 мянгад хүргэнэ. Үгүй бол хугацаагүй ажил хаялт үргэлжлээд л явна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top