x

Үе тэнгийн дээрэлхэлт гэмт хэрэгт тооцогддог

Хүүхдүүдийн дунд гарч буй үе тэнгийн дээрэлхэл, дарамт, хүчирхийлэл нь тоглоом төдий зүйл биш бөгөөд эрүүгийн болон зөрчлийн шинжтэй гэмт хэрэг болохыг Цагдаагийн ерөнхий газраас анхаарууллаа.

ЦЕГ-ын мэдээлснээр хүүхдүүд “мөнгө нэхэх”, “үг хэлээр доромжлох”, “биед халдах” зэрэг үйлдлийг анзаарагдахгүй, мэдэгдэхгүй зүйл мэтээр ойлгодог буруу хандлага түгээмэл байна. Гэвч эдгээр нь хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй үйлдэл юм.

“Баригдахгүй л бол гэмт хэрэг биш гэж ойлгодог хүүхдүүд бий. Гэхдээ баригдана. Нэг сар, нэг жил, бүр хэдэн жилийн дараа ч хамаагүй ийм төрлийн хэрэг эцэстээ илэрч шалгагддаг,” гэж ЦЕГ-ын мэргэжилтэн онцоллоо.

Судалгаагаар дээрэлхэлт нь бүх насны хүүхдүүдийн дунд тохиолддог ч, ахлах ангийн сурагчид илүү өртөмтгий байгааг тогтоожээ. Зарим тохиолдолд “тоглоом” эсвэл “хошигнол” мэтээр илэрдэг ч, тухайн хүүхдийн сэтгэл зүйд хүнд нөлөө үзүүлдэг байна.

Сэтгэл зүйчдийн хэлснээр, үе тэнгийнхний үл ойлголцол, бие биенээ таньж мэдэхгүй байх нь дээрэлхэл үүсэх шалтгааны нэг болж байгаа аж. Хүүхдүүд нэгнийхээ сайн чанарыг олж харж, эерэгээр харилцаж сурвал дээрэлхэл багасна.

“Хүүхдийн сайн тал, онцлогийг нь олж хэлэх, урам өгөх нь өөртөө итгэх итгэл нэмдэг. Итгэлтэй хүүхэд өөрийгөө болон бусдыг дарамтлах магадлал бага,” гэж сэтгэл зүйч зөвлөжээ.

Мөн дээрэлхэлтэд өртсөн хүүхдүүд өөрсдийгөө дээрэлхүүлж байна гэдгээ ч ойлгодоггүй, тусламж хүсэхээс ичиж зовдог нь хамгийн том хүндрэл болдог байна. Энэ байдал удаан үргэлжилбэл сэтгэл гутрал, түгшүүр, амиа хорлох зан үйлийн эрсдэлийг нэмэгдүүлэх аюултай.

Сэтгэл зүйч, мэргэжилтнүүд эцэг эхчүүдэд дараах зөвлөмжийг өгч байна. Хүүхдэдээ чанартай цаг гаргаж, бухимдалгүйгээр ярилцах, зан аашийн өөрчлөлтийг анзаарах нь чухал. Харин дээрэлхэлт, гадуурхалт, хүчирхийллийн шинж илэрвэл өөрсдөө шийдэх гэж оролдох бус сургууль, нийгмийн ажилтан, цагдаагийн байгууллагад хандах шаардлагатайг онцолжээ.

“Дээрэлхэл нь хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндэд урт хугацааны хохирол учруулдаг. Энэ асуудлыг үл тоомсорлох нь ирээдүйд илүү ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй,” гэж сэтгэл зүйчид анхаарууллаа.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
  • DR. ADITYA (102.89.69.248)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 10 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Өмнөд Солонгостой хамтарсан цэргийн сургуулилтын хүрээг хумихыг Д.Трамп үүрэгджээ 1 цаг 41 мин Н.Учрал агаараар амь зууж эхлэв, зөв... 1 цаг 48 мин Н.Учрал: Монгол Улс COP17 бага хурлыг шийдлийн индэр байлгахыг зорьж байна 1 цаг 49 мин Харк арлын терминалаас газрын тос ачиж эхэлжээ 1 цаг 55 мин Инфляц: Ус, ундаа ба Монголбанк 2 цаг 3 мин Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл эхэллээ 2 цаг 6 мин "Арсенал" 18 дахь удаагаа Английн Супер цомыг хүртлээ 2 цаг 45 мин Өдрийн дотор хоёр удаа дэлхийн рекордыг шинэчиллээ 3 цаг 30 мин Ардын жүжигчин А.Энхтайван: “Чингис хаан” дүрийнхээ нэрийг сэвтүүлэхгүй гэж хичээж өдий хүрсэн 3 цаг 44 мин ДЭМБ: Эболагийн халдвараар 30 минут тутамд нэг хүн нас барж байна 3 цаг 59 мин Л.Месси гурав дараалан пенальти алджээ 4 цаг 4 мин СОР17: Ногоон бүсэд 39 гольф карт иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ 4 цаг 8 мин Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан 4 цаг 12 мин Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын XVII бага хурал Улаанбаатар хотноо эхэлнэ 4 цаг 32 мин Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажиллагааг өдөр бүр явуулж байна Өчигдөр 12 цаг 00 мин Энхтайваны гүүр, Нарны авто замыг холбосон туслах замд хучилт хийнэ Уржигдар 13 цаг 42 мин Энэ хичээлийн жилээс сургуулиуд фэйсбүүк болон бусад цахим платформ ашиглахгүй Уржигдар 13 цаг 38 мин Японд үер, хөрсний нуралтын улмаас найман хүн амь насаа алджээ Уржигдар 13 цаг 32 мин Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын шинжтэй боловч урт хугацааны өөрчлөлтийн эхлэл юм Уржигдар 12 цаг 26 мин Голомт банкны кредит картаараа Shangri-La Mall-аас 20%-ийн буцаан олголт аваарай 2026-08-14
iИх уншсан
Оросын мэргэжилтнүүд “Бушер”-т буцан ирж байна Д.Трамп дахин сонгогдсоноос хойш 175 мянган визийг цуцалжээ Монгол банк мөнгө хэвлээгүй, гэхдээ Монгол Улс мөнгөтэй байн... Генерал Карстен Бройер: Орос Европын эсрэг дайны шинжтэй ажи... Цаазын ялыг халахыг Ливаны парламент дэмжлээ П.Наранбаяр: Элдэв төрлийн хурал цуглааныг болиулах, бүх зох... Наймдугаар сарын шатахууны хэрэглээг бүрэн хангах нөхцөл бүр... СОР17 хурлын стратегийн баримт бичиг “Тал хээрийн төлөвлөгөө... Ормузын хавх Шатахууны хямрал ба бодит байдал Пуужинг агаарт бус, газарт байгаа байгууламжтай нь хамт устг... Малчид цөлжилтөөс сэргийлэх, байгаль орчноо хамгаалах шийдли... Умард Солонгос пуужин хөөргөснийг Япон улс эсэргүүцэв COP-17: Үгүй хийх нь Улаанбаатарын сүүлчийн ногоон бүс, үлдэ... Д.Уламбаяр: Геополитикийн эрсдэлтэй нөхцөл байдал түр зуурын... Кимүра Аяако: Монголын хүрээ цамын талаарх судалгаагаа өргөж... Нар хиртэхтэй холбогдуулан Майорка арал дээр онц байдал зарл... СОР17: Цөлжилттэй тэмцэхээр НҮБ-ын конвенцод нэгдсэн улс орн... АНУ-ын төсвийн алдагдал түүхэн дээд хэмжээнд хүрчээ "Хайрын хүч" Дуучин Болд SocialPay Park
Top