x

О.Баасанхүү: Хууль зүйн шинэ сайдын нэр гарсныг нэлээд хүн их эмзэгээр хүлээж авч байх шиг байна

Улсын Их хурлын гишүүн асан О.Баасанхүүтэй ярилцлаа.

-Ерөнхий сайд ХЗДХ-ийн сайдаа сольж, оронд нь Б.Энхбаяр гишүүнийг томилж буйгаа мэдэгдсэн. Маргааш /өнөөдөр/ энэ асуудлаа УИХ-д танилцуулахаар болсон байна. Гэвч энэ нь хууль зөрчсөн, зөрчөөгүй гэсэн маргааныг дагуулж байгаа. Үүн дээр та хуулийн талаас нь тайлбар өгнө үү?

-Үүн дээр маргаад байх юм байхгүй. Үндсэн хуулийн 2019 оны өөрчлөлтөөр Ерөнхий сайдыг УИХ томилох болон чөлөөлөх эрхтэй. Харин Ерөнхий сайд нь кабинетаа өөрөө бүрдүүлнэ. Ингэхдээ Ерөнхийлөгч болон УИХ-д танилцуулна гэж оруулсан. Танилцуулна гэдэг нь асуулт асууна, үг хэлж болно. Хамгийн гол нь санал хураахгүй. Тэгэхээр энэ бол Ерөнхий сайдын бүрэн эрх байхгүй юу.

-Тэгэхээр УИХ дээр ямар нэгэн байдлаар санал хураахгүй юм байна, тийм үү?

-Тийм, тэр хүнийг дэмжих, дэмжихгүй гэсэн ямар нэгэн шийдвэр гаргахгүй гэсэн үг.

-Өмнөх ХЗДХ-ийн сайд нь ямар нэгэн алдаа дутагдал гаргаагүй. Бараг өөрөө мэдээгүй байхад нь ийм томилгоо хийчихлээ гэсэн шүүмжлэл яваад байна. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Энэ бол ямар нэгэн байдлаар ажилд орж байгаа асуудал биш. Засгийн газар УИХ-ын өмнө ажлаа хариуцах, мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэх, Засгийн газрын тухай хуульд зааснаар гэмт хэрэгтэй тэмцэх, бодлого, хөтөлбөрийг тодорхойлж, Монгол Улсын нийт нутаг дэвсгэр даяар хэрэгжүүлэхэд өөрийнхөө багийг өөрөө бүрдүүл л гэж байгаа юм. Хуучин “Шүд сугална” гэж яриад зарим нэг сайд нь болохгүй байна гээд байдаг байсан. Одоо үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр больчихсон юм. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайд өөрөө УИХ-ын өмнө дангаараа хариуцлага хүлээнэ. Харин өөрийнхөө багийг өөрөө бүрдүүлнэ л гэсэн зарчим.

-МАН-ын Хяналтын ерөнхий хороо өнөөдөр/өчигдөр/ хуралдах товтой байна. Тэгвэл Б.Энхбаяр гишүүнийг хүмүүсийн ярьж байгаа шиг намаасаа хөөчихвөл энэ томилгоонд нөлөөлөх үү?

-Огтхон ч нөлөөлөхгүй. Яагаад гэвэл хуучин Засгийн газарт зарим нэг яамны сайдаар заавал УИХ-ын гишүүн байх тухай заачихсан байдаг байсан.

Харин сүүлийн өөрчлөлтөөр хэн ч байж болохоор заачихсан. Ерөнхий сайд хэнтэй ажиллахыг хүсч байна. Түүнээс л болно.

-Гэхдээ энэ томилгоог нэг хүнээс өс авах, тодруулбал Д.Амарбаясгалан гэдэг хүнийг нүүрсний хэрэгт холбоотой гэдгийг нь нотлох, яллах ганцхан үүрэгтэй хийгдчихлээ гэж яриад байна шүү дээ?

-Хууль зүйн сайдын нэр гарснаар нэлээд хэдэн хүн их эмзэг хүлээж авч байх шиг байна. Гэхдээ энэ хүмүүсийн бараг 90 хувь нь гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй, зарим нь бүр яллагдагчаар татагдсан этгээдүүд харагдаж байна лээ. Тэгэхээр тэдгээр хүмүүст Ерөнхий сайдын нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эрчимжүүлнэ гэсэн үг нь эмзэг тусч байж болох юм.

Би солигдож байгаа сайдыг муу ажилласан гэж хэлэхгүй. Дүгнэх цаг хугацаа ч бага байлаа. Гурван сар гаруйхан хугацаанд л ажиллалаа. Гэхдээ Ерөнхий сайдын хэлсэн нэг үг бий. Өмнө нь Засгийн газарт байхдаа нүүрсний хулгайтай тэмцэх ажлыг эхлүүлж, сонсгол зохион байгуулсан ч түүнийгээ дуусгаж чадалгүй кабинетаараа огцорсон. Одоо харин түүнд ажлаа дуусгах бололцоог олгох үүднээс Хууль зүйн сайдаар томиллоо гэж хэлсэн.

Өөрөөр хэлбэл, хүмүүс “Ажлаа хий” гэдэг жагсаал хийж, дараа нь “Нэрийг нь зарла” гэдэг аймшигтай жагсаал болсон. Түүгээр бид 40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай байна гэдэг тоог олж авсан. Цаашлаад энэ хулгайд 17 хүний нэр холбогдсон. Харамсалтай нь өнөөдрийг хүртэл энэ талын нэг ч хэрэг шүүхээр шийдэгдээгүй. Яг энэ зарлагдсан хүмүүс дотор тухайн үедээ УИХ-ын гишүүн биш байж байгаад нүүрсний хулгайн мөнгөө ашиглаад томсгосон тойрог дээр асар их мөнгө хаяад өнөөдөр гишүүн болчихсон хэд хэдэн хүн байгаа.

-Та нэрийг нь хэлж болох уу?

-Халтмаагийн Баттулга, Р.Сэддорж гэх мэтчилэн хүмүүс бий. Нөгөө талд ч зөндөө хүмүүс байна. Ийм асуудал чинь өнөөдөр нэлээд замбараагүй болсон. Тухайн үед би говийн бүсэд нэр дэвшинэ гээд явж байхдаа угаах үйлдвэрээ 20 километрийн цаана барьчихсаныг нь харсан. Дээрээс нь төмөр замынхаа цаад талд барьчихсан байсан. Сүүлд үүнийх нь утга ойлгогдож байна л даа. Тэр хооронд тээврээр аваачдаг юм байна. Тээврийнх нь хөлс нүүрсний хулгайчдын компаниудад очдог. Түүн дээр нь сая шалгалт хийнгүүт тээврийн хөлс нь бараг 10 дахин багаслаа гэж байгаа юм. Ингэж болохгүй л дээ. Энэ бол хэрээс хэтэрсэн зүйл. Тийм болохоор энэ асуудлыг шалгах шаардлагатай гэдэг дээр талархалтай байгаа.

Төсвөөсөө давсан мөнгө хулгайч нарын гарт байна. Ийм мөнгөтэй тэмцэнэ гэдэг амархан биш. Монгол Улсын хилээр бүртгэлгүй асар их мөнгө орж ирсэн. Нэг дээр нь ч асуудал шийдэгдэхгүй байгаа учраас би өнөөдөр тагнуулын байгууллага дээр жаахан шүүмжлэлтэй хандаад байгаа юм. Хэдхэн жилийн өмнө хил хаагдсан чинь алтны тушаалт нэмэгдсэн. Тэгэхээр нарийн зохион байгуулалттай, мафижсан бүлэглэл байгаад байгаа юм. Тиймээс үүн дээр дайн зарлаж буй хэлбэрээр тэмцэл өрнүүлж байгааг би зөв л гэж бодож байна.

-Танай намын дарга, УИХ дахь АН-ын даргыг нөгөө намын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл гаргалаа гэдэг шүүмжлэл байна. Үүн дээр та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын дотоод үйл ажиллагаанд оролцсон мэдэгдэл хийгээгүй. Монгол Улсад өнөөдөр замбараагүй байдал хэрээс хэтэрчихээд байна. Жишээлбэл, УИХ-ын дарга, намын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга тэргүүтэй хүмүүс сууж байгаад тодорхой хүнийг шоронд хийх тухай ярилцсан гэж байгаа юм. Түүнд нь би оролцоод эсрэг үг хэлсэн гэсэн. Ийм зүйлд оролцсон гээд УИХ-ын дарга ярьж байна гэдэг чинь өөрөө асуудал. Үүнийгээ шалгуулах хэрэгтэй. Дээрээс нь ЗГХЭГ-ын дарга байхдаа нүүрсний худалдан авалтын хэлэлцээрийг эхлүүлсэн юм байна. Тэгээд баталгаажуулж амжилгүйгээр УИХ-ын дарга болсон байна. Гэхдээ өмнөх хэлэлцээрийн үнийн дүн нь 100 ам.доллар байсан байхад өөрөө УИХ дээр очиж батлуулж байгаа үнэ нь 50 ам.доллар гээд хоёр дахин бага байна гэдэг баримт яриад байгаа. Тиймээс энэ баримтыг шалгах ёстой.

Орондоо хууль зассан гээд Ц.Нямдоржийг огцруулж байсан. Ордноос гадуур, найзынхаа оффис дээр 60 тэрбумын тухай ярьсан гээд УИХ-ын даргыг чирээд гаргаж байлаа. Гэтэл АТГ-ынхан намынханыг 20, 20-иор нь эрүүгийн хэрэг үүсгэж шалгах гэж байна гэж ярьдаг. Эсвэл 10 тэрбум ам.долларын алдагдалтай гэрээг зурсан гэж ярьдаг энэ этгээд өнөөдөр УИХ-ыг даргалах нь зөв үү. АН-аас Дэд хороо байгуулах саналыг Ж.Баярмаа гишүүн боловсруулаад явж байгаа. Тэр Дэд хорооны ажил нь УИХ-ын даргын ажлыг шалгах гэж байгаа юм. Өмнөх Ерөнхий сайдын ажлыг шалгана. Энэ бүрд ашиг сонирхлын зөрчил байгаа учраас УИХ-ыг даргалахаа боль гэдэг шаардлагыг тавьж байгаа юм. Энэ чинь МАН-д ямар хамаатай юм.

-Та саяхан УИХ-ын гишүүд дотор хар тамхи хэрэглэдэг дөрвөн хүн байна гээд хэлчихсэн юм уу. Та нэрийг нь хэлж болох уу?

-Би байгаа гэж хэлээгүй. Тийм хов сонссон гэж хэлсэн. Хар тамхины донтолтод 3-4 гишүүн нь орчихсон юм байна гэсэн хов сонссон. Үүнийг шалгадаг газар нь Цагдаагийн ерөнхий газар учраас энэ ховыг нягтлаач гэсэн гэдгээ хэлсэн.

-Цагдаад та гомдол гаргасан гэсэн үг үү?

-Би цагдаад гомдол гаргасан биш, ийм зүйл байна, очиж нэг тестлээч гэж хэлсэн юм. Би үүнийг зүгээр нэг хов ярих гэж яриагүй. Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн албаны тухай хуульд төрийн албан хаагчдыг дөрөв ангилаад, улс төрийн албан тушаалтан дотор нь УИХ-ын гишүүнийг оруулаад заачихсан. Гэхдээ төрийн албан хаагч нь сэтгэцийн хувьд эрүүл байх ёстой гээд шалгуур заачихсан байдаг гэж би ярьсан.

-Цагдаад гомдол гаргахгүй болохоор шалгах юм уу?

-Цагдаагийн байгууллага бол гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. Тийм ч учраас Хууль зүй, дотоод хэргийн яамны дор байдаг. Ер нь бол өнөөдөр хар тамхины хэрэг Монгол Улсад гамшиг болоод байна гээд бүхэл бүтэн алба байгуулна гэж яриад байгаа. Хэрвээ ингэх гэж байгаа юм бол эхний ээлжинд УИХ-ын Тамгын газартай хамтраад УИХ-ын гишүүдийг үзлэгт оруулах ёстой. Төрийн албан хаагчдыг үзлэгт оруулж байхад нэг этгээд хүний шээсийг дуслын саванд хийчихээд солих гэж байгаад баригдаж байсан тохиолдол бий.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Jane Suza (84.17.50.167)
    BEST BITCOIN RECOVERY EXPERT THE HACK ANGELS Contact THE HACK ANGELS. If you have lost money to scam. There are a lot of untrue recommendations and it's hard to tell who is legit. But I am sure of THE HACK ANGELS and the team they will surely help you out. Took me a long time to locate them. They approach each case with precision and adaptability, always focused on delivering results. If you are facing fraud, scams, or other crypto-related challenges, contact a professional like THE HACK ANGELS before the trial runs out. They help clients reclaim what is rightfully theirs. CONTACT INFORMATION VIA: support@thehackangels.com Website at www.thehackangels.com WhatsApp +1(520)200-2320 They did more than retrieve my Bitcoin; they gave me back my future.
    2025 оны 10 сарын 05 | Хариулах
  • Harris Thomas (5.62.57.54)
    "In the crypto world, this is great news I want to share. Last year, I fell victim to a scam disguised as a safe investment option. I have invested in crypto trading platforms for about 10yrs thinking I was ensuring myself a retirement income, only to find that all my assets were either frozen, I believed my assets were secure — until I discovered that my BTC funds had been frozen and withdrawals were impossible. It was a devastating moment when I realized I had been scammed, and I thought my Bitcoin was gone forever, Everything changed when a close friend recommended the Capital Crypto Recover Service. Their professionalism, expertise, and dedication enabled me to recover my lost Bitcoin funds back — more than €560.000 DEM to my BTC wallet. What once felt impossible became a reality thanks to their support. If you have lost Bitcoin through scams, hacking, failed withdrawals, or similar challenges, don’t lose hope. I strongly recommend Capital Crypto Recover Service to anyone seeking a reliable and effective solution for recovering any wallet assets. They have a proven track record of successful reputation in recovering lost password assets for their clients and can help you navigate the process of recovering your funds. Don’t let scammers get away with your hard-earned money – contact Email: Recoverycapital@fastservice.com Phone CALL/Text Number: +1 (336) 390-6684 Contact: Capitalcryptorecover@zohomail.com
    2025 оны 10 сарын 03 | Хариулах
  • Grusso Lucas (138.199.31.8)
    HIRE THE REAL CRYPTO RECOVERY EXPERT // THE HACK ANGELS The crypto market is very volatile and a lot of individuals have lost some of their crypto coins and crypto assets to these online scams. I was scammed over ( $798,000) by someone I met online on a fake investment project. I started searching for help legally to recover my money, and this left me devastated and depressed. I came across a lot of Testimonies about THE HACK ANGELS RECOVERY EXPERT. I contacted them providing the necessary information and it took the experts about 48 hours to locate and help recover my stolen funds. I’m very thankful for their help and I’m glad there is a safe way to fully recover crypto assets since the authorities cannot do anything to help get back lost funds. If you ever find yourself in a similar situation, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is who you need to turn to! YOU can contact them via: WhatsApp +1(520)200-2320 ) or shoot them an Email at (support@thehackangels.com) They also have a great Website at (www.thehackangels.com )
    2025 оны 10 сарын 02 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгчийн дэвшүүлсэн “Энхийн Зөвлөл” ба Монгол 19 цаг 40 мин 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял оноожээ Уржигдар 19 цаг 05 мин ЦЕГ: Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэдэг 30.000 далд хэрэглэгч байж болзошгүй Уржигдар 18 цаг 06 мин Нийслэлд энэ онд 78.5 км дугуйн зам шинээр барина Уржигдар 18 цаг 02 мин Үндсэн хуулийн цэц хуулийн заалтыг Үндсэн хууль зөрчсөн гэж үзлээ Уржигдар 18 цаг 01 мин УИХ-ын ажлын хэсэг боловсролын салбарын асуудлыг хэлэлцэв Уржигдар 17 цаг 58 мин УИХ-ын дарга Баруун-Урт-Бичигтийн боомтын авто замын бүтээн байгуулалттай танилцав Уржигдар 17 цаг 56 мин УИХ-ын гишүүн С.Цэнгүүн Диспетчерийн Үндэсний Төв ТӨХХК-ийн үйл ажиллагаатай танилцав Уржигдар 17 цаг 49 мин Улаанбаатар-Рашаант чиглэлд нийтийн тээвэр үйлчилж эхэлнэ Уржигдар 17 цаг 41 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав Уржигдар 17 цаг 39 мин Улаанбаатарт шөнөдөө 29 хэм хүйтэн Уржигдар 17 цаг 29 мин Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгайлав Уржигдар 16 цаг 23 мин Урианхай тувачуудын урвалт Уржигдар 15 цаг 24 мин Аюултай ачаа тээвэрлэгчдэд хяналт шалгалт хийж байна Уржигдар 15 цаг 05 мин Нийслэлд мансууруулах бодистой тэмцэх ажлын төлөвлөгөөг танилцуулав Уржигдар 15 цаг 04 мин Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй л дээ Уржигдар 15 цаг 03 мин Шинэ Зуунмод хотод "Цахиурын хөндий", дата төв байгуулахаар хэлэлцэв Уржигдар 15 цаг 03 мин Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хийжээ Уржигдар 14 цаг 54 мин TikTok АНУ-д хэрэглэгчдийн мэдээллийг хамгаалах хамтарсан компани байгууллаа Уржигдар 14 цаг 48 мин Боловсролын сайд Буриадын Соёлын сайдтай уулзав Уржигдар 14 цаг 47 мин
iИх уншсан
Капиталист нийгэмд социалист өмч оршдоггүй: Эрчим хүчний сал... Зэрлэг капитализм Л.Отгочулуу: Эрдэнэт үйлдвэр 1,2 их наядын өртэй ч бараг 700... ШХАБ, ЕАЭС руу тэмүүлэх Ираны явцуу зорилго Бид мэдээллийн аюулгүй байдлын аудит хийлгэх ёстой Дэлхийд металлын үнэ өсөх нь Монголд яаж нөлөөлөх вэ? Хөгжлийн бэрхшээлтэй "AI"-гаар хотын түгжрэлийг бууруулахгүй... Урианхай тувачуудын урвалт Б.Чойжилсүрэн: Зуухны гэмтлийг шуурхай засварлаж байна, өнөө... ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Хуланг дуудаж сануулга өгчээ... Цахилгааны үнийг нэмж 550 тэрбумыг олоод 400 тэрбумыг хулгай... Д.Нацагдоржийн мэндэлсний 120 жилийн ойг тэмдэглэнэ Монголын компани олон улсын хувцас загварын үзэсгэлэнд оролц... Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол зургаагаар нэмэгджээ... Өнөөдөр эрчим хүчний хязгаарлалт хийж болзошгүй байршлууд "Жаргалантын гол" нэрийг албан ёсоор баталжээ Засгийн газар Монгол, Оросын хамтын ажиллагааны комиссын хур... 16 настай охины амийг хөнөөсөн Ц.Д-д бүх насаар нь хорих ял ... Прокурорын байгууллага долоо хоногт 109 мянга гаруй зөрчил б... Архангай аймагт голын татам дагуу 21 га талбайд ойжуулалт хи...
Top