x

Т.Ганболд: Шороон ордны нөөц дууссан учир алтны нийлүүлэлт огцом уналаа

Монголбанк энэ оны эхний найман сард 7739 тонн үнэт металл худалдан авсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулаад 24.1 хувиар, харин 2020 оны мөн үетэй харьцуулахад 52 хувиар буурсан байгаа юм. Тэгвэл яагаад алтны олборлолт буурах болсон талаар Монголын Алт үйлдвэрлэгчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга Т.Ганболдтой ярилцлаа.

-Энэ жил 20 тонн алт олборлоно гэсэн тооцоо гарсан ч одоогийн байдлаар найман тонн хүрэхгүй хэмжээнд экспортолсон гэсэн мэдээлэл байна. Яагаад алтны олборлолт буурсан бэ?

-Энэ жил болон өнгөрсөн онд алт хамгийн сайн өсөлттэй, эрэлттэй, тогтвортой, найдвартай байгалийн эрдсээр шалгараад явж байна. Харамсалтай нь манайд Монголбанкинд нийлүүлэгддэг алтны нийлүүлэлт буурч байна. 2013 оноос эхлээд Засгийн газрын түвшинд бодлогоор алтны салбарыг бодитойгоор дэмжсэн. Ингээд алтны нийлүүлэлт тэр цаг үеэс хойш өссөөр жилдээ 6 тонн хүрэхгүй нийлүүлэгддэг байсан алтны хэмжээ 13 тонн, 15 тонн болж, 2016, 2017, 2018 оноос 20 тонн руу орж ирсэн

Саяхныг хүртэл 20 тонн хүртэл хэмжээгээ хадгалсан. Энэ дундаа дийлэнх нь шороон ордны нөөц байгаа гэсэн үг. Үндсэн ордууд төдийлөн судлагдаагүй, харин сүүлийн үед мэр сэр ажиллаж эхэлж байна. Тэгэхээр өнгөрсөн жилүүдийн нийлүүлэлт дандаа шороон ордууд гэж ойлгож болно. Мэдээж энэ жил алтны нийлүүлэлт огцом унасан байна. Энэ бол ААН болон иргэд нийлүүлж байгаа алтаа нийлүүлэхгүй, эсвэл буруу замаар гаргаж байгаа гэж хардахаасаа илүү геологи судалгааны ажил төдийлөн сайн хийгдэхээ больсон.

Саяхныг хүртэл нийлүүлэгдэж байсан алтны гол нөөц нь социализмын үеийн шороон ордны илэрц гэсэн үг. Тэр үед эрэлттэй байсан компаниуд сүүлийн жилүүдэд нэмж хайгуул судалгаа хийгээд, шороон ордын нөөцүүд дуусчихаад байгаа. Байгаль орчин хамгаалах хууль, дүрэм журмын дагуу гол ус, ой модтой ойрхон болон хилийн бүс нутгууд хязгаарлагдсан. Тэгэхээр үлдсэн шороон ордны нөөц дууссан учраас алтны нийлүүлэлт огцом уналаа.

-Ковидын үед буюу хил хаалттай байх үед 20 гаруй тонн алт тушааж байсан гэсэн мэдээлэл байна л даа?

-Ковидын үед ч 20 орчим тонн алт тушаагдсан. Ковидын үед хил хаагдангуут асар их хэмжээний алт тушаагдаад, бусад үед тушаагддаггүй байсан гэдэг бол маш худал мэдээлэл. Монголбанк иргэнээс ч бай, ААН-ээс ч бай алтыг тухайн өдрийн Лондонгийн үнэт металлын биржийн ханшаар нь худалдаж авдаг. Тийм учраас хулгайгаар хилээр давж гаргаад зарах ямар ч ашиггүй. Харин Монголбанк дэлхийн зах зээлийн ханшаар худалдаад авчихаж байгаа шүү дээ. Хайгуул судалгааны ажилд маш их хөрөнгө үрээд, дампуурч байгаа олон компани бий. Бодит байдал дээр цэцэрлэг, сургууль, цагдаа, тэтгэвэр гээд төсвийн бүх зардлын 90 орчим хувь нь шууд болон шууд бусаар уул уурхайгаас орж ирж байгаа.

-Тэгэхээр үлдсэн хугацаанд дахиад алт тушаагдах боломж бий уу?

-Цаг агаарын нөхцөл байдлаас болоод уул уурхайн хөрс хуулалтууд, уулын ажил ихэвчлэн хавар, зун хийгддэг. Өдийд бүтээгдэхүүнээ дөнгөж авч эхэлж байгаа, металлдаа дөнгөж хүрч байгаа газрууд ч байгаа. Мөн дөнгөж үйлдвэрлэлийн процесс нь явагдаж байгаа газрууд ч бий. 10, 11, 12 дугаар сар бол өндөр үр өгөөжөө өгдөг цаг үе нь. Иймд үүнээс өсөлттэй гарч ирэх байх. Том зургаараа алтны салбар яагаад уналттай байна гэдэг өвчнийхөө оношийг л зөв олж харах ёстой.

-Тэр нь юу байна вэ?

-Мэдээж хэрэг бүх уул уурхайтай холбоотой байдаг, ижил төстэй зүйл нь тухайн төр засаг, ард иргэд нь уул уурхайг дэмждэггүй асуудал. Уул уурхай гэдэг бол өндөр эрсдэлтэй салбар. Асар их хэмжээний мөнгө шингэдэг. Тэр баялаг олддог, эсвэл олддоггүй. Олдоогүй нь маш том эрсдэлийг хүлээгээд, хүнд байдалд ордог. Харин эрсдэлтэй нүүр тулаад олснууд нь эргээд орон нутгийн иргэд болон төр засгийн эсэргүүцэлтэй тулгардаг. Ганцхан алт гэлтгүй нүүрс, зэс, төмрийн үйлдвэр, жонш гээд уул уурхайн салбар бол Монголын эдийн засгийг өсгөж байгаа хамгийн гол салбар. Үүнээс салаалаад бусад салбарууд тэжээгдэж байгаа.

Шууд утгаараа Монгол Улсын эдийн засаг уул уурхай дээр тогтдог. Тэгэхээр уул уурхайгаа эсвэл зарим улс орон шиг Үндсэн хуульдаа хориглоод, уул уурхайг ашиглахаа болих хэрэгтэй. Эсвэл дүрэм журмынх нь дагуу олборлодог болгох хэрэгтэй. Тэгээд үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Хоёрдугаарт, засаг захиргаатай эрх зүйт төрөөс гаргаж байгаа тогтоол шийдвэрүүд нь хэрэгжээд үг дуугүй биелэгдээд явдаг байх хэрэгтэй. Эсвэл тухайн орон нутгийн иргэдийн зөвшөөрлөөр, хяналтаар ажиллах гэх мэт дүрмүүдээ тодорхой болгохгүй бол бодит байдал дээр хоорондоо зөрчилдөөнтэй нөхцөл байдал үүсгэдэг.

Яагаад ийм нөхцөл байдал үүсээд байна вэ гэхээр манай улсын энэ олон жил хөгжиж чадахгүй яваад байгаагийн шалтгаан нь авлига. Дэлхий дээр хамгийн өндөр авлигатай улсуудын эгнээд орсон байгаа нь манай улс маш их авлигатай байгаагийн баталгаа. Үүнээс болж орон нутгийн иргэд өөрсдийнх нь амьдрал ахуй, өрхийн эдийн засагт нь эерэг нөлөөлөл гаргадаггүйгээс болоод хажууд байгаа уул уурхайгаа ухуулах дургүй байдаг.

Түүнээс биш Үндсэн хуулийн 6.2 дээр байгаа байгалийн баялаг нь ард түмнийх мөн үү гэвэл мөн. Тэр нь ашигт малтмалын нөөц ашигласны татвараар дамжаад төсөвт ороод, ард иргэдэд очих ёстой байдаг. Ийм дүрэмтэй. Харамсалтай нь асар их үрэлгэн, хулгай хийдэг төр засагтай улс учраас АМНАТ хэлбэрээр ч байна уу төсөвт цугларч байгаа мөнгө ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд зарцуулдаггүй болохоор тэмцдэг болчихоод байгаа юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улсын хэмжээнд мал төллөлт 82.2 хувьтай байна 16 цаг 27 мин Сайд Ц.Идэрбат Беларусийн Хөдөө аж ахуй, хүнсний сайдтай уулзлаа 16 цаг 28 мин Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төслийн явцтай танилцлаа 16 цаг 34 мин Ерөнхий аудитор болон Ерөнхий прокурор нар аудитын шийдвэрийн хэрэгжилтийг сайжруулахаар уулзлаа 16 цаг 36 мин Ховд аймагт шүлхий өвчний халдвар нэмэгдэж, хорио цээрийн дэглэм тогтоолоо 16 цаг 38 мин “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт хийнэ 19 цаг 51 мин Эрчим хүчний сайд Б.Найдалаа Эрдэнэтийн ДЦС-ын үйл ажиллагаатай танилцав 19 цаг 54 мин Богдхан ууланд зөвшөөрөлгүй газар ухсан этгээд дахин зөрчил гаргажээ 19 цаг 55 мин Банкуудын нэрийг барьсан цахим залилангаас сэрэмжлүүлж байна 19 цаг 55 мин Сонгуулийн ерөнхий хорооны төлөөлөгчид БНСУ-ын орон нутгийн сонгуулийг ажиглалаа 19 цаг 56 мин Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 19 цаг 58 мин Тэтгэврийн нөөц сангийн 215.3 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгалуулжээ 19 цаг 58 мин Сонсголгүй иргэдийн шаардлагыг хүлээн авч, дохионы хэлний хууль боловсруулж эхэллээ 19 цаг 58 мин Амлалтуудын хугацаа дуусаад стратегийн орд эзэмшигчид ууртай байна... 19 цаг 59 мин Улаанбаатар хотод гол нэрийн бараа, ялангуяа махны үнэ өсжээ 20 цаг 1 мин Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэнжав нар хүрэл медаль хүртлээ 23 цаг 20 мин Польш улс бага сургуулийн сурагчдыг гар утас ашиглахыг хориглоно 23 цаг 28 мин Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ 23 цаг 29 мин Түрээсийн мопед, скүүтерийг өнөөдрөөс түр хугацаанд хориглолоо 23 цаг 31 мин БНХАУ-ын дарга Ши Жиньпин Умард Солонгост айлчилна 23 цаг 31 мин
iИх уншсан
ХХОАТ: Улстөрчдийн ашиг сонирхол Г.Баттулга: Онцгой байдлынхан орчин үеийн багаж төхөөрөмжгүй... ТӨБЗГ төрийн бус байгууллагын өмчийг эзэмшилдээ авахаар улай... “Google” компани өвчин тээгч шумуулын тоог бууруулах туршилт... Энэтхэгт зочид буудалд гал гарч, 21 хүн амиа алджээ Засгийн газрын ээлжит хуралдаанаар 20 гаруй асуудал хэлэлцэж... Монгол Улс дрон жолоодлогын олон улсын тэмцээнийг анх удаа з... Ховд аймгийн Булган суманд малын гоц халдварт шүлхий өвчин г... “Улаанбаатарын яриа хэлэлцээ”-Бүс нутгийн цорын ганц механиз... Боловсролын сайд Израилын төлөөлөгчтэй уулзаж, оюутан солилц... Сэлэнгэ аймагт баригдаж буй 70 МВт-ын ДЦС-ыг өвлийн оргил ач... Хиймэл оюуны 500 багш бэлтгэх үндэсний аяныг Голомт банкны ... Si кредит картаар сүлжээ дэлгүүрүүдээс худалдан авалт хийгээ... Япон Улс гадаадын иргэдийн виз, оршин суух зөвшөөрлийн хураа... Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгох хуваарийг танилцу... “Хүнсний хувьсгал”-ын дүнд шингэн сүүний нийлүүлэлт 2024 оны... Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн төмөр замын төсл... Япон руу чиглэсэн хар салхины улмаас Токиогийн нислэгийг цуц... Паратаеквондогийн гранпри тэмцээнээс Г.Болор-Эрдэнэ, У.Сүрэн... Д.Батлут: Алдаа, зөрчил тогтоогдвол хэн ч байсан хариуцлага ...
Top