x

Ө.Шижир: Төсвөө бүхэлд нь буцааж, Сангийн яам тооцоо судалгаа хийгээд дахин оруулж ирэх хэрэгтэй

Улсын Их Хурлын гишүүн Ө.Шижиртэй ирэх оны төсвийн хүрээнд ярилцлаа.

-Ирэх оны төсвийг УИХ хэлэлцэж эхэлсэн. Таны хувьд юуг илүү анхаарч, засах шаардлагатай гэж үзэж байна вэ. Ер нь төсөвтэй холбоотойгоор таны байр суурь ямар байгаа вэ?

-Төсвийн талаар байр сууриа илэрхийлэх бүрдээ тодорхой нэг зүйлийг хэлж байгаа. Тэр нь юу гэхээр Монгол Улс бол мөнгөгүй биш мөнгөтэй улс. Мөнгөгүйн гэхээс илүү мөнгөтэйн зовлонг туулж байгаа. Өөрөөр хэлбэл, төслүүдээ ач холбогдлоор нь эрэмбэлээгүйгээр аль болох олон асуудлыг шийдсэн мэт харагдах гэж хичээсэн төсөв гэж ойлгож болно. Тэгсэн атлаа урсгал зардал нь улам тэлсэн, хөрөнгө оруулалтын зардлаа багасгасан ийм л төсөв орж ирээд хэлэлцэгдэж байна. Энэ бол алдагдалгүй биш, алдагдалтай төсөв. Өнгөрсөн жилийн төсвийг хэлэлцэж байхад 1.9 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв дээр Ерөнхийлөгч хориг тавьж байсан. Ирэх оны төсөв ч адилхан 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар орж ирсэн байна. Энэ алдагдлаа гадаадын зээл, тусламжаар санхүүжүүлнэ гэж байгаа. Миний хувьд товчхондоо ирэх оны төсөвт шүүмжлэлттэй хандаж байна. Яг тийм сайн төсөв бол биш ээ гэж хэлье.

-Сайн төсөв биш гэдэг нь яг ямар жишээгээр харагдаж байна вэ?

-Энгийн жишээ авъя. Ирэх оны төсөвт 90 сая тонн нүүрс олборлоно гэж тусгасан. Энэ нь сард 7.5 сая тонн нүүрс гаргана гэсэн үг. Гэтэл манай улсын нүүрс олборлох, экспортлох дэд бүтцийн хэмжээ хязгаар юу билээ.

Өнгөрсөн хугацаанд бид хамгийн ихдээ сард 6.5-7 сая тонн нүүрс экспортолж байсан. Тэгэхээр сар бүр 7.5 сая тонныг олборлох нь энэ байгаа дэд бүтэц дийлэх үү гэдэг асуудалтай. Нөгөөтэйгүүр Монгол Улс алт, зэс, нүүрсээ л зарж амьдарч байна. Гэтэл ирэх жил 20 тонн алт олборлоно гэж тооцсон байна лээ. Гэтэл яг одоогийн байдлаар алт найман тонн хүрэхгүй хэмжээнд экспортолсон байгаа. Тэгэхээр үлдсэн хугацаанд дахиад 10 орчим тонн алт тушаагдана гэдэг бодит боломж байхгүй тооцоолол гэсэн үг.

Нуулгүй хэлэхэд, алтны олборлолт угтаа ихэссэн. Гэвч тушаалт нь бага байна. Гэтэл дэлхийн зах зээл дээр алтны үнэ түүхэнд байгаагүй дээд үнэдээ хүрсэн. Өөр нэг сонин зүйл байна. Ковидын үед буюу хил хаалттай үед бид 21-23 тонн алт тушааж байсан. Гэтэл хил нээлттэй үе буюу одоо бид найман тонн алт тушаасан байгаа юм. Үүний цаана юу харагдаж байна вэ гэхээр алт хилээр нууцаар гарч байна гэсэн үг. Тиймээс бид энэ чиглэлд хяналт шалгалтаа сайжруулж байж ирэх онд алтаа 20 тонн-д хүргэх боломж байх юм гэж үзэж байгаа.

-Хөрөнгө оруулалтын эрэмбэ дээрээ Засгийн газар нэлээд хэл ам дагуулдаг. Ирэх оны төсөвт үр ашиг багатай төсөл, арга хэмжээнүүд бас нэлээд их байна гэж гишүүд шүүмжилж харагдсан. Таны хувьд энэ асуудалд ямар байр суурьтай байгаа вэ?

-Орон нутагт байгаа сумын Засаг даргын Тамгын газрын байр гэхэд хоёр давхар, үндсэндээ 1000 орчим метр квадрат байгаа юм. Гэтэл түүний бараг тал орчим хувь буюу 30-40 хувь нь ашиглагдахгүй талбай эзэлж байна. Энэ нь зураг төслөөсөө болсон уу, юунаас болсон юм мэдэхгүй. Ганцхан 2026 оны гэлтгүй сүүлийн 10 жилийн улсын төсвийн урсгал зардлын тэлэлт, хөрөнгө оруулалтын оновчгүй байдлаас үүдэж төсвийн зардал жил бүр хэдэн их наядаар нэмэгдсээр байна. Тухайлбал, сүүлийн 10 жилийн хугацаанд улсын төсвөөс зөвхөн соёлын ордон, музей, театр, нэг цэгийн үйлчилгээ, ЗДТГ-ын байр орон сууц, татвар, нийгмийн даатгалын барилга гээд 939 барилгын төсөлд нийтдээ 1.6 их наяд төгрөг зарцуулж байгаа төсөв дээр анхааръя. Энэ бүхэн нь эргээд улсын төсвийн урсгал зардлыг нэмэгдүүлж, олсон орлогынхоо ихэнхийг зардал болгож нийгмийн суурь салбарын хөгжилд хүрэлцэхгүй явсаар өдийг хүрлээ.

Ганцхан жишээ хэлэхэд 2012 онд анхны төсөвт өртөг нь 5.1 тэрбумаар батлагдаж өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байж төсөвт өртөг нь 26 тэрбум болсон жишээ ч байна. Гарын салаагаар хяналтгүй урсаж буй улсын төсвийн зардал 2016 онд 9.4 их наяд байсан бол 2025 онд 35.8 их наяд, 2026 онд 32.9 их наяд боллоо. Зардал нэмэгдэхийн хэрээр ард түмний амьдрал сайжирсангүй. Иймээс төсвийн зарцуулалт, хөрөнгө оруулалтын бодлого дээр бодит дүгнэлт хийх шаардлага нэн чухал байна. МАН засаг бариад 10 жил боллоо. Төсөв дагасан авлига яаж явдаг тухай сүүлийн 10 жилийн төсвийн задаргаанаас тодорхой харагдана.

-Улс төрд нөлөө бүхий дарга нарын сонгогдсон тойрог, төрсөн нутаг дээр улсын төсвийн санхүүжилт өндөр тавигддаг ийм жишиг тогтчихлоо. Ирэх оны төсөв дээр ч ийм хандлага харагдаж байна уу?

-Харагдаж байгаа. Ер нь бид лоозогносон улс л болсон юм байна гэж дүгнэж байна. Юу гэхээр ирэх 2026 оныг боловсролыг дэмжих жил гэж зарласан атлаа хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг бодитой нэмэгдүүлж чадахгүй л байна. Сургууль, цэцэрлэгийг бүрэн хүртээмжтэй болгохын тулд 1.2 их наяд төгрөг хэрэгтэй гэж байгаа. Гэтэл ирэх онд хэрэгжих анхны төсөвт өртгөөсөө хэд дахин нэмэгдсэн 139 барилга, байгууламж, зам байна. Төсөвт өртөг нь нэмэгдсэн нийт дүн нь 805 тэрбум төгрөг. Жишээ нь, нэг ном 10 мянган төгрөгөөр худалдаж авахаар байлаа гэж бодъё. Гэтэл ирэх жил тэр номоо 20, 30 бүр 40 мянгаар авахаар боллоо. Үүн шиг анхны өртөг нь нэмэгдсэн үнэ нь 805 тэрбум төгрөг болж байна гэсэн үг.

Үүнээс юу харагдаж байна гэхээр Монгол Улс мөнгөгүй биш мөнгөтэй улс байна. Боловсролын жил гэж зарлаад байгаа бол тэвчиж болох зардлуудаа бүгдийг нь тэвчээд сургууль, цэцэрлэгийнхээ асуудлыг 100 хувь шийдье. Боловсролын жил болгоно гэчихээд Улаанбаатар хотод байгаа хоёр номын санд ном авах төсөв нь 12.5 сая, аймгуудад 2.5 сая төгрөг төсвөлсөн байна. Ийм боловсролын жил гэж байдаг юм уу.

-Төсвийг алдагдалгүй батлах шиг амархан зүйл байхгүй гэж Засгийн газар, холбогдох сайд нар нь ярьж байгаа шүү дээ?

-Нэгхэн жилийн дотор хүмүүсийн байр суурь өөрчлөгддөг юм байна. Өнгөрсөн жил бид алдагдалгүй төсөв гээд батлаад явсан. Тухайн үед өнөөгийн Ерөнхий сайд Ерөнхийлөгчийн хоригийг оруулж ирж байхдаа алдагдалгүй төсөв баталдаг улс орнууд олон бий гэж ярьж байсан. Алдагдалгүй төсөв батлах нь хөрөнгө оруулалтын өгөөжийг нэмэгдүүлдэг гээд бүр жишээ аваад бидэнд ярьж байсан шүү дээ. Гэтэл өнөөдөр өөрөө Ерөнхий сайд болчихоод УИХ-д 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай төсвөө өргөн барьчихаад л сууж байна. Цаашдаа тодотгол орж ирвэл энэ алдагдал хэд болох юм, мэдэхгүй.

-Төсөв хэлэлцүүлгийн шатандаа яваа. Энэ орж ирсэн төсвөө гишүүд засаад батлаад явсан нь зүгээр үү, эсвэл Засгийн газарт буцаасан нь илүү оновчтой юу. Та юу гэж бодож байна вэ?

-Төсөв таван хэлэлцүүлгээр явдаг. Сүүлийн хэлэлцүүлэг шууд сонссонд тооцоод батлаад явдаг. Энэ төсвийг засаад, өөрчлөөд явах боломж бол бий. Гэхдээ миний харж байгаагаар Засгийн газраас орж ирсэн төсөв тэгж их айхавтар өөрчлөлт ороод, засагдаад байдаг зүйл байдаггүй. Тиймээс миний хувьд төсвөө бүхэлд нь буцаагаад улмаар Сангийн яам нь төсөв дээрээ дахиад сайтар суугаад оруулж ирэх нь зөв юм болов уу л гэж бодож байна. Ер нь бол судалгаагаа маш сайн хийх хэрэгтэй. Мөн төсөвт өртгөө үнэн зөв, нарийн тооцох шаардлагатай. Ингэж байж сайн төсөв орж ирнэ.

-Он дамжин хэрэгждэг төсөл, арга хэмжээнүүд байдаг. Нэг сургуулийн барилга гэхэд хэдэн жил үргэлжилдэг. Энэ нь нийгэм, эдийн засагт хүндрэл мэдээж учруулдаг байх, тийм үү?

-Тийм. 2026 оны улсын төсвийг хараад, дүгнэлт хийгээд сууж байхад зөвхөн Боловсролын салбарт Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үндсэн болон өргөтгөл барилгын 2-5 жил баригдаж буй төсөл 91 ширхэг, таваас дээш жил баригдаж байгаа төсөл дөрвөн ширхэг тус тус байна. Эдгээр төслүүд нь нийт дүнгээр анхны төсөвт өртөг 639.9 тэрбум байсан бол сүүлийн төсөвт өртөг нь 732.3 тэрбум болж 92.5 тэрбум төгрөгөөр өссөн байна. Улсын хэмжээнд нийт 33180 хүүхдийн багтаамжтай 95 ширхэг сургууль, цэцэрлэгийн барилга хоёроос дээш жилдээ ашиглалтад орж чадахгүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол гурваас дээш жил болно.

Улаанбаатар хотод нийт ЕБС-ийн 6940 хүүхдийн багтаамжтай арван сургууль 3.3 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй хүлээгдэж байна. Ирэх жил орно гэж тооцвол 4.3 жил. Орон нутагт 20.540 хүүхдийн багтаамжтай сургууль, цэцэрлэг дунджаар 2.4 жилийн барилгажилтын хугацаатай ч ашиглалтад ороогүй ирэх жилийг хүлээж байна. Мөн л ирэх жил орно гэж тооцвол 3.4 жил. Цэцэрлэгийн хувьд Улаанбаатарт нийт 540 хүүхдийн ортой хоёр цэцэрлэг гурав дахь жилдээ барилгажилт, орон нутагт 5160 хүүхдийн ортой 37 төсөл 3.2 жилийн барилгажилтын хугацаатай ашиглалтад ороогүй тус тус хүлээгдэж байна. Ашиглалтад орох хугацааг мөн л ирэх жил гэж тоовол 4.2 дахь жилдээ ашиглалтад орох нь.

Нэг цэцэрлэг ашиглалтад орох дундаж хугацаа дөрвөн жил гээд бод доо. 320-хон хүүхдийн суудалтай өргөтгөл барилгыг СБД-ийн 71 дүгээр сургууль 2018 онд анх 1.5 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй эхэлж байсан бол нийт найман жилийн хугацаанд батлагдсан төсөвт 5.1 тэрбум болсон байх жишээ байна. Энэ хугацаанд төсвийн алдагдал, бүр цаашлаад ашиглалтад ордоггүй сургууль, цэцэрлэгээ хүлээж хэчнээн хүүхэд сурах орчноор хохирч байна вэ. Үүний хариуцлагыг хэн хүлээх вэ. Хүүхэд сурч боловсрох, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй гэсэн хуулийн заалт хаачив.

Ердөө 1-2 жилд барьж дуусгах боломжтой сургуулийн барилгыг бүтэн найман жилээр чирэгдүүлж, төсөвт өртгийг гурав дахин өсгөж байна. Ядаж л эхлээд сургууль цэцэрлэгийн барилгыг 1-2 жилд барьж дуусгадаг улс болъё. 2000 айлын хотхоныг ганц, хоёрхон жил барьчихдаг сайд танхимд чинь сууж байхад үлгэр жишээ авах хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.85.14)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Бөөрөө зарах гэж олон жил зүтгэсний эцэст бөөрийг минь (780,000 доллар) худалдаж авсан Энэтхэгээс ирсэн ADITY-д баярлалаа. Имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM (102.89.85.14)
    Сайн байцгаана уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхий нийтэд хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгой хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би хандивлагч болсон. Би 1 бөөрөө эмнэлэгт донороор өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас би 1 бөөрөө мөнгөөр өгсөн. Бөөрөө өгсний дараа би маш эрүүл хэвээр байна. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар бөөрөнд 780 мянган ам.доллар өгсөн. Одоо би 780 мянган доллараар орон сууц, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсч байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.
    2025 оны 09 сарын 26 | Хариулах
  • Marian Lucas (198.144.155.68)
    HIRE THE TOP CRYPTO & BITCOIN RECOVERY EXPERTS THE HACK ANGELS I have always thought it would be impossible to recover stolen cryptocurrency funds until I came across a hacker called THE HACK ANGELS RECOVERY EXPERT. Thanks to their expertise and dedication. If you’ve lost Bitcoin due to a wrong transaction, hacking, or forgotten private keys, THE HACK ANGELS RECOVERY EXPERT is here to help. If they could recover my $820,000 there’s hope for you too. I highly endorse their services to anyone looking to have their funds traced and recovered. You can get in touch with them through their Contact WhatsApp (+1(520)200-2320 Email at support@thehackangels.com Website at www.thehackangels.com If you're in London, you can even visit them in person at their office located at 45-46 Red Lion Street, London WC1R 4PF, UK.
    2025 оны 09 сарын 25 | Хариулах
iШинэ мэдээ
Paramount Skydance компани Warner Bros. Discovery-г Netflix-тэй хийх хэлцлийн улмаас шүүхэд өгчээ 13 цаг 10 мин Төрийн ордонд Үндсэн хуулийн уншлага боллоо 13 цаг 12 мин G7-ийн орнууд ашигт малтмалын салбарт Хятадаас хамаарах байдлаа бууруулна 13 цаг 13 мин ХХААХҮЯ газар тариалангийн салбарын мэргэжлийн холбоодтой уулзлаа 13 цаг 14 мин Нийслэлд 2026 онд 30 сургууль, 14 цэцэрлэг шинээр барина 13 цаг 16 мин Онцгой байдлын байгууллагад эмнэлгийн тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө 13 цаг 16 мин Аймгуудын наадамд барилдсан есөн бөхөөс допинг илэрчээ 13 цаг 19 мин Гандан орчмыг жишиг гудамж болгон тохижуулна 13 цаг 20 мин Иран улсад зорчих иргэдийн анхааралд... 13 цаг 20 мин Онцгой байдлын байгууллагын чадавхыг бэхжүүлж, алба хаагчдыг гадаадад сургана 13 цаг 21 мин Улаанбаатарт шөнөдөө 18 хэм хүйтэн 13 цаг 23 мин "Ерөнхий сайдаас асууя" шууд ярилцлагад асуулт, саналаа илгээгээрэй 14 цаг 45 мин Реал Мадридын дасгалжуулагчаар Арбелоаг томилжээ 15 цаг 56 мин Кипрт авлигын дуулиан дэгдэж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга огцорлоо 15 цаг 59 мин Дакар Ралли: Тамирчид 483 км-ийн урт гарааг шуурганд дуусгалаа 16 цаг 1 мин Нийслэлийн нийтийн аж ахуйн салбарт парк шинэчлэл хийж байна 16 цаг 4 мин Түрээсэлсэн автомашиныг нь орон нутагт худалдан борлуулжээ 16 цаг 5 мин Хадгаламж банкны эрх хүлээн авагч АТГ-т талархал илэрхийлэв 16 цаг 6 мин Өсвөрийн хоккейчдын Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 16 цаг 7 мин Alphabet-ын зах зээлийн үнэлгээ 4 их наяд ам.доллар давлаа 17 цаг 44 мин
iИх уншсан
Х.Нямбаатарыг хотын даргаас чөлөөлөх нь ял биш, шагнал юм Явуухулангийн Цаст Цагаан уул Д.Уламбаяр: Венесуэлд дэглэм өөрчлөгдөж, ардчиллын замаар хө... Г.Батзориг: Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх жил учир төсөвт ... Сэтгэлээ сайжруулж, гэгээрэл рүү тэмүүл Г.Занданшатарын Засгийн газрын шинэ 300 хоног Өөрийгөө олох уу? Өөрийгөө алдах уу? Үндсэн хууль хэлэлцэхэд амар хялбар, саад бэрхшээлгүй явсан ... Буруу орчуулгаас буруу ухагдахуун Үндсэн хуульт түүхийн зуун Ираны ард түмэн тэмцэж байна Г.Занданшатар: УБЕГ иргэдээс уучлал гуйх хэрэгтэй Нөөцийн махыг 410 цэгээр худалдаална Увс-Улаанбаатар чиглэлийн автобусанд 29 настай эмэгтэй амарж... Хамт архи уусан 2 эмэгтэй нэгнээ хутгалсан байж болзошгүй ду... Үндсэн хуулийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан болно Саудын Араб хөрөнгийн зах зээлээ гадаадын хөрөнгө оруулагчда... Монгол, Хятадын аж ахуйн нэгжүүд хамтын ажиллагааг бэхжүүлэх... ИТХ-ын нөхөн сонгуулийн цаг хугацааны хуваарийг баталлаа Хотын дарга Австралийн Элчин сайдтай уулзаж, хамтын ажиллага...
Top