x

Б.Анхзаяа: Өнөөдрийн нам маргаашийн төр болдог учраас хүссэн хүсээгүй тэдний асуудал биднийх болж хувирдаг

Улс төрийн намын даргын сунгаа гэдэг лидерүүдийн чансааг сорьсон тулааны талбар байдаг. Энэ цаг үед МАН-ын даргын сунгаа нэлээд шуугиантай байна. Тэгвэл аливаа улс төрийн намын дарга нийгмийн амьдралд ямар хэрэгтэй юм бол. Энэ асуудлаар улс төр судлаач Б.Анхзаяатай ярилцлаа.

-Улс төрийн намын дарга хүн ямар байх ёстой вэ. Тавигдах гол шалгуур нь юу вэ?

-Намууд өөр өөрийн дүрмийн дагуу намын дарга нараа сонгож байна. Хамгийн түрүүнд нам нь ямар онцлогтой бүтэц вэ гэдгийг ярих нь зөв болов уу. Улс төрийн нам бол олон нийтийн сайн дурын үндсэн дээр байгуулагдсан нэгдэл гэдгийг бид хаа хаанаа мэддэг. Гэтэл заримдаа бизнесийн байгууллага, хааяа хүний нөөцийн агентлаг шиг бүр хэсэг бүлэг хүмүүсийг л эрх мэдэлд хүргэх зорилготой байгуулагдсан институт мэт ажилладаг нь нууц биш. Энэ нь намдаа хийгээд манай засаглал, тогтолцоонд хамгийн их хор хохирол учруулж байгаа зүйл. Ер нь олон нийтийн байгууллага олон нийтдээ хүлээн зөвшөөрөгдөхгүй л бол тэгээд үндсэн мөн чанараа алдаж эхэлдэг.

Хамгийн түрүүнд тухайн улс төрийн намын легитм чанарыг сайжруулахад л намын даргын үүрэг роль өндөр. Гишүүдийнхээ хүсэл сонирхлыг үл тоодоггүй, хувийн ашиг сонирхлыг хөөдөггүй, сонгогчид буюу нийгмийн амьдралаас хол тасарчихгүй байхыг эрмэлздэг намын дарга зөвхөн тухайн намдаа бус Монголд хэрэгтэй болов уу. Ер нь улс төрийн тойрогт байгаа улс төрийн намуудын асуудлыг зөвхөн тэдний асуудал гэж үл тоож болохгүй. Өнөөдрийн нам маргаашийн төр болдог гэдэг шиг тэдний асуудал бидний ч асуудал болж хувирдаг. Тиймээс намын дарга хэн байх, сонгуульд хэнийг ямар зарчмаар дэвшүүлж байна гэх мэт тухайн намын үйл ажиллагаа ил тод байх нь бидэнд маш чухал юм.

Товчхондоо тухайн намынхаа үзэл баримтлалыг бүрэн ойлгосон, улс төрийн зөв соёлтой өрсөлдөөнд уриалсан, намын үйл ажиллагааны шинэ чиг хандлагад нээлттэй, ил тод байдлыг эрхэмлэдэг, эрх ашгуудыг нэгтгэж чаддаг хүн л намын дарга болох нь зөв байх. Яг тодорхой шалгуур үзүүлэлт нь тухайн нам дотоод дүрмээрээ шийдээд явна.

-Намын дарга хүн улс төрийн лидер байх ёстой юу. Эсвэл зохион байгуулагч менежер байх юм уу?

-Ер нь ямар ч байгууллагыг удирдахад энэ хоёр ур чадвар хоёулаа л хэрэгтэй болов уу. Манай намууд гишүүд төвтэй биш, лидер төвтэй шинжээр төлөвшсөн. Мэдээж нам дотроо хүлээн зөвшөөрөгдсөн лидер байж намын дарга болох боломжтой болно. Нөгөө талаар бодлого мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, зохион байгуулалтад оруулах гээд менежерийн ур чадвар ч зайлшгүй хэрэгтэй. Гэхдээ нам ч гэлтгүй ямар ч байгууллага хүний хамаарлаас ангид систем байгуулчихсан тохиолдолд аяндаа зөв ур чадвартай, зөвшөөрөгдсөн хүн нь удирдлагын түвшинд гарч ирээд үйл ажиллагаа хэвийн явагддаг шүү дээ.

-Улс төрийн намын даргын хувийн зан чанар шийдвэр гаргахад ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Намын даргын хувийн зан чанар бол шийдвэр гаргалтад маш том нөлөөтэй. Улс төрийн намын дарга ч гэсэн хүн учир хувь хүний зан чанар нөлөөлөх нь гарцаагүй. Харин хэдий хэмжээнд үүнийг барих нь тухайн хүний туршлага, ур чадвараас хамаарах болов уу. Олон нийтийн байгууллагыг удирдаж байгаагаа ухамсарлахгүй шийдвэр гаргалтыг зөвхөн дээрээс доошоо чиглэсэн байдлаар гаргавал энэ намын соёл төлөвшилд маш ихээр нөлөөлнө. Тухайн намын төлөвшил, соёл нь төрийн засаглалынх болж хувирдаг учир үүнийг бид үл тоож болохгүй.

Мөн намын дарга нь ур чадварыг бус зөвхөн өөрийн үгийг аялдан дагдаг чадварлаг бус хүмүүсээр намыг, төрийн албыг бүрдүүлж орхивол тэгээд асуудал улам хурцдаж байгаа хэрэг. Шинэ Улс төрийн намын тухай хуулиар улс төрийн намууд дүрмээ шинэчилж, илүү дотоод ардчилалтай, хариуцлагатай, бодлогын нам болгох чиглэл рүүгээ явж байгаа. Энэ үүргээ ч ухамсарлавал төсвөөс санхүүжилт авна. Энэ зөв, сайн жишиг гэж харж байгаа. Тэгэхээр улс төрийн намын гишүүд намын даргаа сонгохдоо илүү хувь хүний бус нийтийн эрх ашгийг өмнөө тавьж чадахуйц хүнийг сонгоорой гэж уриалмаар байгаа юм.

-Намын дарга хүн улс орны амьдралд ямар хэрэгтэй юм бэ. Ард түмний итгэлийг авахын тулд намын дарга ямар бодлого баримтлах ёстой вэ?

-Үг, үйлдэл нь зөрөхгүй байх энгийн л зүйлийг сонгогчид хүсдэг. Өөрөөр хэлбэл, амлалтаа биелүүлэх. Гэтэл манай намууд мөрийн хөтөлбөрөө ч олон нийтэд танилцуулж таниулдаггүй, поп амлалтаар сонгуулийн саналыг худалдаж авсаар ирсэн. Баруун, зүүнээрээ холилдож хамтарсан Засгийн газар байгуулсан нь ч үүний хамгийн том илрэл шүү дээ. Улс төрийн намын үзэл баримтлал гэдэг зүйлийг энд бүр ярих ч юм биш. Энэ хэмжээндээ олон нийтээ басамжилж, доромжилж ирсэн. Үүний хариугаа ч авсаар ирсэн. Гэхдээ энд хэн ч хожоогүй нь хамгийн харамсалтай. Өнөөгийн бидний амьдрал үүнийг бэлхнээ харуулж байна.

Намууд нь төлөвшиж байж төр төвшин байна шүү дээ. Энэ байдлыг өөрчлөх чин хүсэлтэй, бас зоригтой тийм намын дарга өөрийгөө олон нийтэд, гишүүддээ зөвөөр ойлгуулж чадвал эрх баригч болох боломжтой шүү дээ. Монголын ард түмэн ухаалаг хэрсүү байсан, улам ч хэрсүүжиж байгаа.

-Сүүлийн үед улс төрийн намын нэр хүнд нийгэмд унасаар байна. Үүнийг та юутай холбож тайлбарлах вэ?

-Манай улс төрийн намуудад асуудал их байгаа. Хөгжлийн замдаа явж байна. Зарим нэг улс төрийн намын поп удирдагчид, улстөрчдөөс болж намаар яах юм гэх хандлагууд мэр сэр явах болсон. Яаж ч бид зөрчилдсөн ардчилсан тогтолцооноосоо ухрах алхмыг л хүсэж болохгүй. Болохгүй байгаа зүйлийг сайжруулах тал руу нь хаа хаанаа хичээх ёстой шүү дээ. Иргэд сонгогчид ч энэ тал дээр тодорхой үүрэг хүлээдэг. Сонгуульдаа хариуцлагатай хандах, хяналт тавих, оролцох гэх мэт. Мэдээж намууд хамгийн том үүрэгтэй. Иргэд сонгогчдод улс төрийн үзэл баримтлалаа танилцуулах замаар улс төрийн боловсрол олгох маш том үүргийг хүлээдэг. Нийгмийн бүлгүүдийн төлөөллийг шийдвэр гаргах түвшинд оролцуулах үүрэгтэй маш чухал байгууллага шүү дээ. Манай намууд энэ үүргээ биелүүлж байгаагүй, хүчин чармайлт ч гаргаж байгаагүй.

Харин шинэ хуулиар үүнийг санхүүжилттэй нь холбож өгсөн нь том дэвшил болсон. Үүний үр шимээр ч бид тодорхой хэмжээнд солонгорсон 126 гишүүнтэй парламенттай болсон. Энэ мэт суурь өөрчлөлтийн жинхэнэ үр шимийг бид 2-3 сонгуулийн дараа харах боломжтой. Бидэнд сайн тал руугаа явж байгаа зүйл багагүй байна. Бүх зүйл тийм дордчихоогүй байгаа шүү дээ.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 3 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Өчигдөр 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top