x

О.Чулуунбилэг: АН-ын туулсан бүх зовлонг МАН тойрохгүй байх

МАН-ын даргын сонгууль ойртох тусам эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нь улам идэвхжлээ. Энэ асуудлаар улс төр судлаач О.Чулуунбилэгтэй ярилцлаа.

-МАН-ын даргын төлөөх өрсөлдөөн нэлээд ширүүн байна. Энэ үйл явц улс төрийн орчинд ямар өөрчлөлтүүд авчирч байна вэ?

-МАН бол эрх баригч улс төрийн хүчин. Эрх баригч намын дарга Монгол Улсын Ерөнхий сайд болж шийдвэр гаргаж эхэлсэнээр иргэдийн амьдралд шууд нөлөөлдөг учраас нийгмийн анхааралд өртөх нь жам ёсных юм.

Улс төрийн орчинд гарч буй гол өөрчлөлт бол эрх барьж буй намаас Ерөнхий сайд Ерөнхийлөгч хоёулаа байгаа тохиолдолд институцийн зөрчил үүсдэг үндсэн хуулийн сул тал жам ёсоороо эхэлж байна. Өмнөх түүх харвал Н.Багабанди-Н.Энхбаяр, Н.Энхбаяр-С.Баярын, Ц.Элбэгдорж-Н.Алтанхуягийн, Х.Баттулга-С.Эрдэнийн гэж өрнөөд өнөөдөр бас л үргэлжилж байна. Хувь хүмүүсийн гэхээсээ институцийн энэ зөрчлийг шийдэхгүй бол дуусахгүй биз. АН-ын зөрчил л гэхэд хоёр ерөнхийлөгчийн бүрэн эрх буюу 2015 аас хойш арван жил үргэлжилж өнөөдөр л дуусаж байна. Мадагүй МАН-ын зөрчил хоёр сонгууль дамнан найман жил үргэлжилэх эрсдэл харагдаж байх шиг.

-МАНдоторх фракц, бүлэглэлийн хүчний харьцаанд хэрхэн нөлөөлж байна гэж та харж байна?

-Ер нь ялсан намын дарга Ерөнхий сайд Монголын бүх ард түмнээс сонгогдсон, өөрийн мөрийн хөтөлбөртэй топ улс төрч Ерөнхийлөгч хоёрын зөрчил тухайн улс төрийн намын ялсан ялагдсан бүлэг фракц, лидерүүдийн зөрчилөөр их өдөөгддөг. Түүх харвал ийм зодоонд Ерөнхийлөгчид ялж ирсэн байдаг юм.

-Эрх баригч намын тэмцэл нийгмийг доргиож, хууль хүчний байгууллагыг хүртэл татан оролцуулж байна шүү дээ. Энэ нь иргэдийн итгэл, улс төрийн оролцоонд ямар дохио өгч байна вэ?

-Эрх баригчдын дотоод зөрчил улс төрийн оролцоо гэхээсээ иргэдийн өдөр тутмын амьжиргаа, орлого, бизнест хортой шүү дээ. Намын зодоон нь төрийн зодоон болчихдог учраас. Нэмээд парламент дахь улс төрийн намууд татагдан оролцоод эхэлбэл иргэдийн амьдралын өртөг улам бүр нэмэгдэнэ. Улс төр парламентын танхимаас хальж гудамж руу гарвал үндэсний эв нэгдэлд асар эрсдэлтэй. Гадаад орчин, геополитикийн нөхцөл байдал ч харуй бүрэнхий байна.

-Шинэ дарга тодорсны дараа МАНболон улс төрийн өрсөлдөөнд ямар стратегийн өөрчлөлт гарч болзошгүй вэ?

-Ерөнхий сайд Г.Занданшатарын Засгийн Газар ажиллаж эхлээд 100 хоног ч болоогүй байна шүү дээ. Түүний Засгийн газар сайн муу ажиллаж байна гэж хэлэх дэндүү эрт байна. УИХ-ын гишүүн биш Ерөнхий сайдын хувьд гадна дотноос ирж буй дарамт нь хэд дахин илүү хүнд байгаа байх. Цоо шинэ хүн гарч ирээд цоо шинэ бодлого зарлаад эхэллээ гэж бодоход өртөгийг нь манай улсын улс төр, эдийн засаг дийлэхгүй. Улс төр гудамж руу халина Өсөлт нь зогссон бүргэд гэдэг шиг эдийн засгийн гацан тогоогоо томруулах шаардлага байна. Том төслүүдээ ч хөдөлгөмөөр байна шүү дээ. Тиймээс МАН зөвшилцлийн зам уруу явах болов уу.

-Монголын намуудын дотоод сонгуулийн энэ үйл явц бүс нутгийн бусад орны улс төрийн кэйстэй харьцуулахад ямар онцлогтой байна вэ?

-Бүс нутагтаа ардчилсан парламентат тогтолцоотой ардчилалын баянбүрд нь уул нь бид. Олон улсын дэг журамд тектоник хөдөлгөөн өрнөж буй энэ үед бид гадаад талдаа бас нэгэн төмөр хөшигний цаана консервлагдаж үлдэх аюул бодитой болсон. Жилээс жилд бидний ардчилал, эрх чөлөө, чөлөөт эдийн засгийн индекс маань унаж хайбрид буюу хагас ардчилалтай улс гэх тодорхойлолт руу шилжилт хийгдэж байна. Үүний нэг илрэл нь улс төрийн намуудын дотоод ардчилал бас хайбрид буюу ардчилал, дарангуйллын холимог тогтолцоотой болох эрсдэл бодитой харагдах боллоо.

-Ер нь МАН-ын эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ намыг ардчилал руу орох цаг нь болсны илрэл юу?

-1992 оноос хойш олон намын тогтолцоо үүссэн. Харахад МАН сүүлийн гучин жилийн хугацаанд дийлэнхэд нь төр барьсан, институтэжсэн том нам мэт боловч хагас төр-хагас намын босоо тогтолцооноосоо салаагүй. МАН-ын энэ босоо тогтолцооноосоо салах дотоод зөрчил үе хоорондын зөрчил байдлаар илэрч байгаа харагддаг. Энэ тал дээр АН болон бусад намууд хамаагүй өмнө нь явж байгаа. Тэгэхээр АН-ын туулсан зовлон бүхнийг МАН тойрохгүй, туулж л таарах байх. Яг л хүүхэд том болох хүртлээ заавал тусдаг өвчин ханиад шиг.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top