x

Д.Цогтбаатар: Ерөнхий сайд Г.Занданшатар ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх

УИХ-ын гишүүн Даваагийн Цогтбаатартай ярилцлаа.

-УИХ-ын намрын чуулган өчигдөр нээлтээ хийлээ. Энэ удаагийн чуулганы гол онцлог нь юу байна гэж бодож байгаа вэ?

-Энэ удаагийн намрын чуулганы гол онцлог нь шинэ Засгийн газар бүрдээд эхний 100 хоног нь болж байна. Засгийн газраас ирэх жилийн төсвөө өргөн барьсан. Энэ төсвийг Улсын Их хурлын дэгийн тухай хуулийн шинэ хэлбэрээр хэлэлцэнэ. Нийтдээ таван дэгээр явна. Энэ бүхэн гол онцлог нь байх болов уу гэж бодож байна.

-Таны хувьд энэ чуулганы хугацаанд ямар ажлууд дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байна вэ?

-Би өөрөө санхүүч хүн. Ирэх жилийн төсөв орж ирсэн. Тийм болохоор мэргэжлийнхээ дагуу төсөв дээр байр сууриа илэрхийлж ажиллана. Ноднин жил төсвийг алдагдалгүй баталж болсон. Түүн шиг энэ жилийн төсвийг ч алдагдалгүй баталж болно. Үүн дээр хатуу байр суурьтай байна. Энэ жил шинээр хийгдэж байгаа хөрөнгө оруулалт гэж тодорхой зүйл харагдаагүй. Бүсчилсэн хөгжил гэж аймгуудыг бүсчилж хөгжүүлнэ гэж ярьсан. Өнгөрсөн хавар хангайн бүсээс сонгогдсон гишүүдийг оролцуулаад хуралдаан болсон. Гэтэл энэ хуралдаанаас гарсан ажлуудын чиглэлд хийх зүйл огт байхгүй байна. Нэг ёсондоо Засгийн газрын залгамж халаа гэж огт алга. Дээрээс нь хийгдэх томоохон ажлууд гэж үндсэндээ байхгүй. Урсгал зардал их өндөр байна. Тиймээс урсгал зардлыг танах чиглэлд ажиллахаар тооцооллуудаа хийгээд ажиллаж байна.

-Таны хувьд төсвийн төсөлтэй танилцсан байх. Өргөн барьсан төслөөр бол алдагдалтай төсөв батлахаар байгаа. Дээрээс нь тэтгэвэрт гарах төрийн албан хаагчдад олгох урамшууллыг 50 хувиар танасан асуудал ч хүчтэй яригдаж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Энэ удаагийн төсвийг өргөн барихдаа 1.3 их наяд төгрөгийн алдагдалтай байхаар тооцож өргөн барьсан. Ноднин жил би бас тайлбарлаж байсан. Энэ 1.3 их наяд төгрөг гэдгийг Засгийн газрын урсгал зардал гэдэг дээрээс гаргаж ирээд танах бүрэн боломжтой. Өргөн барьж байгаа энэ төсөв чинь их ерөнхий ойлголттой яваад байгаа юм. Урсгал зардал гээд байгаа зүйлээ их тодорхой хэлээд, тайлагнах хэрэгтэй. Ингэсний дараа бид алинаас нь танахаа шийдэж болно. Өнгөрсөн жилийн санхүүгийн тайланд хийсэн Үндэсний Аудитын газрын тайлан байгаа. Түүн дээр 15 их наяд төгрөгийн, сайд бүр дээр алдаа дутагдал байгаа.

Эдгээр дээр бид ямар ч хариуцлага ярихгүйгээр яваад л байна. Тиймээс одоо бид хариуцлагаа яримаар байна. Хэнд, ямар хариуцлага тооцох юм. Ямар алдаа дутагдал гарав, тэр нь хэмнэж болох зардал байсан уу гээд яримаар байна. Ингэсний дараагаар 1.3 их наяд төгрөг гэдэг чинь дааж давшгүй, заавал алдагдалтай байна гэсэн зүйл биш. Хөрөнгө оруулалт руугаа хийгээд, зөв зүйлдээ зарцуулаад явна гэж байгаа бол өөр асуудал. Гэтэл Дотоодын нийт бүтээгдэхүүний 40 орчим хувь нь улсын төсвөөс хамааралтай байгаа энэ нөхцөлд урсгал зардлаа танах, Засгийн газрын данхар бүтцийг багасгах чиглэлд ажиллах ёстой. Үүн дээр нэг зүйл хэлэхэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх байсан нэг нөхөр Монголбанкинд даргын орон тоо нэмээд сууж байна.

Гэтэл Ерөнхий сайд нь нэг ч дарга нэмэхгүй ээ гэж мэдэгдсэн. Түүнийхээ эсрэг ажиллаад сандал, суудлын хэрүүл хийгээд явж байна. Энэ мэтчилэн асуудал олон байгаа. Гэхдээ энэ бүхнийг жижиг гэлтгүйгээр шийдээд явахгүй бол улам л данхайгаад байна. Цомхотгох болохоороо мэргэжилтнээсээ хасчихдаг. Нэмэхээрээ даргаа олон болгоод байдаг байж болохгүй. Тиймээс л урсгал зардлынхаа дэлгэрэнгүйг гаргах ёстой гээд байгаа юм. Тэгж байж бид хаанаас нь хасч болохоо шийдэж болно.

-Намын бүлгийн хурал дээр УИХ дахь АН-ын бүлгийн даргын асуудлыг ярьсан уу?

-Намын даргыг Улсын дээд шүүхэд бүртгэгдсэний хойно дараа, дараагийн асуудал яригдаад явна байх.

-АН-д Засгийн газарт орооч гэсэн санал тавьсан гэдэг зүйл яригдаад байна. Энэ талаар танд ямар нэгэн мэдээлэл байна уу. Нөгөө талдаа АН-ыг хүчтэй сөрөг хүчин байх ёстой гэсэн яриа явж байна. Үүн дээр таны байр суурь ямар байна вэ?

-Ноднин жил УИХ-ын сонгууль болж, 126 гишүүнтэй парламент бий болсны дараа 65 суудалтай эрх баригч намаас Засгийн газрыг томилох асуудал орж ирсэн. Энэ үед би биднийг сөрөг хүчин хий гээд ард түмэн 42 суудал өгсөн. Энэ даалгаврыг биелүүлэх ёстой гэж хэлж байсан. Энэ байр суурь дээрээ одоо ч байгаа. АН бол сөрөг хүчин хийх хангалттай нөөц бололцоотой.

-Хаврын чуулган завсарлахтай зэрэгцээд энэ намрын чуулганаар таныг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх асуудал яригдана гэдэг мэдээлэл хэвлэл болон сошиал орчноор явсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Өмнө нь ч хэвлэлд энэ талаар ярьсан. Бүх зүйл хуулийн дагуу явах ёстой. УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг түдгэлзүүлэх асуудлыг УИХ шийдвэрлэнэ гэж байгаа юм. Харин би гишүүн болохынхоо өмнө болоод дараа нь ямар нэгэн байдлаар Үндсэн хууль зөрчөөгүй. Өргөсөн тангаргаасаа няцаагүй. Тэгэхээр над дээр захиалгатай байдаг юм уу, ийм асуудал байнга гарч ирдэг. Гэвч энэ бүхэн хуулийнхаа дагуу шийдэгдээд л явна.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, С.Ганбаатар, Э.Болормаа, мөн таныг гээд дөрвөн гишүүний бүрэн эрхийн асуудал яригдана гээд л байх юм. Энэ мэдээллийг хаанаас явуулаад байна гэж бодож байна вэ?

-Тодорхой хэмжээнд захиалгатай байх. Миний УИХ дээр хэлж байгаа үг, байр суурь таалагдахгүй байгаа албан тушаалтнууд байгаа. Тэднээс улс төрийн зорилготой иймэрхүү мэдээллийг гаргадаг байх гэж бодож байна.

-Та хангайн бүсээс сонгогдсон гишүүн. Харин Ерөнхий сайд тэр бүсэд нэр дэвшээд ялагдсан. Тийм болохоор энэ бүсээс нэг суудал суллаж байгаад өөрөө нөхөн сонгуулиар гарах гэж байгаа гэсэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд эртнээс яригдсан. Үүн дээр та юу хэлэх вэ?

-Ерөнхий сайд Г.Занданшатар харьцангуй туршлагатай, монгол төрийн амьд архив болсон парламентач. УИХ-д олон удаа нэр дэвшиж ялалт байгуулсан. Ялагдаж ч үзсэн. Хангайн бүсэд Ардчилсан намаас дандаа залуучууд нэр дэвшиж ялсан. Ерөнхий сайдын хувьд ялагдлаа хүлээн зөвшөөрөөд ажиллаж байгаа. Тэгэхээр ийм жижиг зүйлээр улс төр хийхгүй байх гэж бодож байна.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • DR. ADITYA (102.89.82.167)
    Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 09 сарын 17 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19 “Айчи-Нагояа 2026” Азийн V пара наадам нээлтээ хийлээ 2026-10-19 Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэмжээ авахаа мэдэгдэв 2026-10-19 Шакира Бишкект тоглолтоо хийлээ 2026-10-19 АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… 2026-10-19 Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026-10-19 Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд 2026-10-19 Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 2026-10-18
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр...
Top