x

Мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэхэд онцгойлон анхаарч байна

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Бейсен, Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай нар энэ сарын 12-нд Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллагын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээний шинжээчдийн багийн ахлагч Др Руперто Викторияно Гонгора тэргүүтэй экспертүүдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Байнгын хорооны дарга Б.Бейсен, Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Мал эмнэлгийн ерөнхий газрын урилгаар эл салбарын гүйцэтгэлийн чадавхийн үнэлгээ хийхээр хүрэлцэн ирсэн экспертүүдтэй уулзаж буйд талархал илэрхийлээд, УИХ мал аж ахуй, хүнс, хөдөө аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэрийн салбарын хууль, эрх зүйн орчныг боловсронгуй болгох зорилт тавин ажиллаж байгааг онцлон тэмдэглэв. Мөн УИХ сүүлийн жилүүдэд мал эмнэлгийн салбарыг олон улсын жишигт нийцүүлэх асуудалд онцгойлон анхаарч, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг 2017 онд УИХ-аар баталж, энэ хүрээнд Мал эмнэлгийн ерөнхий газрыг байгуулан ажиллаж буйг дурдлаа.  
Ноён Др Руперто Викторияно Гонгора, Дэлхийн мал, амьтны эрүүл мэндийн байгууллага нь малын эрүүл мэндийн чиглэлээр стандарт тогтоодог бөгөөд энэ хүрээнд Монгол Улсын мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлж, энэ чиглэлээр явуулж буй үйл ажиллагааны давуу, сул талыг судалж, сайжруулах асуудалд зөвлөгөө өгөхөөр ажиллаж байна гэв. Тэрбээр Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль нь мал эмнэлгийн салбарын тогтолцоог ахисан түвшинд гаргахад чухал түлхэц болсныг тэмдэглээд, өнөөдрийн хүрсэн өндөр түвшнээ цааш нь алдалгүйгээр хадгалахын тулд анхаарах асуудлаар өгөх зөвлөмж, урьдчилсан дүнгийн талаар удахгүй танилцуулна гэж байлаа.

УИХ-ын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны дарга М.Мандхай УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хөдөө аж ахуйн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцэх гэж байгааг дурдаад, мал эмнэлгийн салбарын гүйцэтгэлийн чадавхийг үнэлгээг хийхдээ асуудлыг олон талаас нь судлан, өргөн цар хүрээгээр харж, ажиллахыг хүсэв.

Түүнчлэн тэрбээр, Мал эмнэлгийн салбарын үйл ажиллагааг тогтвортой хөгжүүлэхэд улсын төсвөөс гадна олон улсын түншлэл, технологийн дэмжлэг үзүүлэх, хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, эл салбарын хүний нөөцийг бэлтгэх, бэхжүүлэх, лабораторийн чадавхыг сайжруулахад анхаарах шаардлагатай талаар санал хэлсний зэрэгцээ тус экспертүүдийн гаргах үнэлгээний тайлан, зөвлөмжид анхаарч, ач холбогдол өгч ажиллахаа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий 4 цаг 22 мин MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ 4 цаг 58 мин Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ 5 цаг 7 мин Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ 5 цаг 29 мин Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ 5 цаг 39 мин Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов 6 цаг 46 мин З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэхэд чиглэж болохгүй 8 цаг 1 мин АПЕК-ийн Сангийн сайд нарын уулзалт Хонконгод эхэллээ Уржигдар 10 цаг 38 мин Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухайд... Уржигдар 10 цаг 29 мин "Хараал хүрсэн хот" Уржигдар 10 цаг 20 мин Засгийн газар: 100 мянган айлын орон сууцны хөтөлбөрийг хэлэлцэнэ Уржигдар 10 цаг 00 мин Америкийн бүх хүүхдэд SpaceX-ийн хувьцаа бэлэглэнэ Уржигдар 08 цаг 59 мин МУГТ Г.Болор-Эрдэнэ Азийн пара наадмаас алтан медаль хүртлээ Уржигдар 08 цаг 54 мин Г.Уянгахишиг: Татвар өндөр байх тусмаа сайн гэж ойлгож болохгүй Уржигдар 08 цаг 27 мин "Чингис хаан ба монголчуудын ертөнц” үзэсгэлэнг Берлинд нээлээ Уржигдар 07 цаг 53 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр нар мэдээлэл хийлээ Уржигдар 07 цаг 07 мин Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав 2026-10-20 Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна 2026-10-19 Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ 2026-10-19 Ахмад Аль-Ферганийн нэрэмжит олимпиадаас Монголын сурагчид найман медаль хүртлээ 2026-10-19
iИх уншсан
Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Францын Ерөнхийлөгч үймээн самуун дэгдээгчдэд хатуу арга хэм... АН хагаралтай, МАН хайрын романстай болжээ… Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхи... Энэ долоо хоногт дэлхий дахинд болох онцлох үйл явдлууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтэй хүмүүсийн тухай... Монгол, Германы Хамтарсан тунхаглалд гарын үсэг зурав Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ХБНГУ-д төрийн айлчлал хийж байна Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа "Хараал хүрсэн хот" Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Баруун болон төвийн аймгуудын нутгаар цас орж шуурна 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Албанийн Ерөнхий сайд огцрохгүй гэдгээ мэдэгджээ Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да...
Top