x

Өмнөдийн хийн коридор Европын хийн зах зээлийг өөрчилж магадгүй

Европын хийн коридор зөвхөн графикаасаа түрүүлж яваа ч биш тэр нь анхны тооцоолсноос хямд тусах бололтой.

Өмнөдийн хийн тээвэрлэлтийн коридорын "Набукко" гэж нэрлэгддэг систем нь Баку, Тбилиси, Эрзурум хотуудыг холбосон Өмнөд Кавказын, Туркийн трансанатолийн (TANAP) ба Трансадриатикийн (ТАР) гэсэн гурван том хийн хоолойноос бүрэлддэг. ӨХТК нь нийт 3,5 мянган км-ын урттай бөгөөд 45 тэрбум долларын зардалтай. 

"Туркийн урсгалын" далайн ёроолоор тавигдсан хэсэг дуусантай холбоотойгоор "Набукко" хоолойн тухай дахин яриад эхэлсэн нь санамсаргүй тохиолдол биш. Өмнөдийн хийн коридорыг хариуцсан ВР-ын дэд ерөнхийлөгч Жозеф Мерфийн S&P Global Platts хэвлэлд өгсөн ярилцлагаар бол түүний байгуулалт нь графикийн дагуу явагдаж байгаа бөгөөд ӨХТК 2020 онд ашиглалтад өгөгдөх гэнэ. Бас дээр нь анх төлөвлөснөөс хямд тусч байгаа нь ийм том төслийн хувьд ховорхон үзэгдэл ажээ. Түүгээр ч барахгүй  таван тэрбум доллараар хямд тусч байгаа нь багагүй мөнгө юм.

"Ийм төрлийн мега төслүүд тогтоогдсон хугацаанаас хоцорч хийдэг талдаа. Гэтэл манай төсөл графикийн дагуу яс явж байгаагаас гадна хугацаа алдснаас болон гарах зарлагагүй болж байгаа юм" гэж Жозеф Мерфи хэлж байна.

Өмнөд Кавказын хийн тоолойн хүчин чадал нь жилийн 23 тэрбум шоо метр хий болж байна. TANAP нь 31 тэрбум м³, TAP нь 10 тэрбум м³ болох юм.

TANAP нь 2018 оны долоодугаар сард, харин TAP-ын эхний хэсэг нь төлөвлөсний дагуу хоёр жилийн дараа гүйцэх юм. Европ дараагийн арван жил эхлэхэд Оросын биш Азербайжаны "Шах-Дениз2" ордын хийн хэмжээг нэмэгдүүлсэн байна гэж найдаж байгаа. Үүгээр тивийн орос биш хийн хэмжээг нэмэгдүүлнэ. Ерөнхийдөө бол тоон хэмжээ нь ийм их биш байх юм. Эхэндээ ТANAP 16 тэрбум м³ хий дамжуулсны 6 тэрбум шоо метрыг Турк өөртөө авч байх юм. Европ 10 тэрбум м³ хий авах нь тивийн хийн хэрэглээний зөвхөн 2% байх ажээ. Оксфордын их сургуулийн эрдэмтдийн гаргасан тооцоогоор 2020 онд нийт 564 тэрбум м³ хий Европт хэрэгтэй. Гэхдээ энэ гурван хоолой бүрэн ашиглагдаж эхлэхэд “өмнөдийн” хийн хэрэглээ Европт нэмэгдэх нь мэдээж. Үүнтэй ч Мерфи санал нэг байна.

"Арван тэрбум шоо метр хий нь тооны хувьд нь авч үзвэл их биш. Гэхдээ тэр нь ирээдүйд тивийн хийн хэрэглээнд өөрчлөлт гаргаж болно. Түүнийг өргөжүүлж болох  юм" гэж тэр тайлбарлав.

"Набукко" хоолойн хамгийн хүндрэлтэй хэсэг нь Италийн ТАР болж байна. Туркийн хэсэг графикаар босгогдож ашиглагдах боловч шинэ итали засгийн газрын итгэлгүйгээс тэнд асуудал үүсч магадгүй. Таван сард гарч ирсэн засгийн газрын тэргүүн Жузеппе Конте тэр үед Трансадриатикийн хийн хоолой ер нь хэрэггүй гэж байсан юм. Өнгөрсөн саруудад засгийн газрын өнгө аяс нь наадтай байгаа ч хийн хоолойг эсэргүүцсэн эсэргүүцэл нэмэгдэж байна. Асуудал ийм ч ВР эхний хий 2020 онд Итали хүрнэ гэдэгт найдаж байгаа.

ӨХТК ба "Туркийн урсгал" хоёрын хооронд өрсөлдөөн гарах нь мэдээж. "Туркийн урсгалын" хий Зүүн Европ, Унгарт очих магадлалтай. Энэ хийн хоолой нь хоёр урсгалынх бөгөөд нэгээр нь хий Туркт нөгөөгөөр нь Зүүн Европт очих ёстой. Хий дамжуулах хүчин чадал нь жилдээ салаа тус бүрээр нь 15,75 тэрбум м³ байх юм.

Өнөөдрийн хувьд "Набукко" нь эдийн засгаас илүүтэйгээр улс төрийн хувьд чухал болж байгаа. Каспийн хийг авах дэд бүтэцтэйгээ мэдсэн европчууд улам илүү итгэлтэй болсон байх юм.

М.Цогт

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Оросын хий дамжуулах хоолойноос татвар авна гэсэн сайдыг шийтгэнэ гэсэн гэв үү 14 цаг 33 мин Монтенегро улсын түүхийн товч 14 цаг 42 мин Н.Учрал: Төсөвт хуримтлагдсан, ашиглагдаагүй эх үүсвэрийг зайлшгүй тулгамдсан, бүгдэд илүү хүртээмжтэй зүйлд зарцуулна 14 цаг 49 мин “Шинэ толь хэмээх бичиг” сонины 1913 оны дугаарт Монтенегро Улсын тухай нийтлэл гарчээ 14 цаг 53 мин Хөдөө аж ахуйн мэргэжилтэн бэлтгэх, мэдлэг, технологийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ 14 цаг 58 мин Монтенегро Улсын Ерөнхийлөгч төрийн айлчлал хийхээр хүрэлцэн ирлээ 15 цаг 1 мин Үсрүүлж цацруулахаас хамгаалсан шээсний тосгуурт 2026 оны Шнобелийн шагналыг олгов 15 цаг 56 мин МСНЭ-ийн Ерөнхийлөгч Л.Нинжжамц Бүх Хятадын Сэтгүүлчдийн Холбооны Намын хорооны даргатай уулзлаа Уржигдар 18 цаг 27 мин 17 суманд шатахууныг яаралтай хүргэнэ Уржигдар 18 цаг 23 мин "Дэлхийн нүүдэлчдийн гал тогоо-2026" уралдааны шилдгээр Монголын оролцогч тодорлоо Уржигдар 18 цаг 00 мин “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно Уржигдар 17 цаг 53 мин Сингапурын сайд нарын өндөр цалинг парламентаар хэлэлцүүлнэ Уржигдар 17 цаг 31 мин “Үндэсний ногоон лаб” платформд оролцогчдод талархал илэрхийллээ Уржигдар 17 цаг 23 мин Б.Мөнхсоёл: Төсөвтөө тааруулж дүрмээ өөрчилж болохгүй Уржигдар 17 цаг 00 мин Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2026-09-05 Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST ... Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наада... Венецийн кино наадам эхэллээ ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ... Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйг... Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлэ... Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав
Top