x

Наадмын найраатай харьцуулбал допинг нь өгөөш төдий жижиг зүйл

Монголын Хуульчдын холбооны Үндсэн хуулийн хорооны тэргүүн, доктор профессор Ш.Цогтоотой ярилцлаа.

-Хэд хоногийн өмнө допингийн талаар хөндсөн таны пост цөөнгүй хүний анхааралыг татах шиг боллоо. Тэгвэл допинг, стеройд гэж юу вэ?

-Тийм ээ. Миний постыг хоёр мянга гаруй хүн шейрлэсэн байсан. Допинг гэдэг бол хүн хэрэгцээ хэрэглээндээ тааруулж ашигладаг эмийн төрлийн олон арван бодисын ерөнхийгийн ерөнхий нэршил. Тийм оновчтой орчуулга биш ч гэсэн Засгийн газраас баталсан дүрэмд “сэргээш” гэх орчуулга бий. Стеройд гэдэг нь хүн болгоны сайн мэддэг нөгөө “гормоон” шүү дээ. Монголчилбол даавар гэсэн үг.

-Допинг хэрэглэсэн морь, бөх хоёр бараг галзуу юм шиг болдог гэх ойлголт нийгэмд түгээмэл. Тэгвэл допинг нь эмийн төрлийн бодис уу, хар тамхи уу?

-Хэрэв итгэхгүй байгаа бол Эрүүл мэндийн сайдаас утасдаад асуу. Тэр өндөр мэргэжлийн доктор профессор, их эмч хүн хэлээд өгөх байлгүй дээ. Допинг нэрэн дор эмийн төрлийн бодис яриад байгаа хэрнээ хар тамхи хэрэглэчихсэн юм шиг учир зүггүй дэвэргэж бөхчүүдийн нэр төрийг гутааж, олны тархи угаагаад буйг юу ч гэмээр юм бэ дээ. Хэлэх үг алга.

-Монгол Улс допингийн эсрэг конвенцод аль 2007 онд нэгдэн орсон. Харин та тэгээгүй юм шиг цахим орчинд пост бичсэн байсан уу?

-Үгүй. “Допинг ба үндэсний бөхийн проблемийг товч хөндөхүй” сэдэв дор өөрийн Shar Tsogtoo фэйсбүүкээрээ дамжуулан “үндэсний бөхийн хувьд манайх олон улсын гэрээ конвенцод нэгдэн орсон юм байхгүй. Тиймээс энэ харилцааг Монгол Улсынхаа хууль тогтоомжоор зохицуулах шаардлагатай. Жингийн ангилал бүхий жүдо, чөлөөт бөх, самбо, боксын олон улсын тэмцээнд тамирчдаа оролцуулах зорилгоор допингийн эсрэг конвенцод нэгдэн орж түүнийг дагаж мөрдөж байгаа нь монгол бөхийн барилдаанд үндсэндээ хамааралгүй, тусдаа хэрэг” гэдгийг онцолсон байгаа. Товчдоо гэвэл олимп, тив дэлхийн тэмцээнд маш нарийн горим дэглэм, тусгай стандарт, өндөр хяналт шалгалт дор хэрэгжүүлдэг олон улсын хэм хэмжээнээс хэрэгтэйгээ аваад хэрэггүйгээ хаяхын оронд түүнийг өөрийн зан заншилтайгаа механикаар дүйцүүлэх нь “Төрт ёс, түүх, уламжлалаа нандигнан өвлөх” болон Монгол Улс Үндсэн хуульдаа харшилсан олон улсын хэм хэмжээг дагаж мөрдөхгүй гэсэн Үндсэн хуулийн суурь зарчимтай шууд зөрчилдөнө.

Ер нь бол манайх олон улсын дүрмээр наадмынхаа барилдааныг зохион байгуулж чадах ч биш. Тэгээд ч лаборатори шинжилгээг өөрсдөө шийддэггүй, хариу нь нэг сарын дараа дамжиж ирдэг, зарим жил шинжилгээг нь хорин хэд хоногийн дараа Солонгос руу явуулсан тохиолдол ч байдаг гэсэн. Бодит байдал ийм байхад бусдыг дуурайж допинг гэж туйлшрах нь утгагүй хэрэг. Хэрээг дагаж галуу хөлөө хөлдөөнө гэгчээр өрнөдийнхний хэлэх дуртай “Бусдын сүм хийдэд өөрийн мөргөл залбиралтай очдоггүй” хэмээх энэ агуу түүхэн сургамжид захирагдмал бай гэж зөвлөхөд илүүдэх юун.

-Та постондоо Н.Өсөхбаяр гарьдыг онцолсон байсан. Та хоёр нэг нутаг, хамаатан садан уу. гарьдийг бусад судлаачид юу гэж үзэж байгаа вэ?

-Үгүй ээ. Сайн барилддаг болохоор нь би түүний нэрийг мэдэхээс цаашгүй. Гол проблем нь Улсын гарьд Н.Өсөхбаяр нарын олны хэл амны бай болоод буй таван бөхийн нэрийг дурдсанд миний постын утга учир байгаа юм биш. Асуудлын цөм нь Үндсэн хууль болон Үндсэн хуулийн дээр эрэмбэлэгддэг монгол үндэстний зан заншлын хэм хэмжээг олон жил зөрчиж, энэ заваан юмандаа Ерөнхийлөгчийг хүртэл татан оролцуулж, үзэгч олон түмнээр илтэд тохуурхаад байгааг засаж залруулчих санаатай пост бичсэн царай нь тэр. Шийдвэр гаргагч нарт хуулийн мэргэжлийн хүний дуу хоолойг хүргэж байгаа ухаантай юм уу даа.

-Бусад судлаачид Н.Өсөхбаяр гарьдын талаар тантай санал нэг байна уу. Эсвэл өөр байр суурьтай байна уу?

-С.Шижирбаатар нарын бөх судлаач мэргэжилтнүүд “Үндэсний бөхийн найраа ба допингийн асуудлыг сүүлийн арав гаруй жил хамгийн их дуугарч ярьж хэлж буй хүмүүс бол бид нар юм аа. Манай үндэсний бөхийн барилдаанд допинг бүр хавтгайрчихсан асуудал. Юу үнэн. Энэ үнээн. Үүнийг бүгд мэднэ. Баригдсан, баригдаагүйгээрээ л ялгаатай. Ганцхан хоног циклээ алдаж азаартдаг. Аль 23 жилийн өмнө нэг аварга тэргүүтэй хэдэн бөхөөс допинг илэрснээс хойш допингийн хэрүүл салахаа байсан. Дээрх хяналтгүй он жилүүдийн асуудлыг одоо яриад ямар ч нэмэргүй болсон” хэмээн ахарчилж, цухалдаж байгаагаас үзэхэд улсын гарьд Н.Өсөхбаярт мэдээлэгдсэн шиг хүлцэх хэмжээнээс маш бага-very low (ярианы хэллэгт бол ялимгүй, шалихгүй гэж орчуулагдана) илэрцийг хаана, хаанаа дэвэргэж хадуураад байлгүй зан заншилынхаа хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэдэг дээр Монголын олон нийт 100 хувь биш юм аа гэхэд 90 хувь нь санал нэг байгаа гэдэгт эргэлзэх хэрэггүй.

-Уралдаад дийлэхгүй морио сэрвээ гэдгээр, барилдаад дийлэхгүй бөхөө допингийн шинжилгээ авч хасдаг гэх олны яриа ортой юу. Монголчууд яавал шударга сайхан наадам үзэх вэ?

-Допингийн шинжилгээ авах уу, авахгүй юу гэдэг нь сонин биш ээ. Наадмын найраа гэдэг “хадны мангаа”-нд хамаг учир бий. Шударга байх тухайд бол хоёр зүйл хэлье. Нэгдүгээрт, начины найрааг наадмын найраа болгож хувиргасан энэ завхралыг засаж залруулах хэрэгтэй. Хоёрдугаарт, монгол зан заншлаа дээдэлдэг, Үндсэн хууль, шударга ёсны зарчмыг зөрчдөггүй тийм хэмжээнд манай Баяр наадмын комисс, Үндэсний бөхийн холбоо, Биеийн тамир спорт хариуцсан яам зэрэг үүрэг бүхий субьектууд ажлаа бусдад ацаглаад байлгүй өөрсдөө хариуцсан шиг хариуцаад сурчихвал болчихно.

-Наадмын найраанд мөнгөө төлөөгүй хүнээс допинг илэрдэг, төлсөн бол допинг илэрдэггүй гэх дэл сул яриаг та юу гэж үзэж байна вэ?

-Юутай ч унасан бөх ууртай гэгчээр хэвтүүлж даваа аваад сурчихсан атманууд үнэнхүү хүчтэнд яалт ч үгүй өвдөг сөгдөхөөрөө нууц ноёнтнуудтайгаа хавсайдаж наадмын найрааг хүндэтгэдэггүй, ойлгодоггүй “тэнэг” ч гэх юм уу, азгүй ч гэх юм уу мөнгө муутай арын хаалгагүй “шинэков”-ыг хашраадаг байх магадлал тун өндөр. Та нар улсын наадмын дараахь хэдэн барилдааныг зүгээр л эргэцүүлж үз. Наадмын найраанд оролцож чадаагүй өндөр цолтнууд толгой дараалан хэвтэж өгч буй заваарал, ноёд баядын зугаа цэнгэлийн хавтгайрал, хэргэм зэргийн сагсуурал, манай нийгэмд бөхөөс өөр үнэт зүйл байхгүй юм шиг “эгодох” өвчигнөл зэргийг нэг сая гаруй ядуу монголчууд юу гэж ойлгох болж байна.

-Харин эсрэгээрээ наадмын дараахь аймаг сумын түүхт ойн барилдаанууд шударга болдог уу?

-Хаана ч байхгүй өндөр бай шагналтай бооцоот тэмцэлдээн шударга байна гэж юу байх вэ. Мэдээж хэрэг төлбөрөө төлчихсөнүүд нь наадмын дараа нөгөө юмаа хүртэж байгаад мөнгөний төлөө сарлагийн бух шиг л ноцолдох дүр зураг энд тэндгүй гарч байна. Нэг кейс дурдахад, чөлөөт бөхийн дэлхийн бараг “аварга” тамирчин өрсөлдөгч бөхийнхөө ард нь гарч дөрвөн хөллүүлж дээрээс нь дарчихсан хэрнээ тохойтох төдийхөнд тас гэдэргээ савж унах, тэрчлэн алгадах, элэгдэх, шанаадах, өшиглөх, бөлдөгдөх гээд юу эс нууц биш болжээ.

Иймэрхүү нутаг нуга, гал дэвжээгээрээ үгсэн хуйвалдаж тунаанаас гаргасан ачийг хариулах нэр дор цол ахиулах, даваа унааны тохироог мөнгөөр худалдаж авах гэх мэт башир арга, бохир булхайцлыг таслан зогсоохгүй бол юун түүхэн зан заншил, түмэн олны бахархал. Ард олны итгэл үнэмшил алдагдахад тун ойрхон байна. Яах вэ, дэлхийд авлигын индексээр 121 дүгээрт эрэмбэлэгдэж буй манай нийгэмд энэ нь иймэрхүү угширмал ялзралтай салбар дээр гайхаад байх зүйл биш ч гэлээ сүүлийн жилүүдийн наадам илтэд ёгт егөөдөл, жүжиглэл, атаа жөтөө ихтэй, үнэн хүчийг үзэлцэж түмэн олноо баясгах зарчмаас аль болох зайлсхийсэн, шударга бус үзэгдэлд арай дэндүү автагдаж байгаа байх аа.

-Начины найрааг наадмын найраа болгосон ямар зөрчил дутагдал танд ажиглагдав. Тодорхой жишээ байвал ярьж өгөхгүй юу?

-Төр түмний нүдэн дээр болж буй энэ үйл явдлыг над мэтийн бөх сонирхогч хэллээ гээд юу базаах вэ. Гэхдээ та маш чухал асуулт тавилаа. Уг асуудлын хамгийн том адармаа нь яах аргагүй наадмын найраанд байгаа. Допингийг наадмын найраатай харьцуулбал допинг нь түүний зүгээр л наалданги (наалжуурхай) төдий ур ургацаг хам шинж, эмгэг гэж ойлгож болно. Допинг ба наадмын найрааны тухай асуудал аль Н.Энхбаяр Ерөнхийлөгчийн үeэс одоог хүртэл төрийн албадын хариуцлагагүй байдлыг ашиглаж амташсан үл бүтэх үйлдэл, эс үйлдэхүйтэй ТББ-гаар халхавчилсан зарим этгээд Eрөнхийлөгч надаар, бас ард түмний итгэл үнэмшлээр байн байн тоглож тохуурхаад тун удаж байна. Тоглоом тоотой нь дээр.

-Тухайлбал, ямар хэлбэрүүд нь авлигын шинжтэй байна вэ?

-Имперк судалгаагаар наадмын найрааны мөнгө начингаас дээш даваанд өндөр төлбөр ханштай болсныг иргэд, хэвлэл мэдээллийн байгууллагууд ил тод шүүмжилж буйг хүлээн зөвшөөрвөл зохино. Нэг нь хэвтэж өгнө. Нөгөө нь хэвтүүлж давна гэсэн хоёр том ангилал дотор авлигын хэлбэрүүд бараг ил тод өрнөдөг бололтой. Уучлаарай гэж байгаад энэ зуны “сюрприз”-үүдийг эргэн санахад хангалттай. Саяхан гэмээр улсын заан цол хүртэгч 5-ын даваанд ганцхан минутад дунгуй хадаж унах; Зарим нь сарваганаж сарвалзаж байгаад бүдчиж гудчиж ойчих. Өөрөө өөртөө мэх хийж сөгдөж сөхөрч тахимаа өгөх. Намайг хаясан бөх түрүүлээсэй гэж өрсөлдөгчөө ерөөж янаглах, үнсэж үнгэлэх гээд ямар ч ёс суртахуунгүй зүй бусын олон шинэ арга мэх монгол бөхийн барилдаанд нэвтэрч буйн цаана ил далд явагдаж буй үйлдэл, эс үйлдэхүйг авлигын хэлбэрүүд гэж нэрлэдэг. Практик кейс нь ийм юм.

-Наадмын найрааны талаар хоёулаа хангалттай ярилаа. Одоо харин допингийн эсрэг цаашдын чиг хандлага дээр та саналаа хэлэх үү?

-Допинг гэдэг эмийн төрлийн бодис, олон хэлбэртэйгээс гадна тус бүрийнхээ онцлогт тохирсон тун нарийн зохицуулалттай асуудал. Допинг гэхээр бүгдээрээ хүч тамир, бяр чадалтай болгодог гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. Жишээ нь, таргалахгүй гэж хоолтой хоолгүй зовж зүдэрч яваа холын зайн гүйгч, усан сэлэлтийн тамирчин, уран нугараач, тэшүүрчдийн хэрэглэдэг допинг төрлийн эмийн бодис бөхөөс илэрвэл чамайг допинг хэрэглэсэн гэж үзнэ гээд түүнийг гөрдөөд байж болох уу болохгүй юу гээд зөндөө юм гарч ирнэ.

Өөрөөр хэлбэл, олон улсын тэмцээн дээрх шиг минут секунд, оноо “очков” тоолох нь байтугай жин ба нас биe, гутал хувцас, дэвжээ талбай, орон зайн хязгаарлалтгүй сайн дураараа оролцож, зөвхөн өөр хоорондоо жилд ганц удаа тэмцэлддэг монгол зан заншлын хэм хэмжээний зохицуулалттай үндэсний бөхийн барилдааны өөдөөс олимпод тавигддаг шахалт шаардлагыг сөргүүлэн тавьж буйг зөвтгөх аргагүй.

Учир нь хууль зүйн үндэслэл нь угаас эсрэг тэсрэг юман дээр хайран сайхан бөх залуучуудын алдар хүнд, сэтгэл санаа, цэл залуу насных нь олон жилийн өрсөлдөөн тэмцэлдээн, хөдөлмөр зүтгэл, хүсэл тэмүүллээр даажигнан допинг хэрэглэсэн гэх eрөнхий нэр, хаяг дор ял шийтгэл тулгаж нэрийг нь гутааж, барилдах эрхийг нь хасаад байж болохгүй. Энд нэг аргумент нэмчихэд допингийн шинжилгээг Солонгос, Германы лабораториудад хүрэхээс өмнө манай “мастерууд” хэргийг хэрэг биш болгох, хэрэг биш юмыг хэрэг болгох гажуудал зөндөө гарсаар ирсэнд аргаа барсан топ судлаачид өнгөрсөн жилүүдийн допингийн “но”-г одоо яриад ямар ч нэмэргүй болсоон гэж байгаад дүгнэлт хийж, цаашдын чиг хандлагаа зөв тодорхойлоход оройтох юу байхав.

Иймд үндэсний бөхийн барилдаанд допингийн өндөр агууламж бүхий тодорхой нэр төрөл бодисуудын чухам алийг нь хориглох вэ, алийг нь хязгаарлах вэ, сэргээш хэрэглэсэн хэрэглээгүйг яаж тогтоох вэ, ямар илэрцэд ямар шийтгэл оногдуулах вэ зэргийг ялгаж салгаж өгсөн процессын хуультай болох хэрэгтэй.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хямд үнэтэй шинэ загвар илүү чанартай дуугаралттай болжээ 4 цаг 46 мин Цинциннатигийн хатуу талбайн тэмцээн улирлын чухал тоглолтуудын нэгээр тооцогддог 4 цаг 47 мин Газрын доройтолтой тэмцэх хамтын хүчийг илэрхийлсэн бэлгэдэлтэй лого 4 цаг 47 мин Хавдартай хүүхдүүд 35 нэрийн чанартай эмийг үнэ төлбөргүйгээр авч хэрэглэнэ 4 цаг 49 мин Төв Ази, Дубай, Сингапур боловсролын шинэ төв болон төлөвшиж байна 4 цаг 49 мин Түрээсийн компаниудыг 30 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авна 4 цаг 50 мин Иргэдийг үерийн аюулаас сэрэмжлэхийг анхаарууллаа 4 цаг 51 мин Улаанбаатар хотноо НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хурлыг зохион байгуулна 4 цаг 52 мин Хэн ч эх орноо тэнэгүүдийн орон байгаасай гэж хүсэхгүй 5 цаг 52 мин Наадмын найраатай харьцуулбал допинг нь өгөөш төдий жижиг зүйл 5 цаг 59 мин Янник Синнер эрүүл мэндийн шалтгаанаар финалын тоглолтыг дуусгаж чадсангүй 8 цаг 14 мин ХАМАС шинэ гал зогсоох саналыг хүлээн авчээ 8 цаг 15 мин Занданшатар, Мишустин нар утсаар ярьж хамтын ажиллагааг хэлэлцлээ 8 цаг 16 мин АНУ 6000 гаруй гадаад оюутны визийг хүчингүй болголоо 8 цаг 17 мин Путин, Трамп нар Украины асуудлаар илэн далангүй ярилцав 8 цаг 19 мин Ургацын төлөв: улаанбуудай, төмс, хүнсний ногооны хэрэгцээг дотоодоос хангана 8 цаг 19 мин Ухаалаг камерын системээр 5 сая зөрчлийг илрүүлэв 8 цаг 20 мин 2025-2026 оны хичээлийн жилд сурагчдын тоо 30 мянгаар өснө 8 цаг 22 мин Өвөлжилтийн бэлтгэл: өвс, тэжээлийн хангамжийг нэмэгдүүлнэ 10 цаг 45 мин Мьянмарын бүх нийтийн сонгууль арван хоёрдугаар сарын 28-нд эхэлнэ 10 цаг 46 мин
iИх уншсан
Амт, чанар сайтай, шинэхэн ургацын төмс хэрэглэгчиддээ очлоо... Орон зайн мэдээллийн салбарыг хөгжүүлнэ Арвин ашиг шимтэй үхэр сүргийг бүртгэж эхэллээ Оюутолгойн бүлэг ордын ашиглалтын талаар хянан шалгах түр хо... Хиймэл оюунд суурилсан камерын зөрчлийн талаарх алдаатай мэд... ПСЖ анх удаа УЕФА-гийн Супер цомын эзэн болов Ким Ё Жон: БНСУ-тай харилцаагаа сайжруулах ямар ч хүсэлгүй АНУ, ОХУ-ын удирдагчид Аляскийн Эльмендорф-Ричардсон баазад ... Швейцарийн алтны экспорт АНУ-ын өндөр татварын дарамтад орло... Экпортод гаргах 100 мянган хонины эхний ээлжийнхийг тээвэрлэ... Архангайд 3.5 магнитудын хүчтэй газар хөдөллөө Хөгжлийн бэрхшээлтэй хүн ажиллуулдаг байгууллагыг бодитоор у... Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д Азийн хөгжлийн банк төлөөллөө... Татварын шинэчлэлийн хэлэлцүүлэгт 176 мянган санал ирүүлжээ Өмнөд Солонгосын Дээд шүүх “Baby Shark” дууны зохиогчийн эрх... Хүрээлэн буй орчны зөрчлийн мэдээллийг цахимаар хүлээн авдаг... Усалгаатай тариалан эрхлэх туршилтыг амжилттай хэрэгжүүлж ба... Таван багц тендерт дотоодын 17, гадаадын 17 аж ахуйн нэгж са... Балба 97 оргилд авирах төлбөрийг тэглэж, Эверестийн зөвшөөрл... Өвөрхангай аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаал...
Top