x

Д.Гандулам: Замын хөдөлгөөний дүрэмд өөрчлөлт оруулах хэрэгцээ, шаардлага хэдийнэ үүссэн

Замын хөдөлгөөний дүрэмтэй холбоотой зарим асуудлаар эрхзүйч Д.Гандуламтай ярилцлаа.

-Манай улсад замын хөдөлгөөн, тээврийн хэрэгсэл, явган зорчигч болон жолоочийн харилцааг зохицуулсан хууль тогтоомж хангалттай байдаг уу?

-Манай улсад өдгөө Замын хөдөлгөөний дүрэм, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж буй. Гэхдээ тус хуулиуд нь жолооч, зорчигч хоорондын харилцааг нарийн тодорхойлж, зохицуулж чадсан уу гэвэл учир дутагдалтай. Хууль дүрэм нь байгаа боловч бөөрөнхийлсөн утгатай, дүгнэсэн заалт ховор байгаа нь ажиглагддаг. Аливаа хууль, тогтоомжийг боловсруулахдаа улс орныхоо нөхцөл байдал, холбогдох хууль тогтоомжийг судлахаас гадна дэлхийн жишгийг сайтар судлах шаардлагатай.

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийг 2018 онд шинэчлэн баталсан. Уг дүрмийг ерөнхийд нь авч үзвэл манай нөхцөлд хэр тохирсон гэж Та үзэж байна вэ?

-Тохирохын хувьд тохиромжтой. Тиймдээ ч иргэн, хууль хүчний байгууллагууд өдөр тутамдаа мөрдөж, ашиглаж байна. Нэг жишээ дурдахад, том оврын хог тээврийн ачааны машин төв замаар уруудаж байтал хажуу талаас нь жижиг тэрэг замыг нь булаалдаж, том машины жолоочийг сандаргаж эхэлсэн. Үүнээс үүдэж том оврын машин жижиг тэргийг мөргөлгүй жолооны хүрдээ хажуу тийш нь эргүүлж, улмаар замаас унаж осол гарсан бодит жишээ бий. Яг энэ тохиолдолд маршрутынхаа буюу гол зам, төв замаараа том оврын машин явж байсан тул давуу талтайг замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль, дүрэмд журамласан.

Гэтэл шүүхийн шийдвэр бага оврын машинтай иргэний талд гарсан байх жишээний. Энэ мэтчилэнгээр хууль тогтоомжийг судалж байхад зарим тохиолдолд заалт нь бүрэн бус, бүрэн үйлчлэх боломжгүй, хариуцлагыг орхигдуулсан байсны сацуу тус заалтад үндэслэж эцсийн дүгнэлт гаргаж болохуйц заалт ховор гэж ажиглагдсан. Нэг үгээр хэлбэл, бөөрөнхийлсөн заалтуудтай гэсэн үг.

-Энэхүү дүрэмд түгээмэл ямар дутагдал байна вэ. Нэмэлт, өөрчлөлт оруулах нийгмийн хэрэгцээ шаардлага байгаа болов уу?

-Хуулийг санаачлан батлах эрх бүхий субьект бол парламент. Тэд аливаа хууль журам боловсруулахдаа холбогдох мэргэжлийн байгууллага, ААН, иргэдээс судалгаа авах хэрэгтэй. Зам тээврийн ослын өчнөөн хавтаст хэрэг бий. Тэр болгоныг нарийн судалж байж гарц гаргалгаа, шийдлийг гаргаж ирвэл оновчтой байх болов уу. Замын хөдөлгөөний дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага аль хэдийнэ үүссэн.

Жишээ татвал, Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д “Жолооч нь урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурднаас хамааруулан сонгож явна” гэсэн заалт байдаг. Энэ заалт нь замаар явж байхад нь урд талынх нь машин гэнэт зогссон тохиолдолд ард явсан машин нь урд талын машиныг мөргөвөл хариуцлагыг арын машины жолооч хүлээнэ гэж ойлгож болох уу?

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль анх мөрдөгдөж эхлэх үед 41.3-д “Огцом тормозолж ардаа яваа тээврийн хэрэгсэлд аюултай нөхцөл байдал үүсгэсэн, хүндэтгэх шалтгаангүйгээр хэт удаан явж бусдыг хөдөлгөөнд ороход саад учруулсан бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн заалт мөрдөгдөж байсан. Гэвч энэ заалт тэр чигээрээ арван жилийн өмнө хуулиас хасагдсан. Улмаар энэ харилцааг Замын хөдөлгөөний дүрмийн 11.14 дэх заалтаар зохицуулж ирсэн. 41.3 дахь заалт өдгөө хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан бол зүйтэй байжээ гэж үзэж байна. Уг заалт байхгүй болсноос хойш үүрэг хариуцлага ч байхгүй болсон.

Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл хоорондын зайгаа барьж явах ёстой гэсэн хуулийн заалт дэлхий дахинд үйлчилдэг. Одоо урд талын машин нь огцом тормозлосны улмаас арын машин нь мөргөсөн тохиолдолд арын машины жолооч нь зайгаа барьж яваагүй хэмээн хуулийн цоорхойгоор буруутаж, урдаа явсан машинд учирсан хохирлыг төлж байна. Энэ мэтчилэн нарийн зохицуулаагүй заалтаас болж иргэд эд хөрөнгө, сэтгэл санаа, бие махбодиороо хохирч байгаа нь харамсалтай.

-Яг энэ тохиолдолд дэлхийн жишиг ямар байдаг юм бол?

-Жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах эсвэл зугтах үед түүнтэй мөргөлдөхгүй байхаар аюулгүйн зайг баримтлах үүрэгтэй. Ихэнх улс оронд энэ зарчим үйлчилдэг. Өөрөөр хэлбэл, урд явсан машин нь гэнэт тормозлосноос үүдэж ард явсан машин нь мөргөсөн бол арын машины жолооч буруутай гэсэн урьдчилсан таамаглал үүсдэг.

Тухайлбал, АНУ-д гэхэд л арын машины жолоочийг автоматаар буруутай гэж үздэг. Их британид урд яваа тээврийн хэрэгсэл гэнэт зогссон ч мөргөлдөхгүй байх үүргийг арын машины жолооч хүлээнэ. ОХУ-д ч жолооч нар аюулгүйн зай баримтлах үүрэгтэй байдаг. Олон улсын жишгээс харахад ихэвчлэн аюулгүйн зайгаа л барьж явах үүрэгтэйг хуульчилж, ингээгүй тохиолдолд хуулийн хариуцлага хүлээлгэдэг. Бид олон улсын жишигт нийцэх гэж, түүнийг даган дуурайж хууль, дүрэм, журам баталж болохгүй гэж үзэж байна. Манай улс энэ асуудлыг судалгаа баримт, кейст тулгуурлан нарийвчлан хуульчлах шаардлагатай. Ямар тохиолдолд зайлшгүй гэнэт зогссон гэж үзэх, эсвэл зориуд гэнэт зогссон гэж үзэхийг ялгаж хуульчлах нь зүйтэй.

-Зуны сарууд үргэлжилж байгаатай холбоотойгоор согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох нь ихэссэн. Энэ оны зургаадугаар сарын 20-ноос сарын хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 3002 зөрчил гарсан нь өмнөх оны мөн үеэс 8.5 хувиар өссөн үзүүлэлт. Ер нь энэ тохиолдолд ямар хариуцлага хүлээдэг талаар мэдээлэл өгнө үү?

-Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 дугаар зүйлд согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосон байдаг. Ноднин Зөрчлийн тухай хууль болон Эрүүгийн хуульд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол оногдуулах ялыг чангатгасан. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон бол торгох, эрх хасах шийтгэлийг практикт түлхүү оногдуулж буй. Тухайлбал, жолооч согтуурсан үедээ машин барьсан эхний удаад жолоодох эрхийг нэг жилээр хасаж, 400 мянган төгрөгөөр торгоно. Эсвэл 7-30 хоног баривчлах шийтгэл оногдууна гэж Зөрчлийн тухай хуульд заасан байдаг. Харин тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан, согтуурсан үедээ дахин машин барьсан, шалгуулахаас зайлсхийсэн бол Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэж, уг хэргийг шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэ тохиолдолд 1-3 жилээр жолоодох эрхийг хасах, 2.7-14 сая хүртэл төгрөгөөр торгох, 240-720 цаг нийтэд тустай ажил хийлгэх, эсвэл зургаан сараас гурван жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, зургаан сараас гурван жилийн хорих ял онооно.

Харин согтуурсан, мансуурсан, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодож яваад хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан бол жолоодох эрхийг 3-5 жилээр хасах, зорчих эрхийг 1-3 жилээр хязгаарлах, эсвэл 1-3 жил хорих ял оногдуулна.

Согтууруулах ундаа хэрэглээгүй үедээ зөрчил гаргаж, хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 5-8 жил хасах, зорчих эрхийг 1-5 жилээр хязгаарлах, эсвэл 1-5 жил хорих ял оногдуулна. Согтуурсан, мансуурсан үедээ машин жолоодож яваад хоёр ба түүнээс дээш олон хүний амь нас хохироосон бол жолоодох эрхийг 8-12 жилээр хасаж, 2-8 жил хорих ял оногдуулах хуулийн зохицуулалттай.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 37 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 23 цаг 29 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top