x

Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ШУА-ийн Олон улс судлалын хүрээлэнгийн Бүс нутаг, олон талт хамтын ажиллагаа судлалын салбарын эрдэм шинжилгээний ажилтан Ш.Амангүлтэй ярилцлаа.

-Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад төрийн тэргүүний хувиар анх удаа айлчлаад буцлаа. Энэхүү айлчлалаар талууд юу, юу ярив. Ямар, ямар салбарт харилцаагаа ахиулахаар тохирсон бэ?

-Манай улс Туркменистан улстай 1992 оны дөрөвдүгээр сарын 23-ны өдөр дипломат харилцаа тогтоосон. Хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш 30 гаруй жилийн хугацаанд Ерөнхийлөгчийн түвшний өндөр дээд хэмжээний айлчлал хийгдээгүй. Өнгөрсөн жил буюу 2024 онд Монгол Улсын төрийн тэргүүн У.Хүрэлсүх Туркменистан улсад анхны албан ёсны айлчлал хийсэн нь хоёр улсын харилцаанд шинэ хуудас нээсэн гэж хэлж болно. Энэ жил Монгол Улсад Туркменистан улсын ерөнхийлөгч Сердар Бердымухамедов анх удаагаа төрийн айлчлал хийлээ. Энэхүү айлчлал нь хоёр орны хооронд харилцан итгэлцлийг бэхжүүлсэн, харилцааг шинэ агуулгаар баяжуулахыг эрмэлзсэн ач холбогдолтой айлчлал боллоо.

Сүүлийн жилүүдэд Монгол Улс Төв Азийн орнуудтай харилцах харилцаагаа идэвхжүүлэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, орчин үеийн олон улсын харилцааны ээдрээтэй үед Төв Азийн геополитикийн шинэ орон зай, түүнд чиглэсэн Монгол Улсын гадаад бодлогын идэвхжил нэмэгдэж байна.

Ерөнхийлөгч Сердар Бердымухамедов манай улсад хийсэн айлчлалаар хоёр улсын Төрийн тэргүүн нар “Монгол Улс, Туркменистан улсын харилцаа, хамтын ажиллагааны тухай хамтарсан мэдэгдэл” гаргалаа. Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэсэн Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдийг байгуулж, худалдаа, эдийн засаг, тээвэр, логистик, хөдөө аж ахуй, аялал жуулчлал, соёл, боловсрол зэрэг нийгэм, эдийн засгийн чухал салбарын хамтын ажиллагааг эрчимжүүлэн хөгжүүлэхээр тохиролцжээ. Талууд харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх харилцан тохиролцож 14 санамж бичиг, протокол зэрэг баримт бичигт гарын үсэг зуржээ.

-Хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдлийнхээ үеэр “Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулсан гэж байсан. Энэ хүрээнд ямар ажлууд хийгдэх бол?

-Хоёр улсын Ерөнхийлөгч нар хамтарсан мэдэгдлийнхээ үеэр Автотээврийн хамтарсан хороо”, “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-г тус тус байгуулж, эдгээр салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх хүрээнд дээрх салбаруудын хамтын ажиллагааг харилцан хөхиүлэн дэмжих, хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг тавьсан байна. Хоёр орны бизнес эрхлэгчдийн дунд хоёр дахь удаагийн бизнес форумыг зохион байгуулжээ. Бизнес формын уулзалтаар хоёр улс эдийн засгаа хэрхэн төрөлжүүлэн хөгжүүлэх вэ гэдэгт голлон анхаарч, олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцсон байна.

-Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн 2024 онд Туркменистан улсад хийсэн төрийн айлчлалаас хойш хоёр улсын хамтын ажиллагаа олон салбарт эрчимжиж буйгаа энэ удаагийн айлчлалын үеэр онцолж байсан. Тухайн үед харилцан тохиролцсон зүйлс хэрхэн ажил хэрэг болов. Үр дүнгээс нь сонирхуулахгүй юу?

-Хоёр орны төрийн тэргүүний харилцан айлчлалууд харьцангуй богино хугацаанд хийгдэж байгаа хэдий ч айлчлалын үеэр харилцан тохиролцсон асуудлуудыг талууд ажил хэрэг болгох, хамтын ажиллагааг бодитой үр дүнд хүргэхэд талууд харилцан чармайлт гаргаж, тухайн салбаруудыг хөгжүүлэхэд түлхүү чиглэгдсэн нь энэхүү айлчлалын үеэр ажиглагдаж байлаа. 2024 онд манай улсын Төрийн тэргүүн У.Хүрэлсүхийн Туркменистан улсад хийсэн айлчлалын үеэр хэлэлцэн тохиролцсон ажлуудын хэрэгжилтийг авч үзвэл хоёр орны Парламентын найрамдлын бүлгийг байгуулсан, Монгол Улсын Засгийн газар болон Туркменистан улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хамтарсан комиссыг байгуулсан, “Автотээврийн хамтарсан хороо “Хөдөө аж ахуйн хамтарсан хороо” болон “Мал эмнэлэг, мал аж ахуйн хамтарсан хороо”-дыг байгуулсан нь өнгөрсөн жилийн айлчлалын үр дүн амжилттай хэрэгжиж байгааг илтгэж байна. Эдгээр хороодоор дамжуулан тухайн салбарынхантай шууд хамтарч ажиллах боломжийг бүрдүүлж өгснөөрөө айлчлал ихээхэн ач холбогдолтой болсныг харууллаа гэж хэлж болно. Тухайлбал, Туркменистан улс нь Төв Азийн хөгжиж буй орон бөгөөд Ази-Европыг холбосон газарзүй-орон зайн байршилдаа түшиглэн улс орноо Төв Азийн дамжин өнгөрөх транзит тээврийн зангилаа бүхий орон болгон хөгжүүлэхийг чухалчилж буй орон юм. Иймд Монгол Улс, Туркменистан улстай “Автотээврийн хамтарсан хороо”-г байгуулж, Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг Туркменистан улсаар дамжуулан Европ болон Төв Азийн орнуудад гаргах боломж бүрдүүлж өгсөн нь айлчлалын үр дүн амжилттай хэрэгжиж байгааг харуулж байна.

Хоёр улсын нийслэл ах, дүү хотын харилцаа тогтоосныг ерөнхийлөгч Сердар Бердымухамедов тэмдэглэж байсан. Хоёр талын худалдааг өргөжүүлэн хөгжүүлэх ямар шийдлүүд байна вэ?

-Айлчлалын үеэр Монгол, Туркменистаны талууд хотуудын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр санал нэгдэж, Улаанбаатар, Ашхабад хот ах дүү хотын харилцаа тогтоолоо. Ах дүү хотын харилцаа тогтоосноороо цаашид хоёр хот илүү өргөн хүрээнд хамтран ажиллах боломж бүрдэх юм. Сүүлийн жилүүдэд дэлхийн улс орнуудын харилцан хамаарал улам бүр гүнзгийрч, хөгжлийн асуудал тэргүүн зэрэгт тавигдах болж, дипломат ажиллагаанд худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, зээл, хөгжлийн тусламж, санхүүгийн асуудал чухал үүрэг гүйцэтгэх боллоо. Туркменистан улс нь хөвөн даавуу, сүлжмэл бүтээгдэхүүний хөнгөн аж үйлдвэрлэл нэлээдгүй хөгжсөн, хөдөө аж ахуй, барилгын материалын экспортын чиглэлээр бүс нутагтаа төдийгүй олон улсад тэргүүлэх байр суурь эзэлж буй орон юм. Туркменистаны сүлжмэлийн салбарын зах зээлийн хэмжээ жилдээ 8-10 сая ам.доллар байдаг. ЗХУ-ын үед хөвөн тариалалтаар бүс нутагтаа 2дугаарт ордог, жилд нэг сая гаруй тонн хөвөн хураан авдаг байжээ. Мөн жимс, жимсгэнэ хүнсний ногоо тариалалт хөгжсөн орон бөгөөд 1970-1980-аад оны үед Зөвлөлт Социалист Бүгд Найрамдах Туркмен

Ш.Амангүл: Монгол, Туркменистан хоёр улс олон салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэулсад тариалсан усан үзэм нь сахарын агууламжаар узбек, кавказын усан үзмээс хэд дахин илүү бөгөөд тус улсын экспортын голлох бүтээгдэхүүн байжээ. Иймд манай улс хөдөө аж ахуй, тэр дундаа малын гаралтай бүтээгдэхүүн болох ноос ноолуурын салбарт хамтран ажиллах боломжтой. Цаашид хоёр орон өөрсдийн орны бараа бүтээгдэхүүнийг танилцуулах үзэсгэлэн, худалдаа зохион байгуулах, хоёр орны бизнес эрхлэгч, баялаг бүтээгчдийн хэлхээ холбоог улам бүр бэхжүүлэх, улс орноо харилцан сурталчлан таниулах, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх нь худалдаа эдийн засгийн харилцааг хөгжүүлэхэд чухал ач холбогдолтой.

-Эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах нөөц боломж юу байна?

-Туркменистан улс нь хөдөө аж ахуй, тээвэр логистик, цахим дэд бүтэц, аж үйлдвэрийг тэргүүлэх чиглэлийн салбарууд гэж тодорхойлоод байгаа орон. Мөн тус улс Каспийн тэнгисээс байгалийн хий, газрын тос олборлодог байгалийн хий, газрын тосны нөөц бүхий орон. Байгалийн хийн нөөцөөрөө дэлхийд дөрөвт, олборлолтоор 10-т эрэмбэлэгддэг. Цаашид эрчим хүч, харилцаа холбооны салбарт хамтран ажиллах боломж бий.

-Манай хоёр улсын эдийн засгийн харилцаа ямар түвшинд байна вэ. Сая айлчлалаар хоёр улсын бизнесийн салбарынхан урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа гэж байсан шүү дээ?

-Хоёр орон худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулах хүрээнд хөнгөн үйлдвэрийн салбарт төсөл, хөтөлбөр хамтран хэрэгжүүлэхээр тохиролцжээ. Хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форумын үеэр шууд харилцаа холбоо тогтоож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт урт хугацаанд хамтрах үндэс суурийг тавилаа. Одоогийн байдлаар хоёр орны худалдаа эдийн засгийн харилцаа хангалтгүй түвшинд байна. Монгол, Туркменистаны худалдааны эргэлттэй маш доогуур үзүүлэлттэй буюу 2024 оны байдлаар Монгол Улсаас Туркменистан улс руу гаргасан экспортын бүтээгдэхүүн байхгүй. Харин Монгол Улсад Туркменистан улсаас 25 мянган ам.долларын бараа бүтээгдэхүүн импортолсон байна.

-Бид Туркменистаны зах зээл рүү ямар бараа бүтээгдэхүүн гаргах боломжтой вэ. Тэд биднээс юу авах сонирхолтой вэ?

-Монгол Улсын хувьд экспортын орлогод суурилсан эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх боломжтой бөгөөд цаашид Туркменистантай жижиг дунд үйлдвэрлэлийн гадаад худалдааг дэмжих чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Монгол Улсын хувьд Туркменистаны зах зээл рүү хүн амын хэрэгцээ, зах зээлийн хэмжээ, газарзүйн байрлал зэргийг харгалзан монгол малын мах, сүү, ноос, ноолууран бүтээгдэхүүнийг экспортлох боломж бий. Харин Туркменистаны хивс, гар урлалын бүтээгдэхүүнийг авч болох юм.

-Манай хоёр улсын хамтын ажиллагааны түүхэн уламжлалаас хуваалцахгүй юу?

-Төв Азийн орнууд нь олон соёл иргэншлүүдийн уулзварт оршдог. Монгол, Туркмений ард түмэн нүүдлийн соёл, түүхийн нийтлэг үнэт зүйлд тулгуурлан цаашид найрамдалт хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх бүрэн боломжтой.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
ДЦС, гэр хорооллын яндан, тээврийн хэрэгслээс ялгарах утаа агаарын бохирдолд голлон нөлөөлж байна 4 цаг 49 мин Шадар сайд Х.Ганхуяг Японы Эдийн засаг, аж үйлдвэрийн дэд сайд Кенжи Ямадатай уулзлаа 5 цаг 15 мин Маргаашаас ихэнх нутгаар хүйтний эрч чангарна 5 цаг 38 мин Л.Галбаатар: Үзэл бодлоо илэрхийлэх олон улсын тайланд Монгол асуудалтай ангилалд багтдаг 7 цаг 9 мин Өрх, сумдын ЭМТ-ийн эмч, сувилагчдыг Турк улсад мэргэжил дээшлүүлнэ 9 цаг 27 мин АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов 10 цаг 2 мин Хятад улс дотоодын хэрэглээг нэмэгдүүлэх шинэ төлөвлөгөөг батлав 10 цаг 15 мин Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өргөх ёслол боллоо 10 цаг 16 мин Сэлэнгэ аймагт орчин үеийн эмнэлэг барих талаар БНСУ-ын компанитай хэлэлцэв 10 цаг 19 мин Монголын тамирчид дифлимпын XXV наадмаас хоёр хүрэл медаль хүртлээ 10 цаг 20 мин Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эхэллээ 10 цаг 21 мин Үндэсний баяр наадмын хуульд допингийн зохицуулалт чангатгах өөрчлөлт өргөн барилаа 12 цаг 34 мин Томуугийн H3N2 вирус 6–15 насныханд давамгайлаж байна 12 цаг 35 мин ХӨСҮТ: Улаанбурханы тархалт өндөр хэвээр, хамгийн их өвчлөл 10–14 насанд байна 12 цаг 36 мин Токиогийн Дифлимп өндөрлөж, Япон түүхэн амжилт үзүүлэв 12 цаг 38 мин Данбадаржайлин хийдийг үеийнх нь өнгө төрхөөр сэргээн босгоно 12 цаг 39 мин Улаанбаатарын түгжрэлийг 40 хувь бууруулах хоёр том төсөл урагшилж байна 12 цаг 40 мин Монгол, Японы хамтын ажиллагааг тэлэх XII зөвлөлдөх уулзалт Токиод боллоо 12 цаг 41 мин Халтиргааны улмаас энэ сард 1433 иргэн бэртэж, эмнэлгийн тусламж авчээ 14 цаг 9 мин Трампын эсрэг сүүлчийн томоохон хэрэг мөн л хэрэгсэхгүй болж, улс төрийн маргаан намжив 14 цаг 47 мин
iИх уншсан
П.Наранбаяр: Нийслэлд 1-9 дүгээр ангийн хичээлийг цахимд шил... Төрийн алба хаагчдын нэг удаагийн тусламжийн журмыг өөрчлөх ... Ирэх арав хоногт цас орж, шуурга шуурахыг анхаарууллаа “Silk Way Star” финалыг дэлхий даяар 120 сая үзэгч үзжээ Хөвсгөл нуурын сав газрын ус “маш цэвэр” ангилалд багтжээ Эдийн засаг, хөгжлийн сайдад Ж.Энхбаярыг, ХХААХҮ-ийн сайдад ... УИХ-ын гишүүн А.Ундраа Мексикийн парламентын бүлгийн удирдла... Украин, АНУ энхийн хэлэлцээний шинэ суурь баримт бичиг бэлтг... Тэргүүн зэргийн “Чингис хаан” одонг академич С.Нарангэрэлд х... Завсрын сюртүктэй гахай Энэтхэг, Канад худалдааны хэлэлцээг сэргээж, эдийн засгийн т... Фашист лагерийн 100 настай харгалзагчийн хэрэг прокурорт шил... Нийтийн албанд томилогдох иргэдийн 542 мэдүүлгийг АТГ хянан ... Ц.ХУЛАН: Би өлссөн, даарсан. Гэхдээ ном бичсэнээрээ хожсон Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангалтыг дэмжи... Академич Аюурын Дулмааг Хөдөлмөрийн баатар цолоор шагналаа Дархан-Уул аймагт төрийн жинхэнэ албан хаагчдын тангараг өрг... Ази тивийн ур чадварын уралдаанд Монголын баг оролцоно АНУ Афганистанаас ирсэн цагаачдын хүсэлтийг түр зогсоов Хүүхэд, гэр бүлийн нийгмийн ажилтнуудын сургалт улс даяар эх...
Top